antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2012 16 comments

Киночид ингэж ч арчаагаа алдах гэж

нийтлэсэн Admin

Монголын киночид саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд ханджээ. Тэд “Тэнгис”, “Өргөө” кинотеатрууд киночдын эрх ашгийг зөрчиж, хөдөлмөрийг нь шулж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн гэнэ. О.Магнай дарга ч энэхүү гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авахаар зэхэж байгаа сурагтай.
Хэдхэн жилийн өмнө “Тэнгис” кинотеатр ганцаараа байх үедээ гаргасан кино бүрийнхээ ашгийн 40 хувийг авдаг байв.

Харин “Өргөө”, “Соёмбо” кинотеатрууд үйл ажиллагаагаа эхлүүлснээр энэхүү үнэ тариф буурах болов уу гэж киночид битүүхэн горьдож байсан. Гэтэл байдал тэдний төсөөлснөөс эсрэгээрээ эргэж, “Өргөө”, “Тэнгис” кинотеатруудын удирдлагууд ашгийн 60 хувийг авдаг болжээ. Харин “Соёмбо”-д гарсан кино бүр хууль бусаар хуулбарлагдаж, гадуур зарагддаг гэсэн яриа гарснаар киночид тэднийхээр үйлчлүүлэхээс татгалзах болсон билээ.

Ингээд бодохоор өчнөөн мөнгө зарлагадаж, хөлс хүчээ шингээж хийсэн киногоо үзэгчдэд хүргэх гэж муусайн киночид л зовж байна хэмээн өмөөрмөөр санагдана. Гэвч Монголд киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага бий гэх. Тэд өдийг хүртэл чухам юу хийсэн улс вэ. Монгол киног олон улсын тэмцээн уралдаанд оролцуулж, гадны орнуудад гарган сурталчлах арга хэмжээ л лав зохион байгуулаагүй.

Тэр ч бүү хэл, уран бүтээлчдийнхээ хийж байгаа кинонуудад ямар нэгэн цензур тавьж, мэргэжлийн түвшинг хангах талаар ч ямар нэгэн ажил хийсэнгүй. Хөрөнгө санхүү нь байвал хэдэн нөхөр нийлж байгаад, үзэгчдийг хоосон марзагнал, задгай явдлаар түр зуур зугаацуулах төдий хэдэн зургийн эвлүүлэг хийгээд л түүнийгээ кино хэмээн нэрлэх болсон.

Ёстой л нөгөө “ичиж үхмээр дамшиг” гэдэг шиг зарим киног нь үзээд уран бүтээлчдийнх нь өмнөөс нүүр улаймаар. Тиймээс үзэгчид барууны киноны хорхойтнуудыг байлдан дагуулж байгаа гэгдэх гадны кинонуудыг шохоорхон үзэж, үйл явдлыг нь анхаарахаасаа илүү доор нь гарах хадмал орчуулгыг унших гэж үйлээ үздэг.

Монголын киночид чанартай, ча­наргүй элдэв кинонцоруудаа “Өргөө”, “Тэнгис”-т гаргах хэмээн урт дараалал үүсгэж, харин түүнээс нь залхсан үзэгчид гадаад киног илүүд үзнэ. Энэ ч утгаараа монгол кино гаргахгүй байлаа ч дээрх кинотеатруудын орлого тасрахгүй. Тиймээс ч тэд “Орлогынхоо 60-70 хувийг бидэнд өг. Чадахгүй бол араас чинь өчнөөн кино хүлээж байна” хэмээн пээдгэр загнадаг биз.

Би кино урлагийг шүтэн биширч, шимтэн үзэгч, жирийн нэгэн иргэн. Жинхэнэ уран бүтээлийг таашаан үзэхийн төлөө хэзээ ч мөнгө хайрлахгүй. Тиймээс ч “Тэнгис”, “Өргөө” кинотеатруудын монополийг эсэргүүцэж, “Хэн нэгэн сүйхээтэй аавын хүү нь дахиад нэг кинотеатр байгуулчихаасай” гэсэн нууцхан хүсэл өвөрлөж явдаг.

