antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2012 17 comments

Н.Алтанхуяг М.Энхсайханд ”Эмзэг цэг”-ээ атгуулав

нийтлэсэн Admin
Төрийн өмчийн хорооны хуралдаанаар МҮАН-ын дар­га М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэт­гэх захирлаар томилохоор шийдвэр­лэжээ. Уг шийдвэ-рийг “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хур­лаар өчигдөр орой хэлэл­цэж тус компанийн Гүй­цэтгэх за-хирлаар М.Энхсайханыг, ТУЗ-ийн даргаар Б.Батзаяаг томилсон байна.АН “Шударга ёс” эв­сэлтэй хамтарч Засгийн газ­раа бай­гуулахаар шийдсэн тэр цагаас л М.Энхсайханыг хаана “байр-шуулах” нь сонирхолтой бай­сан. Эхлээд Сангийн сайдаар бараг томилчихоод бай­сан ч Н.Энхбаяр эмнэлгээс “эсэр­гүү-цэл” илэрхийлсэн. Энэ нь МАХН-МҮАН задрах анхны дохио мэт харагдсан. Н.Энхбаярын тэр­хүү далд удирдамж дэд сайдуудын томилгоон дээр ч хэрэгжиж, Монголбанк, “Эрдэнэт” үйлдвэр гэхчлэн М.Энхсайханы хүртэх бялуу­ны та-лаархи бүх таамаглалыг үгүйсгэв.Гэхдээ АН, түүний Засгийн газар Мэндсайханы Энхсайханд “мэхийн ёслохгүй­гээр” амар тайван ажиллахгүй нь ойлгомжтой бай­сан. Сануулахад Н.Энхбаяр бүх албан тушаалаа “тайлаад” Төрийн ордонд орсон тэр нэгэн өдөр дэгсдүүлж хэлэхэд МАН-ын бүлэг намсхийх мэт болж их л инээдэмтэй үзэгдэл сэтгүүлчдэд ажиглагдаж билээ. Харин энэ удаа АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг М.Энхсайханд Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, геополитикт стратегийн ач холбогдол бүхий “Мега  проект”-ынхоо хөрөнгө  оруулалтыг атгуулж байна. Товчхондоо Засгийн газрынхаа хувь заяагаа атгуулчихсанаас ял­гаагүй. Энэ бол найр тавьсан явдал биш найдвар тавьж байгаа хэрэг. Бас найрсаг харилцааны эхлэл ч байж мэдэх юм.

“Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал хэн байх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үнэлэмжид асар чухал. Түүгээр ч барахгүй улс төр, геополитик, эдийн засгийн талаасаа Монгол Улс өнөөдөр, мар­гааш, ирээдүйд дэлхийд хэн юм бэ гэдгийг таниулах түүхэн үүргээ төмөр замаар илэрхийлэх болчихоод байна. Х.Баттулгын “нэрэмжит” Торгоны замын төслийг хэзээ нэгэн цагт М.Энхсайхан ажил хэрэг бол­гоно гэж хэн санах билээ. Улс төр хийгээд төрийн ажил гэдэг ийм л хэн ч таашгүй байдаг аж. Эцэстээ хэн нь МоАХ, МҮДН фракц хийгээд АН, МҮАН гэлтгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ийм холбоос үүсэх л ёстой байж.

Албан тушаалын хувьд “Монголын төмөр зам” ТӨК-ийн гүй­цэтгэх захирлын суудал тийм ч амттай, амар суудал биш. Ц.Ням­доржийн сүр бадруулсан нууц гэрээ гэгчийн дагуу 1800 км төмөр зам барих ажлыг гүйцэтгэх төслийг л хэрэгжүүлэх учиртай юм шүү дээ. Энэ нь Монголыг гадаад зах зээлтэй холбох маш чухал гүүр болох учиртай. Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа нь дангаараа бус бусадтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зарчимд суурилсан байдаг. Мянганы хөгжлийн зорилтод суу­рилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.доллар байна” гэсэн зорилт тавьсан байдаг. Монгол Улсын хөгжил бол аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа мөн. Хөгжлийн үндэс нь эв нэгдэл. Үүнийг ямар ч улс төртэй андуурч, үгүйсгэж болохгүй.

Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ 17 дугаарт, Бутаны дараа, Шри-Ланкийн өмнө жагсаж байх юм. Хэрэв бид 2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 12 мянган ам.долларт хүргэчихвэл Тайванийн байр суурийг эзэлж Азийн долоо дахь том эдийн засаг гэгдэх боломжтой. Тэр тусмаа голлон тоглогчийн байр сууринд очно.

Шинэ мэдээлэл гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий 7.4 хувьтай тэнцэж байна гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ тоо нэгдүгээр улиралд 8.1 хувь, хоёрдугаар улиралд 7.6 хувь байсан. Гуравдугаар ули­ралд 7.5 хувь байх болов уу гэтэл төсөөлснөөс бага хувьтай гарч. Дэл­хийн хамгийн том эдийн засгийн хувьд дээрх судалгааны дүнг олон улсын эдийн засагчид бараг л амьсгаа даран хүлээж байв. Өмнөд хөршийн маань ийнхүү тогтмол буурч буй  эдийн засаг манайд маш чухал нөлөөлөлтэй. Наад зах нь тэд нүүрсний экспортоо буу­руулахад л манай төсөв улайчихаж байна. Ийм байдалд орохгүй байхын тулд л нэг улсаас хамааралтай эдийн засагтай байж болохгүй, далайд гарцтай болъё гээд байгаа юм шүү дээ. Яагаад гэвэл бид түүхий эд нийлүүлэгч гол орны хувьд аж үйлдвэрлэгч бусад орон биднээс хамааралтай байх ёстой. Байгалийн баялгаараа хамгийн баян эхний 10 орны тоонд багтаж байгаа энэ чухал мөчид улстөрч, эдийн засагч, геополитикч М.Энхсайханы тар­хийг яагаад ашиглаж болохгүй гэж. Тэгээд ч дотоодын экспортыг дэмжих ёстой гэх түүний бодлого Засгийн газар, Монголбанкны бодлоготой яв цав нийцэж, хийх арга замаа ч сайн мэдэж байгаа шүү дээ.

Төмөр замын нэгдсэн сүлжээ хоёр үе шаттай байгаа нь цаанаа маш нарийн учир шалтгаантай аж. Нэгдүгээр шатанд Даланзадгад-Та­ван­толгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөтийн чиглэлд 140 км, Хөөтөөс Чойбалсан хүртэл 150 км, нийт 1100 гаруй км төмөр зам тавихаар тусгажээ. Хоёрдугаар шатанд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 45.5 км зам, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг чиглэлд 380 км, Хөөт-Бичигтийн чиглэлд 200 км, нийт 900 км төмөр зам барьж улмаар Чойбалсангаас БНХАУ-ын Дандонг боомт хүртэл төмөр зам барих юм. Хэрэв нэгдүгээр үе шатыг байхгүйгээр төсөөлж зөвхөн хоёр­дугаар үе шатанд төлөвлөсөн төмөр замыг газрын зураг дээр харвал Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээ биш болчихно. Хэн ч үүнд хөрөнгө оруулалт хийхийг хүсэхгүй. Тиймээс өмнөх Засгийн газрын халаагаа өгөхөөс өмнө амжиж хийсэн энэ алдааг засах ёстой. Ингэснээр Та­вантолгойгоос нүүрсээ олборлоод Сайншандын боловсруулах үйлдвэрт очих, улмаар Владивостокоор дамжин Европ руу, мөн Энэтхэг, Тайвань гээд гуравдагч зах зээл рүүгээ чөлөөтэй гарах боломжтой болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ бүх ажлыг хийхийн тулд мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнүүдээ маш зөв цэгт нь байршуулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл Зам тээврийн сайд А.Гансүх, тус яамны төрийн нарийн бичгийн дарга, МТЗ-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, Монголбанкны Ерөн­хийлөгч Н.Золжаргал, мөн Хөгжлийн банк болон “Эрдэнэс Та­вантолгой” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг ажиглахад ерөөсөө л төмөр замын салбар бүхнээс үнэтэй байгаа нь мэдрэгдэж байна. Тийм ч учраас өмнөх Засгийн газрын үед хэлмэгдэх шахан “зайлуулагдаад” байсан Б.Батзаяа шүүхдэж байж үнэн мөнөө олоод эдүгээ М.Энхсайханд ажлаа хүлээлгэж өгч буй. Тэгэхээр энэ бүхэн улс орны нийтлэг эрх ашиг гэгч улс төрийн түр зуурын зөрчилдөөн, намчирхлын дэргэд ямар аугаа байдгийг харуулж бай­гаа хэрэг. Хэрэв М.Энхсайхан үнэхээр Монголын хөгжлийн төлөө “чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн” гэдэг нь үнэн бол энэ удаа АН-ын хуучин танилуудтайгаа гар, сэтгэл нийлэн ажиллаж ард түмэндээ буян үйлдэх эсэхээ харуулах цаг ирэв. Түүний ажил ярвигтай, хамгийн зөөлнөөр хэлэхэд амаргүй. Тус байгууллага шинэ тутам, асуудал ихтэй, ёстой л “Аманд нь алт, ард нь хутга” байж мэднэ. Гэвч зорилго нь зон олны төлөө хойно амжилт ерөөхөөс өөр яалтай вэ. Тэгээд ч “хэцүү” улстөрч л хэцүү ажлыг нугалдаг шүү дээ.

