antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2012 8 comments

Засгийн газар хүүхдийн 20 мянган төгрөгийг баруун гараараа өгч, зүүн гараараа булаах нь

нийтлэсэн Admin
Манай улстөрчид 1992-2000 он хүртэл өөрийнхөө мөнгөөр сонгууль хийдэг байв. Харин хүүхдийн мөнгө гэсэн нэр

томьёо улстөрд шургалсан цагаас байдал тэс өөрөөр эргэсэн. Одоо зай завсар л гарвал татварын мөнгө, бүр хүүхдэд хаягласан мөнгөөр сонгуульдчих гээд байдаг болжээ. Чухамдаа хүүхдийн мөнгө гэдэг нэрийг анхлан АН сэдсэн юм. 3000 мянган төгрөгөөр эхэлж байсан энэ мөнгөний хэмжээ өдгөө 20 мянган төгрөгт хүрчээ. Тэр цагаас хойш бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн учраас 3000, 20 мянгын хооронд нэг их зөрүү гарахгүй. ДНБ-ий өсөлт, инфляц энэ тэрээ тооцвол тэр үеийн 3000 төгрөг өнөөдрийн 20 мянган төгрөгөөс илүү жин дарж ч мэдэх юм. Гэхдээ энэ зөвхөн тоо…

