antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2012 5 comments

Оюу толгойн гадаад ажилчин 30 – 100 сая – н цалин авдаг

нийтлэсэн Admin

Оюу толгойн гадаад ажилчин 30 - 100 сая - н цалин авдагМонголын уул уурхай гол цөм болсон Оюу толгой руу сүүлийн жилүүдэд ажлын хүч ихээр чиглэж байгаа.
Хүн бүр л амьдрал ахуйгаа сайжруулахын тул таатай орчин, найрсаг хамт олон, амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажлын байрыг илүүд үздэг.

Хүмүүсийн дунд цалин тэтгэмж сайтай гэж яригддаг Оюу толгойд байдал харин өөр болжээ. Энэ газар монгол ажилчдын үнэлэмж буурч, гадаад, дотоод гэлгүй ажилтнуудын цалингийн тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсны хариуд Оюу толгой компанийн төслийн менежментийн мэргэжилтэн Гантуяа ажлаасаа халагджээ.

Нийгэмд бараг хүн бүр мэдэх ч тэр бүр дуугараад байдаггүй зүйлийн талаар шаардлага тавьсны хариуд ажлаасаа халагдсан тэрээр сэтгүүлчдэд хандсан юм.
Тэрээр “Оюутолгойн удирдлагууд Монгол хүмүүсийг өөрсдийнх нь далласан газар ил гарч, далайсан газар нь далд ордог гэдэг бодлоо орхих цаг нь болсон.  Санаа бодлоо нээлттэй илэрхийлсэн, гадаад ажилчдын талаар шүүмж хэлсэн тохиолдолд ажлаас халагдах хүртэл дарамтлах, санамж захиа өгөх, шууд халах зэргээр хандаж байна” гэж Монгол ньюс төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан.

Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилчид нь бакалавр болон түүнээс доош боловсролтой, ихэнхдээ гадаад мэргэжилтнүүдийн танил тал, эхнэр, нөхрүүд байдаг аж. Гэтэл Монгол ажилчдын хувьд англи, америк, австрали зэрэг орнуудын том том сургуулиудыг төгсгөсөн, бакалавр, докторууд байдаг аж.

-Монголчуудад байхгүй туршлага, мэдлэгийг хуримтлуулсан австрали, англи гээд мэргэжилтнүүдээ урьж ажиллуулахыг хүлээн зөвшөөрөлгүй яах вэ. Энэ бол компанийн өөрсдийнх нь асуудал. Гэхдээ гэрээнд хүлээсэн үүргээрээ Оюутолгой компани адил тэнцүү ажил эрхэлж байгаа тохиолдолд гадаад, Монгол ажилчдын цалинг тэнцүү байлгана гэж заасан байдаг. Гэтэл цай зөөж, баримт канонддог ажилтай гадаад мэргэжилтний эхнэр малайз эмэгтэй Монгол ахлах мэргэжилтнээс илүү цалинтай ажиллаж байгаа нь доромжлол биш үү”  гэжээ.

Одоогоор Оюу толгой компанид ажиллаж байгаа монгол ажилчид дунджаар 1,5 сая төгрөгийн цалинтай бол гадаад ажилчдын цалин 30 саяас эхэлж 100 гаруй сая төгрөг хүртэл үнэлэгддэг  байна. Харин Оюутолгойн цалингийн сан нь 400 гаруй сая доллар байдаг гэх бөгөөд үүний ердөө  10 хүрэхгүй хувийг нь Монгол ажилчид авдаг аж.

Цалингийн тэнцвэрт байдлаас гадна ажил олголтын хувьд ч эрс тэрс гэнэ. Монгол хүмүүс Оюутолгойд ажилд орох гэж олон сар хөөцөлддөг байхад гадны мэргэжилтний танил нь ердөө гурван өдрийн дотор ажилд орж, цалингаа 5000 доллараар тогтоолгох тохиолдол байдаг. “Гэтэл ямар ч боловсролгүй, туршлагагүй энэ португали хүнтэй яг адилхан ажил хийдэг Монгол хүн гурван сар хөөцөлдөж байж ороод 1,5 сая төгрөгийн цалин авч байна. Ийм л байна” гэлээ.
Түүнчлэн монгол ажилчдынхаа эрх ашгийн төлөө үнэн мөнийг хэлсний төлөө ажлаасаа халагдсан учир энэ хэргийг шийдүүлэхээр Оюу толгой компанийг шүүхэд өгнө гэдгээ Гантуяа мэдэгдсэн байна.

