Хувьсгалчид дайныг хүсээ гэж уу
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс МАХН Засгийн газраас гарах тухай мэдээ түгсэн. Гэхдээ өчигдрийг хүртэл энэ тухай албан ёсны мэдээ гараагүй. Харин өчигдөр төрийн ордонд Засгийн газрын шадар сайд Л.Тэрбишдагва Засгийг газраас гарах тухай “бодож” байгаагаа товч мэдээлэв. Нүд нь улайж, нэлээд ядруухан харагдсан тэрээр нэг ч асуултад хариулаагүй. МҮАН-ын болон УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй шадар сайд Л.Тэрбишдагва ямар нэгэн юмны тохироо хийж байгаа бололтой юм. Тохирч чадвал сэтгүүлчдэд аз тохиож өнөөдөр хэдэн асуултад хариулт авах боломж гарна. МАХН-ынхан УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энх-баяр хурал хийнэ хэмээн сэтгүүлчдийг цуглуулдаг байсан. Энэ удаа ч ижил төстэй өөр хувилбар бодож олсон бололтой юм. Тус намын хариуцлагатнууд шударга ёс, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэхийн тулд Засгийн газраас гарах ёстой гэсэн мэдээлэл хийж байна. Дээр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлмэгдэж, түүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулаад байгаа тухай ухуулдаг.
Харин нөхөр Л.Тэрбишдагва намын даргынхаа тухай нэг үг унагасангүй. Орон нутгийн сонгуульд МАХН-ын нэр дэвшигчдийн 30 хувьд л боломж олдсон. Нэр дэвшиж чадсан цөөнх нь ухуулга, сурталчилгаа хийх боломжгүй байсан. Дээр нь автомат машин ч МАХН-ыг хавчаад байгаа. Энэ хавчлагыг чөтгөр шулам ч тэсвэрлэхэд хэцүү юм байх. Төрийг түшилцэж, түйвээж явсан шадар сайд маань бусадтайгаа адил Засгийн газраас гарч хувьсгал хийх гээд байгаа биш бололтой юм. МАХН-ын улс төрийн товчоо түүнд Засгийн газраас гарах тухай судалж зуурдын хань Н.Батцэрэг энэ талаар ямархуу бодолтой байгааг таңцах л үүрэг өгсөн аж. Тагнуулын ажиллагаа амжилттай болсон тохиолдолд өнөөдөр айлгах төлөвлөгөөгөө үргэлжлүүлнэ. Гэхдээ МҮАН-ынхан өмнө нь Н.Энхбаяртай хавсаж Засгийн газруудыг нурааж байсан түүх бий. Үр дүнд МҮАН-ынхан 12 жил гудамжинд тэнэж, МАХН-ын дарга асан Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болсон.
Галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг үлгэр болсон. Энэ бүхнийг мартаагүй Н.Батцэрэг аль эрт Засгийн газраас гарах нь буруу. Монголын хөгжлийн үүлэн чөлөөний нарыг халхлах бүтэлгүй оролдлого хийхгүй. Хэдэн дарга нарын эрх ашгаас хамаарч, Монгол төрөөр тоглохгүй гэдгээ ацаггүй мэдэгдсэн. Нөхөр Л.Тэрбишдагвын мэдээллээс харвал түүний намын улс төрийн товчоо Засгийн газраас гарах шийдвэр гаргаагүй.
Харин “гарна” гэвэл яах нь вэ гэсэн айлгах төлөвлөгөө хэрэгжүүлээд үзсэн гэвэл үнэнд нийцнэ. Шадар сайд маань мэдээллийнхээ эцэст нэгэн ноцтой үг унагав. МАХН засгийн газраас гараад, улс төрийн тогтворгүй байдал үүсвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцна гэнэ.
