antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2012 2 comments

МАХН, МҮАН-ынхан Хөвсгөлд өлсгөлөн зарлаж эхэллээ

нийтлэсэн Admin
Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАН-ын даалгавараар ажиллаж байгааг эсэргүүцэн Хөвсгөл аймгийн МАХН-ын Зуутын дарга Г.Чулуунбаатар, МҮАН-ын нарийн бичгийн дарга О.Эрдэнэбилэг, хуульч, өмгөөлөгч Д.Содномдорж нар өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа. Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо МАН-аас бусад намын болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчиж байгаа юм. Бүртгэхгүй байгаа шалтгаан нь ямар ч үндэслэлгүй бөгөөд МАН-ыг Хөвсгөл аймагт ялуулахын тулд элдэв арга сээм хэрэглэсээр байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төв талбайд өнөөдөр эхэлсэн өлсгөлөнгийн талаар тус аймгийн МАХН-ын Мянгатын дарга Ч.Пүрэв-Осор “Зарим аймаг, дүүрэгт МАН-ын даалгавараар ажиллаж байгаа сонгуулийн хороо байна. Тэд МАН-аас бусад намын гишүүд болон бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй хууль зөрчиж байгаа нь МАН-ыг ялуулахын тулд юу ч хийхэд бэлэн байгаагаа харуулж байгаа хэрэг. Бид энэ хууль бус ажиллагааны эсрэг, шударга ёсны төлөө тэмцэнэ. Сонгуулийн хороо хууль, дүрмийн дагуу ажиллах хүртэл өлсгөлөн зарлана. Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав суулт, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг хүчээр тараах даалгавар өгсөн байна лээ. Гэхдээ бид хууль дүрмийн дагуу эсэргүүцлээ илэрхийлж байгаа учир хүчээр тарааж эрхгүй” хэмээн ярилаа.

Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо нь хэт нэг талыг барьсан хууль бус үйл ажиллагаа  явуулж байгааг шүүх тогтоосон. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад СЕХ хариуцлага хүлээх ёстой юм. Сонгуулийн хороод нь ийнхүү будлиан гаргаж, хууль зөрчин, нэг намын талд ажиллаж байгаад ямар нэг хариулт өгөх цаг нь болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 08, 2012 7:25:47 pm )

    хөвсгөлд өчигдөр орой баясгалан лам гэвч ардын намаас нэр дэвшигч айлуудаар ороод суртачилгаа хийж явнлаа,тэр ярихдаа ардчилсан нам сонгуулт оролцохгүй гэж байсан

  • Anonymous (November 09, 2012 12:01:21 am )

    odoo hyrtel songuuliin duulian duudaagyi yu?USA

antalya rent a car