antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2012 3 comments

Мөрөөдлийн хүч

нийтлэсэн Admin
Мөрөөдөх үед л хүний мөн чанар тодордог юм. Яагаад гэвэл ямар ч амьтан мөрөөдөхгүй. Хүнээс гадна үндэстэн мөрөөддөг. Нийтээрээ нэгэн зүйлд тэмүүлж, мөрөөдөхөөр улс оронд агуу их өөрчлөлт, санаанд оромгүй дэвшил гардаг.XIII зуунд монголчууд Чингис хааныхаа удирдлага дор Номхон далайгаас Адриатын тэнгис хүртэлх агуу уудам нутагт Их гүрнийг цогцлоон хамаг иргэнийг гар газарт, хөл хөсөр, сэтгэл амар амьдруулах мөрөөдлөөр жигүүрлэн түүндээ асар богино хугацаанд хүрч байлаа. Өлөн зэлмүүн солонгосчууд 1958 оноос нийтээрээ мөрөөдөж, тэмүүлсний хүчинд өнөөдөр “Хан мөрөн дээрх гайхамшиг” гэгдсэн хөгжилд хүрчээ. Хэн ч тоодоггүй байсан ядуусын хороолол Ганнам-гу өнөөдөр том мөрөөдлийн ачаар тансаг дүүрэг болон хувирч “Ганнам стайл” дэлхийг дагуулж байна. Мөрөөдлийн хүч ийм их ! Ямар ч цөмийн бөмбөгнөөс илүүтэй эрч хүчийг ялгаруулдаг зүйл бол мөрөөдөл юм.Тийм ч учраас “мөрөөдөлгүй хүн амьтнаас ялгаагүй, мөрөөдөлгүй үндэстэн сүргээс өөрцгүй”  гэсэн хэлц үг гарсан байх аа. “Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ” гэж Чингис хаан сургасан ажгуу. Өнөөдрийн бидний үл ойлголцол, хоорондын хэрүүл тэмцэл, ядуурал, бухимдал бол монгол үндэстэн юунд хүрэх, түүний төлөө яах ёстойг зангидсан нэгдмэл мөрөөдөл байхгүйтэй л холбоотой гэж би мунхаглана.

Өвөг дээдэс маань мөрөөдлийн хүчийг мэдэж, сургаж, мөрдөж иржээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг бол сайн сайхныг мөрөөдөх нь зовлон тоочихоос хамаагүй дээр гэдгийг л хэлж байгаа юм. “Монгол хүн билгээрээ, хятад хүн мэхээрээ, тангад хүн шидээрээ” гэх өвгөдийн үг – монгол үндэстэн цаг үргэлжид сайн сайхныг мөрөөдөж, тэмүүлэх сэтгэлгээтэй байдгийн нотлогоо. Тийм ч учраас монгол хүн амны билгээрээ(сайхан мөрөөдлөөрөө гэж унших) амьдралын зам мөрөө тэгшилдэг. Бид хэзээ ч “гурил дууслаа, яанаа” гэж халаглаж байсангүй. “Ууттай гурил дүүрчихлээ” гэж ахин дүүрэхийг мөрөөддөг байсан. Ноён хутагт Данзанравжаа: “Бадарч дээшлэхийн үндэс нь сэрэх, санах, тэмүүлэх гурав. Баларч дордохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав” гэж сургасан нь ардын билэг сургаалыг ахиулж, дэлгэрүүлсэн утга ажээ.

Улс орон цэцэглэн мандахын гараан дээр ирэхэд нийтээрээ “юуг мөрөөдөх”, “юунд хүрэхээ” тодорхойлох ёстой болдог. Мөн мөрөөдөл нь өөрчлөгдөн буй орчин нөхцөлтэйгээ нягт уялдаж, дагаж хувьсаж байх ёстой. 1980 оны үеэс хаалгаа нээж, хятадуудыг гадаад руу олноор нь цагаачлуулж, тэргүүний технологи, ноу хау-д сургах, түүгээр нь дамжин хөгжилд хүрэхийг мөрөөдөж байсан өмнөд хөршийнхний мөрөөдөл эдүгээ өөрчлөгджээ. Саяхан БНХАУ-ын Гадаад мэргэжилтний хэрэг эрхлэх газрын орлогч дарга Лю Янгуо “China Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “Америк мөрөөдөл” гэж ярьдаг үе ард үлдэж байна. Одоо бол дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг соронз адил татах “Хятад мөрөөдөл”-ийн цаг” гэж бардамнасан байна. Хятадууд дэлхийгээр тарж цагаачлах бус Хятад улс гадны мэргэжилтнүүдийн туршлагыг олж авахад хөрөнгө оруулж, гадаадын нарийн мэргэшлийн ажилтнуудын ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд гар татахгүй гэж тэрээр нэмж хэлжээ. Хятадад ирж ажиллах гадаадын мэргэжилтэнд эхний ээлжинд нэг сая юанийн тэтгэмж өгөх бол гадаадын судлаачид гурваас таван сая юанийн цалин авах гэнэ. Ингэж гэмээ нь БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийг дээд эрэмбэнд гаргах ажээ. За, энэ бол хятад мөрөөдлийн хувьсал. Энэ мөрөөдөл биелэх хол байгаа ч хятадууд эндээс хожиж л гарна уу гэхээс хохирч үлдэхгүй. Мөрөөдөл том байх тусмаа дайчлах хүч нь их. “8848 метрийн өндөрт гарна” гэж мөрөөдөж, бэлтгэсэн уулчин “4100 метрийн өндөрт гарахаар” бэлтгэсэн уулчнаас илүү үр дүнд хүрнэ.

