antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2012 23 comments

Одоо Э.Эрдэнэжамьян дараа нь Н.Удвал уу

нийтлэсэн Admin
Хууль зүйн дэд сайд Э.Эр­дэнэжамьян интерполд за­хидал бичсэнээр эрүүгийн ха­риуцлагад татагдаад зогсохгүй

огцрох замаа засчихлаа. Харин түүний араас Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулна” гэх шийдвэр гар­гаад огцорч мэдэх юм. Яагаад гэвэл МАХН-ынхан ийм л хүмүүс аж. Тэдний эрх мэдэлд хүрэх зорилго нь ч, эрх ашиг нь ч ерөөсөө л “Н.Энхбаярыг шоронгоос суллуулах” явдал. Үүний төлөө ямар ч хуулийг зөрчиж, юу ч хийж мэдэхээр хүмүүс болохыг нь харуулсан эхний дохио энэ.

МАХН-ын дарга Н.Энх­баярын өмгөөлөгч байсан Э.Эрдэнэжамьянгийн нэр ол­ны чихэнд танил болоод нэг жилийн ч нүүр үзээгүй. Гэтэл “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэж хашгирсаар эл­дэв тайлбар хийсээр ялын тог­тоол гардахад хүргэсэн нь түүнийг ямар хэмжээний хуульч бо­лохыг нь харуулсан. Хам­гийн сонирхолтой нь тэрбээр Хууль зүйн дэд сайдаар то­ми­логдоод сар гаруйхны хугацаа өнгөрөхөд хууль зөрчин ин­терполд захидал бичдэг байна шүү.

Э.Эрдэнэжамьян Н.Энх­баярын байгуулсан МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдоод нэг жил ч болоогүй байна. Гэтэл төрийн яамны дэд сайдаар томилогдчихоод намынхаа даргад үйлчилж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт захиа илгээжээ. Түүний захидалд хэдхэн сарын өмнө шүүхээр хэрэг нь шийдэгдэж, ялын тогтоолоо гардаад авчихсан Н.Энхбаярыг улс төрийн хэр­гээр хоригдож байгаа эсэхийг шалгаж өгөөч гэж гуйсан байна.

Энэ нь Монгол төрийн хууль, шүүхийн байгууллагын нэр хүндийг олон улсын хэм­жээнд унагаж, түүнийгээ дэл­­хий дахинд зарлан тун­хаг­лаж байгаа хэрэг юм. Мөн түүний дүү Н.Энхтуяа, тус­лах асан Б.Хуяг нарын интер­по­лоор эрэн сурвалжлах ажил­ла­гаагаа зогсоож өгөөч гэснээрээ Монголын Хууль зүйн дэд сайд хуулиа мэддэг­гүй төдийгүй шүүхийн шийд­вэрийг үл хүндэтгэж буйг ха­руулав.

Хамгийн гол нь эн­дээс Монголын цагдаагийн байгууллагын хүсэлтээр ин­терпол эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж байхад үүнд харьяа салбарын дэд сайд нь саад хийхийг хүсэж, албан тушаалын илүү байдлаараа аархаж буйг төвөггүй харж болохоор байна. Ямартай ч Хууль зүйн дэд сайд тэнэг алхам хийчихлээ. Үүнд нь хуулийн байгууллага даруй хариуцлага тооцож эрүүгийн хэрэгт татаж байна. Харин Засгийн газрын танхим ямар хариуцлага тооцохыг тааш­гүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлснээр бол тус намынхан бүгдээрээ ийм үүрэг амлалт авчээ. Өөрөөр хэлбэл албан тушаалд очсон хүн бүхэн Н.Энхбаярыгаа өмөөрч интерполд захидал бичнэ гэж ам өчгөө өгсөн бололтой юм. Яаж бодохоороо МАХН нэгдүгээрт, төрийн сайдын алба хоёрдугаарт гэж эрэмбэлж чадаж байна аа. Энэ нь ерөөсөө л МАХН-ынхны зорилго юунд чиглэж байсныг харуулж байна.

