Баян хүний хүүхэд л гэхээр юу ч хийж болдог болчихож, өнөө үед. Баячуудын хүүхдүүд нийлж “Монголыг аваръя” нэр клуб хүртэл байгуулж давхисан гэж байгаа. Хэнээс ч Монголыг аврах гээд байгаа юм, бүү мэд. Бодвол хайр сэтгэлээрээ биш эд хөрөнгөөрөө нийлж, сууж байя гэсэн уриа дэвшүүлж, клуб байгуулж байгаа юм байлгүй. Нэртэйгээр нь “Монголоо аваръя” биш “Монголын баялгийг улам идэж, цөөхүүлээ баяжихын төлөө урагшаа” гэдэг нэртэй клуб байгуулмаар юм. Ингээд хэлэхээр, баячуудыг үзэн ядлаа энэ тэр гэж “донгосох” нөхдүүд захаас аваад дүүрэн. Тэр баячууд чинь баялаг бүтээж байгаа юм гэх зэргээр уран донгодно. Бараг л энэ хэдэн баячууд байхгүй бол Монгол Улс сөнөнө гэж “хуцах” л дутуу байна. Гэтэл өнөөдөр баяндаа, хөрөнгөтэйдээ эрдэж, хүний эрхийг уландаа гишгэж байгаа хүн олон байна. Тэр дундаа толгой баячуудын гээд байгаа цөөн хэдэн хүмүүсийн хүүхдүүд хүн ёсоо гээж, мөнгө байхад бүх дэлхийг хөлөн дороо гишгэх юм шиг санаж явна. Уг нь баян хүний хүүхэд боловсролтой, тэр хэрээрээ ухамсартай байх ёстой юм шиг санагддаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ огт өөр.
Тэд Монголд байгаа бүх л муу муухайг үүсгэж, дэлгэрүүлж байна гээд хэлчихвэл буруудах юмгүй. Хамгийн наад захын жишээ хар тамхи. Нэгэн цагт манай улс хар тамхины гол дамжуулагч бааз гэгдэж байлаа. Бас ч гэж танагтай байсан гэсэн үг. Харин одоо бол хэрэглэгч орон болчихсон. Бүр хар тамхины мафи хүртэл байгуулагдсан талаар жиг жуг гэлцэх боллоо. 2010 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийнхэн нийслэлийн 22 дугаар дунд сургууль, 12 дээд сургуулийн 2000 хүүхдийн дунд судалгаа хийхэд 54 хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн нь тогтоогдсон байдаг.
Тэдгээрийн 36 нь каннабис, 18 хүүхэд нь экстас хэрэглэж үзсэн гэдэг дүн гарч байлаа. Хамгийн гол нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид нь голдуу баян айлын хүүхэд залуус байсан гэсэн судалгаа гарсан шүү дээ. Дээр дурьдсан тоо баримт ч гэсэн эцсийн дүндээ баян айлын хүүхэд мансууруулах бодис хэрэглэж үзсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Дахиад өөр нэг судалгаа байна. Манай улсад албан ёсны тоогоор 2000 орчим мансуурагч байгаагаас 1500 орчим нь баян, чинээлэг айлын хүүхдүүд, харин үлдсэн нь биеэ үнэлэгчид байна гэсэн судалгаа шүү. Нэг үгээр, хэлбэл хөрөнгөлөг, чинээлэг айлын хүүхдүүд хар тамхины мафийг санхүүжүүлдэг гэхэд болно. Гол худалдан авагч нь учраас. Энэ бол баячуудын хүүхдүүд ямар том гай тарьж байгаагийн зөвхөн нэг л хэлбэр.
Нөгөө хар тамхины гол хэрэглэгч болчихоод байгаа баячуудын хүүхэд чинь одоо хүний амиар тоглох гэж байна. Бүр хийх юмаа олж ядаад, аргаа барахдаа хүн алж тоглохоор шийдсэн юм байлгүй. Ингэж хэлж байгаа нь бас учиртай. Саяхан нэг танил маань Хэнтий явж л дээ. Эхнэр хүүхдээ аваад ээж, аав дээрээ очих гээд, далимд нь хотын утаанаас салж, цэвэр агаар амьсгалах санаатай явахгүй юу даа. Гэтэл Хэнтий рүү дөхөж явах үед нь олон тэгээр эхэлсэн дугаартай том жийптэй залуус тааралдаж, нэг урд нь, нэг хойно нь ороод хэрээд байж. Манай хүн ч эхэндээ нэг их тоогоогүй гэсэн. Хэдэн согтуу залуус дөвчигнөж байгаа биз гэж санаад. Гэтэл өнөөх залуус бүр давраад, машиныг нь шүргэж, мөргөх шахсан гэнэ ээ. Тэгэхээр нь найз маань айхдаа цагдаа руу утасдаж. Азаар сүлжээ барьдаг газар явж таарсан болохоор тэр. Утасдахдаа машиных нь дугаарыг хэлж, хэдэн согтуу залуу шахаж, мөргөөд байна гэж л дээ. Гэтэл хэсэг хугацааны дараа цагдаагаас утасдаад “Та нар зүгээр тэгсгээд явчих тэгэх үү. Наадуул чинь томчуудын хүүхэд юм байна. Би яаж ч чадахгүй. Тэгээд ч наад залуучууд чинь зүгээр тоглосон юм гэж байна” гэсэн аж. Том жийп уначихаад, замаар явж байгаа машиныг шүргэж, мөргөж тоглоно гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. Хэрвээ нэг шүргэхэд нь сандраад замын хажуу руу дарчихвал яана. Бүхэл бүтэн гэр бүл бэртэж гэмтэж, цаашлаад амь насаа ч алдаж болох. Үүнээс үзвэл баячуудын хүүхдүүд хийх юмаа олж ядахдаа хүний амь нас, эрүүл мэндээр тоглож эхэлснээс ялгаа юун. Хэрвээ энэ тохиолдолд тухайн залуус өөрсдөө машинтайгаа онхолдож, эрүүл мэнд, амь насаараа хохирвол зүгээр явж байсан найзыг маань буруутгаж, шоронд хатаана гээд л дайрна биз, тэр баячууд.
