Одоохондоо түүн шиг эрэлт хэрэгцээтэй, тэрүүхэндээ хөөрхөн хэвлүүхэн, ажлаа гадарлаад байгаа дарга цөөхөн байна. Монголын хэрэглэгчдээр тохуурхсан үйлдэл бүхэн рүү үсэрч ороод байгаа болохоор ард иргэд “Энэ нөхрийг харин ч нэг байх ёстой байранд нь авч ирээд суулгачихлаа” хэмээн ам сайтай байгаа.
Өнөөдөр биднийг хохироосоор л байгаа архи, шатахууны үнэ, бэлэн гоймон, ууттай нүүрс, цадигаа алдсан вьетнам засварчид гээд тулгамдсан асуудал бүрийг зоригтой барьж авч байна. Түүнийг нь оройдоо цэнхэр дэлгэцээр харж суугаа ард иргэдийн “магнай” тэнийх нь ч зүй ёсны хэрэг.
Хэрэглэгч олныг шулж мөлжөөд байгаа архи үйлдвэрлэгч, шатахуун импортлогч, нүүрсийг шуудайгаар биш торонд хийж зараад байгаа луйварчид, солонгос гоймонгийн оронд хужаа бэлэн хоол оруулж ирж байгаа гэмт этгээдүүдийн хууль бус үйлдэл бүрийг хангалттай ярилаа.
Ер нь ч гудамжинд жагсаж явахдаа цагаан хоолой бариад хоолойгоо цахирттал сайн хашгирдаг байсан эр л дээ. Одоо харин ярьсан бүхнээ ажил хэрэг болгох хэрэгтэй байна, О.Магнай дарга аа.
“Ник”, “Магнай трейд”, ”Сод монгол” ,“Шунхлай”, М Ойл” зэрэг шатахуун импортлогч монополиуд “Бид өнгөрсөн саруудад алдагдалтай ажилласан. Сарын эхнээс “Роснефть” шатахууныхаа үнийг нэмсэн тул бид багадаа л гэхэд 230 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй” гээд гэдийгээд байгаа. Харин О.Магнай дарга бүр болохгүй бол 50-60 төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрөх хандлагатай байгаа.
Энүүхэндээ гэхэд нефть импортлогч монополиуд О.Магнай даргын хувьд ёстой л толгойны өвчин болсоор удаж буй. Удаж байгаа учир нь эдгээр том компанийн улсад төлөх ёстой 17 тэрбум төгрөгийн асуудалд ШӨХТГ-ын залуухан дарга эхнээсээ л бууж өгөх бодолгүйгээ мэдэгдэж Монголын хэрэглэгчдээс “онц” үнэлгээ салгасан билээ.
Гэхдээ сүүлийн үед О.Магнай даргын дууны хүч жаахан сулраад урьдын жавхаатай түргэн хөдөлгөөнийх нь эрчим удаашраад байгаа нь анзаарагдаад эхэллээ.
Бизнес, улстөрийн хүрээнийхнээс олон дарамт, тулгалт ирж байгаа нь тодорхой.
Хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ “Том ажил хийх гэхээр том дарамттай тулгарч байна. Ер нь аягүй хэцүү зүйл их байна. Өнөөдөр хэрэглэгчдийг хохироож байгаа булхай луйвар бүгдийн ард том улстөрчид сууж байгаа болохоор асуудлууд их хүнд байна. Гэхдээ болгож бүтээхийн төлөө зүтгэнэ” гэж байна лээ. О.Магнай дарга аа, танд хэцүү дарамт, шахалт бүр ч их ирнэ. Эрчээ сулруулж л болдоггүй юм шүү.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 08, 2012 10:04:35 am )
Daramt bol mash ih irj baigaa gartsaagui. Magnai harin zorigtoi uchraas teseed baigaa baih
-
Anonymous (November 08, 2012 10:27:45 am )
teneg magnai
-
Anonymous (November 08, 2012 10:33:33 am )
Дарамт их байгааг чинь ойлгож байнаа харин та эхэлсэн ажлаа битгий хойш нь тавиарай
-
Anonymous (November 08, 2012 10:38:10 am )
ажилд чинь амжлит хүсье өшөө олон зүйл хийгээрэй
-
Anonymous (November 08, 2012 10:45:20 am )
Magnai chamd amjilt husye.Hiij bgaa bolgon chin zov bn.Odoo barilga baishin tureesluuleed ashig oldog garuudiin handiig daraad og.Ted hussen uedee unee nemj tureeslegchdiig hund baidald oruulj bn.
-
Anonymous (November 08, 2012 10:45:37 am )
Shudarga baih buhniig yalna. Zamaasaa uharch bolohgui. Ajliin amjilt hysie.Chamaig mash olon hyn demjij bgaa shuu
-
Anonymous (November 08, 2012 11:03:29 am )
Магнай бол ард түмний итгэл хүлээсэн УИХ-ын гишүүдээс ч илүү ажиллаж байгаа. Залуу хүн зоригтой, шантрахгүй хатуу байр суурьтай ажиллавал амжилтанд хүрнэ. Авилга, архи, хүүхэн 3-аас л хол яваарай, ирээдүйд Монгол төрийн төлөө зүтгэх хүн гэж найдаж явдаг шүү. Амжилт хүсье найз минь!
-
Anonymous (November 08, 2012 11:15:49 am )
hicheegeerei. mungunuus unetei zuil amidrald bdag yum shuu.
