antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2012 54 comments

Цолмон охины ээж: Охин маань огт инээхээ больсон

нийтлэсэн Admin
45Энэ бяцхан охиныг Х.Дэлгэрийн Цолмон гэдэг. Охин одоо долоо сартай. Цолмон охин зургаан сартайгаасаа хүнд өвчнөөр өвдөж Монголд шинжилгээ хийлгэхэд онош нь тодорхойгүй гарчээ. Охины өвчнийг Японд шинжлүүлэхэд ТУНГАЛАГ ЭСИЙН ХОРТ ХАВДАРТАЙ гэсэн онош гарсан байна. Энэ төрлийн хорт хавдар нь биеийн бусад эрхтэндээ маш хурдан халдварладаг бөгөөд охины бөөр, элэг, уушиг, чөмөгний яс гэх мэт бүхий л эрхтэнд халдварласан нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Охины цусны улаан, цагаан эд эсийн нь тоо багассан гэсэн үзүүлэлтээс үндэслэн цус сэлбэн хийж байгаа бөгөөд охин 40 хэм хүртэл халуурч байгаа юм байна. Одоо Цолмон чанга дуугарч уйлж ч чадахаа байсан. Япон эмч нарын зүгээс охиныг эрүүл болгох боломжтой гэсэн хариу хэлжээ. Охиныг Японд хэвтэн эмчлүүлэх шаардлагтай  бөгөөд эмчилгээний зардал гэж маш их мөнгө хэрэгтэй болсон учир охины эцэг эх элэг нэгт монголчуудаасаа тусламж ирж байна. Эмч нарын гаргасан ерөнхий тооцоогоор охинд 2 жил 3 сар орчим эмчилгээ хийнэ. Энэ хугацааны эмчилгээний нийт зардал 33 сая иен буюу 500 сая төгрөг.  Гэхдээ Япон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадвал хамрагдсан өдрөөсөө эхлээд эмчилгээний зардлыг японы төр засгаас даана. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд охин болон охины эцэг, эх визээ сунгуулж түр оршин суух үнэмлэх авах хэрэгтэй байгаа юм. Энэ үнэмлэх гарах хугацаа нь дор хаяж 2 сар бөгөөд энэ хугацаан дах төлбөрөө бол заавал төлөх шаардлагатай, энэ нь дор хаяж 100 сая төгрөг болно. Тус мөнгийг төлөхөд монголчууд та бүхэн тусалж хандивийн гараа сунгахийг хүсч байна. Таны хандивласан 1 төгрөг ч охинд тус нэмэр болох болно. Бяцхан охиныг хамтдаа аваръя.

Голомт банк 1205027801 ээж Б.Мөнгөнтуяа. Та бүхэн энд дарж охины Facebook хаяг руу орно руу. Холбоо барих утас: Эмээ 99377885, Ээж 98460339, Аав 07065231157


4724tsag.mn Цолмон охины ээж Б.Мөнгөнтуяатай онлайнаар ярилцлаа.

–    Охины тань бие ямар байна вэ?

Одоо бие нь их зовиуртай байгаа, байнга л уйлагнаж байна. Хааяа 40 хэм хүртэл халуурч байна. Биенд нь хүрэхээр уурлаад, юм л бол гулгиад байгаа. Өмнө нь өвөр дээрээ зогсоохоор хөөрхөн дэвхцэж үсрээд тоглоод байдаг байсан, одоо хөл дээрээ ч тогтож чадахгүй, толгойгоо ч бараг даахгүй байгаа. Бас толгойных нь хамаг үс нь унаад дууссан.

–    Хэзээнээс  өвдөж эхэлсэн бэ?