Гэвч Монгол кинонуудын гайхаж биширмээр сурталчилгаанд хууртагдаж үзсэнийхээ дараа уран бүтээлчдээс нь төлсөн мөнгөө эргүүлээд нэхмээр санагдах үе хэтэрхий олон тохиолдож байлаа. Яг тийм үе тохиолдох агшинд өөрсдийгөө киночид хэмээн цээжээ дэлддэг тэр хэдэн нөхрийг “Холливудаа байя гэхэд Болливудад очиж, кино гэж юу байдгийг үз” гээд хөөчихмөөр санагддаг юм.

Тэгээд ч тэр үү, тэднийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт хандсаныг сонсоод улам бүр эгдүүцсэнээ нуух юун. Өч төчнөөн мөнгө, олон хоногийн хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн уран бүтээлээ хүнд хүргэж, үзэгчдээ татаж чадахгүй байгаа бол киночдын л арчаагүйнх шүү дээ. Нэр хүнд нь шавартай хутгалдчихаад байгаа кино урлагийг аврах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын бус киночдын өөрсдийнх нь хийх ажил мэт санагдана.

Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь гэгддэг киногоор овоглож, ямар нэгэн холбоо, эвсэл, академийн тэргүүн хэмээн өөрийгөө рекламдаж яваа “том толгойтнууд”-аа хөдөлгөөч. Хилийн чанадад сурталчилж чаддаггүй юм бол эх орондоо кино урлагийг тунхагла л даа. Монгол түмэн кино урлагт хайртай шүү дээ. Харин Монголын киночид эзэмш­сэн мэргэжилдээ эзэн болж, ажлаа сайн хийж чадахгүй байна.

Чаддаг юм бол хэдхэн хоногийн дараа аль нэг арилжааны телевизээр Монгол орчуулгатай цацагддаг барууны шил­дэг кинонуудыг кинотеатрт үзэхээ больж, гагцхүү Монгол киногоо шим­тэн сонирхдог болтол нь юм хий л дээ. “Өргөө”, “Тэнгис” кинотеатруудыг зөвхөн Монгол киноноос орлого олдог болтол нь ажиллаач. Тэгвэл тэд орлогын тань талаас илүү хувийг авна гэж киночдыг дарамтлахаа болих бус уу.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (December 06, 2012 11:07:22 am )

    Zahzeeliin hyyliinhaa dagyy yavj baigaa zviliig hudulmurchdiin gomdlyn dagyy ochij Magnai darga zogsoov. MAGNAI shig yhaantnyyd Oktyabriin hyvisgalyg hiisen baih da

  • Anonymous (December 06, 2012 12:01:30 pm )

    ЯАААААААГ ҮНЭН ШҮҮ ЭД НАР МАГНАЙД ХАНДААД ЯАДАГ ЮМ ТЭНЭГ ГАРУУД КИНО Ч ГЭЖДЭЭЭ ҮНЭН ГОМДМООР ХАЧИН ЮМ ХИЙЧЭЭД ТЭРИЙГЭ УРАЛДАЖ ГАРГАДАГ ГЭДГИЙН ЯАНА ГЭЭЧ

  • Anonymous (December 06, 2012 12:04:12 pm )

    МАГНАЙ ЭНЭН ДЭЭР ХӨДЛӨЖ НЭР СҮРЭЭ БХГҮЙ БОЛГОВ ОО ИЙМ ХАЧИН ЮМНУУДИЙГ БҮҮ ТОО

  • Anonymous (December 06, 2012 12:04:38 pm )

    Ogt mongol kinogui ue bsan yum shuu setguulch guai.hiij l baig ingej baij hugjdug.genet l mundag bolno gej yu bhiin.muu bolno geed aigaad hiihgui bval yu ch ugui l bna

  • Anonymous (December 06, 2012 12:31:08 pm )

    Manai Mongoliin odoogiin ene kino hiij togloj bgaa garuud zugeer boliod ugoorei, estoi yag unen, ( ichmeer damshignuud ) shde, kino gej odoogiin ed nariin hiij bgaa zavaan yumiig lav nerlehgui l bh shu.

