“Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгөөр казино тоглосон нөхдүүдээс тус банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн л ганцаараа “дээлээ нөмөрсөн”.
“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнээс өгсүүлээд Өсөхөө аваргыг ч хүртэл ороох шахсан 14 тэрбумын асуудал өнөөдөр чимээ аниргүй байна.
Энэ хэргийг дахин сэргээж, Ц.Чимэдцэрэнгийн хамсаатан гэгддэг ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, яруу найрагч Ж.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг олон хүн хүсэн хүлээдэг.
Төр тэдний жонхууруулсан хэргийн хохирлыг төлсөнд хамгийн гол учир байгаа юм.
Хатуухан хэлбэл “Хадгаламж” банкнаас сох дутаасан 14 тэрбум төгрөгийн хэрэг дээрх хүмүүсийг үхтэл дагах үйлийн үр нь.
Төрийн мөнгөөр казино тоглосон тэдний хэргийг дахин сануулахад:
Анх 2007 онд “Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг сох дутсан. Энэ мөнгийг тус банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч хувьдаа ашиглан завшсан болохыг тогтоосон.
Харин энэ хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарыг “Хадгаламж” банкны мөнгөөр БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж, гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх тухай ч тухайн үед сүр дуулиантай яригдаж байв. Гэсэн ч тэдний буруутайг нотолж чадаагүй гэх шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
Энэ эрхэмүүд 14 тэрбумын хэргээс хойш өөдөлсөн үү гэхээс уруудаагүй. У.Хүрэлсүх МАН-ын эрх мэдэлтэй генсек болж Г.Занданшатар ч түүний орыг залгасан. Харин Т.Бадамжунай намынхаа сан хөмрөг хариуцсан нарийн бичгийн дарга болж, намынхаа мөнгөн дээр эзэн суусан.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Чимэдцэрэн “Хадгаламж банк”-ны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдсон.
“Хадгаламж” банкны эргэлтийн хөрөнгийг найз нөхдийнхөө дансаар ийн дамжуулан халаасалж, Солонгосын казинод тавиад туучихсан Ц.Чимэдцэрэн “Ганц”-д хоригдсоноосоо эхлээд шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг илчлэлгүй хэргийг ганцаар үүрсэн шалтгаан өнөөдөр ч нууц хэвээр.
Хам хэрэгтэн болчихвол олон томчуул аавынд морилох байсан тул түүнд асар их хэмжээний авлигын мөнгө атгуулсан байхыг хэн ч үгүйсгэдэггүй. Учир нь “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, мөн Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, АМХЭГ-ын дарга Лу.Болд нар бүгд мөнгөтэй бол мөнгөтэй, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, арга зальтай бол арга зальтай л улс.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх 11 сая төгрөгийн Фургон машиныг “Хадгаламж” банкны мөнгөөр авч хувьдаа завшсан хэмээн буруудаж, ЭХ-ийн 150.150.3-аар, “Алтай констракшн” компанийн нягтлан Мөнхзул болон захирал Х.Бат-Эрдэнэ нарыг албан татвараас зайлсхийсэн гэж буруутгасан. Ийн “Хадгаламж” банкны хэрэгт 12 хүн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж тооцогдсон байтал нэр нөлөө бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бас л нэгийг өгүүлэх мэт.
Цаг хугацаа үнэний шалгуур гэдэг. Анх 26 хүн сэжигтнээр татагдсан энэ хэргийг дахин шалгаж, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар, Ж.Мөнхбат нарын гэм бурууг маргааш ч нотолж тогтоож болох. Тэдэнд эл хэргийг сэргээчих вий гэсэн айдас түгшүүр дүүрэн бий нь эргэлзээгүй.
Т.Бадамжунайн хувьд Хотын Ерөнхий менежер байхдаа нийтийн өмчөөр хөлжсөн гэгддэг. Өмнөд Солонгосын казиногийн байнгын зочин.
Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг сох дутаасан Ц.Чимэдцэрэнгийн хам хэрэгтэнээр сэжиглэгдэж байсан боловч ямар нэг аргаар хэргээ Чимэдцэрэнд тохож, амиа хоохойлж үлдсэн. Н.Энхбаярын авлигын хэргийн өгөөшүүдийг бэлтгэж өгөгч.
“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн байр, “Өргөө” буудал зэргийг ер бусын хямд үнээр найр тавин хувьчлах ажлыг санаачлагч, зохион байгуулагч. Хэрэг мандах үед өөрийгөө цэвэр авч гарахын тулд АТГ-т авлигын загалмайлсан эцгийг өгсөн гэлцдэг.
