Одоогоос арваад жилийн өмнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Цахар” гэдэг газар руу Эрдэнэбат, Уламбаяр хэмээх хоёр анд самар түүж, мөнгө олохоор явсан байна.

Тэр хоёр шуудайтай самраа үүрч яваад ядарсан тул хоёул нэгэн битүү ширэнгэний захад амрахаар сууцгаасан аж. Тэд тамхилж суусан агаад Эрдэнэбат гэнэт ширэнгэ рүү их л хичээнгүйлэн харж байснаа,
– Тэр бургасны дунд чулуу байна. Завсраар нь гялгар юм харагдаад байна гэхэд Уламбаяр хүмүүсийн орхисон тамхины хайрцагны сав л биз гээд үл тоосон аж. Нэг л хачирхалтай харагдаад байсан учир Эрдэнэбат татаж байсан тамхиа хаяад бургас руу шурган орж чулууг холдуултал дороос нь ямар нэгэн төмөр цухуйсан байна.
Улам шимтэж бургасыг хугачин очоод ухаж авахад жижиг төмөр хайрцаг гарч иржээ. Зүгээр ч нэг хайрцаг биш цоожтой байсан гэнэ. “Отго”-ндоо очоод эвдэлж онгойлгох гэтэл Уламбаяр дэлбэрдэг юм байвал яана гэж Эрдэнэбатын зүрхийг үхүүлсэн байна. Найзынхаа үгэнд орж хойш суусан ч онгойлгож үзмээр санагдаад байсан тул Эрдэнэбат дэлбэрвэл дэлбэрнэ л биз. Чи л хол бай гээд сүхээр цоожыг хэмх цохиж онгойлгосон байна. Хайрцагны тагийг нээж үзэхэд хамгийн дээр эвхээстэй цаас байсан учир түүнийг нээж үзвэл ганц нугалсан жижиг цаасан дээр “Үүнийг олсон хүн авч болохгүй. Хэрэв авбал аминд чинь халтай!!!” гэж бичсэн байсан аж.
Цааш нь үзтэл тэнгисийн бөмбөгний хэрээний цул алт, мөн таван ширхэг мөнгөн ембүү, бүсгүй хүний үсний мөнгөн даруулга, хаш, мана зэрэг хөөрөг гарч ирсэн байна. Эрдэнэбат, Уламбаяр хоёр сайн зөвлөсний эцэст зарж мөнгө болгохоор самрынхаа ажлыг орхин Улаанбаатар хотод орж ирсэн аж. Эхний ээлжинд хоёр хөөргийг нь Нарантуул захын үнэт эдлэл авдаг хүмүүст зарж халаасны мөнгөтэй болоод маргааш нь Эрдэнэбатынд уулзахаар болоод салж. Өглөө нь Уламбаяр, Эрдэнэбатынх руу утсаар ярихаар залгахад утас авсан эгч нь хоолой зангируулан дүүгээ шөнө нас барсан гэсэн хариу өгсөн тул Уламбаяр яаран очсоноо гэнэт хайрцгаас гарсан захидлыг санаж өөрөө ч айж эхэлсэн аж. Учир нь Уламбаяр хоёр хөөрөг заралцаад зогсохгүй мөнгийг нь хувааж аваад ууж идсэн. Орой гэртээ ирсэн Уламбаяр төрсөн ахдаа бүхнээ ганцааранд нь ярьж өгсөн боловч ах нь Юун сүртэй юм бэ? Юу л болов гэж. Ахдаа жаахан хишиг хүртээчихээрэй ухааны юм ярьж. Уламбаярынд хөдөөнөөс хүмүүс ирсэн байсан болохоор хөл ч ихтэй байсан гэнэ. Унтахдаа бөөн инээд хөөр болон ах, дүүс, хамаатан садантайгаа хөгжилдөж байгаад орондоо орсон залуу өглөө хүмүүсийг босоход амьсгал хураачихсан байсан аж.