Бидэнд байгаа том боломж бол технологийн болон мэдлэгийн ачаар том нь бус шалмаг нь, мөнгөтэй нь бус бодлоготой нь, хуучин нь бус шинэ нь өндийдөг цаг ирсэн. Энэ бол монголчууд бидний алдах ёсгүй боломж. Боломжийг алдахгүйн тулд томоор мөрөөдөх ёстой.

Монгол үндэстэн том мөрөөдөлтэй байсан үеүүддээ л хөгжиж байсан билээ. 20-р зууны дундаас “гэрэлт коммунизмд хүрэх” мөрөөдөл монголчуудыг хөтлөж, атрыг эзэмшиж, аж үйлдвэржилтийг эхлүүлжээ. Энэ мөрөөдөл эндүү ташаа ташаа номлол, бодлогоор хөтлүүлж байсандаа алсдаа нурсан ч монголчуудад эрч хүч, эрэмбэ цэгц өгсөн юм. Тэр мөрөөдөл хэдий хоосон байсан ч өнөөгийн бодит мөрөөдлийн эх болж байгаа юм. Монголчууд өнөөдөр нийтлэг  мөрөөдлөөр цангаж байна. Одоо ойрын зовлонгоо тоочиж өдрийг өнгөрөөхөө больж, маргаашийн ирээдүйгээ хамтдаа тольдон мөрөөдөх цаг ирж байна.

Ардчилсан нам сүүлийн 21 дүгээр зуунд үндэстнээрээ мөрөөдөх зүйлсийг тодорхойлж, үндэстний хүчийг төвлөрүүлж эхэллээ. Эдийн засгийн хүчин чадлыг Үйлдвэржилтийн хувьсгалаар олж авч, цөөнхи нь бус олуулаа хөгжиж, чинээлэг дунд давхарга зонхилсон амгалан сайхан нийгмийг цогцлоохыг тэд уриалж байгаа. Би хувьдаа хотын даргын зоримог мөрөөдлүүдээр бахархаж хамтдаа мөрөөдөж байгаа. Улсын нийслэл Улаанбаатар минь сайхан хот болно. Метротой бол метротой, хурдны тойрог замтай, цэвэр агаар, цэмцгэр гудамжтай, хүнд суртал автлгаас ангид жинхэнэ Их хот болно. Бүр Олимп явуулах хэмжээнд хөгжинө. Тэр цаг хол биш. 2040 он. Энэ бол гэгээн мөрөөдөл. Бид үүнд тэмүүлж, үүний төлөө нягтарч зүтгэх ёстой. Бидэнд сайхан ирээдүй бий. Сайхан ирээдүй нь сайн мөрөөдлөөс эхэлнэ.

“Мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг бол мөрөөдлийн хүчийг мэдэхгүй хүмүүсийн л үг. Тэд мөрөөдлийг толгойдоо үе үе орж ирдэг элдэв гэнэн бодолтой хутгаж байгаа хэрэг. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч цаг, ухаан зарах хэрэгтэй. Мөрөөдөхийг хоосон санааширахтай хутгавал суусан сандал дээрээ л үлдэнэ. Жинхэнээрээ ихээр мөрөөдсөн хүмүүс л зүтгэдэг. Жинхэнэ мөрөөдөл хүмүүст шантрахгүй зүтгэх эрч хүчийг өгдөг юм. Мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж зүтгэсэн хүмүүс мөрөөдлийнхөө төлөө чадах бүхнээ хийнэ. Тэд мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар алхмууд голчлон хийдгийг судлаачид тогтоожээ.

Эхлээд мөрөөдлөө тодорхой болгосноор түүнд хүрэх сэдлээ өдөөнө.
Дараа нь мөрөөдлөө биежүүлэх, бодижуулж илэрхийлэх боломжит аргуудыг ашиглана. Фото, макет, төлөвлөгөө, график зэргээр биежүүлсэн мөрөөдлөө байнга нүдэнд өртөх, өөрт тань “Бүх зүйл сайхан болж, мөрөөдөл минь биелнэ” гэх санамж, дохиог өгч байхаар байрлуулна. Өөрөөр хэлбэл зорьж байгаа зүйлээ бодитой болгож, чадах чинээгээрээ “амь оруул”. Өдөр бүр нүдэнд чинь өртөж, мөрөөдлийг чинь сануулах хэлбэрийг ол.