    Харин тоог тоо биш болгох, том мөнгөн дэвсгэртийн сураг дуулгаад буцаагаад халааснаас нь “дээрэмдэж” авах башир аргыг ч тэд мөн л энэ удаад нарийн тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, манай нам л ард түмэнд таалагдаж, сонгогчдын саналыг авч байвал улсын эдийн засагт галав юүлсэн ч хамаагүй гэсэн хоноцын сэтгэлээр “шинэ” Засгийн газар иргэндээ хэдийнэ хандаад эхэлжээ. Үүнийг орон нутгийн сонгууль угтсан АН-ын популизм гэж харж буй эдийн засагч олон бий. Үнэндээ Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийг ажиглахад ирэх жилүүдэд Н.Алтанхуягийн бүрдүүлсэн танхим хэлбэрийг нь буруу тал уруу нь өөрчилсөн “Улаан загалмай”-н байгууллага болох ерөнхий дүр харагдаж байна.
    Уг нь хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгоно гэдэг бол ясны шөлөөр ходоодоо дүүргэж буй айл өрхөд ихээхэн дэм болох нь ойлгомжтой. Бага насны дөрвөн хүүхэдтэй өрх айл энэ мөнгөөр сарынхаа хэрэгцээнд шаардлагатай гурил, ургамлын тос, давс, цай, хоол амтлагчаа торохгүй базааж дөнгөнө. Ингээд үзэхээр хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөг бол бага мөнгө яав ч биш. Харин үүнийг хэрхэн үр ашигтай түгээх, ямар арга хэлбэрийг сонгохоос бүх зүйл шалтгаалахаар болоод байна. Тэгвэл эрх баригчид ирэх дөрвөн жилийн хугацаанд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох нэртэй боловч үнэн хэрэг дээрээ 3000 хүрэхтэй үгүйтэй төгрөгийн халамжийг нэг хүүхдэд өгөх шийдвэр гаргажээ. Учир нь хүүхдийн нэрийн данс уруу сар бүр 20 мянган төгрөг орох хэдий ч цэцэрлэгийн хүүхдийн хоолны тал зардлыг эцэг эх даахаар “Хүүхэд” гэсэн гол бодлого нь алга болчихож байгаа юм.
    Энэ бол эрх баригчдын хүүхдээр далимдуулж, тэдэнд “юм” өгсөн дүр үзүүлэх гэсэн мэргэн санаа байхаас зайлахгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зүгээр л мөнгө угаагчийн ажил хийж байна хэмээн ойлгоход ч болно. Тэгээд ч өмнө нь болоод байсан цэцэрлэгийн хүүхдийн хоол яагаад гэнэт болохоо байсан бэ гэсэн асуултад бүрэн дүүрэн хариулт өгөх хүн одоогоор алга. Мөн мэргэжлийн байгууллагаас цэцэрлэгийн хоолны мөнгийг хориглосон дүгнэлт ч гараагүй. Тодруулбал, журамд зааснаар нэг хүүхэд өдөрт 1600 төгрөгийн хоол идэх ёстой. Үүнийг ажлын 22 хоногт үржүүлээд голчийг нь олохоор 17200 төгрөгийг цэцэрлэгийн нэг хүүхэд сарынхаа хоолонд зарцуулах тооцоо гарч байгаа юм.
    Тиймээс хүүхдийн нэрийн дансанд сар бүр 20 мянга биш ердөө л 2400 төгрөг орох нь. Энэ нь манай Засгийн газар хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг баруун гараараа өгөөд зүүн гараараа булаагаад авч байгаатай яг адилхан. Ингэснээрээ одоогоос найман жилийн өмнө буюу 2004 онд хүүхэд бүрт олгож байсан халамжтай яг ижилхэн болж байгаа юм. Тооны хувьд шүү дээ, чанарын хувьд бол үгүй юм. 2004 онд хүүхэд бүрд 3000 төгрөг төрөөс олгож байхад монгол төмс кг нь 250, талх 280, махны дундаж үнэ 2800 төгрөг байжээ. Харин өдгөө талх дөрвөн оронтой, махны үнэ таван оронтой тоонд тулж ирчихсэн байна. Гуравхан жилийн өмнө “1000-д гурав” гэдэг байсан гутлын эсгий улавч “Нарантуул” зах дээр тус бүр нь мянган төгрөгийн ханштай болжээ.
    Ирэх өвлийн гурван сарын хугацаа буюу нэг улиралд манай Засгийн газар нэг хүүхдэд есөн улавчны мөнгөөр л халамж үзүүлж байна гэсэн үг. Ийнхүү арга ядсан бодлого явуулж, эцэг эхийнх нь халаасыг бүдүүлгээр тэмтэрч олсон мөнгийг хүүхдэд нь эргүүлж өгөх гэж байгаа бол “Манай нам улиралд 10 талхыг чинь аргалъя. Хүүхдэд чинь өөрөөр ямар ч тус дэм болж чадахгүй нь” гэж шууд хэлээд талх тараачихсан бол шулуухан байх биз. Уг нь их бага нь хамаагүй үнэгүй л “юм” байвал аваад байх сайхан л даа. Тэр тусмаа үр хүүхдийнхээ хоолыг булааж авчихаад хариуд нь мөнгө өгье гэж даажигнах бүр ч сайхан гэж үү.
    Эндээс үзвэл Засгийн газрын ажил бага байгаа юм байна даа хэмээн дүгнэхэд хангалттай мэт. Хүүхдийн мөнгө бол үнэн хэрэгтээ аав, ээжээс нь авсан татварын тодорхой хувийг л буцааж өгч байгаа хэлбэр юм. Түүнээс Н.Алтанхуягийн “ах, дүү” нарын санаачилсан үнэгүй хоолыг нь үнэтэй болгож, их мөнгө өгсөн дүр үзүүлэн дундаас нь нугалаа хийх арчаагүй санааг халамж, ирээдүйгээ бодсон шийдвэр гэдэггүй л юм даа. Засгийн газрын “бүтээлч” санаачлага энэ эрчээрээ өрнөвөл тун удахгүй сургуулийн сурагч бүрт сар бүр 40 мянган төгрөгийг алдарт “халамж”-аа өгөөд сургууль уруу нэвтрэх хаалга бүрт тасалбар түгээгч зогсоодог ч болгож магадгүй. Тэдний чадах “шинэчлэл” нь энэ юм хойно, одоо яая гэх вэ…
Д.БУЛГАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 22, 2012 11:27:33 am )

