antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2012 6 comments

Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шантааж ба МАН-ын авлигын торыг задлах санаачлага

нийтлэсэн Admin

Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэж дуусаагүй бужигналдаж байх хооронд дөрвөн жилийн ял сонсч, нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт, шоронгийн дэглэмтэйгээр биеэ эмчлүүлж буй Н.Энхбаяр төрийн ордон руу ээлжит “чулуу”-гаа шидэж орхив. Энэ удаагийн түүний чулуу хамтарсан Засгийн газраас намаа салгаж авах явдал байжээ. Тэр ийм алхам хийхийг өнгөрсөн долоо хоногт МАХН-ын нөхөддөө хатуу сануулсан юмсанж. Тиймээс ч МАХН-ын Гүйцэтгэх товчоо нь хуралдаж “Хүний эрхийг зөрчиж, иргэдээ хэлмэгдүүлдэг өнөөгийн Засгийн газартай цаашид хамтарч ажиллах боломжгүй тул Засгийн газраас гишүүдээ гарахыг шаардаж байна” гэжээ. Ингээд Н.Энхбаярын гэмт хэргийн асуудал засаглалын тогтвортой байх эсэхэд нөлөөлж эхлэв. Ийнхүү төр, засгийн ажил нэг хүнээс хамаарах болж буй нь үнэхээр гайхалтай. Арай ч үгүй байлгүй гэтэл МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн мэдэгдэл хийхдээ “Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоохгүй бол Засгийн газраас манай нам гарна. Гэхдээ ганц Н.Энхбаярын асуудал биш, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр олон гишүүн маань сонгох сонгогдох эрхээ эдэлж чадсангүй” гэжээ. Сонгуулийн будлиан гарсан бол СЕХ тэр бүгдийг шийдэх ёстой. Н.Энхбаярын хэрэг ч зөвхөн шүүх эрх мэдлийн хүрээнээс халих учиргүйсэн. Гэвч тус намынхан эдгээрийн аль алийг шалтаг болгож байгаа юм байна. Хийе гэсэн хүнд арга нь олддог, хийхгүй хүнд шалтаг мунддаггүй гэдэг үг бий. Замын дундаас ингэж аар саар зүйлээр түрүү барин засаглалыг сулруулах нь эцсийн дүнд хэнд ашигтай вэ. Улс төрийн тогтворгүй байдлын золиосонд ард түмэн маань л зүдэрч үлддэг шүү дээ.
Н.Энхбаярт анхан шатны шүүхээс оноосон ялыг нийслэлийн шүүх хэвээр үлдээсэн бөгөөд саяхан Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч өмгөөлөгчдөд хуулийн дагуу хурлын товыг мэдэгдээгүй гэсэн шалтгаантайгаар түр хойшлуулсан юм. Удахгүй Дээд шүүх асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ Н.Энхбаяр нарын хэргийг яаж шийдэхийг одоогоор хэн ч таашгүй. Н.Энхбаярын намаас УИХ-д сууж буй О.Баасанхүү зэрэг хуульчдын үзэж байгаагаар бол өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрт бараг өөрчлөлт орохгүй бололтой. Өөрөөр хэлбэл, намынхан нь “Хэлмэгдүүлэлт” хэмээн өндөр дуугаар орилоод байгаа Н.Энхбаяр болон түүний хамсаатнуудын үйлдлүүд яалт ч үгүй гэмт хэрэг мөн тул Дээд шүүх үүнийг нь баталгаажуулах аж. Харин зарим эх сурвалжууд хэргийг анхан шатны мөрдөн байцаалтанд буцааж магадгүй гэж байгаа юм. Хэрвээ анхнаас нь ингэж шалгахаар болвол Н.Энхбаярын гэх хэрэг нэлээд суржирах байх. “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөмбөлөгийг тойрсон элдэв но-той юмнуудаас нь аягүй бол шинээр босоод ирэх болов уу. Хуулийнхны хэлдэгээр бол шинээр үүсэх нөхцөл байдлууд юм л даа. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр үе үеийн улс төрчдийн саалийн үнээ байсан гэдэгтэй маргах мулгуу амьтан олдохгүй биз. Н.