Саун гэх зүйлтэй бидний хэдэн монголчууд хожим танилцсан. Усанд орвол буян нь арилж, бузартдаг хэмээн ойлгож, нүүр гараа угаахаас ч цээрлэдэг байсан монголчууд 21 дүгээр зуунтай золгосноор соёлын “довтолгоо”-нд өртсөн түүхтэй. Харин орчин цагийн залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх болсон газрын нэг нь яах аргагүй саун юм. Саун бол хүний энгийн хэрэгцээ төдий л зүйл. Гэхдээ Монголд үүнийг арай өөр байдлаар ашиглаж, гэмт хэрэг цэцэглэх үндэс болж байгаа нь нууц биш. Тиймээс ч саун гэх үгний араас биеэ үнэлэх гэмт хэрэг бичигддэг. Нэг үеэ бодвол гудамж цэцэрлэгээр хөлхөлдөх биеэ үнэлэгчид харьцангуй цөөрсөн мэт. Гэвч үнэндээ тэд цөөрсөн биш саунд биеэ үнэлэхийг илүүд үзэх болжээ. Учир нь гудамжинд хүйтэнд хөрч, халуунд халж зогсохын оронд саунд суугаад ганц, хоёр хүний биеийг илж таалсан шиг цагийн дотор 40-60 мянган төгрөгийн орлоготой ажиллах нь тэдний хувьд бөөн завшаан. Тиймээс ч саун гэх нэрийн дор биеэ үнэлэх явдал газар авч буй. Ер нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүхий л саун биеэ үнэлэгчдийг байрлуулдаг гэдгийг хууль хяналтын байгууллагынхан ярьдаг. “Чингис”, “Сүнжин Гранд” зэрэг томоохонд тооцогдох саунууд ч охидын биеийг нь үнэлүүлдэг талаар хэвлэлээр шуугиж байсан. Гагцхүү үнийн хувьд л ялгаатай. Мэдээж дээд зэрэглэлийнхэнд нь үнэтэй, энгийн саунаас та хямдхан хүүхэн “амталж” болно гэсэн үг. Тиймээс ч бид энэ удаад нийслэлдээ л тансагт тооцогддог “Говь” цогцолборт нэгэн үдшийг өнгөрүүлж, орчин нөхцлийг нь тольдохоор олны нэрлэж заншсанаар 3,4 дүгээр хорооллыг зорилоо.
“Говь” цогцолборт саатсан нь…
Нийслэлийн Баянгол дүүрэг буюу 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах тус саун одоогоос хэдэн жилийн өмнө жинхэнэ биеэ үнэлэгчдийн үүр уурхай гэгдэж байв. Цагдаа, телевизийнхэн байсхийгээд л “Говь” саунаар эргэлдэж, гэнэтийн шалгалт хийж, биеэ үнэлэгчдийг саатуулдаг байсан нь саяхан мэт санагдана. Харин “Говь” цогцолбор болж өргөжсөнөөс хойш дээрх яриа намжсан юм. Биеэ үнэлэгчгүй болсон уу эсвэл зохион байгуулалт нь арай боловсронгуй болсон уу. Ямартай ч “Говь” сауны алдарт массажист охидын талаархи яриа намжсан юм. Гэрэл зурагчны хамт “Говь” цогцолборт очиход хэдийнэ 21:00 цаг болсон байв. Үүдэнд нь эрэгтэй, эмэгтэй ресепшн байх бөгөөд үйлчлүүлэгч энд тооцоогоо хийгээд хувийн дугаарыг илтгэх гарын бугуйвч авдаг аж. Тус хуванцар бугуйвчинд хоёр түлхүүр байх бөгөөд үүгээр гутал, хувцасны шүүгээгээ онгойлгох зориулалттай. “Говь” цогцолбор нь саун, зочид буудлаас бүрдэх бөгөөд бидний хувьд саунд нь тухалсан. “Говь” сауны хувьд хэдийнэ шинэ жилийн уур амьсгал орж, үүдээ сүлд мод, зул сарын чимэглэл сэлтээр гоёчихож. Хаалган дээрээ зул сарын хонх өлгөж, орчин тойрноо тансаг чимэглэсэн нь хараа булаах аж.