Г.Занданшатар “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийг зувчуулсан Ц.Чимэдцэрэнгийн хам хэрэгтэн. Бас л Солонгосын казиногоос салахаа байсан нэгэн. НАМЗХ гэж байгууллагыг Ардчилсан социалист залуу хулгайчдын холбоо байхаас нь удирдаж, төрийн өмч цөлмөх бүлгийг бэлтгэж, дасгалжуулж байсан гэгддэг.
У.Хүрэлсүх стратегийн орд болох Шивээ овоогийн гол талбайнуудын лицензийг дүүгийнхээ нэрээр гартаа оруулсан гэдэг. 500 мянган долларын үнэтэй тансаг сууцанд орсноо Солонгост ажиллаж байгаа эгчийнхээ явуулсан мөнгөөр авсан гэж хэлээд онигоонд орж байсан түүхтэй.
Тэр “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэгт холбогдож ял авч байсан. Дараа нь үл ойлгогдох байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. МАН-ын санхүүжилтийг олигархиудыг шахаж гаргах замаар бүрдүүлэх ажлыг голчлон хариуцдаг.
Ж.Мөнхбатын хувьд жижигхэн “жараахай” боловч бэлчээр томтой эр. Анх одоогийн МУИС-ийн ректор, нутгийн ах С.Төмөр-Очир нь улс төрд чирч оруулсан. Шүлэг бичдэг жирийн нэгэн хүүг улс төрд оруулж ирэхдээ төрийн мөнгө луйвардаж, казинод тоглоно гэж санаагүй биз.
Гэвч бас л танил тал, өндөр хэргэм зэргийнхээ хүчинд Ж.Мөнхбатыг “дээлээ нөмрөх” аюулаас мулталж, гадагш нь хэсэгхэн хугацаанд “цөлж” амжсан байдаг.
Ж.Мөнхбат намдаа бас чиг “нөлөө”-тэй хорчин болсон гэдэг. Түүнд Монголын үнэн сонины эрхлэгчийн албан тушаалаас илүүтэй намын лидерүүдийн нэг болох “өдлөөгүй” хүсэл цээжинд нь багтаж ядан буй гэнэ.
Монголчуудын мөнгөөр гадны казинод наадсан тэдний хэргийг дахин сөхөж, дээрх этгээдүүдийг ясыг нь цайтал шалгах хэрэгтэйг олон түмэн хүсэн хүлээж явдгийг дахин өгүүлсү.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 15, 2012 9:46:20 am )
ДАХИН ШАЛГА ЦААД ЭЗДИЙН ОДОО ОЛОХ ЦАГ БОЛСОН
-
Anonymous (October 15, 2012 10:05:57 am )
Shalgaach shalgah estoi
-
Anonymous (October 15, 2012 10:39:28 am )
Гэхдээ монголын газар шороон дээр монгол хүн жаргахыг бид лав үзэхгүй ирээдүй хойч үе маань ч үзэхгүй болов уу гэж айж байна. Гадаадад монгол хүний нэр хүнд амь нас нохойноос дор болсон шүү дээ. Эх орноороо бахархана эзэн чингэсээрээ бахархана гээд л хэдэн зохиолын дуучид нь улаан хацарлаад орилоод байх юм. Бүх зүйл үнэхээр харамсмаар гутармаар үргэлжилж байна шүү дээ. Ардчилсан нам засгын эрх аваад арай дээрдэж л байна. Гэхдээ МАН аас ялгаагүй нь албан тушаал хээл хахуулыг өөрсдийн өмч мэт үзэн хувиарлаж л байна ш дээ. Над мэтийн шудрага хүмүүс өнгөрсөн 20 жилийг гайхаад л өнгөрөөсөн одоо хэдэн төгрөг олохын тулд ардчилалын хэн нэг даргын бөгсийг долоож хэдэн төгрөг олж амьидрана гэвэл юуны ялгаа байна аа. Худал хэлж хулгай хийж худлаа дольдигонож чаддаггүй монгол хүмүүс байсаар л байгаа. Тэд энд тэнд чимээгүй л амьдарч байна гадаад дотоодод.. Ардчилал ялсан гээд шудрага өрсөлдөөнөөр ажлын байр, ажлын захиалгыг нээлттэй тендэрээр явуулах хэрэгтэй ш дээ. Тэрнээс биш Алтанхуягыг танихуу, Лу Болдыг танихуу энгэмээр байна тэгмээр байна гэвэл ардчилын зарчим бишэш дээ. Жишээ нь нэг байгууллын хэлтсийн даргуудыг халаад одоо энэ суудал дээр энхболдын хүн сууна энэ нь алтанхуягынх гэх мэтээр нэрлээд хүлээгээд сууж байна гэнэ. Би ч гэсэн дарга болмоор л байна ш дээ. Бүгд л юм хиймээр байна. Гэхдээ хэн нэгнийг гуйж аргалж биш өрсөлдөж уралдаж тендэр авч, ажилд орж амьдармаар байна. Хулгай хийж худлаа инээгээгүй 20 жил яваад одоо тэгж чадахгүй. Хүмүүс бүгд худалч хулгайч болсийнмуу хайшаа юм. Танилуудаасаа нэг албан очихоор нь цалин хэд вэ гэхээр нэг их шалихгүй гээд байх юм. Тэгээд яанадаа чи гэхээр удахгүй баяжсан байх юм. Тэгээд унжуурга сайтай ажлд орсон гээд байхым. Хулгай хийх боломжтой ажилд ороод боловсон хулгай хийж өөрөөсөө, үнэнээс уравлаа гэж хэлэх төрийн албан хаагч монгол хүн энэ хэдэн зуун мянган хүн дотор алгуу таминь.
