“Шударга ёс” эвслийг урт наслахгүй гэдэгт мөрий тавьсан олон арван иргэн МАХН, МҮАН-ыг ажигласан шигээ сууж буй. “Хагарсан чулуу эргэж нийлдэггүй” гэдгээр зүйрлэвэл Монголд эвлэж нэгдээд хол явсан улс төрийн эвсэл төдийгөөс өдий хүртэлх хугацаанд нэг ч гараагүй. Дээр нь, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрын хувь улстөрчдийнх нь араншин эвслийг сонгуульд зориулсон бизнесийн гэрээ төдийхнөөр харж байгааг нь батлаад өгсөн. Их удалгүй М.Энхсайхан даргын зүгээс “МАХН-д итгэхээ байсан” хэмээн мэдэгдсэн бол МАХН-ынхны зүгээс “Хэний нэрээр эвсэл суудал авлаа” гэж заналхийлэх болсон. Тэд үүнийхээ төлөө “Эрт урьдын цагт буюу Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхад” гэх маягийн үлгэр ярьсан нь ч бий. Тэр ч бүү хэл шинэчлэлийн Засгийн газрын хувь заяанд олс углаж, хэзээ мөдгүй амь бөхөх тавилан хүлээж байгаа гэдгийг ч удаа дараа сануулсан. Сайдын томилгоог албан ёсоор зарлахаас өмнө баахан улстөржүүлсэн.
Дэд сайдын албыг ч тэр адилхан. Дундуур нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай “Үхэж байна” гэх зохиомол мэдээллийг тараахаа ч мартаагүй. Энэ бол Н.Энхбаяр гэгч хувь хүний улс төрийн тоглолт монголчуудыг сэхээрч амжаагүй байхад олон мянган нүүдлээр урагшилж болохыг илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр ч нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна. Ерөнхийлөгч асан маань 25 настай хонгор хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилуулж чадсан. Нөгөө томилгоо бүрийн хойноос үг дайж, тоймгүй олон асуулт асуудаг гишүүд ганц ч үг ган хийсэн нь үгүй. Амжилт, ерөөл хоёрынхоо алихан дундаар нь хараал урсганыг ч тааварлашгүй. Учир нь, тэд “Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд зөвхөн Э.Батшугар гэдэг энэ нэг залуугаар Монголбанк дутаж байсан юм шүү” хэмээн гөлөлзөх шиг болсон. Ерөнхийлөгч асны улс төрийн нөлөөний илэрхийлэл нь энэ. Харамсалтай нь, тэр ханаж задсангүй. Өөрөөсөө хамааралтай хэсэг нөхдийг өөр намаас урвуулж, дэргэдээ бат бөх гэгч нь наачихаад ч санаа сэтгэл нь тайвшрахгүй байна. Ч.Улааныг Д.Тэрбишдагватай, О.Чулуунбатыг Н.Удвалтай наагаад ч хүсэл нь биелсэнгүй. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяны амьтны элэг доог болгон барин Интерпол руу төрсөн дүүг нь эрэн сурвалжилж буй ажиллагааг зогсоох хүсэлт бичүүлээд ч шуналаа татсангүй. Тэр аймшигтай шуналтай бас аймшигтай хорлонтой хүн юм. Эцэг хүнийхээ хувиар төрсөн үрээ улс төрийн бохир толголтод татан оролцуулж, түүнийхээ нэр төрийг золиослоно гэдэг яаж ч бодсон сайн аавын хийх үйл биш.