Энхбаярын улс төрд орсноос хойшхи Эрдэнэтийн 20-иод жилийн санхүүгийн будлианыг өнөөдөр хэн ч ил тодоор гаргаад тавьчихаж чадаагүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтууд манай уул уурхайн салбар руу урсаж эхэлсэн 10 гаруй жилд уул уурхайн ямар лиценз, ордоор дамжуулж, хэн, ямархуу хэмжээний мөнгө атгасныг ч нарийн шүүх боломж муутай болжээ. Гэхдээ тагнуулчид, авлигатай тэмцэгчид зүгээр хараад суугаагүй нь лавтай. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж байгаа. “Өргөө” зочид буудлын хууль бус хувьчлалд бохир гар дүрэлцсэн гэгдээд байдаг Т.Билэгтийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг нь дахиж хойшлуулахгүйгээр хийж эхлэх ажээ. Энэ үеэр харин Т.Билэгтээс Н.Энхбаярт хамаарах хэргийн сэжүүрүүд гараад ирж мэднэ. Яагаад гэвэл, Т.Билэгтийг зөвхөн “Өргөө”-гийн юм уу, “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой хүн гэвэл том эндүүрэл болох болов уу. Бүтэн жил тойрон гадаад орнуудыг дамжин тэнүүчилж яваа нь нэлээд адармаатай хэргийн хамтрагч, эсвэл зохион байгуулагч гэдгийг хэлээд байгаа юм биш үү. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргынхаа ажлыг шууд хаяж алга болсон түүний хувьд Монголчуудынхаа нүүрийг харах аргагүй ичгүүртэй хэрэг хийчихсэн юм уу хэмээн гайхахгүй хэн байх билээ. Хүн бүр дотроо түүний тухай нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгааж байгаа биз.
Ардчилсан төр засгийн нэг гол шинж бол шүүх засаглалын хараат бус байдал юм. Гэтэл Н.Энхбаярын хэргийг мөрдөн шалгах, шүүх ажиллагаа болохоор л сөрөг намууд нь “Шүүх, прокурор чинь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнхоо заавраар ажиллаад хэлмэгдүүлчихлээ” гэх нь тун ойлгомжгүй юм болоод байна. Тэгж яривал С.Баярын зохион байгуулсан байж болзошгүй өнөөх аймшигт долдугаар сарын 1-ний хэргээр Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг хэдэн сар “Ганц худаг”-т хориход одоогийн Ардын намынхан бахтай нь аргагүй “Наадуулаа яллаад өг” гэж байлаа. Тэр бүү хэл тус намын дарга нараас прокурорууд руу сэмхэн гүйж очоод “Яллах дүгнэлтээ бушуу гарга” гэж тулгаж байсан юм билээ. Гэвч үнэн юм үнэнээрээ сайхан, тэд ямар нэг гэм зэмгүй нь нотлогдсон. Сүүлдээ энэ хэрэгт С.Баярыг хүмүүс хардахын дээдээр хардаж эхэлтэл тэр харин Америк руу гарч яваад одоо болтол эргэж ирээгүй байна. Н.Энхбаярыг намнаж, алдаан дээр нь дөрөөлөн авлигын болоод албан тушаалын элдэв хэргүүдийг нь шалгуулах санаачлагыг ч Ардын намынхнаас гаргасан байлаа. Долдугаар сарын 1-ний хэргийн дараа энэ нам нэрээ өөрчилж, МАХН-ын нэрийг Н.Энхбаяр дахин сэргээж бие даасан нам болгосон нь түүний хуучин андууд буюу С.Баяр тэргүүтний өшөө хорсолыг улам дэвэргэж өгчээ. Гэхдээ эрх мэдэлтнүүдийн хоорондын тэмцэл дундаас Н.Энхбаярын гэмт хэргийн сэжүүр тодорч, өрсөлдөгчид нь авлигатай тэмцэх газраар түүнийг шалгуулсаны буруу гэж юу байхав. Ерөөсөө олигархижсан засаглалын үед ийнхүү албан тушаалтнууд нь бие биесээ барьж “иддэг” жамтай юм байна. Ийм утгаар авч үзвэл одоо Н.Энхбаярын араас С.Баяр, Т.Билэгт нараас эхлээд Ардын намын өнөөгийн удирдлагын олон хүн шалгуулж, хөлөө гоцзолзуулан шорон руу ачигдаж таарна. Хууль хяналтын байгууллага тэднийг Ардын намын гишүүн үү, Хувьсгалт намын товариш уу, Ардчилсан намын золиг уу гэж асуухгүй. Хэрэг хийсэн нь тогтоогдсон бол гүйцээ, аль намын “бүргэд” байх тэдэнд падлийгүй. Тиймээс ч хоёр гурав хоногийн өмнөөс Ардын намын зарим шударгадуу гишүүд нь намын дарга Сү.Батболд болон Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх, хотын мэр асан М.Энхболд, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар зэрэг хүмүүсийнхээ урьд өмнө нь үйлдсэн гэмт хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг хүсчээ. Энэ нь тэдний дунд хааяа болоод өнгөрдөг гэдсэндээ хөлөө жийлцэж, хэн нэгийгээ албан тушаал руу зүтгүүлдэг “дотоод”-ын шантааж биш л бол ёстой хоёр гараа дээш өргөж байж дэмжүүштэй шинэ санаачлага мөн юм шүү. Гэхдээ юу л бол.
