antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2012 26 comments

МАХН-д эмгэнэл илэрхийлье

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дахин өлсгөлөн зар­лах хүсэлтэй байгаагаа ойр дотныхондоо мэдээлж гэнэ… Ийм мэдээлэл өчигдөр интер­нэтээр түгэв.

Араас нь УИХ-ын гишүүн, шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэр­бишдагва “Засгийн газ­раас гарах эсэх асуудлаар МҮАН-тай зөвшилцөж бай­на. Маргааш хариуг нь мэдээл­лэнэ” гэх юм…Тэгж байтал тус намын нарийн бичгийн дар­га Г.Бямбасүрэн гэгч нь “Н.Энхбаяр даргын шүүх хурлын шийдвэрээс хамаарч бид Засгийн гарах эсэх шийдвэрээ эр­гэж харна” гэсэн огцом хурц мэдэгдлээ давтсан байв. Тэгснээ “Засгийн газар ажиллахгүй байна. Улс төрийн хэл­мэгдүүлэлтийн эсрэг хам­тарч ажиллана гэчихээд Засгийн газар санаачилга гар­гасан­гүй.Ардчилсан нам л эхэлж манайхыг Засгийн газарт орж ажиллаач гэж санал тавьсандаг” ч гэх шиг… Яасан ч дураараа юм. Яасан ч ичих, айх сэтгэлгүй юм.

Яг таарсан таар шуудайнууд гэдэг л шиг л… “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг шиг “Н.Энхбаяр нь аймар бол Н.Энхбаярынхан бүр ч аймар” гэмээр ч юмуу. Эс бол Н.Энхбаярын унжуулсан олс ямар урт юм бэ гэж жихүүцмээр. Тэр дэндүү даварчихаж. Түүний нөхөд дэндүү туйлширчихаж.

Ердөө л маргааш өдөр болох Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шүүх хурлыг угтаж хийсэн улс төрийн тоглолт нь энэ. МАХН-ын гүйцэтгэх зөвлөл “МАХН Засгийн газраас гарна” гэсэн шийдвэр гар­гахаас гурван цагийн өмнө Сангийн сайд Ч.Улаан “Засгийн газар одоо сайн ажиллах ёстой. Хүлээх цаг алга. Хүлээхгүй ажиллах ёстой” гэх байр суурийг илэрхийлж байсан. Шадар сайд Д.Тэрбишдагва ч мөн адил “Ерөнхий сайд Н.Алтанхуягтай маргалдсан юм байхгүй. Засаг тогтвортой ажиллах ёстой. Бид ажлаа хийж байна” хэмээж байсан. Цаг минутын хувьд ердөө үдээс хойш, орой гэсэн хоёр хэмжүүрт хуваагдах энэ байр суурь бол гэнэтийн тулгалт тэднийг гарах гарцгүй болсныг илэрхийлж байгаа хэрэг. Сураг сонсох нь ээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон түүний эхнэрийн зүгээс сонголтгүй шийдлийг санал болгосон гэх юм билээ. Тэр нь “Айлгах төлөвлөгөө”. Мэдээж “Засгаас гарна” гэж. Нөхцөл байдлаас харахад Н.Энхбаярын гар хөл бологчид түүний боловсруулсан “Айлгах төлөвлөгөө”-г амжилттай хэрэгжүүлж байж болох. Гэхдээ тэднээс айх эс бол жигших хоёрын хооронд зөрүү байхгүй болчихоод байгаа нь анзаарагдаж эхэллээ. Учир нь, олон нийт тус намыг эсэргүүцэж байна. Магадгүй тэдний дарамт, шахалтыг “Оны шантааж”-аар тодруулж, өргөмжлөл биш юм гэхэд егөө доромжлолыг бол түгээж мэдэх юм. Н.Энхбаяраас залхагсдын зүгээс шүү дээ.