“Ерөнхийлөгч асны улс төрийн нөлөөний илэрхийлэл нь энэ. Харамсалтай нь, тэр ханаж задсангүй”
Хар л даа. Одоо “Миний хүүд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн алба багадаад байна. УИХ-ын гишүүн болго” гэж шахаад байгааг нь. Гэхдээ бүр Сүхбаатарын талбай, төрийн ордон, МАХН-ын байрнаас биш. Тэр шоронгоос ингэж шахаж, дарамталж байна. Уг нь жирийн хоригдлын хувьд сонгуулийн талаар байр суурь илэрхийлэх нь битгий хэл сонгуульд санал өгөх эрх ч эдэлдэггүй. Нэгэнт санал өгөх эрх эдлэхгүй юм чинь хүүгээ албан тушаалд томилно гэдэг бүр ч байж боломгүй зүйл. Гэтэл Н.Энхбаярын хүсэл улаан шугмаар бүтэж, Монголын улс төрийг жинхэнэ утгаар нь хөгжөөж байна. Наад зах нь, шадар сайд Д.Тэрбишдагва Н.Энхбаяр хийгээд түүний хүүгийн төлөө Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “Би, чи”-дээ хүрчихлээ. Хөөрхий тэр Ц.Оюунбаатар гэдэг хүн өнгөрсөн таван сарын хугацаанд төрийн ордонд гоёлын хослолоо өмсч, “Төрийн сүлдэндээ би тангаргаа өргөнө дөө” гэсээр хэдэн ч удаа ирэв. УИХ-ын Тамгын газраас байсгээд л “Та бэлэн байгаарай. Маргааш тангаргаа өргөнө шүү” гээд л залгадаг гэнэ. Нөгөөх нь ч бэлтгээд л маргааш нь ирдэг аж. Харамсалтай нь, эцэс сүүлдээ МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан санаатайгаар тасалж, Ц.Оюунбаатараар ёстой л нэг тоглосон шиг тоглож байна. Ц.Оюунбаатарын тухайд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай энэ асуудлаар чамгүй маргалдсаны эцэст “Таныг шүүх шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би хүлээе” гээд амлачихаж. Айлын тал амлалтыг нь ашиглаж байгаа гэж жигтэйхэн. Үүнийг нь анзаарсан УИХ-ын дарга З.Энхболд сүүлдээ Ц.Оюунбаатараар тангараг өргүүлэхээр эрс шийдэж, “Ирцийг нь тасаар авч байгаа” хэмээн хэвлэлээр даналзав. Ардчилсан намын хувьд Э.Батшугар бус Ц.Оюунбаатар нь УИХ-ын гишүүнээр сонгогдох нь ашигтай учраас тэр. Чих зөөлөнтэй гэдгийг нь харгалзаж үзээд шүү дээ.
Үндсэндээ нөхцөл байдал эвгүй тийшээгээ хандаж байна. МҮАН-ынхан ямар ч тохиолдолд МАХН-ын дотоод асуудалд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн урвалтаас үүдэн харилцаа нь хачин эвгүй болчихсон улс. Тийм ч учраас тэд ч Ардчилсан намын нэгэн адил УИХ-д Э.Батшугарыг бус Ц.Оюунбаатарыг оруулж ирэхийг илүүд үзэх нь гарцаагүй. Энэ бол Н.Энхбаярын өдүүлсэн дайн. Д.Тэрбишдагва Н.Алтанхуягийн өөдөөс арсалдаж байна гэдэг бол арын фронтоос даалгавар өгсний илэрхийлэл. МАХН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүд чуулганд суухгүй байна гэдэг Ерөнхийлөгч асны хүсэл сонирхолд хүлэгдэж орхисны баталгаа. Хамгийн гол нь М.Энхсайханыг хаана томилох вэ гэдэг эрх ашгаас эхэлсэн МҮАН хийгээд МАХН-ын зөрчил өдрөөс өдөрт хурдцаж байгаа нь энэ. Уг зөрчил дээр Ц.Цолмон гишүүний урвалт, ухралт гал дээр тос нэмэхийн дайтай хурцатгасан. Хэрэв дараагийн удаад УИХ дахь МҮАН-ын гишүүн МАХН-ыг дагаж шалтгаангүйгээр хурал таслахгүй бол тэр өдөр нь “Шударга ёс” эвслийн сүүлчийн өдөр байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Иймд Э.Батшугар гэх эрх танхи залуугийн ашиг сонирхлыг эвслийн хувь заяанаас дээгүүр тавилаа, тавилаа гэхэд засгийг задралд хүргэх бий гэдгээс болгоомжилж алхахыг нэр бүхий улстөрчдөөс хүсье. Задарсан эвсэл эргээд нийлэхгүй байж болно. Харин засаг задрахад улс л хохирох болохоор тэр ээ.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 04, 2012 12:35:49 pm )
Монголын улс төрийг Н.Энхбаяр яаж хувийн ашиг сонирхолдоо ашиглаж ирсэний баталгаа хангалттай байхад нэг хэсэг нь шорон Энхбаярын үйл хэргийг хэлсэний дагуу хийж байгааг ард түмэн харж сонссоор байгаа.Нэг хэсэг нь үнэн гэж үү дээ арай үгүй байлгүй эд нар л Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа гэж бодсоор л байгаа.Гэхдээ Энхбаяр гэж хэн бэ гэдгийг монголын улс төрийн үйл явдал логикоороо ойлгуулаад байна шүү дээ.Авилгач байсныг нь,нийслэлийн өмчийг хувьдаа завьшсаныг нь,Өргөө зочид буудал,Улаанбаатар таймс сонин хэрхэн Изкон компаний өмч болсоныг нь нотлоодох л доо гээд байгаа нь авилгал авсан хүнд нотлох баримт байдаггүй гэдэг хуулиа тэд мэддэг учраас л гэмгүй хүн болж жүжиглэж түүндээ монголын №1 гэгддэг өмгөөлөгчийг мөн л хахуулиар цатган ашиглаж байна л даа.Энхбаяр улс төрд өөрийнхөө хүүхдийг зүтгүүлж хир дээшлүүлж чадаж байгаа шиг нүүр царайгүй мөнгөн авилгалыг хөгжүүлэх шиг амархан ажил түүнд байхгүй шүү дээ.Үүнийг л монголчууд ойлгохгүй байгаа юм даа. Гэхдээ ойлгох цаг ирнэ л дээ.Уг нь Энхбаяр гуай монголын төрийн өндөрлөгүүдэд байсаны хувьд нэр цэвэр үхвэл зүгээрсэн дээ.