Ресепшний дэргэд байх бичил самбар дээр үйлчилгээнийхээ хөлсийг нарийвчлан бичсэн байв. Тодруулбал, насанд хүрсэн хүмүүс үдшийн 20:00 цагаас өмнө 30 мянгаар үйлчлүүлэх боломжтой бол түүнээс хойш 35 мянган төгрөг болж ханш нь өснө. Өөрөөр хэлбэл, оройны 21:00-07.00 цагийн хооронд та 35 мянган төгрөгөө төлөөд саунд хонож болно гэсэн үг. Харин хүүхдүүдийн хувьд 20-25 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ энд 1.20 см-ээс доош өндөртэйг хүүхдэд тооцох бөгөөд тэдэнд 20-25 мянган төгрөгөөр үйлчилдэг юм билээ. Бид үүдэнд нь тооцоогоо хийчихээд “women” гэх хаягтай эмэгтэйчүүдийн өрөөнд орлоо. Нийтийн саунд ажиглагддаг энгийн л дүр төрх. Энд тэндгүй нүцгэн охид, эмэгтэйчүүд хөлхөлдөж, биеэ үрүүлж, саунаас гарч ирэн хүйтэн шүршүүрт орох аж. Нийтийн өрөөнд нь босоо болон хэвтээ гэсэн хоёр янзын шүршүүр байх бөгөөд хүсвэл хүчилтөрөгчтэй онгоцонд орж болно. Гэхдээ энэ үйлчилгээ тусдаа үнэтэй. Бидний хувьд саунд нь суунгаа хүмүүсийн яриаг сонсч, байдлыг ажиглалаа. Бид ажлын эхний өдөр очсон болоод ч тэр үү хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүд бидэнтэй хамт тус саунаар үйлчлүүлж байсан бөгөөд тэд үйлчлэгч охидоор биеэ үрүүлж, угаалгаж байгаа харагдсан. Харин эндэхийн ажилчдын хувьд 20-25 насны бүсгүйчүүд юм билээ. Нэгдүгээр давхарт нь байх саунд нь сууж, хүйтэн шүршүүрт орчихоод хоёрдугаар давхарт байрлах хуурай сауныг нь сонирхохоор дээш гарав. Эмэгтэйчүүдийн өрөөнөөс гарахад “men” гэх хаягтай эрчүүдийн өрөө харин “зочид” ихтэй, дуу шуугиантайхан байгаа харагдав. Хоёрдугаар давхарт амралтын өрөө болон хуурай саун байсан. Амралтын өрөөнд хэсэг охид, эмэгтэйчүүд байх бөгөөд тэд хөзөр тоглож, өөр хоорондоо ямар нэгэн хөгжилтэй зүйл ярьж сонстов. Ерөнхийдөө хоёрдугаар давхарт хүний сонирхол татах зүйл ховор. Цааш гуравдугаар давхарт гарвал энд харин хүний сонирхлыг татах өрөөнүүдтэй юм билээ. Тодруулбал, энд давс, болор чулуу, манан өрөө гэж байх бөгөөд тус бүртээ өөр үйлчилгээтэй. Өрөө тус бүрийг хиймэл боловч гоёмсог чулуугаар тохижуулсан байх бөгөөд үйлчилгээнийх нь ач тусыг нэгд нэгэнгүй маш дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн хаяг байв.