У.ОРГИЛМАА
ЭХ СУРВАЛЖ: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” СОНИН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (October 19, 2012 10:23:03 am )

    Энхбаяраас татгалзсаны хөлс үүүүүүүүү

  • Anonymous (October 19, 2012 11:04:38 am )

    Улс төр үнэхээр яаж ч болдоггүй хэцүү зүйл юм аа. Салсан хүмүүс хүртэл яалтач үгүй ингэж тохироонд хүрсэнийг хараад үнэхээр гайхлаа. Яаж АН аас гараад явж байлаа. Энхсайхан шантаажлах хор найруулахдаа үнэхээр гарамгай юм даа. Сая энэ албан тушаалыг өгөөгүй байсан бол эвслийг задлаж засгийн газрыг унагахад ч бэлэн байссан даа. Зөвхөн өөрөө албан тушаалд хүрэхийн тулд засгийн газрыг шантаажлана гэдэг үнэхээр аймаар юм. Нөгөө талаас нь авч үзвэл бас хүчтэй улс төрч нь харагдаж байна даа яах аргагүй.

  • Anonymous (October 19, 2012 11:21:48 am )

    sain bna zutgeeree enhsaihaan ardchilal chamaig huneer chini l harna ardiin nam chamaig aimaar muuhai mangasaar harna. Odoo uy chadadgaa haruul magnai shig yaralztal ajil ardchilaltaigaa negd ard tumnee bodoj bgaa bol

  • Anonymous (October 19, 2012 11:37:40 am )

    gantsaardsan chono

  • Anonymous (October 19, 2012 11:51:07 am )

    amjilt husey enhksaihand ta chadah bolno uls oornoo negd tabiad uzeerei erhem naiz min

  • Anonymous (October 19, 2012 12:07:36 pm )

    ENE ZASGIIN GAZAR DEMII YUM HIIJ BN

  • Anonymous (October 19, 2012 12:18:37 pm )

    ОВООДОО ЭНХСАЙРАН ЭНЭ АЛБЫГ ХӨНГӨХӨӨН ХИЙНЭЭ УГНЬ ТӨРИЙН БУУЛГАНД ХҮНДХЭН АЧАА ҮҮРҮҮЛЖ ЗҮТГҮҮЛЭХЛ БАЙСАН ЮУМ

  • Anonymous (October 19, 2012 2:52:20 pm )

    mundag shuu enkhsaihan tand amjilt

  • Anonymous (October 19, 2012 3:56:30 pm )