МАХН-ыг тарж, бутарч, тамаа цайж, үйлээ барж, бүртгүүлэх гэж явахад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийнханд нэг үг хэлж байсан гэдэг. Тэр нь “Хуулиа барьж, шударга шийдвэр гарга” гэсэн үг гэнэ. Өнөөдөр ч энэ л зарчмаа барьж байгаа аж. Хувьсгалчид түүнийг шүүхэд нөлөөлж байгаа тухай хэдэн cap гомдоллож байна. Хэн нэгэн шүүгчийг дуудаж уулзсан, үүрэгдсэн тухай нэг ч баримт алга. Харин МАХН улс төрийн тогтворгүй байдлын тухай ярьж байна. Тэр тусмаа Ерөнхийлөгч ямар нэгэн хариуцлага хүлээх тухай сануулж байна. Ганц хүний эрх ашгийн төлөө хувьсгалчид дайныг хүсээгүй л баймаар…
МАХН хуулийг уландаа гишгэх эрхтэй юу
Засгийн газар байгуулна гэдэг нь тоглоом биш гэнэ. Хүн аавыгаа сонгож болдоггүй ч, Засгийн газрыг сонгохоос өөр зам одоохондоо байхгүй. Цаашдаа ч боломж гарахгүй. МАХН нэрийг Н.Энхбаяр ашиглахыг МАН хүчтэй эсэргүүцэж байсан. Харамсалтай нь хууль зөвшөөрсөн байдаг. Өнөөдөр монголд хууль хэрэгждэг болсны хүчинд Н.Энхбаяр МАХН нэртэй нам байгуулсан. Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэгийн үлгэр биелсэн. МАХН тухайн үедээ хууль хэрэгждэг тухай нэг үг цухуйлгаагүй. МАХН нэрээ Н.Энхбаяр ашиглах эрхтэй болсон нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгөөмөр сэтгэлийн бэлэг биш. Зөвхөн түүний өнөөг хүртэл ацаггүй хэрэгжиж байгаа “хуулиа барь” гэдэг зарчим. МАН-ыг коммунист нам гэх хүн олон байдаг.
Гэхдээ УИХ-ыг буйдандсаныг эс тооцвол МАН нэртэй нам аливаа хүчирхийллийн үг хэллэг хэрэглэхээ больсон. Олонхи МАН-ын оролцоогүй хэд хэдэн хууль баталсан. МАН дургүй ч хүлээн зөвшөөрсөн. Хэрэгжүүлсэн. Учир нь хууль төрөхөөсөө өмнө хэн бүхний мэдэлд байдаг.
Батлагдсан бол бухын хүзүүнээс хатуу буруу хүмүүжилтэй улстөрч ч дагах үүрэгтэй. Хууль хэрэгжүүлэхийг хэн нэгнээс гуйдаггүй. Хүсэх ч үгүй. Ямар ч муу төр ямар ч муу хуулийг ямар ч том хүнээс айлгүйгээр хэрэгжүүлэх нь төр оршин тогтнох үндэс. МАХН-ынхан Н.Энхбаярт хуулийнхан асуулт тавих гэсэн өдрөөс эхлэн хуулийн байгууллагыг буруутгаж эхэлсэн.
Сүүлдээ хуульчдын эрхэнд халдаж эхэлсэн. Харамсалтай нь өнөөг хүртэл тэдэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхой биш байна. Гэтэл 2000 оноос өнөөг хүртэл шүүхэд дуудагдаж байгаа Г.Дашрэнцэн гэдэг сэтгүүлч байдаг. Өнгөрсөн долоо хоногт бас нэгэн луйварчин түүнтэй шүүхээр заргалдаж эхэлсэн гэнэ. Нөхөр Г.Дашрэнцэн тухайн үедээ Бурханы телевизийг Н.Энхбаяр бултуулж байгаа тухай бичээд буруутгагдаж байсан. МАХН-ынхан түүнээс 300 сая төгрөг нэхэж элэг хөшөөсөн. Тухайн үед АНУ-ын нэгэн сэтгүүлч Г.Дашрэнцэнгээс цалин, хөрөнгийг нь сонирхов. Нэг эхнэр, таван хүүхэд, хоёр өрөө байртай сэтгүүлч маань өөрийгөө боломжийн хэмээн хариулсан гэдэг. Үнэн хэрэгтээ МАХН-ын түүнээс нэхсэн мөнгө нь түүний 60 жилийн цалинтай тэнцэнэ. Энэ бүхэн болж байхад Н.Энхбаяр төрийн өндөрлөг суудлуудыг бээлий шиг сольж явсан. Эндээс МАХН Засгийн газраас гарах шоу нь хэнд хэрэгтэй вэ гэсэн асуулт гарна. МАХН-д бол ашиггүй гэдгийг захын улстөр сонирхсон оюутан хэлнэ. УИХ-ын 76 суудлаас тавханыг нь авчихаад Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдыг авсан нам дэлхийн улс төрийн зурагт байхгүй. Дээр нь байнгын хорооны дарга гэдэг бодлогын томоохон албан тушаалыг тус намд өгсөн. Ашиглаж чадвал дараагийн сонгуульд МАН-тай тэнцэх суудал авах боломж. Фашист, коммунист намууд л суудлынхаа тоог голж төрийн эргэлт хийсэн түүх байдаг гэнэ. Гэхдээ Гитлер ардчилсан сонгуулиар төрийн эрхэнд гарсан гэнэ.