-
Anonymous (December 04, 2012 12:37:30 pm )
махн-хан минь та нар энхбаяраар жүжиг тавьсаар байгаад бүр хэний төлөө юуны тулд ИХ-д сонгогдсоноо мартааюу тэгвэл сануулаад өгье ард түмэн та нарт итгэж сонгосон ичихгүй та нар итгэл алдаж үнэн төрхөө харуулж байгаа юм уу тэгвэл хүссэнээрээ өөрсдөө буцах гэж байгаа бол тэгээч дээ дахин босох гэж зовох л байхдаа
-
Anonymous (December 04, 2012 12:58:07 pm )
TER neg l bishee muu dagva aaa bna ULS TOR-iin ynhan bna kkk….. Ner ni hurtel TER….bish…..dagva ha ha ha
-
Anonymous (December 04, 2012 1:58:24 pm )
ard tumnee doromjilj hanahgui l humuus yum da. zailaasai
-
Anonymous (December 04, 2012 2:22:17 pm )
sain baina ene shiidver ni mash zov gej bodoj bn. Odoo boltol Enkhbayar dargiig hils hergees ni tsagaatgahgui bga yum chini ene gants hunii haraand buh zuil bolj bn gedeg ni todorhoi. Elbegdorj yeronhiilogch buh talaas ni buh gazriig ooriin medeldee avsan bolohoor dur zorgooroo aashilj heniig yaj ch magadgui bolchihood baina. Tiim bolohoor Zasgiin gazraas garsan ni zov tegehed zasgiin gazar uil ajillagaagaa yavuulj chadahgui zogsongi bolno. Chi henii hun bolood ingej duraaraa hudlaa zuil bicheed baina. Elbegdorj daalgasan uu oor hen ch baihav dee. MAHN zov shiidver gargasan baina. Ta nar yalnaaa
-
Anonymous (December 04, 2012 2:29:47 pm )
Mongol orniig min Burhan iveeg
-
Anonymous (December 04, 2012 3:22:48 pm )
ene maxn gesen heden teneg malnuud zailaad uguuch yadargaatai har lalaruud ve
-
Anonymous (December 04, 2012 7:50:06 pm )
ухаатай, хүн шүү Энхбаяр ард түмэнд нөлөөтэй юм хийсэн байх аа. үдийн цайг та нар юу гэж үздэг бэ……………………
-
Anonymous (December 04, 2012 7:51:04 pm )
Монгол орныг минь бурхан өршөөж, ивээг
-
Anonymous (December 05, 2012 12:54:10 am )
Ардчилсан нам наадхыг чинь даваад гарах мэдлэг боловсрол байгаа Энхбаяртангуудаа
-
εκδοση κοινοχρηστων (September 07, 2013 4:27:23 pm )
478847 686136Yay google is my world beater aided me to discover this outstanding web website ! . 262646
-
Aurelium (September 10, 2013 4:57:11 am )
11188 849203 There are some interesting points in time in this article but I don
-
see this (September 11, 2013 5:38:20 am )
478817 597936Some genuinely good stuff on this internet internet site , I enjoy it. 41326
14 Comments