Түүний хувьд шантааж нь анх удаагийнх биш. Шоронд хоригдож байх хугацаандаа “Н.Энхбаяр үхэж байна” гэдэг мэдээллээр мон­гол­чуудыг айлгасан шиг айлгаж чадсан. Гэхдээ айх гэхээс илүүтэй МАХН-аас бусдыг үзэн ядуулах, тухайн үеийн төрийн удирдлагуудыг жиг­шин зэвүүцэх тэр сэтгэлийг төрүүлэхийн хувьд төрүүлсэн. “Хөөр­хий минь. Үхчих вий” гэх энэ эмзэглэлд хөдөө, хотгүй, хөгшин залуугүй хөтлөгдсөн. Үүнийхээ хүчинд шоронгоос сул­лагдаж чад­сан. Интернэтээр түүний үхэж буй тухай мэдээлэл минут, секунтаар солигдож, агуулга нь улам бүр аймар болж байсныг эр­гэн бодохоос ч түгшүүртэй. Энэ удаад тэрхүү туршлагаа ашиглан дахин “Өлсөх төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлэхээр шийдсэн ч байж мэднэ. Мэдээж үүнийхээ хүчинд МАХН-ын хаягтай гишүүддээ баа­тар болж чадсан бол олонхи эрүүл сэтгэлгээтнүүдийн дунд тэр хэн ч биш болсоор л байгаа. Хамгийн гол нь тэр чадаад байна. Айлгаж чадаад байна.

Айлгаж чадсны илрэл нь тэр МАХН-ыг УИХ-д суудалтай бол­гож чадсан явдал. Улмаар Засгийн газарт оруулж чадсан. Тухайн үед олон нийтийн зүгээс МАХН-ыг, Н.Энхбаярыг дагасан хэд шаг­налаа авч байна гэх маягаар асууд­лыг харах нь их байсан. Харин өнөөд­рийн нөхцөл байдлаас харахад Н.Энхбаяр гэдэг хүн гараа улам бүр урт болгохын тулд Засгийн газарт оруулж байж. “Н.Энхбаярын сав­раас зугтах аргагүй боллоо доо” гэсэн нийтлэлийн санаанууд үнэн байж. Зуу дахь өдрийнхөө тай­ланг дэлгэж “Хамтдаа бүтээнэ” хэмээн онгирч явсан Засгийн газрыг дөрөвхөн хоногийн дараа үгүй хий­хийг завдлаа. Гэхдээ тэдний дарамт ердөө арванхоёрдугаар сарын 7-ныг угтсан нь энэ. Ерөн­хий­лөгч асныг суллуулахын тулд, түүнийг эрх чөлөөтэйгээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахын төлөө тэд ийн айлгаж байна.

Нэгэн цагт төрд шургалавч олиггүй олигархиар нь дуудаж байсан Н.Алтанхуяг, Л.Болд, Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нартайгаа үүний төлөө шинэчлэлийн Засгийн газраар гар барьж. Одоо хэрэв тэдний хүсэл биелэхгүй бол тэд эргээд гудамжиндаа гарна. “Энэ Засгийн газар ёстой буруу байж. Тэд хэзээ ч засрахгүй дээрэмчид байсан байна. Бид жинхнээр нь танилаа” гэж ирээд л гудамжинд жагсана. Ердөө нэг хүний төлөө. Тэгсэн хэрнээ “Улс орны төлөө л дөө” ч гэх шиг. Бүхэл бүтэн нэг улсыг Н.Энхбаяр гэж хараад байхаараа яадаг ч юм. Н.Энхбаяр нь өөрийгөө Монгол Улс болгож ойлгуулж чадаад байна гэхээр хаашаа ч юм. Ерөнхийдөө л МАХН бүхэлдээ манай цаг үеийн эмнэлэг болчихлоо. Тийм ч учраас тэдэнд хаяглаж сүүлчийн үгээ бичье.

Болил доо, МАХН-ыхан. Та нарт эрх ашиг байлаа, байлаа гэхэд, Н.Энхбаяр гэж хүний төлөө ажиллах чин хүсэл төрлөө, төрлөө гэхэд ингэж тэнэгтэх ямар хэрэг байна. Нэг хүний төлөө нэг улсын эрх ашиг дээр дэвсэлж, танц эргэснийхээ урамшуулалд сэтгэл зүйн таашаал авч чадаад байгаа хэрэг үү, МАХН-ыхан та нар. Эгдүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн энэ бохир тоглолтоо зогсоовол яасан юм бэ. Гол нь энэ үгийг ганц сэтгүүлч биш бүх та нарын шантаажинд тархиа угаалгаж, нүдээ хаалгаагүй үлдсэн олонх монголчууд хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Та нарт, МАХН-д эмгэнэл илэрхийлэх нь энэ цаг үеийн гавьяа ч байж мэдэх юм шүү.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (December 06, 2012 10:02:45 am )

    gaihaltai bichjee .bi yag l ingej helmeer sanagdaad bailaa zagatnasan gazar maajih shig .Bolimoor yomaa ene teneglelee .Etssiin shiidveriig shuuh zasaglal 8 ard tumen 2 l shiidne Mongoliin shuuh zasaglald itgej baina daa . shuuh shudarga shiidver gargana gedegt gunee itgehiig husnem

  • Anonymous (December 06, 2012 10:17:08 am )

    gaihaltai unen ug bichjeeee…..