Увс аймгийн давс гэдэг нь юу л бол…
Тухайлбал, давсан өрөө нь цусны эргэлтийг хурдасгаж, арьсны гүн дэх бохирдлыг хөлс болон шээсээр гадагшлуулдаг гэнэ. Харин болор чулуун өрөө нь даралт өндөрсөх болон буурах, мэдрэлийн төрөл бүрийн өвчнийг анагаах увидастай хэмээн тайлбар дээр нь бичсэн байв. Давсан өрөөний хувьд Увс аймгийн Давст уулын байгалийн органик түүхий эдийг ашигладаг гэнэ. Энэ харин юу л бол гэж хардсанаа нуух юун. Цааш манан, хүчилтөрөгчийн өрөө гэх зэргээр үргэлжилнэ. Харин эдгээр эмчилгээний зориулалттай хуурай сауны өрөөнүүдийн цаана хоолны өрөө байрладаг юм билээ. Энд хөргөгчний хүйтэн ундаа, ус, пивоноос эхлээд бэлэн гоймон, бууз худалдаална. Саунд суугаад хэрвээ өлсвөл энд орж ирээд бэлэн хоол, бууз зооглох боломжтой бөгөөд хүйтэн шар айраг залгилсан ч болно. Харин цагаан архи болон дарс худалддаггүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй хэмээн дотоод журмандаа заасан байв. Хоол болон уух зүйлийн хувьд үнийн хувьд хямдхан юм билээ. За тэгээд энд хүний хэрэгцээтэй бүхий л зүйлээр тохижуулжээ. Тодруулбал, гуравдугаар давхартаа ресторан, гоо сайхан, дөрөвдүгээр давхартаа массажны, хүүхдийн, оффис өрөөтэй. Өөрөөр хэлбэл, гэр бүлээрээ энд ирээд хүүхдүүдээ тоглуулангаа өөрсдөө алжаалаа тайлж, хажуугаар нь “ажлаа” амжуулах боломжтой юм билээ. Эмэгтэй хүний сониуч зангаар өрөө, давхар бүрийг нь сонжиж явсан бөгөөд мэдээж гоо сайхан, массажны үйлчилгээнийх нь үнэ хөлсийг ч сонирхов. Массажны үйлчилгээ хөл, толгойн хэсэгчилснээс эхлэх бөгөөд хүсвэл бүтэн биеийн массаж хийлгэж, алжаалаа тайлах боломжтой. Харин үнийн хувьд 15-90 мянган төгрөгийн ханштай. Ерөнхийдөө Говь цогцолборын саунд нь зөвхөн хоёр хүн үйлчлүүлээд гарахад 100 мянган төгрөг төлөх юм билээ. Гэхдээ энд бид массаж, хүчилтөрөгч, хоол, гоо сайхан зэрэг нэмэлт үйлчилгээг аваагүй гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Мэдээж дээрх үйлчилгээнүүдийг авсан бол 100 мянгаас хэтрээд талийж өгнө.
Хардах бодол…
Энд огт биеэ үнэлэгч байхгүй гэхээр нэг л итгэж өгдөггүй. Учир нь 24 цагийн үйлчилгээтэй зочид буудал, саун үйл ажиллагаагаа явуулдаг газар тэгээд эрчүүд болсон хойно элдэв зүйл сонирхох нь мэдээж. Ингээд л гарна гэхээр нэг л хайран байсан тул үүдний манаачтай таван үг солиод амжив. Харуулын хэлснээр эндэхийн массажистууд нэмэлт үйлчилгээ үзүүлдэггүй гэсэн. Харин эрэгтэй массажист байдаг гэдгийг үгүйсгэсэнгүй. Мэдээж эмэгтэйчүүд хүсвэл тэднээр массаж хийлгэдэг гэх. Бага зэрэг архи үнэртүүлж, халамцсан манаач эр “Анх удаа ирж байгаа юм уу. Ямар хэргээр яваа юм” гэх зэргээр байцаах шинжтэй. Харин тэрбээр замын хойно байрлах “Хаш чулуун” сауны охидыг нэмэлт үйлчилгээ үзүүлдэг хэмээн “бухаад” авав. “Хаш чулуун” сауны охид нэмэлт үйлчилгээ үзүүлдэг харин эндэхийн охид үзүүлдэггүй гэх. Энэ юу л бол гэх бодол төрснөө нуух юун. Эндэхийн массажист охид 8/16 цагаар ээлжинд ажилладаг тухай манаач эр хэлсэн. Ямартай ч нэмэлт үйлчилгээ үзүүлдэг ч бай, үзүүлдэггүй ч бай цэл залуухан дээрх охид хүний хир үрэхээс арай өөр ажил хийж болмоор. Биднийг гарахад үдшийн 23:30 цаг болж байсан. Хүмүүс саунд алжаалаа тайлж, амрахаар үлдсэн. Харин бидний хувьд өглөө эрт ажилтай тул гэртээ харихаар гарлаа.