    ENHSAIHAN ZASARSAN BGAASAI, HEREV DAHIN ENE ALBAN TUSHAALIIG, ASHIGLAH BOLON HUDALDAH GEJ OROLDVOL YAX VE? MONGOL HUMUUS IIM L SAIHAN ITGEMTGII ULSUUD, DAHIN XOR NAIRUULJ BOSCH IRVEL, HUMUUSIIG HUVAAH GEJ OROLDVOL TOR ORSHOOHGUI SHUU, GEDGIIG HATUU ANHAARUULAH ESTOI, BUREN HINAJ AJILLUULAH ESTOI

  • Anonymous (October 19, 2012 3:58:01 pm )

    МАН-ын Нямдорж Дэмбэрэл нар хоцрогдчихоод яг л хуучны Оросын ГАЗ-67 машин шиг харагдаж байна. Тэр Занданшатарын төмөр хуурайдаж байгаа мэт муухай орилж байгааг нь харсан хүмүүс дургүйцэж байна.

  • Anonymous (October 19, 2012 4:04:08 pm )

    UUL NI MONGOL ER HUN BOL BODMOOR YUM, UR HUUHEDDEE ARD TUMENDEE ZOLBIN XORCHIN GEJ HELUULJ SHOROND HATAJ DUUSAHUU, ESVEL AAV NI ENE ULS ORNIIHOO BUTEEN BAIGUULALT HUGJLIIN TULUU IIM YUM HIISEN GEED BAXARXALTAIGAAR ÖTÖLHUU ENHSAIHAN UURUU ENE KOMENT-G UNSHAASAI GEJ HUSEJ BNA

  • Anonymous (October 20, 2012 4:56:05 am )

    лУлстөрийн янханууд. Бүгд биеэ үнэдэгчид. Бохир улстөр. Муур хулгана болсон наадаан. Ард түмэн дунд нь хохирох юм даа.

  • Anonymous (October 20, 2012 5:44:56 am )

    Hamgiin suuliin commenting demjij bna yag unen bichsen bna

  • Anonymous (October 20, 2012 4:18:15 pm )

    enkhsaikhan ene ajliig uls ornii erkh ashigiin tuluu hiij chadna gedegt itgej bn, amjilt husie

  • Anonymous (October 20, 2012 7:19:17 pm )

    PUTIN: ENE ZALUUG XYJAA L GENE, CHONO L GENE BYR ZORIGIIN ALLAGAD XOLBOOTOI L GENE, YMAR CH BSAN YLS TURD ORJ IRSENEER UURIIN GSN YZEL BODOL YIL AJILGAAGAARA OLOND TANIGDSAN ULS TURCH, OLON CH YDAA SAIIN MYYGAARAA SARVAITALAA SHYRSHYYLSEN NUXUR,ODO MULJUUD YLDSEN YS SHIG BOLCHIXOJ ,UU XAIGAAD XEREGYI , TSAG NI IRSEN BAINA ENXSAIXAAN,ODOO TANI 2DAXI REFORM BYUY YSERENGYI XUGJILIIN GARAAN DEERX BYYXIAG EXLYYLEX ALTAN BOLOMJ CHIN IRLEE,MYYR XAR TSAGAAN BAIX ALBAGYI,GOL NI XYLGANA BARIJ BVL BOLOO GDG SHIG ,XALX BN Y XYJAA BNA Y, MONGOL YLS L XUGJIJ BVL BOLOO, ENXSAIXAND AMJILT XYSIE ZALUUSAA.

  • Anonymous (October 20, 2012 7:52:06 pm )

    Баттулга Энхсайхан хоер эрэл намын хамтрагч биш юм уу даа ? Ардчилагч бол аль нам хамаа юу даа

  • Anonymous (October 21, 2012 3:36:25 pm )

    uvurhangain 2-iig yamarch argaar hamaagui ih hurald oruulah Altanhuyagiin zasgiin gazriig unagaah evseliig taraaj MAHN-iig zasgiin gazraas jiih ene buh horiig Erdenebet Z.Enhbold Enhsaihan 3-iig nairuulj Enhsaihang Erdenet yum uu Tumur zamiin udirdah gazriin dargaar tavih asuudal barag unen bolj bh shiv dee

antalya rent a car