Эрдэнэбат, Уламбаяр хоёрын ажил зэрэг гарсан учир ажил явдлыг нь өнгөрснөөс хойш гурав хоногийн дараа Уламбаярын ах нь Эрдэнэбатынд зорьж, дүүгийнхээ ярьсан бүхнийг ярьж өгсөн ба олсон зүйлийг нь даруй мэргэн хүмүүст үзүүлж харуулан нэг тийш болгох санал тавихад Эрдэнэбатын ар гэрийнхэн сандралдан талийгаачийн эдэлж хэрэглэдэг байсан сав суулга, шкаф хайрцгийг нь ухаж байгаад олсон зүйлийг нь олж аван Уламбаяр талийгаачийнхтай хамт үзмэрч, төлөгч нар руу очсон байна. Мэргэлсэн, бөөлсөн хүмүүс нэгэн дуугаар, талийгаач нарын олсон юмыг байсан газар нь аваачиж бул. Нэг биш, нэг хэсэг хүмүүсийн сүнс хоргодсон эд зүйл юм. Хэр баргийн хүн сүнсийг хөөж чадахааргүй юм байна гэж. Самарт явсан газрыг нь л мэдэхээс биш самар түүж байсан орчныг нь мэдэхгүй болохоор нэг хэсэгтээ л яах учраа олохгүй цаг алдаж. Энэ хооронд талийгаач Эрдэнэбатын эцгийн бие тодорхой оношгүй муудаж эхэлмэгц тэд туйлаар сандралдан талийгаач Уламбаярын ахыг зорьж очин унаа хоолны мөнгийг нь өгөн ширэнгэнээс олсон зүйлийг нь өгч хөвч рүү явуулсан байна.
Талийгаачийн ах Ууганбаяр самарчид байдаг газар нь очиход азаар талийгаач нарыг таньдаг самарчид тааран тэдний самар түүж байсан газрыг зааж өгсөн ба гурав хоног уйгагүй эрэл хайгуул хийсний хүчинд үнэт эдлэл олсон ширэнгийг олж үнэт зүйлийг булаад эргэж ирэхэд Эрдэнэбатын аавын бие илаарьшсан байжээ. Муу үг модон улаатай гэдэг болохоор үнэт эдлэл олдсон яриа самарчдын сонорт хүрч, дор бүрнээ олчих санаатай үнэт эдлэлийг хайж явсан хүмүүс цөөнгүй таарч байсан гэнэ. Хоёр талаасаа санаа тавин зах дээр зарагдсан хөөргийг нь олж буцааж аваагүй бол яах ч байсан юм билээ. Зарим хүмүүсийн яриагаар бол хөвчид амьдардаг байсан цуутай оргодол, гэмт хэрэгтнүүдийн эд зүйлс байж болох юм гэж буй ч өөр нэг хэсэг нь ганц бие хөгшин баян хөрөнгөө нуусан байж болох ба дахин төрвөл авах ч байсан юм бил үү гэцгээх аж. Хүний сүнс гэдэг төрлөө ололгүй төөрвөл үйлийн хайчинд ч хоргоддог гэдэг юм билээ. Далд амьдрал аа гэж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 17, 2012 10:37:08 am )
шш чааваасда гутлын цаасан хайрцаг тавьчихсан бна ш дэ
-
Anonymous (October 17, 2012 11:13:12 am )
Зохиол бичих гэж баигаа бол олигтоихон бодож баиж бичээч дээ. Цаасан дээр баисан бичсэн бичгииг кирилээр бичсэн баисиим уу? Хуучнии 2 хооргииг зараад ердоо л ххолнии монготэи болсиим уу
-
Anonymous (October 17, 2012 2:18:52 pm )
xen unemshxiin… tsetserlegiin xuuxded ochij yarij og
-
Anonymous (October 18, 2012 2:11:56 pm )
shirenge ch geh shig kkkkkkkkk shirengtei biluu mongol
4 Comments