  • Anonymous (December 06, 2012 12:51:27 pm )

    yuu gesen ug um be alivaa um damjih hugjliin shataa damjikh l yostoi sh tee shuud holivudiin kino hiih yostoi umuu haashaa um harin arai yadan hiisen umniih ni 60 huviig avch bgaa parazituud chin dandaa gadnihan shuu dee . 60 huviig ni avch bgaa uchraas arai yadan zardlaa nukhdug ch umuu ugui umuu buu med tegeed daraagiin kino bas l hurungu mungunuus l bolood tand taalagdaguid hurch bgaa biz dee ,ulsiin hurunguur barisan hedhen kino teatriig unegui shaham huvichilj avchikhaad iim undur huvi avdag mungu huulegchid bna daa

  • Anonymous (December 06, 2012 12:53:11 pm )

    chadlaaraa zutgej hugjikh gej yavaa kinochdoo buu gomdoogooroi gej guiy

  • Anonymous (December 06, 2012 1:27:15 pm )

    Saihan bichsen baina nice good job

  • Anonymous (December 06, 2012 2:18:28 pm )

    ene yuiin teatruudiin zahialgaar bichsen niitlel vvv? bitii sha muu nvd gj mungu boltson llruud kinochdiig demjij bn huwiaa bagsgah heregtei!!!!!!!!!!!

  • Anonymous (December 06, 2012 2:50:47 pm )

    Монгол кино заавал Холливудын кино шиг байх ёстой юм уу. Тэгж ярьдал сүүлийн үед кино олноор гарч байгаа нь кино урлаг хөгжиж байгаагийн илрэл. Юм гэдэг чинь гэнэт нэг өдөр шидэт саваагаар сайхан бүтчихдэг зүйл шиг биш шүү дээ.

  • Anonymous (December 06, 2012 3:21:43 pm )

    sosoburamaas ard kino teatiriin talaar yal asuumaar bna

  • Anonymous (December 06, 2012 3:40:25 pm )

    eoe arai ch dee ymarbaa negen yum hiij bgaa hvnee demjeechee ene setgvvlch ooroo kino gej medej bgaa yumuu daa zailuul gej gadniihan arai davarch bnashd muu shulaachid yu be

  • Anonymous (December 06, 2012 4:35:55 pm )

    Зээ зээ. Яахав хийсэн зүйлээс нь олж байгаа мөнгөний талаас илүү хувийг авна гэдэг угасаа шударга бус. Кино сайн болоход хөрөнгө санхүүгийн асуудал яалт ч үгүй тавигдах болсон. Гэтэл хөдөлмөрлөж гаргасан киноны талаас илүү хувийг нь гарууд зүгээр байж байгаад л гусаад байхаар хэнд илүү сайн уран бүтээл хийх урам зориг орох вэ дээ. Угаасаа гачин кино бол тэгээд ам дамжин яригдаад чанар нь танигдаж дэлгэцнээс буудаг. зарлагаа ч нөхөж чадалгүй буудаг. Тэд нэг бол дараагийн уран бүтээлийнхээ чанарт анхаарна үгүй бол зах зээлээс шахагдаж гарна. Хөнгөн марзаганалгүй сайн бүтээл хийхээр үзэгчид тоож үздэггүй, ойлгодоггүй гэсэн олонхи үзэгчдийн боловсрол, потенциалын түвшингөөс бас хамаарч хөгжил хойш татагдаж байгаа юм шиг санагддаг.

  • Anonymous (December 06, 2012 6:09:12 pm )

    zovoooo zov.

  • Anonymous (December 06, 2012 9:05:17 pm )

    ФХАХААХАХАА МАГНАЙЧ ОД БОЛЖ БНА ДӨӨ,ЗАРИМ ЖОРЛОН МУУ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ МӨРТЛӨӨ ҮНЭ ИХТЭЙ БНА,,,,МАГНАЙ ГЭХЭЭС НААГУУР БОЛЖ ДЭЭ,,ХААААААААХАХА

  • Anonymous (December 06, 2012 9:39:10 pm )

    MAGNAI IIK YYUMAND OROLTSOJ JIJIGREED YAH VEE

antalya rent a car