-
Anonymous (October 15, 2012 10:42:43 am )
CHADAH UU ENE HUULIIN BAIGUULLAGIINHAN AMIIG NI ASUUJII
-
Anonymous (October 15, 2012 10:52:34 am )
Чмэдцэрэн гол нь 14 тэрбум тогрогоо хадгаламж банкинд улсад толоогуй биз дээ. Наад Жунай, Хурэлсух,Занданшатар нарыг илчлэе гэж бодож байгаа бол Чимэдцэрэнгээр нь 14 тэрбум тогрогийн толуулж улсыг хохиролгуй болгож байж шоронгоос гаргана гэж манай хууль шийдвэл наадахь чин хамуудаа дор нь илчлэнэ шуу дээ.
-
Anonymous (October 15, 2012 11:01:51 am )
ЛУЙВАРЧАДЫГ САЙН ШАЛГАХ НЬ ЗӨВ БАДАМЖУНАЙ БОЛ ТОМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН ХҮН
-
Anonymous (October 15, 2012 11:17:55 am )
хүрэлсэх энхболд бадамжунай гэх мэт нөхөд бол нам нэртэй мафын толгойлогч жинхэнэ хувалз нар бөгөөд тэдний орогнох хаалт бамбай бол нам юм. Намгүй бол тэд хэн ч биш бөгөөд намгүйгээр амьдрах аргагүй болгоод өөрсдөө намынхаа удирдлага гэж нэрлэгдээд тойрон хүрээлүүлдэг. Тэд боловсролгүй хүн чанаргүй нам гэж цээжээ балбадаг. Хүмүүсийг тойруу замаар шахдаг айлгадаг. Ямар сайндаа Энхболдын хүүхдийн хутиман дээр бэлгэнд өгсөн 3 өрөө байр ланд 200 ийн тоо замаа алдлаа гэж бахавдээ. Талархсан сэтгэлээ болон нам доторхи байр суурь, ирээдүйд олох ашиг энэ тэрээ бодсон үй түмэн бага гарын луйварчдын бэлэг сэлт шүү дээ. Гэхдээ тэдний эрин үе дуусч байгаа болов уу гэж найдах юм даа. Гэхдээ монголын нийгмийн бүхэл бүтэн 20 жилийг хордуулсан хүмүүс дээ.
-
Anonymous (October 15, 2012 11:25:59 am )
Ýíèéã øàëãàõ ë õýðýãòýé äýýð õýëñýí÷èëýí 14 òýðáóìûã íü òºë¿¿ëæ áàéæ ãàðãàõ õýðýãòýé òºëºõººð àÿíäàà àëü ñóâàãààð òºëºãäºõ íü îéëãîìæòîé òºëºãäºõã¿é áîë ×èìýäöýðýí õàìñààòàíàà èë÷ëýõ íü îéëãîìæòîé.Øóäðàãà ë áàéõ õýðýãòýé.
