antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2012 6 comments

Дахиад л “Роснефть” дийлэв

нийтлэсэн Admin

 

Сайн мэдээ нь гэвэл шатахууны үнэ он дуустал огцом нэмэгдэхгүй нь. Шатахуун импортлогч 12 компанийн төлөөлөл Уул уурхайн яаманд болсон уулзалтын үеэр ийн ам өчгөө өгсөн юм шүү. Гэвч хэрэг явдал ийн шийдэгдэх хүртэл олныг гайхашруулсан мэдэгдэл, үйл явдал ар араасаа өрнөснийг бид энэ долоо хоногийн “Содон үйл явдал”-аар нэрлэж байна.

Өнгөрсөн даваа гаригт шатахуун импортлогч компаниуд шатахууны нөөц дуусаж байгаа, дахин сэлбэх гэтэл “Роснефть” импортын үнээ нэмчихлээ хэмээн мэдэгдсэнээс бүх зүйл эхтэй. Оросын монополь компани манайд нийлүүлж буй шатахууны үнээ тонн тутамд нь 49 ам.доллараар нэмж, улмаар манай импортлогчид бензиний үнийг литр тутамд нь 200-230 төгрөгөөр нэмэхг үй л бол горьгүй нь гэж сандаргав. АИ-92 шатахууны үнэ литр нь 1800 төгрөг болохоос урьтаж банкаа дүүргэх гэсэн жолооч нар лхагва гаригийн өглөөн өөс эхлэн шатахуун түгээх станцуудын гадаа урт дараалал үүсгэсэн. Гэтэл үдээс хойш нь “шатахуун дууслаа”, “засвартай” гэх нэрийдлээр зарим ШТС үүдээ барьчихсан. Үүнийг зарим хүн шатахуун импортлогч компаниуд 17 тэрбумын торгууль хүлээх болсондоо өширхлөө гэж хүлээж авсан бол, нөгөө хэсэг нь ээлжит хуйвалдаан, бүр Лениний хөшөөг нураасанд дургүйцсэн оросуудын шантааж хэмээн хэтэрхий улстөржүүлэн ярьж ч үзэв.

Ердөө хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар, Монголбанк гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурж, үүнд нь шатахуун бас багтсан байсан юм. Мах, гурил, шатахууны үнэ ойрын хугацаанд өсөхгүй нь гэсэн хүлээлт үүсэж эхлэхтэй зэрэгцэн дээрх үйл явдал өрнөсөн нь Засгийн газарт итгэх олны итгэлийг сулруулав.

Эцэст нь өнгөрсөн пүрэв гаригт Монголбанк шатахуун импортлогч 12 компанид нийт 120 сая ам.долларын хөнг өлөлттэй зээл олгохоор болж, үнэ нэмэгдэх аюулыг намжааж дөнгөлөө. Харин энэ бүх үйл явдлын дараа “Роснефть”-ийн тулгалт л хүчин төг өлдөр биелж, тэд биднийг дахиад л дийлэв. Гэтэл цуурай нь хөдөө, орон нутагт хоцорч хүрсний харгайгаар Өвөрхангайд л гэхэд АИ-80 шатахуун 1800 төгрөг хүрсэн гэнэ лээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 11, 2012 8:12:55 pm )

    өөрсдөө хийж сурья хүний аманд багтах аа болье

  • Anonymous (November 11, 2012 11:14:00 pm )

    Benzinee ch hiichij chadahgyi archaagyi hymyys shyy bid. Gehdee archaagyidee bish baih, hujaa sanaatai hedhen hynii shunalaas bolj ch bid iim archaagyi baigaa ium.

  • Anonymous (November 12, 2012 11:05:41 am )

    энэ хөшөөг нураах ямар хэрэгтэй юм бэ? зүгээр л байж л байхгүй илүү дутуу юм хийчих юм. тэгээд оронд нь хэдэн тэрбумаар ямар жижигхэн хөшөөг хятадаар хийлгүүлэх бол оо? бизнес яваад байна

  • Anonymous (November 12, 2012 2:36:54 pm )

    хөшөөг нурааснаас болж байж магадгүй.Үүл дарга буруу зүйл хийсэн юм биш үү?Лениний чинээ дэлхийд танигдахгүй байж,цаадах үр дагавар нь ард түмэнд муугаар нөлөөлөхийг тооцоолохгүй л байсан юм байна.

  • Anonymous (November 12, 2012 9:59:10 pm )

    tsusan gart LENINII hushuug oroitoj buulgasan yum.ug n hurelsuh buulgah geed arga evee olohgui baisan yum bilee,leninii hushuug buulgalaa geed oros hytadaas aigaad baigaa humuus mongoloos zailhiig shaardaj baina.bid eh orondoo ezen n baih yostoi

  • Anonymous (November 13, 2012 8:26:24 am )

    mongoldoo uildverleed ehleechee shathuunaa esvel buh nasaa uur ulsiin amand ni orsoor bh yumuu mongolchuudaa

antalya rent a car