Юуны өмнө албан тушаалд очих, түүгээрээ түрээ барьж Н.Энхбаярыг суллуулах гэж бүх боломжоо ашиглах явдал аж. Жич: Хууль зөрчөөд ч хамаагүй. Энэ явдал харин ч МАХН-ынхан гэж хэн болохыг харууллаа. Эхнийх нь Э.Эрдэнэжамьян байж. Дараагийнх нь хэн байх бол. Магадгүй Эрүүл мэндийн сайд Н.Энхбаярын эрүүл мэндэд “онцгойлон” анхаарч хууль зөрчсөн шийдвэр гаргахыг хэн ч байг гэхгүй. Тэр тохиолдолд хууль зөрчсөн явдлыг нь шүүмжилж, хариуцлага тооцно гэвэл мөн л ингэж улстөржүүлэх нь тодорхой.

Ерөөсөө Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилох шийдвэртэй хамт Н.Энхбаяр, түүний хэвтэж эмчлүүлж буй нэгдсэн хоёрдугаар эмнэлэг нүдэнд харагдаж байсныг нуух юун. Энэ тохиолдолд тэдэнтэй хариуцлага тооцох ёс зүй, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх төрийн эрх мэдлийг нэгдүгээрт тавих учиртай. УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүдийн тухайд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх дор нуугдан хугацаа алдаж мэдэх талтай.

Харин Э.Эрдэнэжамьянгийн хувьд энэхүү ноцтой асуудал үүсгэснийх нь төлөө хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Эвслийн Засгийн газрын гэрээнд “Хууль зөрчсөн тохиолдолд…” гэсэн үг, үсэг байхгүй. Тиймээс төрийн хуулийг нэгдүгээр тавих ёстой. Тэр тусмаа Хууль зүйн дэд сайд, хуульч, өмгөөлөгч хүн эрх мэдлээ ашиглан, түүгээрээ интерполын явуулж буй үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдож буйг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Төрийн хууль, шүүхийн шийдвэрийн тухайд ямар ч нөхөрлөл байхгүйг МҮАН-ын дарга М.Энхсайханы мэдэгдэл нэгэнтээ харуулсан. Тэрбээр Монголын улс төрийн сүүлийн 20 жилийн түүхэнд олон ч нам, улстөрчтэй салж, нийлж явсан. Харин улстөрчдийн нөхөрлөл нь хаа хүртэл үргэлжилдгийг тэр мэддэг аж. Тиймдээ ч “Нэгэнт шүүх шийдвэрээ гаргасан. Тэр тусмаа Н.Энхбаярын шүүх хурлыг нээлттэй явуулсан. Харин би одоо Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж бодохгүй байна” гэснээрээ эгзэгтэй мөчид ямар зөв шийдвэр гаргаж чаддагаа харуулсан юм. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан улс төрийн эрх ашгийнхаа дээр төрийн хуулийг тавьж чаддаг төрийн бодлоготон гэдгээ нотолсон юм.

Дашрамд дурьдахад Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ынханд итгэл хүлээлгэж хамгийн эгзэгтэй, хариуцлагатай албаа хүлээлгэн өгсөн. Хэрэв Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Байгаль орчны дэд сайд Б.Тулга нар цаашид намаа, Н.Энхбаяраа Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны үүрэг хариуцлагаас дээгүүрт тавиад байвал цаашид эвсэж хамтраад хол явахгүй биз ээ.

Л.Баярмаа

Эх сурвалж: “Улс Төрийн Тойм”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (October 31, 2012 11:35:50 am )

    зорилгодоо хатуу хүмүүс.баяр хүргэе

  • Anonymous (October 31, 2012 11:48:50 am )

    үерхэлдээ үнэнч байна, амжилт

  • Anonymous (October 31, 2012 11:55:40 am )

    зорилгодоо хатуу хүмүүс гэж нэрлэдэг ямар сонин зочин бэ. Эмээ уусан юм болов уу хөөрхий

  • Anonymous (October 31, 2012 12:04:37 pm )

    MUU HULGAICHUUDIN NAM AN MUN MAN HOERIN HIISEN AJIL.MAXN MANDTUGAI.

  • Anonymous (October 31, 2012 12:27:13 pm )

    Энэ бол үеэрхэл биш хувийн эрх ашиг Төрийн хүнд хувийн үерхэл харш шүү дээ

  • Anonymous (October 31, 2012 12:32:58 pm )

    Ene commentiig hardaa ee chaavas suurch bn daa

  • Anonymous (October 31, 2012 12:34:42 pm )

    namaa boliod turiin ajlaa 1d taviachee.chadahgui bol ajlaa ug.

