antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2012 5 comments

Мах бензин хоёр

нийтлэсэн Admin
Махны үнэ өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашдаа ч буурна гэж албаныхан батлаад буй. Энэ сайхан мэдээлэлтэй зэрэгцэн бараан мэдээлэл түгж эхэллээ. Бензины үнэ нэмэгдэнэ гэнэ.

Яг одоогийн байдлаар махны дундаж үнэ хонь, үхэр, адуу, ямаанаасаа шалтгаалаад 8000-4700 төгрөг байна. Сүүлийн үед махны үнэ өсч байсан шалтгаан нь малчидтай холбоотой байсан бөгөөд халамжийн төрөл бүрийн системээс шалтгаалаад малаа нядалж, зарах сонирхол нь багассан гэдэг. Энэ шалтгаанаас болоод зах зээл дээр махны үнэ өсөөд байсан хэрэг. Харин үүнийг хариуцсан яам нь үнийг тогтвортой барина гэдгээ амаллаа. Хэрвээ барихгүй бол инфляцийг хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлэх учраас.

Мөн нийлүүлэлтийн дамжлагыг цөөрүүлснээр махны үнийг тогтвортой барихад нөлөөлөх аж. Үүнийг зарим хүмүүс худалдааны салбарт төрөөс шууд орлоо гэж үзэж байж магадгүй. Гэхдээ гадаадын зарим орны жишгээс харвал тодорхой салбарт оролцдог юм байна. Япон улс гурилын үнийг барих бодлого баримталдаг бол АНУ харилцаа, холбооны салбарынхаа үнийг барьж байдаг. Харин манайд махны үнийг төрөөс барьж байгаа нь махны хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг огтоос биш юм. Арав гаруй жил хязааргүй шахам өсч байсан үнийг барихгүй бол таван жилийн дараа нэг кг мах 10-аас дээш мянгад хүрэх магадлалтай гэж судлаачид мэдэгдээд байсныг санахад илүүдэхгүй.

Ийнхүү махны үнэ цаашид буурна гэдгийг мэдэгдэж иргэдийг баярлуулаад байсан ч бензиний үнэ нэмэгдэх сураг дахин дуулдлаа. Энэ нь өнөөх Оростой холбоотой. Уг нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах магадлал ажиглагдаж байгаа ч “Роснефть” компани бензиний үнээ нэмж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнд Монгол руу нийлүүлэх шатахууны бүтээгдэхүүн тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж байгаа аж. Хэдийгээр албаны хүмүүс Засгийн газраас сайн зөвшилцөж чадвал “Роснефть” үнээ нэмэхгүй байх магадлалтай гэж байгаа ч нэмэх эсэх нь “ах нар”-ын асуудал. Учир нь бидэнд тэднээс шатахуун авахаас өөр сонголтгүй учраас.

Одоогоор импортлогч компаниуд аль хэдийнэ үнээ нэмэх тухай яриад эхэлчихэж. Тиймээс  ирэх долоо хоногоос 200-230 төгрөгөөр нэмэгдэх байх гэсэн таамаглал аль хэдийнэ дэгдсэн. Бид урт хугацааны турш газрын тос, шатахууны салбарт нэг улсаас хараат байсаар ирсэн. Уг нь газрын тосны үйлдвэрийг барих асуудлыг аль 10 жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хэр нь биеллээ олоогүй л сууна. Хэрвээ нэн даруй энэ асуудлаа шийдэхгүй бол инфляцийг хөөрөгдөх бас нэгэн хөшүүрэг нь болох нь тодорхой билээ.

Б.БОЛОРСҮХ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (November 05, 2012 11:27:33 am )

    Ãàçðûí òîñ èìïîðòëîã÷ êîìïàíèóä òýäíèé ýçäèéã ä¿¿æëýõ öàã íü áîëñîí Îäîî òýäíèéã ºðøººõ ÿìàð÷ ¿íäýñëýë îëæ õàðàãäàõã¿é áàéíà ø¿¿

  • Anonymous (November 05, 2012 11:58:48 am )

    Монгол гж ёстой хууль байхнүй цорын ганц орон до гэтэл хятад байцаа шиг тариад л байдаг Өнөөдөр хуульнаас их юм алга даанч цаасан дээр л байдаг нь хармсалтай Үнийн тухайд гэвэл угаасаа Баруунаас өндөр болсон Хоол иднэ хувцас өмсөнө байранд орно гэж бүү сна Тэгсэн атлаа чанар гэж байхгүй бүх юм нь хуурамч

  • Anonymous (November 07, 2012 9:49:55 am )

    50 сая малтай 3 сая хүнтэй гээд бодохоор нэг хүнд дор хаяж 16 сая мал оногдоно гээд бод доо. Тэгээд махны үнэ нь дэлхийн жишгээс давчихсан ард иргэдийн авдаг цалин нь тэдгээр орны иргэдийн авдаг цалингаас 30 дахин доогуур үнэхээр боож үхмээр…төр минь зохицуулаад өгөөсэй….

  • Anonymous (November 07, 2012 10:00:19 am )

    Монгол улс 800 мянган айл өрхтэй гэж бодоход нэг өрхөд нэг бод,5 богоор бодоод 100.000 төгрөгөөр зараасай.Ингээд л махны асуудал шийдэгдэнэ. Хэрвээ мөнгө нь дутагдвал Тэмүүжин сайдын хаях гээд байгаа эмнэлэгийн аппаратны мөнгө гэх 4 тэрбум, хүүхдийн мөнгө, бусад халамжийн мөнгийг танах , улсын төсвийн ерөнхий сайдын мэдлийн 72 тэрбум гэх мэт зөндөө эх үүсвэрээс авах хэрэгтэй.Төрийн эрх баригч нар минь малчин надаас дор сэтгэмээргүй юм.Цалин тэтгэвэрийг нэмэх биш тогтвортой байлгаж зохиомол үнийн хөөрөгдлийг буулгамаар байна.

  • Anonymous (November 07, 2012 10:15:48 am )

    бинзений үнэ нэмэгдүүл бослого гаргах хэрэгтэй

antalya rent a car