Гайхалтай нь шүүхийн асуудалд “Шударга ёс” эвслийн нэг гол тулгуур болж буй МАХН-ынхан шударгаар хандахыг хүссэнгүй. Н.Энхбаярт ял оноосон шүүх рүү тэд уулгалан дайрсаар эцэст нь “Засаглалаас гарна” хэмээн тийнхүү шантаажилж байна. Угтаа бол Н.Энхбаяр өөрийнхөө л засаглалын үеэс бүтээж, өдгөө хүртэл чанаржуулж, чамбайруулсан авлигын торон дотроо шинэ, хуучин андуудтайгаа хамт орчихоод сууж байгаа юм шүү дээ. Ялгаа нь гэвэл Н.Энхбаяр шоронд, нөгөөдүүл нь наранд одоохондоо алхаж явна. Ийм лут торыг задлах их үйл хэргийг харин аз болоход хуучин андууд буюу Ардын намынхаа хүчин чармайлтаар Н.Энхбаяр өөрөөсөө эхлүүлээд, өнөөдөр бие нь тааруухан ч гэсэн шантаажийн улс төрийг хийхтэйгээ хэвтэж байна. Үүнийг “Шударга ёс” ярих гээд хөглөж буй МАХН-ын гишүүдийн зарим нь ойлгохгүй л дээ. Ойлгосон ч дуугарч чадахгүй. Учир нь гэвэл, Н.Энхбаярын хэлхсэн авлигын тор тэднийг дуугарах бүү хэл хааш нь ч хөдөлгөхгүй болоод байгаа ажээ.
Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр сэтгүүлчдийн өмнө Засгийн газраас гарах мэдэгдлээ уншлаа. Түүндээ Н.Энхбаярыг ялласан нь ийм шийдвэр гаргахад хүргэлээ хэмээн хэлээгүй ч гэсэн “Их хэлмэгдүүлэлт” гэдэг үгийг хэд хэдэн удаа давтав. Мөн УИХ-ын болон орон унтгийн сонгуульд намынх нь олон гишүүний сонгогдох эрхийг зөрчсөн гэлээ. Ялангуяа, орон нутгийн сонгуульд тус намаас 8000 хүн нэрээ дэвшүүлж, мандат авах эрхтэй байтал дөнгөж 2000 хүн авсан нь хэлмэгдүүлэлт боллоо хэмээн үзсэн байна. УИХ-ын сонгуулийн үеэр ч бас Н.Энхбаяр, З.Ойдов, Э.Батшугар, С.Авирмэд нарын зэрэг хүмүүсийн сонгуулийн эрхийг хязгаарласан гэнэ. Харин эдгээрийн талаар улс төрийн зарим ажиглагчид арай өөрөөр хэлж байгаа аж. Юу гэвэл, “Намууд шударгаар өрсөлдөж чадахгүй тохиолдол гарсан. Энэ нь Ардын намын харъяалалтай байсан төрийн албан хаагчдаас далдуур сонгуулийн ажилд оролцож, тойрог, хэсгийн хороон дээр эрх мэдлээ хэтрүүлэх явдал гаргаж байсантай холбоотой” гэж байна. Өөрөөр хэлбэл, МАХН-ын тавиад байгаа гомдлын хариу нь ердөө л энэ бололтой. Ардын намынхан нь голцуу МАХН-даа ил далдуур шантааж тавьж, хутган үймүүлэх ажил хийж байжээ. Энэ тухай жирийн иргэдийн дунд ч “Ху нам Ардын нам хоёрын балиар заваан тэмцэл бүр цагаандаа гарчээ” гэсэн яриа ихээхэн түгээмэл болсон байлаа. Ухаандаа, “цагийн сайхан”-д нэг намын дээвэр дор мандуулж явсан нөхөд Ху, Ардын хэмээх овог зүүчихээд бие бие рүүгээ ийнхүү чулуу шидэж, шантаажийн улс төр гэгчээ амжуулж яваа ажээ. Хэрвээ МАХН Засгийн газраас гарсан тохиолдолд Ардчилсан нам, МҮАН, ИЗНН-тай учраа ололцож чадвал тогтвортой ажиллах боломжтой юм. Тэгээд ч Н.Энхбаярыгаа ялаас чөлөөлөхийн төлөө иймэрхүү явуургүй шантааж тавьсан МАХН гэрээгээ зөрчин Засгийн газраас гарлаа гэхэд тэдэнд хожих юм ер үгүй. Харин ч нэр хүнд нь доогилж таарна. Ер нь тэд засагт байсан байгаагүй жингийн цуваа явдгаараа л явна.