“Саун гэхээр шууд массажист, биеэ үнэлэгч нар нүдэнд харагддаг нь нууц биш. Сауны массажист нь харахад хууль журмын дагуу үйлчилж байгаа мэт харагддаг учир энгийн иргэдэд нэг их анзаарагддаггүй гэнэ. Харин үйлчлүүлэгч нь хүсвэл өнөөх массажист нь 20-50 мянган төгрөгийн ханштайгаар биеэ үнэлдэг аж. Эдгээр газрын эзэд нь саун, массаж нэрийн дор 5-6 охид эмэгтэйчүүдийг ээлжээр биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангадаг. Үүгээрээ өөрийн бизнесийн орлогоо нэмэгдүүлдэг, хууль бус ашиг сонирхол бүхий этгээдүүд олширсныг хотын гудамжаар дүүрсэн саун, массажны газар илтгэнэ. Хамгийн гол нь саун массажны үйлчилгээг ялгаж, салгахгүй нэг дор үзүүлдгээрээ биеэ үнэлэх бусармаг явдлыг өөгшүүлдэг гэх.
Х.ӨНӨРЖАРГАЛ
Саунд сууж, хөлсөө гаргах санаатай өнгөрсөн даваа гарагийн орой хотоор баахан тэнэлээ. Энд тэнд өндөр зэрэглэлийн, тансаг, үнэтэй саун байгаа л даа. Харин манай сурвалжлах хэсгийн зорилго үйлчилгээ тааруу, зэрэглэл багатай саун хайсан учир хотоор багагүй тэнэсэн хэрэг. Цаашлаад саун, массажист нэрийн дор биеэ үнэлэлтийг өөгшүүлдэг, “нэмэлт үйлчилгээ” гэх тодотголтой ажил хийдэг охид, бүсгүйчүүдтэй газрыг олох гэсэн хэрэг. Уг нь судалгаанаас үзэхэд, нийслэлд цагдаагийн газарт бүртгэлтэй 100 гаруй саун, массажны газар янхандалтын гол үүр уурхай болж байна гэсэн тоо баримт байгаа юм. Тодорхой хэлбэл, саун, массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд тийм олноороо байна гэсэн үг. Гэтэл яг начир дээрээ хайгаад явахаар тийм ч их олддоггүй юм байна. Одоогоос 3-4 жилийн өмнө борооны дараах мөөг шиг олширч байсан саун, массажны газар хумигдаа юу гэж санагдахаар цөөрсөн бололтой. Эсвэл тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй, өөр хаягийн дор нууцаар үйл ажиллагаа явуулдаг ч байж магадгүй. Ямар ч байсан хороолол, нэгдүгээр хороолол хавиар тэнээд тиймэрхүү газар олныг олсонгүй. Дээр бид үйлчилгээ тааруутай, зэрэглэл багатай саун хайсан талаар дурьдсан нь өндөр зэрэглэлийн газартай харьцуулах зорилготой байсан юм.
