
компаниас болсон мэтээр тайлбарлаж, ингэж ойлгохыг хичээж байна. Гэвч үгүй бололтой.
Энэ ерөөсөө л оросууд гомдлынхоо хариуг манайд барьж байгаа үйлдэл аж. Шинэ Засгийн газар гарч ирэнгүүтээ л Таван толгойн нүүрс, төмөр зам гээд олон улсын томоохон төслүүдээс ОХУ-ыг эвтэйхэн шахчихсан. Тухайлбал, манай талаас өнгөрсөн аравдугаар сард Баруун Цанхид гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг АНУ-ын “Пибоди Энержи” компанид хүргүүлсэн. ОХУ-ын зүгээс энэ тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа олон удаа илэрхийлсэн боловч Засгийн газар үүнийг авч хэлэлцээгүй.
Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар АНУ-д хөл алдаж, шатахуунаар хараат байдаг хойд хөршөөсөө нүүр буруулсан билээ. Харин үүн дээр оросууд хөнгөхөн тоглолт хийж, “Пибоди Энержи”-д хүсэлт илгээснээс ганцхан сарын дараа манайхыг шатахуунаар боомилж эхэллээ.
Ганц Таван толгойн нүүрс ч бус. Шинэ төмөр замын асуудалд мөн л ОХУ-ыг жийчихсэн. Тэгэхээр Засгийн газар маань урдах, хойдохоо бодолгүй гэнэн байдлаар шийдвэр гаргасан бололтой. Улмаар 100 жилийн турш манайд хяналтаа тогтоож байсан ОХУ эцэстээ байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг шиг л хоосон шахуу хоцорсон. Мэдээж их гүрэн юу гэж манайх шиг жижиг улсыг гэнэтхэн сул тавиад явуулахыг хүсэх вэ. Чаддагаараа боож, эхний сануулга өгсөн нь энэ байв.
Үүнээс харахад шинэ Засгийн газар арай л эрдээд байх шиг. Шатахууны импортынхоо үнийг тэнгэрт тултал нь нэмж, бүр зогсоочихвол бид хэчнээн арвалзаад яах билээ. Геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог манай улсын эдийн засаг гээд бүх зүйлээрээ энэ хоёр орноос хараат. Тиймээс ч иймэрхүү том асуудалд наанатай, цаанатай байх ёстой. Энэ бол улстөрийн зарчим.
Харин өмнөх Засгийн газрын хувьд үүнийг бодолцож, урдах, хойдохоо гомдоож болохгүй гэдгээ мэддэг байж. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар анхны том шалгалтдаа муу дүн авах нөхцөл бүрдээд байна. Чухам шатахууны асуудлыг хэрхэн шийдэхээс шинэ Засгийн газарт ард түмэн дүн тавих биз.
Ер нь, хойд хөрш ч гэлтгүй, урд хөрш ч энэ мэт асуудалд нэлээд эмзэглэж байгаа сурагтай. Саяхан хотын дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар” зочид буудлын өмнө байсан В.И.Лениний хөшөөг буулгах үеэр айхтар том үгийн алдаа гаргажээ. Хотын удирдлагууд В.И.Лениний хөшөөг буулгахдаа коммунизмыг Азийн цээжнээс үлдэн хөөе гэх утгатай үг хэлчихэж. Түүний энэ үгэнд өмнөд хөрш тун эвгүйцэж, манай улсад суух БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Гадаад харилцааны яаманд нот бичиг хүргүүлжээ.
Урд хөрш гэхэд л хилээ хааж, хойд хөрш шатахуунынхаа импортыг зогсоовол аймшигтай зүйл болно биз дээ. Тэгэхээр шинэ Засгийн газар эхийг нь эцээж, тугалыг нь тураахааргүй шинэчлэл хийх ёстой аж.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2012 11:20:46 am )
ted xilee xaabal mongold vildber xogjix bolno
-
Anonymous (November 09, 2012 11:33:42 am )
хойд урд хөршүүд маань ардчилалыхандаа тийм ч таатай ханддагүй шдээ одоо яг л тийм болно доо
-
Anonymous (November 09, 2012 11:34:27 am )
ингэж олон долоон юм жилийн жилд гонгинож бхаар тэр нефтийн үйлдвэрээ барил даа, ядаргаатайн
-
Anonymous (November 09, 2012 11:35:51 am )
hoid urd ,naad tsaadihaa medehgui yasan bolchimgui bodlogogui ug,uildel hiideg yum be dee,iimhen zuiliig medehgui haihramjgui helev uu, medej zoriud helev uu,2 horsh nuugeed yavah bish ,nnad zahiin usan tolgoit ch ingehgui dee.