За яах вэ, баян хүний хүүхдүүд юугаа хийх нь хувь хүний асуудал. Тэд хар тамхиа татаж, хотын зам дээр үнэтэй машинаар уралдаж, онхолдож байна л биз. Архи ууж, агсан тавьж, зодоон цохионоо хийнэ л биз. Элдэв нэртэй клуб байгуулна л биз. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндээр тоглох эрх тэдэнд байх ёсгүй. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ амарч яваа хүний машиныг мөргөж, балчир үрсийг нь айлгах эрх ч байхгүй. Төрийн хуулийг уландаа гишгэж, хүний эд хөрөнгөөр тоглож, машин тэргийг нь мөргөж эвдэх ч эрх байх ёсгүй. Мөнгөтэй хүн хүн алж, бусдын эд хөрөнгийг эвдэж болно гэсэн хууль манайд л лав байхгүй. Баян хүний хүүхэд хүний эрх чөлөө, эрүүл мэнд, амь насанд халдаж байвал цагдаа нь зүгээр явуулна гэсэн журам ч байхгүй шүү дээ. Өнөөдөр баячуудын даврал хэрээс хэтэрч, төрийн цагдааг хүртэл ажлаа хийж чадахгүйд хүргэж байна. Ийм байхад яаж хууль эрх тэгш үйлчилнэ, шүүх шударгаар шүүнэ гэж ярьж чадах юм бэ. Янз бүрийн аргаар баяжсан нөхдүүдийн давралыг дарж, хууль журмаа мөрдүүлэхгүй бол нэг өдөр хэдэн “бацаан” хүн алчихаад, “Бид зүгээр л тоглож байхад тэр хүн үхчихсэн ш дээ” гэж хэлээд зогсч байх вий дээ.
О.Уянга
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2012 10:10:44 am )
UYN BAYCHUUD ENE NER TOHIROHGUI LUIVARCHDIIN TA NARIIG HULGAICHDIIN HUUHDUUD BAIHGUI ZUGEER AJILAJ BAUJAAGUI MONGOLIIN HURUNGIIG HULGAILSAN DEEREMCHDIIN HUUHED ECHDEGUI UM BAIHDAA DEELEE NUMRUH UDUR BAS BAIDAG UM SHUU NARIIN ESREG 1 L UDUR ARD TUMEN BOSNO SH DE TA
-
Anonymous (December 05, 2012 10:26:16 am )
Баячуудын хүүхдүүд хүн алсан байхад алуулсан талынхан буруудаад дуусах юм байна лдаа. Хууль цагдааг бүхлээр нь өөрчлөх ёстой.
-
Anonymous (December 05, 2012 10:30:41 am )
UNEN YUM BICHJEE
-
Anonymous (December 05, 2012 10:33:48 am )
Sain niitlel baina.
-
Anonymous (December 05, 2012 10:50:21 am )
ner yctai ni bicheech ecbel mashinii nomeriig ni
-
Anonymous (December 05, 2012 10:55:00 am )
Bodit baidal deer iim l bdag biz de! Minii tanih hunruu negen UIH-n gishuuni teneg jaal gar buu gargaj dairaad bhar n buug n bulaah gj bgad garig n hugalchihsan chin nuguuh n tsagdaataiga niilj togloomon buu bsan gej dairaad gadagshaa yawj emchluuleh tulbur awsan shu de kekeke hamgiin gol n ter gar buug n hohirogch awchihad tsagdaa shuuhed uzuuleher chi uuruu huuli busaar galt zevseg hadgalsan bna gej dahin torgoj bga yum da
-
Anonymous (December 05, 2012 10:58:48 am )
tiim shuu ene talaar baychuud nertei luibarchid dotroo yum bodmoor yum ted mongoo yaj ureh be l gej bodoj yavdag yyum shig bgaan oorsdoos n oor hun bhgui yum shig ene uussen bdliig changa huuli tuuniig mordoh baiguullahuud n sain ajillaj bj l namdana bhda. buh zuil ulam l dooshoogoo uruudaad bh shig
-
Anonymous (December 05, 2012 11:10:37 am )
hulgaichiin huuhduud hulgaich l bdg bhgui yu daa.aav eej nar n hulgai hiij l bayajaa sh tee.