С.Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 30, 2012 10:23:32 pm )

    uu araij dee mongol hvn yagad iim zalin avj boldoggvv yum bee.

  • Anonymous (October 30, 2012 10:26:09 pm )

    bı ochood naad muu saınuudııg chını nam daraad hayaııldaa aan. taban tolgoı oyu tolgoı ch geh shıg etssıın etsest MONGOL HUNII ENE MAH ESNAAS BUTSEN TOLGOI CHINI L BIDNIIG ABRANA SH DEE. NAAD BAYALAG CHINI UGAASAA 10 20 JILIIN DARAA YU CH UGUI DUUSNA

  • Anonymous (October 30, 2012 10:40:56 pm )

    Ene hun zov shaardlaga tavisan bna,ev negdel ajliin tentsvert baidliig hadgalah horoo baiguulaad,temtseh ,ajil hayh zergeer temtseh heregtei.

  • Anonymous (October 31, 2012 2:51:37 am )

    Zuv xuu, mgl xunii erxiig gadniixan bitgii xel mgliin tur barij bgaa xeden malnuud xurtel aldagduulj bgaag xaa saigui xarsaar baij duugai suugaa bidni aldaa! 1 ch gesen xun ingeed exlvel ix xeregtei bna! Amjilt xusie Gantuya!

  • Anonymous (October 31, 2012 10:47:46 am )

    Удвал сайдаа таньд амжилт хүсий та бол тэмцэгч мөн. Би ардчилалыг дэмждэг 40 гарч яваа хувийн хэвшилд ажилладаг эрэгтэй хүн. Таныг тэмцээд гарч ирсэнд баяр хүргэе. Бидний хэн нь ч тань шиг зориг гаргаад тэмцээд гарч ирж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Эрүүл мэндийн салыбарын чанар энэ тэр олон яриа яах вэ. Ганц 103 аа л сайжруулчих. Дуудахад хурдан ирдэг. Бичиг баримтгүй ч байсан хүнийг үздэг эмчилдэг тийм л болгомоор байна. Нарын мэрэгжлийн үйлчилгээ энэ тэр яахав. Гар хөлөө зүссэн хөлдөөсөн хүмүүсийг чинь сэтгэлээсээ хүлэээж аваад шархыг нь иод спиртээр цэвэрлээд ариутгасан марьлаар боогоод өвчин намдаах эм уулгахад л болно. Бусад нь хэрэгггүй ээ. Удвал сайдаа. Хуучин нийгмээс улбаатай орос школоор явсан 2 салбар байна. Цагдаа, эмнэлэг. 2 уулаа өөрсдийгөө буруутгахгүй баримтжуулах баталгаажуулах гэсэн бүтцээр явж ирсэн салбарууд. Хүн эмчилж буй эмч хэрэг мөрдөж буй цагдаа яаж хангалттай хэмжээний мэдээлэл баримт энэ тэр цуглуулж баталгаажуулна төдий чинээ өөрсдөө дараа нь хэрэг түвэгт ороогдохгүй гэсэн бүтэц манайд байна. Хүнийг 1 номерт тавьсан бүтцийг л бий болгох хэрэг бана даа. Монголд. Бичиг баримтгүй гээд хөлөө гэмтээсэн залуу гэмтлийн эмнэлгийн гадаа зун сууж байхыг та зурагтаар харсан биздээ. Сүүлдээ хөл нь амьдаараа үнэр орсон шүүдээ. Сувилагч нь хүлээж авахгүй манай журам ийм гээд гүрийгээд л басан. Тэрний буруу гэж юу байх вэ. Хууль эрхзүйг өөрчлөх хэрэгтэй. Та үүнийг л хий тэрнээс хиймэл хөх, зүрх шилжүүлэн ёуулгах энэ тэр бидэнд хэрэг алгаа гэж.. Цэрэг цагдаа болохоор айлгаж хориод л гүйцээ. Хадгаламж зээлийн хоршооны хэргийн үед яалаа даа. Нэг л их олон бичгийн машинаар ярьсан зүйлийг машиндсан хүмүүс, сүүлдээ хөдөөнөөс цагдаа нар авчирьч шивүүлээ биз дээ. Тэгээд тэр нь мөрдөх үйл ажиллагаа юм уу.

    Оюу толгой энэ тэр ёстой даварцийн бэ. Шимээд дууслаа ш дээ. Монголчуудаа хоорондоо алалцаж байснаас тэдэнтэй очиж алцаачээ хөөж гаргий

antalya rent a car