  • Anonymous (December 06, 2012 10:33:06 am )

    yag uneen. odoo bolih heregtei shd

  • Anonymous (December 06, 2012 10:38:16 am )

    Bi ch gesen emgenel ilerhiilj bnaa.

  • Anonymous (December 06, 2012 11:55:15 am )

    ЭНХБАЯРЫН ЯЛЫГ 40 ЖИЛЭЭР НЭМЭХ ГОРИЫН САНАЛ БАЙНА.

  • Anonymous (December 06, 2012 12:28:36 pm )

    MAHN iig ih hurlaas butsaan tatya, ard tumeen iim teneg humuusiig yah gej gargavaa, uneer haramsmaar umaa

  • Anonymous (December 06, 2012 1:08:34 pm )

    zuv bichsen bn

  • Anonymous (December 06, 2012 2:30:46 pm )

    hudlaa bitgii solior.ta nar ulaan tsai idchiheed bgaa humuusee harahgyu bnuu

  • Anonymous (December 06, 2012 2:41:31 pm )

    emegnel ilerhiilie baytai komnistuud

  • Anonymous (December 06, 2012 4:26:10 pm )

    SHAL TENEG YUMNUUD HEDEN JILIIN DARAA ZAG UUR BOLOHOOR ED NAR NUUREE HIIH GAZARAA OLOHGUI DEE, ALIVAA ZUIL UCHIR NACHIRATI BAIDAG HEREESEE HETREHEEREE TENEGLEL BOLDOG. ZASAG TURUURUU YAJ TOGLOJ BOLDOGIIG L HARUULJ BNA. ICHIH NUUREE ELGENDEE NAASAN SHOW-CHID

  • Anonymous (December 06, 2012 4:43:09 pm )

    Emgenel ilerhiilj bn. Enhbayar hurdan uhej dald orochee!!!!!!! mongoliig idej uuj duusgalaa shuu ene ulaan aluurchin yari tembuu

  • Anonymous (December 06, 2012 4:45:03 pm )

    Enhbayariig shorond ni hataa yaliig ni nemj ug yargalj al dald orool uhej dald or bug chutgur ulaan aluurchin

  • Anonymous (December 06, 2012 5:04:18 pm )

    MAXH Enhbayartaigaa hamt shoroond bulagdaachee. Tegvel mongol hugjinu shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (December 06, 2012 6:36:17 pm )

    hutsaad baigaachee maluudaa hujaa elbegee chine elgeer ne molhvvlj baina shdee

  • Anonymous (December 06, 2012 6:37:02 pm )

    yag hogjij haragdaach boon orond ortson suuj bgaagaa medehgvi maluud hohino za

  • Anonymous (December 06, 2012 6:37:49 pm )

    eronhiilogch elbegdorj vheesee haraal hiichii harina

  • Anonymous (December 06, 2012 8:26:05 pm )

    бага баярла муу жижигхэн хүүхэлдэй.Энхбаяр бол нэг хүн биш,тэр бол төрийг удирдаж явсан ухаалаг сэхээтний нэг мөн.Ийм учир ард түмэн түүнийг өмгөөлөн хамгаалж байгаа юм.Чи ч үүнийг ойлгохгүй л болов уу

  • Anonymous (December 06, 2012 9:25:48 pm )

    gorniin sanaltaigaa tamruu tonil

  • Anonymous (December 06, 2012 11:59:52 pm )