-
Anonymous (December 05, 2012 11:11:46 am )
Mashinii nomeriig ni bich tegbel oorsdiig ni xund garuudad gariin ni mongiig ni ogood xoorxon shoglochix xeregtei bayachuudiig uzen yaddag bulgiixenii uil ajillagaa ylam nariisch bgaa tul ted naraar neg ayataixan zugaagaa gargaj bolnoo egel xumuuseer oroldox yamar bdgiig uzuultsgie
-
Anonymous (December 05, 2012 11:32:56 am )
uheh muruuruu uhehgyi tolgoi muutnuud, delhii dahind jinhene bayachuudin dund humuunleg baij huvaaltsah gedeg sanaachlaga ali hediin gazar avch naad teneglel chin hotsrogdood udaj baigaa shuu mongol bayachuudin huuhduud ee
-
Anonymous (December 05, 2012 1:03:03 pm )
Mashiniih ni nomer on sar udur haana bolson ium be. Barimtaa delgeechee.
-
Anonymous (December 05, 2012 1:12:46 pm )
bidnii oorsdiin buruu songolt hiij baisanii har gaishtee.ih hurald uliruulan songood baiwal hedhen hvn bajaad baigaag harsaar medseer baij songoh yum chin.uliruulan songodgoo bolildoo.oor hvn gargaad neg ailiin amidral deeshleg gej bodooch.hench garsan idehn todorhoi hoino.hubaagaad idegldee.hartsiin bolobsroltoi hvvhdvvd zondool baina.shine hvnl gargah heregtei.songuuliin huuliig huuchin ard tvmnii toloolloor songoh yostoi yun namiin jagsaaltaar songogdoh be.iim baiwal udahgvi mongol geh yumgvi bolloo tamineeee
-
Anonymous (December 05, 2012 1:15:57 pm )
vnheer vnen bnshvv baynii hvvhed ongirch dawhin gartsan deerh hvnii aimiig awch odno huuli tvvnd vilchlehgvie vsreel aaw n tvvnig zodno
-
Anonymous (December 05, 2012 1:18:08 pm )
setguulch maani uuruu zohilgood bichsiin bish uu suljee bariad l tsagdaa ruu heleed l ergeed gyals tiim ailiin huuhduud bna, tegeed uursdudtei n yrisan ym shig toglosiin gej bna ch geh shig ., sain ilgohgui l ym bna
-
Anonymous (December 05, 2012 2:37:42 pm )
naad davarsan sheesnuud chini 1l udur gaigaa uurtuu duudaad avchihna,ergeh holboo gedeg chini aihtar shudee
-
Anonymous (December 05, 2012 3:55:34 pm )
YAG UNEN NADAD CH BAS IIM YUM TOHIOLDOJ BAISAN UUDUUS IRJ BAIGAA MASHIN SHUUD SHAHAJ BASIAN SH DEE TEGED INEEGEED UNGURCH BAIGAA YUM CHIN HEREVEE ZAMIIN ZAANA HONHOR BAIGAAD SANDARSAN ZALUU JOLOOCH BOL YAG UNAHAAR BAISAN. HUMUUSEE IIMERHUU ZERLEG ARAATNUUDAAS UURSDIIGUU HAMGAALAHIIN TULD SAIN ANHAARAL BOLGOOMJTOI BAIH HEREGTEI. TED CHIN HUN BISH ARAATNUUD GEDGIIG BITGII MART.
-
Anonymous (December 05, 2012 4:35:03 pm )
kkk goe bsan baih daa oorsond n setgegdel bicheh dee tiim nomeriin mashin geed bichchihej baildaa teriig chin haraad humuus holuur yabj baiyaa
-
Anonymous (December 05, 2012 8:15:26 pm )
ed nariin xvvxdvvd mongoliig barna gej uy bdag um klub nertei bardaknii tsyglaan biz xoorondoo syygaad mongoloos zailbal dandaa lyibarchdiin xvvxdvvd bailaa sh dev de shydarga biznesmenvvdiin xvvxdvvd xaragxgvi bna le
-
Anonymous (December 06, 2012 8:42:43 am )
bugdiig ni alah iumsan, hulgaich narig.
-
Anonymous (December 06, 2012 2:57:15 pm )
ENE HUULI HYANALTINHAN GEJ TER CHIGEEREE TOMCHUUDAAS AIGAAD, TOOHGUI BGAA YUMUU.
-
Anonymous (December 06, 2012 9:44:55 pm )
baynaa hat hulgaichid bain udahgvi oorsdoo har tamhindaa hordood har ylaa shig vheed ogno yumiig yag medehvv amid vldesniin alaad ogoorei
-
Anonymous (December 06, 2012 11:42:18 pm )
huucnin [dsnk] d neg baar bna tend baycnuudiin hvvhdvvd estoi neg dabarcn bainlee deezvgeer orood garsanii daraa boon zodoon jiriin neg hvn oruullaa geed hamgaalagcn menejer naiig zodson bgaa ym daa
22 Comments