Анх 9 сарын эхээр ханиад хүрсэн юм. Өрхийн эмчид үзүүлээд бичиж өгсөн эмийг нь уусан ч эдгэрэхгүй байсаар хатгаа тусч гээд 9 сарын 16-нд Хүүхдийн 2-р эмнэлэгт хэвтсэн. Гэвч биеийн байдал нь улам дордох болсноос “Гурван гал” эмнэлэгт очоод Цолмон гэж эмчид үзүүлтэл цээжний зургаа авахуулахыг зөвлөсөн. Өмнө нь 2-р эмнэлэгт байхдаа цээжний зураг авхуулсан хэдий ч хатгаа биш байна, ханиад нь л жоохон хүндэрч гэж хэлж байсан юм. Гурван гал дээр зургаа авхуултал эмч нь ч өөрөө гайхсан. Ингэж анх цээжин дотор нь маш том хэмжээтэй нэгэн зүйл байгааг нь бид мэдсэн. Дараа нь компьютер томографийн зураг авахуулж шинжлүүлэхэд хавдар байх магадлал маш өндөр байна гэсэн. Цолмон эмч биднийг эх нялхсын эмнэлгийн цусны тасгийн эрхлэгч Чимгээ эмчтэй уулзуулж тэр дороо охиныг маань эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн, учир нь маш их цэртэй, цэрэндээ бараг тагларчих шахаад байсан юм. Энд 2 хоног хэвтэж яах талаар эмч нарын зөвлөгөөн болж хавдрыг багасгах гармон эмчилгээ хийхээр болж хавдрын тасагт хэвтэн 10 гаран хоног эмчлүүлсэн ч хавдар нь ямар ч өөрчлөлтгүй,  дахин зураг авч үзэхэд яг л хэвэндээ байсан. Эмч нар нь энд бид нарт оношлох найдвар бага, дээж авч байж оношийг нь тодруулна, гэвч энэ нь цээжийг нээж байж хийгддэг учраас амь насанд нь аюултай гэж хэлсэн. Ингээд л яаж ийж байгаад л гадаад руу явахгүй бол болохгүй юм байна гэж шийдээд нилээд хөөцалдсөний эцэст одоо япон улсад ирээд оношоо тодруулаад эмчилгээгээ хийлгээд байж байна. Олон шинжилгээ хийж үзээд  онош нь тунгалаг эсийн хорт хавдар гэж гарсан. Тэр дундаа “Т” эсийн хүнд хэлбэрийн хавдар, өөр эд эрхтгүүддээ ч халдварласан байна гэсэн. Эмчилгээ яг одоо л хийж эхлэхгүй бол оройтно, эмчилгээ хийлгэхгүй бол ер нь энэ оныг давахгүй гэсэн. Тэгээд энд тусгай ариутгагдсан тасагт хэвтэж химийн эмчилгээ хийгдэж байгаа. Одоогоор дуслаар өдөр шөнөгүй л эм хийж байна.

–    Ийм жаахнаасаа хорт хавдартай болсон нь юутай холбоотой гэж байна вэ? Гадны нөлөө байдаг юм болов уу. Жишээ нь утаа, хоол хүнс?

Япон эмч энэ талаар тодорхой хариулт өгөөгүй. Учир нь энэ өвчний гарал үүсэл, шалтгааныг одоо хир нь шинжлэх ухааны үүднээс бүрэн судлаагүй байгаа гэсэн. Удмынх бол биш байх гэж хэлсэн, тиймээс хоол хүнс, хотын утаа зэрэг зүйлсээс болсон байхыг үгүйсгэхгүй.

–    Хэдий хэр хугацаанд эмчилгээ хийх бол?

Эмчилгээ нь ойролцоогоор 2 жил 3 сарын хугацаанд хийгдэнэ.

–    Японы талаас эрүүл саруул болгоно гэж 100 хувь итгэлтэй хэлж байна уу?

Эмч нь эдгэрэх магадлал 70-80 хувьтай гэсэн. Үлдсэн хувь нь эмчилгээний явцад биеийн дархлаа гэж бараг байхгүй болох учраас ямар нэгэн гадны нөлөө буюу нян халдвар халдах зэргээс болж эндэх аюултай гэсэн. Энгийн ханиад хүрэхэд л тэр нь амь насанд нь хүрч болно гэсэн.

–    Охины зан аашинд өөрчлөлт орж байна уу?

–   Охин маань хүн болгон руу харж инээдэг, байнгын инээмсэглэл тодруулсан, хир барагтаа л уйлдаггүй, хүн болгон л яасан сайхан ааштай нүүрний баясгалантай охин бэ, уйлдаггүй сайн хүүхэд вэ гэдэг байсан. Харин эмчилгээ эхэлснээс хойш 4-5 хоноод огт инээхээ больсон, байнга л уйлж, байнга л тэврүүлж  байх гээд байдаг болсон., маш их зовиуртай хэцүү л байх шиг байна даа муу охинд минь.