Биеэ үнэлэгчид ч үнээ нэмчихэж
Манай сурвалжлах хэсгийн хамгийн анхны очсон газар бол “Ale House” пабын хажууд байрлах зочид, буудал саун байсан юм. Гаднаа зочид буудал, саун гэсэн хаягтай хаалгаар орж, хонгилын давхар руу уруудвал хүрэн өнгийн бүргэд хаалгатай өрөө байв. Хаалга нь дотроосоо цоожтой, үүдэндээ ямар хаяг, бичиг байхгүй байсан. Хэсэг татаж, тогшиж зогссоны дараа цагаан халаадтай, 30 гаруй насны эмэгтэй хаалга тайлж өглөө. Бид саун нь ажиллаж байгаа эсэхийг асуухад “Саун ажиллахгүй. Массажист байна” гэв. Цааш өрөөн доторхийг гүйлгэвэл массаж хийдэг бололтой ширээн дээр 20 гаруй насны залуу бүсгүй хэвтчихсэн “нааш ир, нааш ир” гэж байгаа мэт маасайж харагдав. “Саун байхгүй юм бол яагаад гаднаа хаяг хадчихсан байгаа юм” гэж сониучирхвал их гайхсан байдалтай харж байна билээ. Бодвол мэдсээр байж орж ирчихээд юу асуугаад байгаа юм бол гэж бодсон байлгүй. Бид ч ширээн дээр доошоо хараад хэвтэж байгаа цагаан халаадтай 20 гаруй насны эмэгтэйг хараад учрыг даруй ойлгож, массаж хэдээр хийх тухай асуулаа. Тэд 20 мянган төгрөгөөр 30 минут массаж хийдэг аж. Өөрсдийнх нь хэлж байгаагаар ядаргаа тайлахаар сайхан массаж хийж өгөх юм гэсэн. Бидэнд массаж сонин биш байсан учир нэмэлт үйлчилгээ байгаа эсэхийг асуулаа. Хаалга тайлсан хүүхний бага зэрэг сэргэж, “Байгаа, массажны 20 мянга дээрээ 40-ийг нэмээд өгчихвөл 50 минутын турш хүссэнээр чинь байна, массаж аа ч хийнэ. Ер нь тэгээд хүссэн үйлчилгээг үзүүлнэ” гэлээ. Манай талаас ч зүгээр байсангүй. Жаахан ярих уу, ядаж 30 мянгаар үйлчлээч дээ гэх зэргээр өдөх арга хэмжээ авсан ч буухгүй гэсэн хариу өгсөн юм. Буухгүй гэхээр жаахан дургүйцсэн болоод гарлаа. 2-3 жилийн саун, массажист нэрийн дор биеэ үнэлэгчид 20 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг гэх мэдээлэл гардаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар үнэ нь хоёр дахин өссөн байна. Гэхдээ энд өнөөх л зэрэглэл, төвшнийг ярихгүй өнгөрч болохгүй байх. Бид тэндээс гараад авсан мэдээллийнхээ дагуу хороолол хавиар явж, хэд хэдэн газраар очсон боловч олж чадсангүй. Ямар ч байсан гаднаа саун, массажист гэсэн хаягтай газар байгаагүй юм. Түүнээс өөр хаяг хадаж, нууцаар үйл ажиллагаа явуулж байж магадгүй. Бид хэд хэдэн газраар очихдоо такси барьж явсан. Таксины жолооч нар биеэ үнэлэгчтэй газрууд, саун, буудлыг маш сайн мэддэг гэдэг болохоор жаал зугаа юм асуув. Таксины жолоочийн хэлж байгаагаар бие үнэлэгчдийг орогнуулдаг саун бага байдаг аж. Харин массажист, зочид буудлууд их байгаа. Гэхдээ зарим нэг нэр хүндтэй, том саунд тийм юм байдаг аж. Ер нь манай улсын хэмжээнд 18 мянга орчим бие үнэлэгч байдгаас Улаанбаатар хотод тал нь амьдардаг гэсэн судалгаа гарсан байгаа юм. Мөн хамгийн эрсдэлтэй хүмүүсийн тоонд биеэ үнэлэгч нарыг оруулдаг. Учир нь ХДХВ/ДОХ-той хүмүүсийн 80.6 хувь нь эрэгтэй, 19.4 хувь нь эмэгтэй аж. Улмаар эрчүүдийн 92.9 хувь нь ижил хүйстэн, эмэгтэйчүүдийн 52.6 хувь нь биеэ үнэлэгч бөгөөд бэлгийн олон хавьтагчтай хүн байгаа гэсэн тоо баримт ч бий. Энэ мэт тоо баримтыг дурьдаж байгаа нь саун, массажист нэрийн дор биеэ үнэлж байгаа охид, хүүхнүүд үйлчлүүлэгчийнхээ хүссэн бүхнийг хийнэ. Хэрвээ бэлгэвчгүй хавьтах хүсэлтэй бол биелүүлдэг учраас ДОХ-ын халдвартай хүний тоо хэд ч хүрч магадгүй нь. Өнөөдрийн байдлаар 115 хүн ДОХ-той болох илрээд байгаа. Энэ тоо дээрх шалтгаанаас үүдээд хэд ч болж магадгүй юм.