-
Anonymous (October 15, 2012 12:36:34 pm )
22 jil hort bodlogo yavuulj mongolig mongol bish bolgoson nohdvvdiin 80% MAN dotor bii Mongolchuudin 40% sanal avsan gej yaridag Ene bol ard tvmnii sanal bish aimag sum dvvreg bagt bga olon jil ard tvmnii nuruun deer zaidagnasan hurgan darga narin shahalt havchilt Ajil hiisnee daramtaldag ajilgvi zalhuu ulsaa oogshvvldeg ene namaas ervvl uhaantai hvn tatgalzah tsag boljee
-
Anonymous (October 15, 2012 12:51:15 pm )
DAKHIN SHALGUULIYA
-
Anonymous (October 15, 2012 12:54:10 pm )
Hudlaashdee. 14 terbumaar toglonk gej yu baisiin.uls tur hiihee bolioch. Ex yurubhiilugch hamag huchee tavij shalgaad ch ur dund hureegu
-
Anonymous (October 15, 2012 1:17:37 pm )
ardchilsan namiin luivarchdiigch mon shalgah heregtei
-
Anonymous (October 15, 2012 3:28:36 pm )
Хүрэлсүх Бадамжунай М.Энхболд нарыг бүгдийг барьж хорих, хөрөнгийн хураах хэрэгтэй… Гэхдээ Элбэгдорж чадах уу. Чадвал нэр хүнд нь суг өснө…
-
Anonymous (October 15, 2012 3:29:13 pm )
Хүрэлсүх Бадамжунай М.Энхболд нарыг бүгдийг барьж хорих, хөрөнгийн хураах хэрэгтэй… Гэхдээ Элбэгдорж чадах уу. Чадвал нэр хүнд нь суг өснө.
-
Anonymous (October 15, 2012 3:29:32 pm )
Хүрэлсүх Бадамжунай М.Энхболд нарыг бүгдийг барьж хорих, хөрөнгийн хураах хэрэгтэй. Гэхдээ Элбэгдорж чадах уу. Чадвал нэр хүнд нь суг өснө.
-
Anonymous (October 15, 2012 4:05:24 pm )
hurelsugiig mongoliin huuliin baiguullaguud yaj ch chadahgui.odoo nutgiin ah bilegt tsagdaagiin darga tsagaan shonhoriin enkhtaivan bas ard bna hymdorj bna.ed nariin uuduus hench gulugnuud yu ch hiij bsan duugarch chadahgui biz de?hurelsuh araa hiichihsen yajch chadahgui gedgiig medej bga.
-
Anonymous (October 15, 2012 5:30:53 pm )
энэ ч гоё сэдэв байна шүү
-
Anonymous (October 15, 2012 5:40:35 pm )
hadgalamj hotsrogdson shuu. Udirdlaguud ni ch gesen. Ted vh gesen luiwarchid shuu. Udahgui dampuurna biz dee. Orosuud bgaa shuu tsaana ni
-
Anonymous (October 15, 2012 6:14:49 pm )
hurel suh shorondoo yun ter ktm ene ter
-
Anonymous (October 15, 2012 9:41:50 pm )
Bitgii ataarhaj bai ene hun mongoliin tord hiisen ajiltai heleh ugtei hun
-
Anonymous (October 15, 2012 10:01:30 pm )
HADGALAMJ BANKNII ZAHIRAL BAISAN ZERENPUREV BANKAA ASHIGTAI AJILUULSAN GEED TER JIL TORIIN OMTSCIIN HOROONII DARGA ENKHBOLDOOS 90 SAYA TOGROGOOR SHAGNUULJ BAISAN GETEL NAMAR NI TER BANKIIG TSCINGES BANK HUDALDAJ AVAAD BANK HULEELZEH UED ENE MONGO DUTAJ GARTSC IRSEN ZEREN PUREV BANKNII ZAHIRAL BAIHDAA TER MONGIIG MEDEEGUI TERBUM BOLTOL NI ZUVUULJ IDUULEED SUUJ BAISAN HEREG UU ESVEL NUTGIIN DUUG TSCIMEDZERENTEI NEG BAG BAISAN BAIH GEJ TER UED BANKAND AJILLAJ BAISAN UTSCIR MEDEH HUMUUS SEM YARIDAG GETEL ZERENPUREV OORIIN UDIRDAJ SAIN AJILLUULSAN GEED SHAGNUULJ BAISAN HUN YAMARTSC HARIUZLAGA TOOZOOGUI ONGORSON SONIN DOO
-
Anonymous (October 15, 2012 10:05:15 pm )
ZERENPUREVIIG SHALGAH HEREGETEI ODOO MONGOL BANKAND BAIGAA
-
Anonymous (October 16, 2012 8:15:14 am )
Hadgalamj udahgui dampuurah bhaa. Udirdlaguud ni luiwarchdyin gar hul bolson,alban tushaal, mungunii tuluu yu ch hiij boloh humuus bolson bn lee. tiimees ene hereg ali ert zamharsan
-
Anonymous (October 16, 2012 2:43:41 pm )
shalgah heregtei demjij bna huuli hyanaltiin baiguullaga odool ajilj ehleh bh gej bodoj bna
-
Anonymous (October 16, 2012 3:23:34 pm )
stagdaagiin huuchin udirdlaguud ter yed murdun baitsaahiin dargaas avahuulaad. onst hundiin darga hiij baisan Enhtur ter bigdiig medej baigaa teriig shalgah heregtei
25 Comments