–    Хэрвээ мөнгө бүрэлдэж чадахгүй бол ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ?

Хэрвээ мөнгө олж чадахгүй бол үнэхээр том асуудал болох байх. Гэхдээ цаашдаа юу болохыг урдаас таамаглаж хэлж мэдэхгүй учраас ямартай ч бүтнэ гэж итгээд  бурхандаа залбираад л байж байна даа.

–    Охины эмчилгээний зардалд хэр их мөнгө хэрэгтэй байгаа вэ?

Ерөнхий дүн нь ойролцоогоор 400-500 сая төгрөг болно гэсэн. Гэхдээ Япон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадвал хамрагдсан өдрөөсөө эхлээд эмчилгээний зардлыг японы төр засгаас даана. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд визээ сунгуулж түр оршин суух үнэмлэх авах хэрэгтэй байгаа юм. Энэ үнэмлэх гарах хугацаа нь дор хаяж 2 сар бөгөөд энэ хугацаан дах төлбөрөө бол заавал төлөх шаардлагатай, энэ нь дор хаяж 100 сая төгрөг болно гэсэн. 10 сарын 17-нд шалгуулахад төлбөр нь 1,500,000 иен буюу 27 сая төгрөг болсон байсан.

–   Монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

–  Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж эртний сайхан үг байдаг. Ийм хэцүү үед элэг нэгт монгол ахан дүүс та бүхэн охины минь төлөө зүрх сэтгэлээрээ хамтдаа байж тусалж дэмжиж байгаад үнэхээр их баяртай байна.
Охиноо эмчлүүлчихээд хурдхан 3-уулаа цуг эх орондоо очихыг хамгаас ихээр хүсэн хүлээж байна даа. Олон түмний минь сайхан сэтгэлийн ачаар охин маань эдгэрэх болно гэдэгт бат итгэлтэй байна. Баярлалаа…

45

45
Хорт хавдраар өвчилснөөс хойш үс нь унаж эхэлжээ

хөөрхөн охин

Та дээрх дансаар охинд туслаарай.

45

хөөрхөн охин


Цээжний голд харагдаж буй том зүйл бол хавдар.

хөөрхөн охин

Цусны эд эсийн шинжилгээний хариу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

54 Comments

  • Anonymous (October 26, 2012 2:07:03 pm )

    hurdan edgereh boltugai burhnaas uneheer ih guuya mash huurhun huuhed bn

  • Anonymous (October 26, 2012 2:08:50 pm )

    yamar uruvdmuur yum be dee

  • Anonymous (October 26, 2012 2:10:22 pm )

    Burhan tusalj chadahgui ee. Yertuntsiin ezen chin Adamiin Evad ugsun gants alimnaas bolj odoo boltol shud zuugaastai baigaa bizdee. Harin Minii Mongoliin uruvch ard tumen tuslah baihdaa.

  • Anonymous (October 26, 2012 2:13:21 pm )

    medeh medehgui brand gegcheer biye orooson bayn avgai nar ene huuhded tuslaasai

  • Anonymous (October 26, 2012 2:39:50 pm )

    hurdan edgeerei, saihan setgelt humuus garaa sungah baihaa

  • Anonymous (October 26, 2012 2:41:14 pm )

    yaj tim ih mungu olnoo yadaj messegeer dans neegeech

  • Anonymous (October 26, 2012 2:48:53 pm )

    tiimee xoorxon oxin bna xurdan edgeesei
    mash ix guij bna bvx xvmvvsees yamar orowdmoor yum be ene byatsxan oxin minii xvv shig joxon yum bna mongoliin bvx ard tvmen tuslax bxaa
    ene deed tor zasgiin bayachuud neg xoer odor xool iddeg mongoo ogwol taarna ta nar er n xoolgvi bsan ch yaxbe dee ene nyalx amitan ervvl bolj bwal xurdan edgeerei eej aaw n bas setgeliin tenxeetei bgaarai xvvxdiin buyan zaya delgerex boltugai edgenee

  • Anonymous (October 26, 2012 2:51:41 pm )

    Utasaar msg avdag dans neevel zugeer bnaa

  • Anonymous (October 26, 2012 2:57:22 pm )

    huuye neeree message avdag dans nee l dee hun bolgon bichih baih, burhan iveeg evii evii