-
Anonymous (November 09, 2012 11:36:14 am )
hujaa oros 2 chin uursduu leniniihee hushuug zailuulaad hayasan,harin ch manaih oroitoj zailuulsan daa,
-
Anonymous (November 09, 2012 11:54:37 am )
ene setgulch ni medrel muta amitan bxoooo xun yaxara iim bogino bodolto bdg bnaaa
-
Anonymous (November 09, 2012 11:55:08 am )
MaxH-sda bu xutsaaaaaa
-
Anonymous (November 09, 2012 12:04:42 pm )
хилээ хаачивал сайн ш дэ Монголчууд өөрсдөө юмаа хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг бүх монголчууд ойлгоно
-
Anonymous (November 09, 2012 5:41:45 pm )
End setgegdel bichsen garuud yasan ahar bn aa
-
Anonymous (November 09, 2012 6:03:37 pm )
урьдаас Батуулд шаардлага тавьсан,хойноос нефтээр боож бгаа нь МАН ынханд их таалагдаж бгаа юм,,,МАН ынхан гуйж гуйгээд ингуулж чадах л улс шуу,,ямар мэдээгуй биш сонгуулаар гарахын тулд энэнээс цаадахыг нь хийх бсан улс,,
-
Anonymous (November 09, 2012 6:47:27 pm )
Ersdlee ih sain toocoo bgaa daa? US chin urd hoyoroos hamaagyi ilyy shunahairna sh dee,tedend jijig Mongol sonin bish,2 hershtei l naimaalcchihna.
-
Anonymous (November 09, 2012 8:34:37 pm )
МУУ МАНГАР ДИБИЙЛ АРДЧИЛСАН НАМЫНХАН! ӨӨРСДӨӨ ЖИНКЭН ПАШИЙСТҮҮД, ТҮЙ ЧООРТ!!!!
-
Anonymous (November 10, 2012 1:47:25 am )
teneguudee hilee haagaad shatahuungui bolchihvol yugaaraa uildver barij haanaas yum humaa tatah geed bgaa yum be?
hui negdliin hogjiloor uidver barih uu? hutsavaa mangar batsaanaaduu. Nusaa oligtoi niij bogsoo guitsed archij chadahgui bj tom tom yum setgeh yumaa! -
Anonymous (November 10, 2012 10:13:11 am )
Butsaad kartnii baraandaa oriidoo.
-
Anonymous (November 10, 2012 10:47:11 am )
Орос Хятад 2 хилээ хааж үз тэгвэл Монголд үйлдвэр хөгжинө
-
Anonymous (November 10, 2012 8:15:01 pm )
Hil haasan haagaagui chi uildveree barihgui yasan yum be tenegee
-
Anonymous (November 11, 2012 5:08:17 am )
oros hyatadaar yadag yum be uuniig bichsen hun MAH-n hun l bna. US gee dagsan ni ulziitei, orosuud manai nutgaar gasniihaa hooloig yavuulaagui hil toiruulaad uragshaa ugch baigaa, bid uursdiinhuu bayalagiig tedneer zaalgaad baih da yahav, orosuud shig hogiin ard tumen baihgui hehe.
-
Anonymous (November 21, 2012 11:52:33 am )
2 hursh yumaa haasan ch gesen bidnii tsuun heden mongolchuud hoorondoo evtei baival ternees ch tsaad hundreliig davj chadah chadvartai ulsuud shuudee.
bugd evtei biaj chadval oros ch ter hyatad ch ter manaiaas aidag ulsuud shuudee. uuniig buu martaasai. -
Anonymous (November 22, 2012 9:26:07 am )
aliin bolgon ih guren ih guren gj zalhuurch suuhavdee…mongolchuud hoid solongosoos yund n dutsiin ! hodolmorloj hool undaa oorsdoo hiij sur , daraan baraa zoodog sansariin holog buteej heneesch haraat bus amidartsgaay…bidend bolomj uhaan bgaa…mongolchuudaa setgetsgeehtun !
19 Comments