antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2012 Comments are off

“Хэцүү”-г нь хаядаг “хэцүү”-д нь унадаг хэцүү бөх

нийтлэсэн Admin

МУИС-д сурч байхаасаа л бөхөд хорхойссон тэрээр 2002 онд өөрийн багш сумын заан Ж.Бандихүүтэй төрөлх сумынхаа наадамд үзүүрт үлдэн түрүүлж сумын заан болжээ. Түүнээс хойш хоёрхон жилийн дараа цэргиин арслан цол хүртэж тун ч удалгүй улсын начин хэмээх эрхэм цолны эзэн болж заан аавыгаа баярлуулав. Зүгээр ч нэг цол хүртсэнгүй улсын хүчит заан О.Одгэрэл, аваргуудыг айлгадаг улсын начин Д.Рагчаа нарыг орхин улсын цолтны их гэр бүлд багтжээ.

Түүнээс хойш улсын баяр наадамд гурван ч удаа 4 давж цолондоо эзэн гэдгээ харуулсан. Унана гэж барилддаг бөх байдаггүй болохоор учраа бүхэн хэцүү байдаг гэж нэгэн том цолтой бөх хэлсэн байдаг. Тэгвэл Лхагвадорж начин “хэцүү” учраануудыг тун төвөггүй орхичихдог “гэмтэй”. Яагаад ингэж хэлж буйг бөхийг бие сэтгэлээрээ мэдэрдэг хүн бүр мэдэх лавтай.

Гэхдээ мэдэхгүй заримд сануулъя хэмээн доорхийг сийрүүлэв. 2004 наадмын тавын даваанд у.н Д.Рагчаа, 2007 оны наадмын дөрвийн даваанд у.н Г.Эрхэмбаяр, 2009 оны наадмын хоёрын даваанд а.н П.Бүрэнтөгс, 2010 оны наадмын дөрвийн даваанд ц.а Ч.Санжаадамба, 2012 оны наадмын гурвын даваанд з.б Э.Оюунболд нартүүнд тахим өгчээ.

Түүнд унасан хүмүүс одоо ямар ямар цолтой яаж барилдаж байгаа бөхчүүд вэ гэдгийг бөх сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэж бйагаа шүү дээ.

Тэгвэл тэр 2005 оны наадмын хоёрын даваанд а.а Д.Баасандоржид, 2006 оны наадмын тавын даваанд у.н Ц.Магалжавт, 2007 оны наадмын тавын даваанд у.з Х.Мөнхбаатарт, 2008 оны наадмын дөрвийн даваанд у.н Т.Амартүвшинд, 2009 оны наадмын дөрвийн даваанд у.н Т.Өсөх-Ирээдүйд. 2010 оны наадмын тавын даваанд у.з Б.Ганбатад, 2011 оны наадмын хоёрын даваанд а.н С.Ням-Очирт, 2012 оны дөрвийн даваанд у.н Л.Нямсүрэнд тус тус унасан.

Түүнийг орхисон бөхчүүдээс хоёр нь тэр жилээ улсад түрүүлж, гурав нь харцага болж нэг нь начин болсон байна. Үлдсэн хоёрын нэг нь С.Ням- Очир хэмээх жүдоч залуу Лхагвадоржийг орхиж сүрхий шуугиан дэгдээж байсан тэрээр өнөө жил бүр илүү шуугианыг тарьж олимпийн хүрэл медаль хүртэж гавьяат тамирчин боллоо.

Харин Нямсүрэн начны тухайд унаа холтой, хийцтэй, уран барилддаг сайхан бөх Ирэх жилээс цолоо ахиулах байлгүй хэмээн харж сууя даа. Үүний учир юун гэвэл у.н Лхагвадоржийг давсан нь ч, Лхагвадоржид унасан нь ч цол ахидаг “уламжлалтай” шүү дээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
Эх сурвалж: “Бөх сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car