  • Anonymous (October 26, 2012 3:17:20 pm )

    ene bayachuudad bol ene mongo yu ch bish biz dee nomtoibayar myanganbayar eko nyamdabaa geed altjin altan geed bayachuud tus bvr 100 saya togrog ogoxod er ni yaxab dee oorsdod ni l buyan bno doo ug ni xiisen nvgel ni jooxon ch gesen nimgerex baix daa bas ter apu batjab bna xvvxend mongo zarj baixaar ene oxind tuslaasai

  • Anonymous (October 26, 2012 4:28:14 pm )

    сайн улсын буянаар удахгүй эдгэнэ. Том болоод хөөрхөн хүүхэд мундаг хүн болноо. Үргэлж дүүгийнхээ төлөө манай гэр бүл бурхандаа залбирнаа. Эвий эвий нялх үр минь.

  • Anonymous (October 26, 2012 4:41:47 pm )

    yag uneniig helehed iim edgeh n todorhoigui hund mungu zarj bhaar amidrah geed huluu oloh geed yadaj bgaa 10 hosod bair av geed huvaagaad ugsun n deer ter 500 say-g, ter Tungalag geed emegteid uchnuun mungu tsugluulaad l ugsun, hariin oron ruu emchilgee nereer hamag munguu avaachij uguud l nas barsan, mongolchuud uruvch nereer mungu tsutgahaasaa umnu mungu ugchluu daraa n ur dun n yu bilee gej boddog baimaar yum, neg 7hon sartai hun boloh ugui n todorhoigui hund tuslahaar 10 hosod amidrald n dem boluul ergeed eh orondoo mash ihiig hiine dee, ur dun n uneheer setgel hanam l bh bh

  • Anonymous (October 26, 2012 4:51:59 pm )

    evii mini, burkhan urshuug nyalh uriig. UM MA NI BAD ME HUM

  • Anonymous (October 26, 2012 5:12:17 pm )

    (41.223.135.161) chi munguur tusalj chadahgui yum bol setgeliin dem uguuch. Uhtel ur haram baidag yum. Chinii bichseniig harval chi zaluu hun yum shig baina. Huuhedtei bolohooroo uuniig oilgonoo. Chamd iim yum tulgarval chi amidrah ugui ni batalgaagui geed huuhdee zugeer orhij chadah uu?

  • Anonymous (October 26, 2012 5:17:01 pm )

    dugaar luu msj bicheed mongo tsugluulaad bdag daa>?
    tegvel msj yavuulmaar bna?

  • Anonymous (October 26, 2012 5:18:29 pm )

    Ene odoo yu ve yamar hatyy setgeltei hun iim comment bichdeg bnaaa bolomj bval ene nyalh amitand tyslay humuusee ter bair avch uguy gd bgaa humuus chin uursduu hudulmurluud bj boldguimyy

  • Anonymous (October 26, 2012 5:43:46 pm )

    end neg oron gergui bairnii huslen bolson neg amitan bnaa uhtel ur haram gej ene ohind eruul enh az jargal huseye

  • Anonymous (October 26, 2012 6:35:34 pm )

    neeree l tiimdee iimmungutEi um bol yadarsan genende tuslah ih mungutei blaa gd avaad uheh bishdee buyan bnodoo

  • Anonymous (October 26, 2012 7:22:34 pm )

    mongotei uls torchid,biznesmenvvd,sumochid tuslax xeregtei

  • Anonymous (October 26, 2012 7:45:18 pm )

    od.od.geed…baidag..booeo,,cershmaa…badaruugan..bvh…nertei..hvmvvcee,,,ohind….amdral…beleglee

  • Anonymous (October 26, 2012 7:48:47 pm )

    tiim…shvv.demj…bainaa

  • Anonymous (October 26, 2012 7:52:22 pm )

    энэ мөнгө нь багтаж ядсан баячууд энэ өхөөрдөм бяцхан охинд буяны гараа сунгаач. ТЭГЭЭД ГАНЦ ДАНС БИШ МОБИ, СКАЙТЕЛИЙН ДУГААРААР МСЖ бичиж тэр мөнгө нь хандив болж болдоггүй юм уу.

