Нүүрсний шуудай болон ахуйн хэрэглээний түлшинд стандарт тогтоосон талаар Стандартчлал хэмжил зүйн газрын Стандартчлал техникийн зохицуулалтын хэлтсийн дарга С. Соронзонболдоос тодрууллаа.
-Нүүрсний шуудайны стандартыг хэрхэн тогтоосон бэ?
-“Нүүрсний шуудай, ахуйн хэрэглээний түлшний стандарт” гэдэг стандартыг шинээр батлаад байна. Стандартын дагуу гурван гол зэрэглэл буюу 15, 25, 40 кг-аар нүүрсийг савлаж худалдаалахаар тогтоолоо. Үүнээс өөрөөр жижиглэн буюу 6-8 кг-аар худалдаалах байдлыг бүрэн зогсоож байна гэсэн үг. Стандартыг тогтоохдоо Стандартчлал хэмжил зүйн газар холбогдох мэргэжлийн байгууллагууд болон ШУА-ийн Химийн технологийн хүрээлэн, НЗДТГ, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, АМГ-ын нүүрс судалгааны хэлтэс, Цэвэр агаар төсөл зэрэг байгууллагууд хамтарч ажилласан.
-Ахуйн хэрэглээний түлшний стандартыг тодруулахгүй юу?
-Агаарын бохирдол үүсгэж байгаа түлшнүүд дундаас түүхий нүүрс нь ихээхэн дэгдэмхий, утаа гаргадаг бүтээгдэхүүн. Хэдий нүүрс худалдахыг нь багасгаж байгаа боловч өнөөдөр худалдаж байгаа шахмал түлшний түгээлт, хангалтын асуудлыг бүрэн шийдэх хүчин чадал одоохондоо бага байгаа болохоор түүхий нүүрсийг Улаанбаатарт зарим цэгүүдээр савлаж заруулахаас аргагүй болж байна. Үүнтэй холбогдуулж нүүрсийг зарахад бутрамхай буюу ширхэглэлийн хэмжээг тогтоосон. Тодруулбал 1.5 см-аас доош голчтойг нь шахмал түлшний үйлдвэрт өгдөг ч юм уу, өөр байдлаар ашиглахыг зааж, заавал шигшсэн нүүрс савлах ёстой гэсэн шаардлага стандартыг оруулж өгсөн. Ингэснээр зарж борлуулсан нүүрсний агаарын бохирдолд оруулах хөнөөлийг 30 орчим хувиар бууруулна гэсэн тооцоо гарсан байгаа.
-Энэ стандарт хэзээнээс эхэлж мөрдөгдөх вэ. Нүүрс борлуулах цэгүүдэд хэрхэн хяналт тавих вэ?
-“Нүүрсний шуудай, ахуйн хэрэглээний түлшний стандарт” маргаашнаас эхэлж мөрдөгдөнө. Холбогдох хуулиуд болон стандарт мөрдөлтийн хэрэгжилтэд Нийслэлийн болон улсын мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллах юм. Яг 15, 25, 40 кг байна шүү гэдэг стандарт тогтоосноор худалдан авагч өөрөө ч хяналт тавих бололцоотой боллоо. Өмнө нь хэрэглэгч, ченжид “Энэ жижигхэн болоод байна” гэдгээс өөр үг хэлж чаддаггүй байсан. Нүүрсний худалдаачид ч “Би ямар саванд, ямар хэмжээтэй хийж хөө мэдэж байна” гэдэг байлаа.
Стандарт тогтоож өгснөөр хэрэглэгч Монгол Улсын ийм стандартыг зөрчиж байна гэж хянах, мэдээлэх боломжтой болж байгаа юм.
-Нүүрсний худалдаачид энэ стандартыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
-Заавал мөрдөх стандартыг зөрчвөл авах арга хэмжээний талаар хуулийн заалт бий. 2003 онд шинэчлэн батлагдсан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар иргэнийг 10-20 мянган төгрөг, аж ахуй нэгжийг 50-100 мянган төгрөгөөр торгоно гэсэн байгаа.
-Нүүрсний шуудайны хэмжээ нэмэгдэхээр үнэ нь яах вэ?
-Үнэ нь нэмэгдэхгүй, тэгэхээр 25 кг нь 2100-2500 төгрөг, 15 кг 1100-1500 төгрөг, 40 кг нүүрс 3500 төгрөгөөр зарагдах боломжтой болж байгаа юм билээ. Гэхдээ манайх үнэ тогтоодог байгууллага биш шү үдээ. Ийм мэдээлэл авснаа л танд хэллээ.
Ж.БАЯРСАЙХАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 01, 2012 5:41:12 pm )
Шш Монгол гэж ёстой нэг онигооны ганц орон байх юмаа. Одоо хамгийн их малтай хамгийн их тариатай хамгийн их нүүостэй орон атлаа үнэ нь гадаадын баячуудад зардаг үнээсээ хэд дахин дээгүүр ченж нэртэй хужаа болон буруу аргаар баяжигсдын бузар мөнгө барьсан адгийн наймаачдын аманд багтсан ардуудтай төр гэж байхгүй азийн цээжинд хоцрогдсон, хүүхдээсээ хөвөө хүртлээ намчиж талцсан арчаагүй нэгэн газар болон хувирчээ
-
Anonymous (November 01, 2012 9:45:12 pm )
neg l ih standart shuudai ene ter geed surjignej surjignej daraan bid nar uniin togtooh bolomjgui gej tenegteh ym daa. teneg ym hiih ym. shuudai jijigreed baigaa ym bish une ni osood baigaa bolhoor shuudai jijigreed baigaa ym shuu dee.gol ni unee yaj buulgah talaar ehelj awch uzeh estoi baisan ym
2 Comments