  • Anonymous (October 31, 2012 12:35:53 pm )

    yamarch bsn sxan amidrah yumsan eh orong mini gadnii guilgachinguud mereed duuslaa yah we mongolchuda yoronhilogch ni mongolo gsn setgelgvi ni haragdad bn

  • Anonymous (October 31, 2012 12:38:35 pm )

    Ydval ch harin ter Enkhbayariigaa shorond oryylahgui emlegt syviliad bgaa uym bishu ta bidnii tatvariin mongoor , ded said n interpolryy zahiah bicheed , Ydval n said nariin emlegt asraad saihan uymoo ingej yal ideldeg mood garch bgaa uymyy kkk

  • Anonymous (October 31, 2012 12:40:23 pm )

    uerhel gejichijee ylsiin ajiliig turiin hun shig hiivel yasiin said darga naraa

  • Anonymous (October 31, 2012 3:04:52 pm )

    НИЙГЭМД НЭР НҮҮРЭЭ БАРЖ АРДЧИЛАЛЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН,АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ НИЙГМИЙН БҮХ ШАТАНД ЦЭЦЭГЛҮҮЛЖ, ХЭДЭН ТЭР БУМ, ТЭР БУМААР НЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЦУСАЛСАН ЗӨВХӨН 4-Н ЖИЛИЙН ЯЛ АВАХДАА НААД ЗАХААР НЬ БОДОХОД 7-8 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛААР ШИЙТГЭГДСЭН, ӨШӨӨ ЦААШААГАА ДҮҮ НАРТАЙГАА ХАМСАЖ ГАДААДЫН ХЭД ХЭДЭН ОРОНД БАРЬСАН САЯ САЯ ДОЛЛОРООР ХЭМЖИГДЭХ ХАУСНУУД,/УДАХГҮЙ ЭНЭ НЬ ИЛЭРНЭ/ ТӨРИЙН ХҮНИЙ ЯМАРЧ ЁС ЗҮЙГҮЙ,СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ХОНЗОНГОО НАРИЙН ЯРЬВАЛ АН-ААС Ч БИШ АРД ТҮМНЭЭС АВАХ ГЭЖ УЛАЙРАН ГАЛЗУУРЧ УЛС ОРНЫГ ХОЁР ТАЛЦУУЛЖ ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭЖ БАЙГАА ӨЧҮҮХЭН МУУ ХУЛГАЙЧ ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРЧ ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГ АШИГЛАН ЗАХИДАЛ ЯВУУЛЖ ОУ-ЫН ТАВЦАНД БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР ТОГТНОСОН МУ-ЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАДАГ ЭРДЭНЭЖАМЪЯАН ГЭГЧ ЭНЭ МУУ ӨТӨНЦӨРИЙГ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ БЯЦ ГИШГЭХ ХЭРЭГТЭЙ. ДАХИАД ТӨРД АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. МУУ ШУУМАГНЫ БӨӨС.

  • Anonymous (October 31, 2012 3:50:07 pm )

    Enkhbayar n inge gej zaaj zalj bgaa.Ene zaluu chin uul n balin hamartiin umguulugch bsan bizdee.Mun ch tom tenegtdeg bnashdee.Ene hunii uls tur ingeed duusj bgaa bhgui yu.Odoo hariutslag neheh bolohoor zasgaas garna gej buur tenegteh bailgui.AN bolohgui bol MANtai evseh heregtei.

  • Anonymous (October 31, 2012 6:56:55 pm )

    Энхбаярыг хууль бусаар ялласнаас л хамаг юм болоод байна шүүдээ.Элбэгээ ерөнхийлөгчийн заавраар энэ хэлмэгдүүлэлт болсон нь тодорхой ..

  • Anonymous (October 31, 2012 9:22:10 pm )

    Зөв тэмцээд бай үнэн ялж л таараа ,Шударга үнэний төлөө та бүхнийг дэмждэг шүү

  • Anonymous (October 31, 2012 10:29:43 pm )

    НАХЯ гэж газар шөнө ирж хороодог байсан үе болох нээ хүмүүс ээ. АТГ гэж нэг том хоморголон хянах газар бий болж. Монголчуудаа, больёооооо !!!!