  • Anonymous (October 26, 2012 8:57:47 pm )

    time hoolhon yumaa hurdan edgeh boltugai eej aavd ni setgeleer neg ih bitgii unaarai hoorhon ohini chini zaya tushinee my ohin chig yumaa mongolchuudaa tuslaarai

  • Anonymous (October 26, 2012 9:03:37 pm )

    burhan ibe-

  • Anonymous (October 26, 2012 10:35:59 pm )

    gadnii ornuud l mgl turuus iluu bh ymaa mongol tur yj bna tghed japan yj bn

  • Anonymous (October 26, 2012 11:16:20 pm )

    ur huuhedtei hun bur ene hoorhii ohind tusaltsgaayaa, chadlaaraa 5000, 10000 g dansand ni hiigeerei ta buhend buyan bolno shuu. ene tom tom companii zahirluud gants shuniin miss huuhendee ugdug munguu huurhii ohinii dansand hiigeerei gej uriaqlmaar bna

  • Anonymous (October 26, 2012 11:32:24 pm )

    Genet bayajix nasand tsovtei gedeg bayachuud oglog ogoxgui bol burxan sav chinx duursen baina geed avaad yavchixdag gesen geed gadaadiin bayachuud sain uilsed mongo tsatsdag manaixan shunaltaad xuraagaad xurdan yavchixdag tiim uchiraas bayachuudaa ene xoorxon oxind tuslaad mongiig tolchix buyan bolno shuu.

  • Anonymous (October 26, 2012 11:45:43 pm )

    gadnii emneleg hunii uvchnuur mash ih mungu hiideg. Unendee havdariin es ni olon erhtendee shiljsen yum bol naidlaggui dee. UUchilaarai. Uneng ni l helj baina . HAvdariin es mash nurdan urjdeg , herev 2 , 3 dahi erhtend orson bol uneheer edgeh bolomjgui . Sorry ,

  • Anonymous (October 27, 2012 2:19:24 am )

    edgereh boltugai huurhun huuhed bn

  • Anonymous (October 27, 2012 8:35:20 am )

    Edgernee, eej aaviin hair aguu bdag yum, burhanaas guiya, hurdan ineeged bosood ireerei oxin mini

  • Anonymous (October 27, 2012 8:35:45 am )

    Тэр ямар ч нүгэлгүй ариухан хүн юм чинь эдгэрнээ эдгэрнэ. Муухай хүүхдийн эдгэрээд инээж байгаа том болсон зургий нь заавал үзүүлээрэй

  • Anonymous (October 27, 2012 8:50:47 am )

    Сайхан эрүүл агаартай төвөөс хол хөдөөний агаарт аваачиж эмийн хоры нь сааруулж хэд хоновол тэ.

  • Anonymous (October 27, 2012 10:54:01 am )

    hurdan edgereed sain hun bolooroi

  • Anonymous (October 27, 2012 11:05:18 am )

    Ene eserguutsen uldwiin yum yrij bgaa bair saw yriad bgaa pizda nar uursduu hudulmurluu chee archaagui muu lalaruud hort hawdar edgerdeg uwchun ylanguiaa iim ariuhan ohin i uwchun n hurdan edgernee minii duu hurdan edgereed eh oron eej aawdaa hergeti sain hun bolooroi amjilt

  • Anonymous (October 27, 2012 12:29:07 pm )

    NYAMTAISHIRIIN OHIN TSELMUUNEE ENE BYATSHAN OHIND CHI GARAA SUNGAACHEE BUSAD BOLOMJTOI HUUHNUUDDEE HELJ TUSLAACHEE

  • Anonymous (October 27, 2012 12:46:10 pm )

    хурдан эдгэрнээ

  • Anonymous (October 27, 2012 1:52:54 pm )

    yopond bga sumogiin buhchuud maani tuslaasai ene hylh amitan yamar uruvdmuur yum be hun bur bololtsoogooroo tuslaya mgl-chuda

  • Anonymous (October 27, 2012 2:55:17 pm )

    152580 gesen dugaaraar msg-nii handiv tsugluulj bgaa buh hun 1-2 msg bichihed tom buyan bolno shuu

  • Anonymous (October 27, 2012 2:56:49 pm )