Эх орон, ард түмний төлөө өөрийгөө золиосолж байгаа түүний ухуулга дэлхийн талыг түймэрдэнэ гэж германчууд зүүдлээ ч үгүй гэдэг. Түүнтэй адил өнөөдөр монголд талаар нэг эх орончид байна. Хууль сахиулах хоншоортой улстөрч ид л ховор байгаа гэнэ. Төрийн түшээгийн нэг гол шалгуур нь хуулийг дээдлэх. Эрхэм гишүүд хуулийг зөрчих болгонд хатуу тэмцэл өрнүүлэх учиртай гэнэ. Гэтэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа МАХН-ыг цус нэгт МАН нь дэмжээд байгаа эсэргүүцээд байгаа нь мэдэгдээгүй л байна. МАН-ынхан МАХН-ын зөвийг дэмжинэ, бурууг эсэргүүцнэ гэсэн хошин юм сууна. Нэрээ булаалдаж суухдаа тэд Н.Энхбаяраас өөр ад чөтгөр монголд байхгүй мэт аяглаж байсан. Өнөөдөр тэдэнд Н.Энхбаяраас гялайх, гялтайх юм харагдаж байгаа бололтой юм. Шударгаар яривал МАХН анх Н.Энхбаярыг баривчлахад муу нэрт Ц.Нямдорж гишүүнийг чичилж байсан.
Өнөөдөр Ерөнхийлөгчийг зүхэж сууна. Эндээс харвал хэн нэгэн албан тушаалтныг айлгаж байгаад шүүхийн шийдвэр гаргах санаатай нь харагдана. МАХН-ын ухуулгаас харвал тус нам мөрийн хөтөлбөртөө биш, сонгуулийн амлалтдаа биш нөхөр Н.Энхбаярт үйлчилдэг жижиг улс төрийн гар болох нь тодорхой. Ямар ч хуулинд төрийн өндөр алба хашиж байсан төрөөс юм хусвал хариуцлага хүлээхгүй гэсэн заалт алга. Тэр тусмаа ямар нэгэн нам байгуулчихаад түүгээрээ монгол улсын хуулийг дэвсэнэ гэсэн заалт байхгүй гэнэ. МАХН Засгийн газраас гарах нь хууль зөрчихгүй. Гэхдээ АН эртхэн энэ замын ханиасаа салахгүй бол өглөө бүр Засгаас гарна гэсэн хэдэн сайдтай болж амьтны элэг доог болно. Цагаандаа энэ тоглоом ганц хүнд л ашиг авчирна. Төрд, тэр бүү хэл намд нь ямар ч сайн зүйл авчрахгүй. Хувьсгалд уриална гэдэг бол соёлт оронд бол хүнд гэмт хэрэгт тооцогдоно.
МАХН-гүйгээр монгол сөнөх үү
Монгол бүү хэл УИХ ч МАХН-ын мэдээлэл хэмээх шоуг тоосонгүй. Олон гишүүдийн хэлж буйгаар МАХН-д УИХ, Засгийн газрын гишүүн хэрэгтэй юу гэхээс монголчууд МАХН-гүйгээр амьдарч чадна. Үнэн хэрэгтээ МАХН-ын Засгийн газраас гарах шоу нь монголын төрд ашигтай. Тус нам хэзээ нэгэн цагт эдлэхгүй эрхээ өнөөдөр эдэлж байж магадгүй гэнэ. МАН, АН-ын оронд байсан бол тэдэнд ингэж өгөөмөр хандахгүй гэдгийг тус намынхан сайн ойлгож байгаа. Ерөнхий сайд гадаадад явж байгаа хойгуур нь ийм бор шувуу нисгэж хорлоно гэсэн төлөвлөгөө байж болно.
ЗХУКН Н.Хрущев, М.Гарбочев нарыг амарч явахад нь Засгийн эрхийг авсан гэдэг. МАХН-ын Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдаа гадаадад айлчилж явахад нь Засгаас гарах тухай бор шувуу нисгэж байна. Тэд өмнө Засгаа хөнтөрч байсан туршлагатай хүмүүс. Тэр өвчин нь өнөөдөр сэдэрч байгаа бололтой. Тэглээ гээд монголчууд санаа зовох учиргүй. Н.Энхбаяргүй байсан хэдэн жил монголчууд ажраагүй. Эр хүн тугч барьдаг, тугал ч хариулдаг гэж монголчууд ярьдаг. Эргэж улс төрд ирэх гэж байгаа бол туг ч барьж, тугал ч хариулж сурахыг эрхэм улс төрчид хөгшчүүл зөвлөж байна.
