Энэ нөхөр залуучуудын төлөө юу ч хийж гавиагүй мөртлөө улс төрийн хор найруулалтанд ихээхэн гаршиж яваа юм байх. Гэхдээ түүнийг улс төрийн хор найруулалтанд гаршиж яваа гэдгийг өөр бусад хүмүүс хэлээд байгаа хэрэг биш, мань эр өөрөө л өөрийгөө ингэж пи-ардаад, сонин хэвлэлд бичүүлээд байгаа юм. Сүүлийн үед улс төрийн тавцанд өрнөөд байгаа Өвөрхангайн сонгуулийн тоглолтыг авъяаслаг упс төрч А.Мөнхбат анх санаачилсан юм байх. Энэ тухай “Ирээдүйн аврал уу, аюул уу” гэсэн гарчиг бүхий хаанаас нь яаж ч уншсан захиалж бичүүлсэн нь илт нийтлэлд ихэд тод томруун бичсэн байв.
Жишээ нь энэ нийтлэлд “Өвөрхангайгаас Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг үсгүй арчиж хаях бүх хор жорыг найруулсан хүн бол А.Мөнхбат. АН-ын аймаар хоёр кадрыг арчиж хаячихаад өнөөдөр өнөө хоёртоо ‘Та хоёр минь яачихав даа” гэх шиг юм яриад огт гэмгүй царайлан явж байгаа түүнийг хараад айдас төрөх шиг болж байна гэх улс төрийн тодорхой хүрээнийхэн байна. А.Мөнхбат нь УИХ-ын гишүүдийг ард түмэнд яаж муухай харагдуулж болдогийг, дийлдэшгүй мэт улс төрчид яаж дийлддэгийг, өөрийн гараар бус өрөөлийн гараар хийдэгийг, өөрөө тэгээд цэвэрхэн үлддэгийг сонгодог маягаар харуулж байна даа гэж хүмүүс ярьж байна.
Саяны сонгуулиар Өвөрхангайд ийм тоглолт хийгээд, зэрэгцүүлээд төв АН-ын гол пи-ар, нийгэмд хүргэх мессеж, цахим сүлжээгээр сонгогч бэлдэх бүх акцууд дээр өөрийгөө харуулсан түүнд энэ нам дуртай суудлыг нь санал болгосон байх. Дээш нь гаргаал нэг л алдвал нам дотроо гүйцэгдэхгүй явчих мань залууд сайдын суудал өгөхийг хүсээгүй байж ч мэднэ” гэх зэргээр өөрийгөө ёстой пи-ардах шиг болжээ. Энэ нөхөр тэртэй тэргүй бохирдож гүйцсэн манай улс төрд нэрмээс болоод л нэмж улс төрийн хор найруулаад л яваад байгаа нь энэ нийтлэлээс нь ч тодорхой харагдаж байна.
Гэхдээ түүнийг хор найруулж явахад Монголын залуучуудын нийгмийн асуудал ямар болчихоод байгаа билээ. Залуучуудын төлөө хийсэн юм түүнд үнэндээ байдаггүй. Харин залуучуудын байгууллагын нэр хүндийг ашиглаад улс төрийн хор найруулахдаа л сүрхий гаршиж яваа бололтой. Ийм нэг хорчин, хорчин гэдгээ ч хэвлэлээр зарлуулаад яваа этгээд эх орны ирээдүй болсон залуу үеийг маань удирдсан нэртэй адгийн муу улс төрийн хорын ач гавъяаг сурталчилж яваа нь тоогүй. Тиймээс юмны учир гадарлахтайгаа болсон олон арван сэхээтэн А.Мөнхбат хэмээх энэ хорчин этгээдийг цэвэр ариун үзэл санаа бүхий залуучуудын байгууллагаас даруйхан зайлуулж манантаж гүйцсэн бохир улс төр лүү нь тонилговол таарна гэж эгдүүцэж байна.
Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2012 1:38:30 pm )
ene nusan pulmet uu uhel ni irsen hulgana muuriin suuleer togolno gedeg shig yum boloh ni l dee huurhii
-
Anonymous (October 24, 2012 2:53:43 pm )
Ene hunii ehner huuhdiin asuudal l teneg sanagddag bolohoos busdaaraa davgui, bas yum hiie gesen aluu hun. ene harin ooroo zahialgaar bichsiin bishuu?
-
Anonymous (October 24, 2012 4:02:38 pm )
zahialgaar l bichsen bna. Ene olon hevlel medeelliin heregsel ard tvmnii tarhiig ugaaj 2 taltsuulah yum da, novsh gej.
-
Anonymous (October 24, 2012 4:06:03 pm )
(49.0.160.68)-aa zahialgiin medeeleld bvv tuilshir, ugaasaa odoonii ene medeellvvd dandaa huvi hvnii zahailga baidgiig medehgvi yu?
4 Comments