Гэр хорооллын өндөр зэрэглэлийн саун
Манай сурвалжлах хэсэг “нэмэлттэй” ганц хоёр саунаар орсон ч үр дүнд хүрээгүй учир нэгдүгээр хороолол, саппорогийн тойргийн хойно байрлах “Green” зочид буудалд очсон юм. Тэнд саун, халуун ус, баар, паб гээд бүх үйлчилгээ нэг дор цогцолсон байсан. Саун нь бас л хонгилын давхартаа. Нэг том өрөөтэй ганц саун байна билээ. Биднийг очиход дугаарлаж, дараалж зогссон хүн байсангүй. Шууд үйлчлэгчид нь мөнгөө тушаагаад, өрөөндөө орж, саунд суухдаа бэлтгэв. Саун ажиллуулагсдын зүгээс нэг том алчуур, шингэж саван, нэг нүүр гарын саван өгдөг юм билээ. Биеэ үрэх үрүүл энэ тэрийг мөнгөөрөө худалдаж авсан. Алчуур нь олон удаа угааснаас болоод цагаан өнгөө алдчихсан, бага зэрэг эвгүй үнэртэй байсныг эс тооцвол сайхан том юм билээ. Саунаас гарч ирээд амрах өрөөгөө хөөрхөн тохижуулах гэж хичээсэн нь харагдсан. Ширээтэй, зурагттай гээд л. Гэхдээ аймар хүйтэн, халуун усанд ороод гараад ирэхэд худал хэлсэн хүнд чичирмээр юм билээ. Харин шүршүүр нь санасныг бодвол халуун устай байсан. Гэр хорооллынхонд үйлчилдэг ихэнх халуун усны газар хүйтэн устай, жижигхэн өрөөтэй байдаг. Харин “Green”-ийн сауны шүршүүр нь аятайхан том өрөөтэй, халуун устай байна билээ. За сауны өрөө бол бусдын л адил. 380-д залгасан халдаг төхөөрөмж дээр хэдэн чулуу тавьсан. Хурдан ч халж байсан билээ. Үйлчүүлэгчийн хэлснээр тэнд тэр өдөр л хүн багатай байгаа гэнэ. Түүнээс биш бусад өдөр захиалга ихтэй, цаг бараг байдаггүй гэсэн. Нэг ёсондоо тэр хавийн гэр хорооллын иргэдийн орж үйлчлүүлдэг өндөр зэрэглэлийн газар нь бололтой. Мөн дээрээ пабтай учир шар айраг авч ирээд саунд суунгаа шимж болохоор. Уг нь сауны өрөөнд согтууруулах ундаа ууж болохгүй гэх санамж байгаа ч дэмий зүйл аж. Сауны өрөөний нөгөө талд нь халуун усны өрөөтэй. Харин халуун ус нь багагүй дараалалтай байгаа харагдсан. Үнийн хувьд өндөр гээд хэлчихэд буруудахгүй. Үйлчилгээтэйгээ харьцуулахад шүү дээ. “Түн Дэ Мүн” гэхэд оройны 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл саунд сууж, амралтын өрөөнд тухлахад 10 мянган төгрөг гэж байгаа. Гэтэл манай “алдарт” саун цагийн 6500 төгрөг. Тэгээд дээрээс үрүүлээ худалдаж аваад, ганц хоёр пиво уухад нэг хүн цагт 10 мянган төгрөг төлнө гэсэн үг. Гэтэл цагийн хугацаанд хүн тухтай биеэ угааж, саунд нь хөлсөө гаргаж чадах уу.