  • Anonymous (October 31, 2012 10:30:02 pm )

    Энэ АТГ гэж юү юм бэ? Интерполд захиа бичих нь авилгал биш, үүнд АТГ ямар хамаатай юм.

  • Anonymous (October 31, 2012 11:32:34 pm )

    махн ыхан сайтуудаар жижуурэлдэг болоо юу хаашаач орсон шулсээ усчуулээд хэруул хиих юм ядаргаанууд танай энхбаяр оорийнхоо авторлсон нийгэм тууний хуулиар шийтгуулсэн муу авилгач та нар одоо болиоч лаларуудаа

  • Anonymous (November 01, 2012 1:57:00 am )

    L bayarmaa guai Enhbayar chinii derged mongolchuudiin tuluu uy hiisen bilee chi hen be uy be

  • Anonymous (November 01, 2012 2:02:43 am )

    tanai enhbayar ch geh shig tanai badamjunai barigdaj zowohgui buu sandar enhbayariig 7 terbumaar yallaj bgaa bol junai ah zuwhun hadgalamjaas 14 terbum ideed pokeroo toglood l yawj bn

  • Anonymous (November 01, 2012 10:59:01 am )

    Хөөе хөгийн Цогоо мэтээс илүү хоншоортой юм хийсэн байна Эр хүн эр хүндээ хайртай Энрбаярын намаас дээшээ гарсан Баасанхүү Эрдэнэжамьяан Баянсэлэнгэ нар ач тусаа өгөх л хэрэгтэй ш дэ Урвагч Тэрбишдагва Чулуунбаатар Улаан нараас нэг их юм хүсээд хэрэгүй шүү Энхбаяраа Удвал бол дайчин шударга эмэгтэйг нэмэе

  • Anonymous (November 02, 2012 9:15:47 pm )

    Udval guia eruul mendiin yamiig yostoi samardaj Arhangain haltruudaar duurgej baigaa yum bilee. Umnuh saidiin daguulj irsen nusgai zaluuchuud odoo teriigee muu said baisan gej muulaad dargaar uldsiin bilee. Udahgui Udval guiagaa gazart ortol muulaad daraagiin saidaa ugtaj dargiin ajildaa uldeh baih daa huurhii. Mongolchuudiin eruul mend ta nariin togloom bolloo shuu

  • Anonymous (November 03, 2012 8:03:09 pm )

    MONGOL HUN SHIG L BAIZGAAGAARAI;;; HUJAA ZAN BITGII GARAGA ;;;;ENHBAYAR ODOO TER CHIGEEREE DUUSAH ESTOI SH DEE;;;;;;;;;;TÖRIIN AJIL SHUU MALNUU DAAA;;MONGOL ULSIIN TÖLÖÖÖ JU CH HIIJ CHADAHGUI BOL ZAIL ZGAAA EH ORNOOS MINE;;;;;;;;;;;MINIII MONGOL SHUUUU;;;;;;;;;;;;;;;;;;;;;

  • Anonymous (November 04, 2012 5:05:36 pm )

    Нийгэмд нэр нүүрээ барж ардчилалын хэм хэмжээг зөрчсөн, авилга хээл хахуулийг нийгмийн бүх шатанд цэцэглүүлж, хэдэн тэр бум, тэр бумаар нь татвар төлөгчдийн мөнгийг цусалсан, төрийн хүний ямарч ёс зүйгүй, сонгуульд ялагдсан хонзонгоо нарийн ярьвал АН-аас биш ард түмнээс авах гэж улайран галзуурч, улс орныг хоёр талцуулж үймээн самуун дэгдээж байгаа МАН-ын хэдэн хулгайч нарт төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Төрийн албаны /аймаг дүүрэг хороо хорин, сум, баг/ бүх шатанд МАН-ын гар хөл болж луйвар хийж сурсан төсөв, тендер, төслийг шимэгч хувалзнууд сууж байгаа болохоор ард түмэн үнэхээр ядуурч байна, үүнийг өөрчлөх цаг нь болсон. …Ард түмэн МАН-д энэ орон нутгийн сонгуулаар цэг тавина. Монголын ард түмний хиргүй цагаан сэтгэлээр тоголсон та нарыг тэнгэр гэсгээнэ. Нямдоржийг ч Хүрэлсүхийг ч Энхбаяртай адилхан нэг камерт суулгах хэрэгтэй муусайн хулгайч нар…

antalya rent a car