“Sweetymotion” хамтлагийнхан Б.Чинбатын тоглолтод оролцох, мөн клипний зураг авалт гээд амрах завгүй ажиллаж байгаа аж. Хамтлагийн бүсгүйчүүд Б.Чинбатын тоглолтын дараагаар “Emotion” цомогт багтсан гурван дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байна. Тодруулбал, “Охин насны хайр”, “Амин охин”, “Аргалд явсан эжий” гэх дуундаа клип хийлгэхээр төлөвлөөд байгаа юм.
Сонирхуулахад, тэд Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолтод хөгжмийн зохиолчийн бүтээлээс хийл, төгөлдөр хуураар тоглож, сонирхуулахаар бэлтгээд байгаа аж.
М.Дөл
Холбоотой мэдээ
Comments are closed.