Гаднаас түгждэг нь гайхмаар
Үйлчлүүлэгчид төлбөрөө өгөөд, шар айргаа авсны дараа том цоожоор гаднаас цоожлоод явж одсон нь гайхшрал төрүүлэв. Тэгсэн хэр нь дотроо бие засах газар байхгүй. Гэнэт гэдэс өвдөөд хүндрэх дээрээ тулбал хамаг чангаар үйлчлүүлэгчийг дуудах хэрэг гарах нь. Тэгээд хувцсаа өмсөөд дээшээ гүйж гарч, паб юм уу, буудлын бие засах газарт орно гэж байгаа. Хэцүүхэн байгаа биз дээ. Уг нь саун гэдэг ядаж дотроо бие засах газартай баймаар юм. Нөгөө талаар бид дотроосоо түгжихгүй тэд гаднаас түгждэг нь сонин санагдсан. Бодвол зарим хүмүүс зугтчихдаг ч байж болох. Ер нь сауны өрөө бүхэн адилхан байх нь тодорхой. Гагцхүү амрах өрөөны тав тух, орчин, нөхцөл гэдгийг бид аль ч газраас шаардах болсон. Харин бидний орсон газар тийм зүйл байсангүй. Өндөр зэрэглэлийн гэгдэх үнэтэй саунтай харьцуулж, орчин нөхцөл шаардах мэдээж утгагүй. Гэхдээ л хоёр эрэгтэй хүнд зориулсан улавч ч байхгүй байна гэхээр дэндүү байгаа биз дээ. Уг нь хоёр таавчиг байсан. Гэхдээ нэг нь эмэгтэй хүнд зориулсан эд байна билээ. Эсвэл тэнд дандаа хосууд ордог ч байж магадгүй. Бид саунаар үйлчлүүлээд гарахдаа хоногоор орох боломжтой эсэхийг лавласан. Үнэ мөнгөө тохирвол хонож болох юм билээ. Тэгэхдээ ядахдаа 35-40 мянган төгрөг төлж байж хонох боломжтой гэсэн. Нэг хүний шүү. Ядаж аятайхан алчуур ч өгчихөж чадахгүй газар тийм өндөр үнэтэй байхад өндөр зэрэглэлийн саунд хоноход тийм хэмжээний үнэтэй байгаа шүү дээ. Нөгөө үйлчилгээний чанар дагаж үнэ тогтдог хөг ч өнгөрсөн байна. Бодвол гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээ өндөр байдагтай холбоотой биз. Өнөөдөр нийслэлийн иргэдийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Зарим нэг газар бүхэл бүтэн хоёр том хорооны дунд ганц халуун ус байх нь энүүхэнд. Үндсэндээ 2-3 мянган хүний дунд ганцхан халуун усны газар оногдож байна гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа уг саун үнээ ийнхүү нэмж, тэр хавьдаа л монополь тогтоож байж ч болох. Ямар ч байсан орчин нөхцөл, үйлчилгээ нь үнийн дүндээ яав ч хүрэхгүй л юм билээ.