-
Anonymous (November 08, 2012 11:16:51 am )
Ene dawraad bgaa shatahyyn importlochdiig 10 sayaar bish 100.000.000-r torgovol tsochiroo orj magadgui shuu, myysain lyivarchin novshnyydiig alah yumsan
-
Anonymous (November 08, 2012 11:35:02 am )
buu ai!!!Ard tumen chamtai hamt shuuu
-
Anonymous (November 08, 2012 11:37:08 am )
amjilt hvsie.dahiad sn ajilaad bagaarai.amjilt
-
Anonymous (November 08, 2012 11:40:04 am )
manaihan negen duugaar taniig demjsen bna shvv ta itgeliin bvv aldaarai. amjilt amjilt ……………………………………………..
-
Anonymous (November 08, 2012 11:42:57 am )
bolohgui bol ard chin ard tumen baigaa shuu sanaj yabaarai bid abilgachidiin esereg buu bariad bosson ch boloh bish uu
-
Anonymous (November 08, 2012 11:47:15 am )
Апу г магнай барахгүй гэдгээ мэдэжээ яагаад гэвэл батхүүтэй нэг нам болхоороо АН ын ах нар нь дарамталж боль гэсэн гэнэ харж байгаарай энэ үнэн шүү одоо энэ нь АПУ г зүгээр суртчилж шоудаад л нэрийг нь өсгөх нэг арга болоод нам болоор тохиролцожээ
-
Anonymous (November 08, 2012 12:04:39 pm )
ene zaluu uneheer ih yum buteeh huu magnai shug 100 zaluu baidag bol mongol sug mandah yum shu. zorigtoi ch huu yum daramt ih irne ee gewch tumniihee tuluu yawaa hun uils ni butdeg yum aa
-
Anonymous (November 08, 2012 12:05:12 pm )
amjilt husie magnaid
-
Anonymous (November 08, 2012 12:06:16 pm )
uneheer shudarga hun gej magnaig l helne busad ni hudlaa luiwarchid yu ch hiihgui
-
Anonymous (November 08, 2012 1:31:07 pm )
Магнайдаа ямарч байсан баяр хүргэх хэрэгтэй.Ер нь төрийн албан хаагч,улс төрчид,Засгийн газрын болон УИХ-ын гишүүд,г.м-ийн хүмүүс Магнай шиг байвал Монголд шудрага ёс тогтож болох талтай юм.
-
Anonymous (November 08, 2012 2:16:48 pm )
Magnai eostoi buuj ogch bolohgui shuu chamd yamar ih itgel naidvar huleelgej bgaa geech chamd uneheer daramttai hetsuu bgaag oilgoj bgaa uzej taraad l baidii shuu amjilt CHI YALAH BOLNOOOOOOO
-
Anonymous (November 08, 2012 3:55:56 pm )
chi chadaj bn bolj bn cham shig ingej ajilaa xiideg bol bid xugjinu idee beer maani ch gadagshilna shuudee chamd amjilt xusie
-
Anonymous (November 08, 2012 5:02:12 pm )
yunasch bvv ai
-
Anonymous (November 08, 2012 5:21:49 pm )
odoo ene suljee delguuriin jimsnuudiig zohitsuulyaa hudlaa oros ntr geed bichsen nyaltsanhai jimsnuud bnlee
-
Anonymous (November 08, 2012 6:28:17 pm )
магнай битгий шантраарай. муусайн луйварчид юу ч хийж магад шүү. биеэ бодож, сэрэмжтэй байхгүй бол наад луйварчид чинь юу ч хийж мэднэ шүү. орой үдэш болгоомжтой байгаарай. АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСИЙ.
-
Anonymous (November 08, 2012 6:35:37 pm )
Магнай ард олноо бодоод зvтгээд байгаарай бид дэмжээд л байгаа шvv
-
Anonymous (November 08, 2012 7:54:39 pm )
ene uls turd bgaa nowshnuudiin orond magnai shig 76 hun orj irsen bol MONGOL ULS maani 4 jild l hugjinu duu.bitgii shantar luiwariin ard tom uls turch bgaa bol taii ard ard tumen bugd zogsoj bgaa sh vv
-
Anonymous (November 08, 2012 7:55:48 pm )
ene uls turd bgaa nowshnuudiin orond magnai shig 76 hun orj irsen bol MONGOL ULS maani 4 jild l hugjinu duu.bitgii shantar luiwariin ard tom uls turch bgaa bol tanii ard ard tumen bugd zogsoj bgaa sh vv
-
Anonymous (November 08, 2012 9:49:08 pm )
Магнайд АМЖИЛТ !!!!!
-
Anonymous (November 09, 2012 11:01:58 am )
Amjilt. Ooriinhoo ayulgui b.dald sain anhaaraarai. Mongoliin zaluuchuud ard tymen chamtai hamt b.gaa shy. Ongo mongond nyd chihee bitgii haalgaarai. chi shy.
-
Anonymous (November 11, 2012 4:32:38 pm )
odoo naad tom tom garuudtaigaa tulj yariarai,chamd zorig baina zaluu hunii tsus zurh baina,amjilt husey,Mongol ulsiig hev jurmand oruulahad unetei huvi nemer oruulj baigaag chin ard tumen harah bolno..amjilt husey zaluu Mongol huu mini.
-
Anonymous (November 13, 2012 12:32:21 am )
gantsaardaad shagdaada garchih vii de huurhii
30 Comments