    ENE MAH -NY ZAHIALGAAR BICHSEN ILT BAINA! OTGONJARGAL UURUU UURTUU SETGEGDEL BICHEED BAIGAAG OILGOJ YADAH YUM ALGA. DEER NI ZAHILGAAR BICHYYLJ BAIGAA NI BAS SETGEGDEL BICHHCHIHJEE TAARSAN TAAR SHUUDAINUUD GEJ TA NARYG L HELEH BAIH. HULSNII BICHEECH BIICHYYLEGCH 2! YNEN SOLIOTOI HYNII BICHLEG BAINA SHDEE. MONGOL SUNUHUD TUN OIRHON BOLJ! MAXH BAIHGYI BOL MONGOL BAIHGYI BOLOHTOI ADIL UTGATAI, NYAMDORJ BADAMJUNAI BATBOLD GESEN UHAANY HOMSDOLTOI NYDEND NI ZUVHUN MUNGU HARAGDDAG HUVALZNUUD SETGEGDEL BICHIGCH BICHYYLEGCHID HAMAARUULAV HEHE

  • Anonymous (December 07, 2012 12:09:23 am )

    Shudraga ynenii toloo temtsej baigaa hymyysiig ingej hudlaa zohion baiguulan muulah geed ashiggyi! Ynen yalnuuuu! Teren shig saihan yum baihgyi! MAH yhen hatan gemgyi hymyysiig buruutgah gej ylairan zovj bnaa? Chaavaas

  • Anonymous (December 07, 2012 12:16:08 am )

    MAXH МАШ ЭРМЭГ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ЖИНХЭНЭ ТОМ УЛС ТӨРИЙН HAM, ӨНӨӨДРИЙН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО БУРУУ БАЙГААГ ТЭР ЗОРИГТОЙ ШҮҮМЖИЛЖ ӨӨРЧЛӨХ МӨН НАМЫНХАА ДЭВШҮҮЛЭН СОНГУУЛЬД ОРОЛЦСОН БОДЛОГО АЖЛАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬСОН НЬ САЙН БАЙНА МАXН-Г АРД ТҮМЭН УЛСЫНХАА ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙГАА МАХН АРД ТҮМНИЙ НАМ

  • Anonymous (December 07, 2012 12:23:52 am )

    MAH-NY HAND YNENGEESEE EMGENEL ILERHIIL’YEE!!! HEDEN HOGIIN OLIGARHUUDAAS BOLJ NAM NI USTLAA KEKEKE BAYAR BATBOLD BAGABANDI NYAMDORJ BADAMJUNAI ENHBOLD NART NAM HARIUCLAGA TOOCOJ TSEVERLEGEE HIISEN CHINI DEER. ZUV AJILLAJ BAIGAA BUSAD NAMYG ATAARHAJ HUDLAA UDUN HATGAH UTGAGYI YAVUURCHGYUI! HYN HUDLAA HELJ BAIHAAR UURSDIIGU HAR?

  • Anonymous (December 07, 2012 12:29:28 am )

    XYRELSYHIIN ARDAAS MARSH! BAYAR KKKKK YALANGUYA NYMDORJ SHIZO BATBOLD ALT UHAH DONTON YANHAN AVGAIN NUHUR YANHANUUDYN HOBBITOI MEDREL

  • Anonymous (December 07, 2012 12:34:02 am )

    NYAMDORJ HICHNEEN BOOJ UHEH GEJ ORILOOD CH NEMERGYI! YUM YOSOOROO L YAVNA! KOK INEED

  • Anonymous (December 07, 2012 7:44:39 am )

    ЭНХБАЯР ДАХИН ӨЛСГӨЛӨН ЗАРАЛБАЛ ҮХНЭ. ҮҮНИЙН ТҮҮНИЙ ТЭРБИШДАГВА ТЭРГҮҮТЭЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ “ТА ЧАДНА, ТА ДИЙЛНЭ” ГЭХ МЭТЭЭР ЗОРИУД САНААТАЙ ӨДӨӨН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХАД ТУЛГАСАН. ТЭД ЭНХБАЯРЫГ ҮГҮЙ ХИЙХ ХОРОН САНААГАА НӨХӨД БАЙДЛЫН ХУУРАМЧ ДҮР ЭСГЭХ ХОРЛОЖ БАЙГАА ОЙЛГГСОЙ НЬ БИЛЭЭ.

  • Anonymous (December 07, 2012 9:20:25 am )

    MAHN MANDTUGAI ENHBAYAR DARGAA TA YALNA SHUU . TA BOL TORIIN OMNO TOM AJIL AMIDRALIIG ARD TUMEND ZALGUULSAN HUN SHUU .MAHN MANDTUGAI ENHBAYAR DARGA TA YALNA SHUU

antalya rent a car