Х.БАТТӨГС
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 06, 2012 7:35:24 pm )
saihan bichsen baina er ni bol zasag barina gedeg MAHN-n ajil bish l de ed zugeer nohoitoj baigaa yum
-
Anonymous (December 06, 2012 7:47:09 pm )
2008 оны УИХ-н сонгуулиар МАН АН алин ч сонгогчидын саналын хамгийн доод хэмжээ 50% ч аваагүй мөртлөө МАН-ны Баяр бид аялсан ! гээд улаан цайм худлаа шаасныг эцэргүүцэн Элбэгдорж тэр үеийн АН-ы дарга асан хийрхэлээр дүүрсэн хулгайч МАН-ны байрлуу дайн хүсэн олон залуусыг дайруулж галзууран өөрөө айгаад зугатсан байдаг! Монголын түүхэнд хар толбо тогтоосон тэр 7 сарын 1-ний хэргийн анх гарсан шалтгаан нь энэ. Дараа нь энэ үймээнээс үхэтрээ айж балмагдсан хүн Баяр тэр цагдаад бууд ! гэсэн тушаал өгч 5 хүний амийг хөнөөсөөөөөөөн!!!! энэнийхээ хариуцлагыг үдийг хүртэл хүлээхгүй гэмгүй мэт хошгироод яваа энэ 2 гэмт хэргэтэн хурдан л хариуцлага тооцох ёстойг хэн хүнгүй л мэдэж байгаа!
-
Anonymous (December 06, 2012 10:38:29 pm )
ene harin dajgyi bichjee. zasgaas gargaad listeer awsan suudlig ni busad namd ni hubaagaad ygchih. tegeed uilan duugaraad terbish ni suuj bhig ni hartsgaaya
-
Anonymous (December 06, 2012 10:51:59 pm )
tubdendorjiin batlan hamgaalahaas olon terbum dorligjobiin erdendtees hussan 800saya $ bilegt elbeg nariin tv gej 5saya$ hereg geed bugd l shornd oroh humuus shuu
-
Anonymous (December 06, 2012 10:55:32 pm )
OT geree hiih gej jagsaaliig yimen bolgoj zasagiig uuriin gart oruulan geree hiij olon terbum $haasalsan bayr hurelsuh nar oron oron hesen tansaglaj ba tediig mun shorond hii
-
Anonymous (December 07, 2012 8:15:44 am )
Энхбаяр авилгачийг шоронд байх хүнийг эмнэлэгт тэжээгээд байх юм. Ялыг нь нэмээд хамт шорон руу явах хүмүүстэй нь явуулья. Сахалт ажаа тэнэгтэхээ болиорой. Авилгач луйварчин шорондоо байх ёстой шүү
-
Anonymous (December 07, 2012 4:22:49 pm )
Тэрвэшдавагииг бас шоронд хии
-
Anonymous (December 07, 2012 4:27:05 pm )
Тэр 7сарин 1 ни хэрэг бол ард түмэн МАХН Энхбаяр авилаг хээл хахиуулиг эсэрг босон
-
Anonymous (December 07, 2012 6:39:55 pm )
Голыг нь олоод бичйж,Энхбаярд унэн юм байхгуй болхоор МАХН шудрага царай гаргах гэж,ард олныг хуурах гэж зовох юм.АН эднээс хурдан сал.!!!
-
Anonymous (December 07, 2012 8:46:55 pm )
ergeed an bvgd bvgd jubarchinguud yumaa
-
Anonymous (December 07, 2012 8:49:05 pm )
batvvl hotiig goyu bolgono geed mongond deer ajilaj ih hemjeegeer ih mongo idej bna
-
Anonymous (December 09, 2012 1:36:38 am )
CHI IH MUGNU IDEJ BAIGAAG NI YAJ MESEN YUM BE BARIMTAA HELEECH? ENKHABAYAR GEJ 1 MUU LUIVARCHIN HEDEN TENEG YUMNUUDIIN TOLGOIG SAIHAN ERGUULJ BAIH SHIV, BAS TAARSAN LUIVARCHID NI NIILCHEED SAIHAN SHOWDAJ BAIH SHIV. MEDREL MUUTAI HUMUUS GEHEE SUUR HELEH UG ALGA.
12 Comments