    Ene chini odoo yu gesen vg yum be? arai tsetserlegiin hvvhdiin hoolnii mongiig etseg ehchvvd ogdog bolno gesen vg yum bish biz dee Hezeedee tiim huuli garchihsiin Hervee ene vneheer vnen bol yostoi heleh ch vg alga Yadagh muu malnuud be Hvnd neg yum ogchihood butsaagaad aytaihan salgaj avahaa meddeg hvmvvs yu daa Ene uls torchid

  • Anonymous (October 22, 2012 11:53:22 am )

    өгөх л хэрэгтэй шд төрөөс өгч байгаа хоол нь хэтэрхий бага юм чинь хүүхдээ боддоггүй хүмүүс бэ.

  • Anonymous (October 22, 2012 12:39:25 pm )

    urd ni todorhoi hemjeenii mongo avdag l baisan shd. odoo teriigee butsaaj sergeeh ni sov tegehgvi bol hvvhdvvd arai l baga tusvuur hool idej bna. vrgelj toroos avah gesen bodloo bolimoor uymaa. ter munguuruu gants vildver ch boltugai barih heregtei bna shde

  • Anonymous (October 22, 2012 2:28:25 pm )

    МОНГОЛЧУУД АРДЧИЛСАН НАМЫГ СОНГОСНЫХОО ГОРЫГ АМСАЖ ЭХЛЭХ НЬ ДЭ. БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ МЭТ НЬ ЯМАР 40,000 ТӨГРӨГ ӨГӨХИЙН ЗОВЛОНГ МЭДЭХ БИШ. ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛООД ИНЭЭЖ СУУХ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ. ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨ ӨГДӨГҮЙ БОЛОХООР ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГЧ БАЙНА. ХҮҮХДҮҮД АЯГА ХООЛ ӨГДӨГ БОЛОХООР СУРГУУЛЬД ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. МАНАН СӨНӨТҮГЭЙ

  • Anonymous (October 22, 2012 3:35:52 pm )

    baragl onood helchihejee gej. unen jaahan setgehuitei humuus yum. gadaad bgaa olon shan bolobsroltoi zaluuchud zondoo bgaashdee. ta nar irj uls ornoo ene yalzarsan setgehuitei humuusees salgaj awch eh oron ard tumnee awrahgui yum bol ed nariin garaar orood duuslaa shuu. eh oron gej yum bhgui bolloo shuu.

  • Anonymous (October 23, 2012 9:31:32 am )

    манайх 3 хүүхэдтэй байтал 3 хүүхэд тус бүрт нь 10000 төгрөгөөр данс нээлгэ гэж байна. 1 гэр бүлд нэг данс баймаар юмаа. 30000 төгрөгөө буцаагаад авчлаа шдэ. мөнгө татах аргаа олох юмаа

  • Anonymous (October 23, 2012 10:13:59 am )

    xyyxded dans neexed 10 gej xen xeleed bgaan be? bi 2 xyyxeddee dans neelgesen. 1 ni xuuchin dansandaa, nuguud ni shine dans neelgesen, xeregtei bol devter avch bolno geed devtriin 1000 tugrug l avsan sh dee, uuruu yamar bank songood ingej malluulj bgaa xyn be? Tgd ch ulsiin tsetserleg tulburtei bolood, ajillax tsagiig ni arai urtasgaj, xyyxdiinxee xoolnii portsiig ch gsn nemegdyylvel taarna.

  • Anonymous (October 23, 2012 10:16:00 am )

    ene tsetserlegiin xyyxdiin xoolnii mungiig etseg ex ni tulbnu gesen shiid garaagyi, xoolniix ni tusviig l nemex shiid garsan sh dee, ulsaas xyyxded chini geed mungu uguud, deer ni tsetserlegiin xoolnii tusviig nemj ugj bxad yaaxaaraa ugsun munguu butsaaj avsan boldiin be? Ugj bgaa mungiig xoorond ni nemeed bodox bish ixees ni bagiig ni xasaj xudlaa xynii tolgoi ergyylex yamar xereg bna aa, setgyylch guai?

antalya rent a car