antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2012 Comments are off

Нурах дөхсөн “өвгөн байшин” нийслэлд 17 бий

нийтлэсэн Admin

Ашиглалтаас гарсан, хуучирч муудсан барилгуудад оршин сууж, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд уг барилгыг нураасны дараа яах вэ гэсэн асуудалтай холбоотой цуврал нийтлэлийг бид хүргэж байгаа билээ.Өмнөх нийтлэлдээ одоогийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны урд талд байсан “Цэргийн-44” хэмээн нэршсэн барилгын тухай өгүүлсэн. Тус барилгын оршин суугчид өдгөө хувь нийлүүлсэн компани байгуулж, газраа өөрсдийн нэр дээр авч чаджээ. Энэ асуудлыг нийслэлийн өмнөх удирдлагууд ч шийдвэрлэж өгч, иргэдийн талд зогсч чадсан байна. Одоо оршин суугчид газар дээрээ барилга барих хөрөнгө оруулагч компанийг хайж байна. Тэд байшинг нь нурааснаас хойш орох оронгүй гурван жил болж байгаа ч орон сууцыг нураасны дараах эрхзүйн орчинг зайлшгүй сайжруулах шаардлагатай байгааг сануулсан, үүнд бодитой хувь нэмэр оруулсан гавьяатай хүмүүс.

Учир нь”Цэргийн-44″ барилгыг буулгасны дараа нийслэлд байгаа хуучирч муудсан 260 гаруй барилгатай хамааралтай оршин суугчид, үйлчилгээ эрхлэгчдийг яах вэ гэдэг асуудал хотынхны толгойны өвчин болсон юм. Эдгээрээс юуны түрүүнд нураах шаардлагатай байгаа нь “Цэргийн 44” гэдэг. Өнөөдөр нийслэлд 1935- 1950 оны үед баригдсан модон хучилттай 2-3 давхар орон сууц 17 байна. Эдгээрийн ихэнх нь Баянзүрх дүүрэгт байдаг. 80 шахам жил насалчихсан энэ байшингууд хэзээ нурж унахыг хэн ч мэдэхгүй. 40, 50 мянгат орчмын орон сууцнууд ч мөн ашиглалтын хугацаа нь дуучихсан. Хэдийгээр оршин суугчдыг яаралтай нүүлгэх шаардлага байгаа хэдий ч А зэрэглэлийн бүсэд оршдог барилгуудыг хурдан суллахад асуудал бий.

Өөрөөр хэлбэл, яалт ч үгүй хууль, эрхзүйн зохицуулалт дутагдаж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуулийн нэмэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай сууцнуудад холбогдох хэсгийг нэмж баталсан. Гэвч долоохон заалттай энэхүү хэсэг нь хуучин барилгыг суллахтай холбоотой харилцааг бүрэн гүйцэд зохицуулж чадахгүй гэдэг нь харагдаж байна.

ГАЗРЫГ НЬ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙЛГАХААР ТУСГАЖЭЭ

Хуулийн 15 дугаар хэсэгт зааснаар сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг олонхийн саналаар гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ гэжээ. Гэвч энэ заалт нь өнөөгийн зах зээлийн нийгэмд тийм ч оновчтой биш байна. Байрны үнэ “тэнгэрт хадчихсан” өнөө үед А зэрэглэлийн бүс дэх орон сууцаа бушуухан суллаж өгөөд, түрээсийн байранд орох айл тун цөөхөн болов уу.

Нэг нь санаачлага гаргасан ч нөгөөх нь эсэргүүцнэ. Тэгэхээр олонхийн санал гэдгийг хэдэн хувиар тогтоох тухай нарийн журам үүнд хэрэгтэй аж. Хуульд тусгасан бас нэгэн асуудал нь тухайн барилгын газрыг төрийн мэдэлд байлгах аж. Харин хөрөнгө оруулагч компани барилга барих санхүүжилтийнхээ нэг хэсгийг банкны зээлээр босгодог. Үүний тулд газраа барьцаалдаг. Гэвч төрийн мэдэлд байгаа газрыг өөрийн компанийн нэрийн өмнөөс банкинд барьцаа болгож болохгүй. Тэгэхээр тухайн газарт хөрөнгө оруулах мөнгөтэй компани тийм амархан олдох уу гэдэг асуудал гарч байгаа юм. Мэдээж хөрөнгө оруулагчдад газрыг шууд шилжүүлээд өгчихөж болохгүй.

ОРШИН СУУГЧИД ХААНА АМЬДРАХ ВЭ

Оршин суугчид байраа нураалгасны дараа хаана амьдрах вэ гэдэг асуудлыг хуульд нарийн тусгаагүй байна. Хэдийгээр хөрөнгө оруулагч буюу барилга барих компани нь үүнийг Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохирно гэж заасан ч оршин суугчдын хэдэн хувьтай нь тохирох, хэрхэн зохицуулахыг тодорхой тусгасангүй. Барилгын компаниудын тавьсан саналыг зарим нь зөвшөөрч болно. Зарим нь зөвшөөрөхгүй байж болно.

Энэ мэт будлианаас болж асуудал сунжирч, уддагийн жишээг “Цэргийн-44” хангалттай харуулсан. Ямар боловч Орон сууцны тухай хуульд огт байхгүй байсан энэ хэсгийг шинээр нэмж баталсан нь сайшаалтай. Гэвч бизнесийн байгууллага, иргэд хоорондын харилцааг зохицуулах журмыг нарийвчлан гаргаж, үүнд төр оролцох нь өнөөгийн нөхцөлд зайлшгүй чухал байна.

Б.Солонго

 

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car