Мөрөөдөлд хүрэх хугацаа, үе шат алхмуудаа тодорхойлон өөрийгөө дайчлана. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд чи юу хийх, ямар чадвартай эзэмших, юуг хуримтлуулах зэргийг тодрхойл. Энэ бол ажлын төлөвлөгөө юм. Төлөвлөгөөтэй ажил үр дүнд хүргэнэ. Хугацаа заахгүй бол “дараа” гэж хойшлуулсаар байх болно. Амжилттай хэрэгжүүлсэн алхам бүрээ тэмдэглэ. Амжилт жижиг байсан ч хүнд аз жаргал өгдөг тул амжилттай гүйцэтгэх бүртээ өөрийгөө магтаж, урамшуул.

Эцэст нэг өдөр чи мөрөөдөлдөө хүрнэ, эсвэл ойртно. Тэгээд дараагийн мөрөөдөлдөө умба. Мөрөөдөхөө хэзээ ч битгий зогсоогоорой.

Үлбэгэр хээнц хүмүүс л мөрөөдлийг боломжгүй, үл биелэх талаас нь харж өөчилж, гутаахаа урьтал болгодог. Тэд голдуу мөрөөдлөө биелүүлэхээс халширдаг, залхуурдаг, шанд нь “амьдралд ялагдсан хүмүүс” байдаг юм. G(гэр) хорооллыг G(ганнам) дүүрэг болгон хувиргах баатар Бат-Үүлийн том төлөвлөгөөг том мөрөөдөх чадваргүй хүмүүс л жадлан эсэргүүцдэг юм.

Том мөрөөдөл том шинэчлэл дагуулдаг. Шинэчлэлийн Засгийн газар бол угтаа монголчуудын том мөрөөдлийн түчээ юм. Өөрчлөлт, шинэчлэлгүйгээр мөрөөдөл урагшлахгүй. Өөрчлөлтөөс айгсад мөрөөдөлдөө хэзээ ч хүрэхгүй. Шинэчлэлтэд түшиглэсэн, өөрчлөлтөөр баталгаажсан мөрөөдөл л биелдэг. Ийм мөрөөдлийг бүтээлч мөрөөдөл гэдэг. Герман, Япон, Сингапур, Америк гээд өндөр хөгжилд хүрсэн үндэстнүүдийн нууц нь тэд бүтээлчээр мөрөөдсөнд л байдаг. Бүтээлчээр мөрөөдөх гол зарчим бол “хуучныг хамгийн сайнаар магтсанаас, шинийг хамгийн муугаар мөрөөдсөн нь дээр”.

Хуучныг магтах, санаашрах хуучинтайгаа зууралдахад л хүрнэ. Хуучин зүйл алдагдлаас өөр юу ч авчирахгүй. Хүн зорилго, мөрөөдлийнхөө төлөө, хуучнаасаа салах, мөрөөдөлд саад болох бүхнээс зоригтой татгалзах чадвар чухал. “Өчнөөн жил гишүүн нь явсан юм даа”, “Эд нар гийгүүлэхгүй ч гэсэн таньдаг юм ингээд л байж байг”, “Гэр мэр ганц хоёр төгрөг энэ тэр гээд тус нэмэр болдог юм. Яахав байж л байг” гэх  өрөвч ч юм шиг, аминч ч юм шиг бодлуудаасаа салж үндэстнээрээ хөгжвөл өөрт илүү ашиг ирэхийг санаж Шинэчлэл өөрчлөлтийн мөрөөдөлд нэгдмээр байна.

Мөрөөдөл нь биелэх мөчид хүн аз жаргалтай болдог. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэх гэж хичээж, зовж зүдэрч, зоримог шийдвэр гаргаж байсан мөчүүдээ хожим санах бүр ч илүү аз жаргалыг авчирна. Монголчууп мөрөөдөж байна. Маш томоор мөрөөдөж байна. МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ. Би итгэж байна. Та ч бас итгээрэй.

Г.МӨНГӨНЧИМЭГ
www.news.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 07, 2012 8:56:20 am )

    Танай сайт мэдээгээ хурдан шинэчилж чаддаггүй юм уу. Унших юм ер алга. Дан хуучин мэдээлэл. Ийм байх юм бол сайт ажиллуулах хэрэггүй ш дээ.

  • Anonymous (November 07, 2012 9:21:05 am )

    Harin tiin ali hed honogiin medeelel l baihin shine 7 honog ehleed 3 honohchihloo

  • Anonymous (November 07, 2012 9:06:56 pm )

    Zaluu comoo sanaj baina tanai sait medeelel hurdan shinechileerei udurjingee 3-5 medeetei l unjih um

antalya rent a car