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 07, 2012 4:24:44 pm )

    YAG UNEN MEDEEJ IIM OILGOMJTOI YUMIIG OILGOHGUI BAIGAA HUMUUS ERKH ASHGARAA NEGDSNE BOLOOD L LUIVARCHING UMUURUUD BAIGA BAIH, YUN SHUDARGA YOS JINEHEN SHUDARGA YOSIIG ULANDAA GISHGEJ BAISAN DARANGUILAGCH BASIAN SHUU DEE ENE ENKHBAYAR.

  • Anonymous (December 07, 2012 9:11:14 pm )

    umuus yasan myyhai yum be?008 onii 7 sariin 1nii uil yabdal bugd tvzeer garch bsan.Bayar.c namiinhaa bairiig shataasan gejuu?ugui bhaa.rai jaahan itgel unemshiltei zuil bichbel yasiin.ene meteer bysdiig gutgeh ni buur heres heterch bn daa.erusuu gutgeleger l hun shuudge boloh yum bn

  • Anonymous (December 07, 2012 9:26:21 pm )

    Энхбаяр, МАН -даргa нарын хулгайлсан олон тэрбумын араас ард олон бид л явах хэрэгтэй,дарга цэрэг гэлгуи шалгах хэрэгтэй.

  • Anonymous (December 08, 2012 8:12:18 pm )

    enhbayrt ysan bag yl ugbuu 15/20 uguhgvi zvgeer neg arhind durtai nuhur hvnees 1000 tugrug avaad ugch chadahgvin tuluu 3 jiliin yl avhiin, enhbayr pizdag barag nasaar ni horisonch bagdana

  • Anonymous (December 10, 2012 8:10:49 am )

    Энхбаярын идэж уусан авилгал авсныг мэдэхгүй байхын аргаггүй. Тэрээр бурханаас сая сая доллор авч ирээгүй буянтай хөгшдийн өв хөрөнгө гэж бас байгаагүй бизнес хийж хил дамнан ганзага үүрээгүй. Тэр ерөнхийлөгч ерөнхийсайдаас эхлээд бүх л өндөр албанд байсан. Тиймээс түүний тэр их мөнгө нь хаанаас түүнд очсоныг харин хүн бүхэн мэднэ. Тэр бол ард түмний мөнгө улс орны эд баялаг.Гэвч тэр идсэн уусан авилгал авсан өгсөн бүхнээ хэзээ ч гэрчтэй үлдэцтэй ул мөртэй хийдэггүй хүн. Эцсийн нэг өдөр илчлэгдэж балрана гэдгээ тэр хэнээс асуулгүй мэддэг. Тиймээс тэр өнөөдөр яаж ч ухаад баримтгүй гэмгүй хүн болж хэлмэгдсэн нэрийг зүүж яваа. Харин түүний иднэ уусныг яаж мэдэх вэ гэвэл тухайн үед түүнийг эргэн тойронд хүрээлж байсан нөхдүүдээс нь мэдэж болно. Учир нь тэд хамтарч идэж уусан. Гэхдээ Энхбаяр тэр бүхнийг хэлбэл өөрөө ялаа нэмүүлнэ. Тэр бол С.Баяр, С.Батболд М.Энхболд Хүрэлсүх Бадамжунай нар даа. Өнөөдөр эд нь түүнийг жииж шорон руу илгээсэн ч тэднийг илчлэх нь Энхбаярт өөрийгөө шоронд ялаа нэмүүлэн хатахын эх суурь болох тул хий дэмий занан хорсож амаа жимийж түүндээ сэтгэлээр унан хатаж үхэж байгаа хүн.

  • Anonymous (December 10, 2012 5:16:42 pm )

    122.201.18.130 yag uneniig bichjee. Enhbayar bol mongold avligaliig tsetsegluulsen uunii buyanaar uuruu tasartlaa bayajsan hani hamsaatanguud ni ch mun tasartlaa bayajsan ulaan luivarchinguud shuu dee. UUniig mongoliin ard tumen bugd mednee. Avliga luivaraar olson hurungu mungu ni mongoliig hudaldsan ch hureltseheer shuu dee iiim hun yaj mongoliin turd diildeh ve dee. Mongold unen shudarga shuuh zasaglal gej daanch alga daa. AN garaad ch diilehgui bn shuu dee yaj amidrana daa ard tumeen!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car