    152580 neeg ikh negj orohgui e 300 tug l unaj ba lee. humuusee saihan setgeliin uudnees msg nisgeed bgaarai

  • Anonymous (October 27, 2012 3:02:41 pm )

    huurhun byatshan duu mini hurdan edgeed aav eejteigee eruul enkh urt udaan jargaltai amidarch chadna gj naidaj ba. iim huurhun huuhed orchlond amirah gj irseniig bid buhen harsaar bgaad zugeer aldchih gjuu. manai mongolchuud tsuuhun ch gesen setgel s.hantai humuus avarch chadah baihaa bi naidaj ba 152580 dugaarluu msg bolomjooroo bicheerei 300 tug l orno. ta buhendee naidaj ba.

  • Anonymous (October 27, 2012 3:27:19 pm )

    evii de hoorhon ohin hurdan edgenee. humuusee tusalya…

  • Anonymous (October 27, 2012 6:27:05 pm )

    msj ilgeetsgeey humuusee huurhun ohin baina hurdan edgeerei

  • Anonymous (October 27, 2012 6:31:46 pm )

    Nomtoibayaraa! Minii duu heden tugrug sarvaihiig bodooroi. Buyan bolno shuu.
    Chamaas uur naidah hun barag alga daa.

  • Anonymous (October 27, 2012 9:29:43 pm )

    baychuudyn huuhduudiin avahgui bga 20.000 g ene ohiny dansand hiij bolohgui yu Erdene saidaa,ene nylh amitand tus bolooch

  • Anonymous (October 27, 2012 11:03:53 pm )

    41.223.135.161 chi hun mon uu? Hunii aris nomorson bosoo oroolon be chinii uils hezeech butehguie hajuud bsn bol uitel n zodohgyi yu, chinii huuhed hund ovchin tusval edgeh magadlalgui gd hayah ym bn l daa

  • Anonymous (October 28, 2012 8:26:13 am )

    Burhan iveeg hurdan edgereh bolnoo hun bolgon tuslaarai ydahdaa msj nisgeerei az jargal husie

  • Anonymous (October 28, 2012 10:30:19 am )

    Ene byatshan ohind tuslah heregtei.oyutanuudad ugdug neg sariinhan 70n myanga ni tugrigiig uguh heregtei.hiij yaahaa olj ydsan oyutanuud arhind uguud l duusgiishdee.uhaa muut oyutanuud.mongoliin oyutanuud jargdag ym bnlee….

  • Anonymous (October 28, 2012 10:33:19 am )

    Tiishdee. Demjij bn.oyutanuud 70 n myanga awaad shoudaad l duusgiishdee.ene byatshan ohind tuslasn dr …

  • Anonymous (October 28, 2012 11:26:44 am )

    mongold xort xabdar gej barag baixgui taldaa baisan. odoo yu boloo shineer torson xuuxed bolgon xebiin eruul bish, xabdar, aimshigt mangas mongoliig zalgij baina. mongolchuud xordoj baina. zasag tor maani anxaarax tsag ali xediin bolj ee.

  • Anonymous (October 28, 2012 3:03:47 pm )

    udriin mend burhan ibeeh boltugai ene byatshan uriig!deer msj bichsen archaagui hun sug chamaig haraal ideg gej helii

  • Anonymous (October 28, 2012 5:03:39 pm )

    utsaar msj yavuulj mongo tsugluu;ldag dans neevel bicmeer bn Bankruu ter bolgon ochih zav chuluu muutai bolhoor msg ilgeevel mongo ch ih tsuglarah bha .

  • Anonymous (October 28, 2012 6:15:06 pm )

    ter bair avch ugii geeed hutsaad bgaa novsh mine zaluu humuus hudulmurluj baij buh yumaa buteediin teneg yum bichdeg novsh be

  • Anonymous (October 28, 2012 7:19:29 pm )

    harin tiimee dyy nar minee utsaar MSJ yvuulj mungu tsugluulaach. Evii de evii

  • Anonymous (May 01, 2013 2:22:25 am )

    hamaatan sadan ni baiguullaguudaar yawaach Mongol hun yag tulaad medeelel uguh leer mash haramgui tuslana shuu yawsan l bailgui de dahin dahin yaw humuus min uuchlarai say l unshlaa odoo yaj bga bol

antalya rent a car