Н.ПУНЦАГБОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2012 10:57:41 am )
Sain baina survaljlagch nat ta nar dahiad sain yavaad vzeerei ih uym garnaa
-
Anonymous (December 05, 2012 10:30:26 pm )
saimn sudalj bj bichsen ni deer yum bishuu andaaa
-
Anonymous (December 05, 2012 10:32:07 pm )
ter jijighen yanhanii gzaruudaa l harj hyana
-
Anonymous (December 05, 2012 10:51:49 pm )
za ene bas arail dendsen medeelel bn daa bi ooriin bieeer uilchluulj bsn harin ogt tiim biee unelsen hun olj haraagui buigd l ih bolowson deed zeregleliin sanagdsan ter jijig gazaruud in bol tiim tusgai uilchilgee gh todotgoltoi ymiig l hiideg bh
-
Anonymous (December 06, 2012 1:08:52 am )
Za boli ta nar. Gobi saunad yum hezee ch baigaagui. Baihchgui. Ene medeelliig oruulsan hun survaljlagch nileed asuudald orson bhaa.
-
Anonymous (December 06, 2012 2:22:38 pm )
Bi dandaa govi saunaar vilchilvvldeg l de saun ni uul ni 3n davhar bdag shig sanagdahiin ene survaljlagch hvvhen neg davhar nemj bariad tend ni massage ni gazar baiguultsan yum bn l da
-
Anonymous (December 06, 2012 2:25:46 pm )
Puntsagaa ah ch ongorsooon
-
Anonymous (December 06, 2012 2:38:47 pm )
Gobid hezeech tiim ym bdaggvi bi bainga vilchlvvldeg deed zeregleliin vilchilgee saitai MOngoldoo bhgvi tsewer gazar. setgvvlch hvn chin vnen bodit bdaliig ard tvmendee meedeeleh yostoi batalgaagvi medeelel tawij ooriinhoo blon busad SETGVVLCHIDiin ner hvndiig unagahaa boli (BVGD CHAM SHIG HUDALCH BWAL ARD TVMEN BID CHIN HEND ITGEH BE)??????????????????????????????????? vnen ymiig myanga hudlaa gesen ch vneneereel vlddeg
-
Anonymous (December 06, 2012 4:06:56 pm )
uursduu zohiogool avchih ym aa ingej hamaagui ym bichij bolj l bgaa ym bhdaa medleggui bolovsrolgui gar beeeeeee
-
Anonymous (December 06, 2012 4:10:45 pm )
Сауны талаар өөрөө ямар ч мэдлэггүй, буруу ойлголттой, өөрөө юу гэж боддог тэрийгээ л аваад хаячихсан биш үү наад нөхөр чинь!
-
Anonymous (December 06, 2012 4:42:01 pm )
gobi saun bol gobi saun shuu dee,yamar ch muu muuhai zuil bdaggui tsewerhen shan gazar gedegiig olon jil uilchluulj bgaagiinh yunaas ch iluu sain medne bi,yah gj ingej sain saihan zuiliig dandaa bolohgui butehgui talaas ni ehlej harah yum,setguulch hun baij iim baij bolmoorguisen,ene setguul ch odoo ongorsoon ongorson duusaa.
-
Anonymous (December 06, 2012 10:53:14 pm )
bi gowi saund neegdsen tsagaas in hoish uilchluulj baigaa tegtel dawhar bolgoniig in zuw bicheechee!!!! er in ene setguulch huuhen oroo yag orson ymuu? eswel uur hun oruulj zurgiig in hulgaigar awchhad baahan ym zohij bicheed uriiguu alaad hayjih ymaa setguulch hun bj uruu buh ymaar in uilchluulcheed unen zuw bicheesee!!!!
-
Anonymous (December 08, 2012 3:33:04 pm )
ene medeelel arai bishee. Gobi saunad bi lav tiim bie unelegch haraagui. zov yumaa sensaatslaach !!!
-
Anonymous (January 31, 2013 9:15:13 pm )
SETGUULCH NAR YAMAR CH YUMIG OORIINHOO SETGEHUIGEER GUTGEJ BICHDEG.AVGAI NOHROO HARDAJ BGA BISHDEE
14 Comments