antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2012 6 comments

“ОРЧЛОН” сургуулийн сурагчид үдийн цайндаа хорджээ

нийтлэсэн Admin

Сүхбаатар дүүргийн VII хороо, Залуучуудын гудамжинд байрлах “Орчлон” дунд сургуулийн сурагчид хоёр хоногийн өмнө үдийн цайндаа хордож, эмнэлгийн тусламж авахад хүрчээ.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад “Мэргэжлийн баг томилогдон ажиллаж байна. Одоогоор яг юунаас хордсон нь тодорхойгүй. Удахгүй шинжилгээний хариу гарна. Хүүхдүүд ойр, ойрхон хоолондоо хордох тохиолдол гарч байгаа нь түүхий эдийн аюулгүй байдлын шаардлага хангалтгүй байгаатай холбоотой. Энэ талаар сургуулийн удирдлага болон эмчийн зүгээс тавих дотоод хяналт хангалтгүй зэргээс хүүхдүүд үдийн цайндаа хордож байна” гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд будаанаас хордсон байж болзошгүй гэнэ.

Хувийн хэвшлийн сургуулиудаас харьцангуй өндөр төлбөртэйд тооцогдох Орчлон сургуулийн сурагчид ийнхүү үдийн цайндаа хорджээ.

Энэ сургуульд бизнес, урлаг, спортын нөлөө бүхий эрхмүүд хүүхдээ өгдөг билээ. Уг хэргийг холбогдох албаны хүмүүс үргэлжлүүлэн шалгаж байна.

Л.ХИШИГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 15, 2012 9:25:50 am )

    үдийн цайг боличмоор юм даа.

  • Anonymous (October 15, 2012 9:26:23 am )

    хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглоод байх юм

  • Anonymous (October 15, 2012 9:35:43 am )

    Bayachuudin huuhduud Gordon l naive bend Tamara hamaatai yum burying garaar Olson Mongo no ur huuhded no gain duudaj NCAA no ter

  • Anonymous (October 15, 2012 12:26:56 pm )

    баячуудийн хүүхэд гэж юу гэсэн үг вэ.бидний хүүхдээс яалгаа юу байх вэ.
    хүүхдийн төлөө бүгдээрээ санаа ….

  • Anonymous (October 15, 2012 12:59:34 pm )

    HOTOD IIM BAIGAAD BAIHAD TA NAR HUDUU YAMAR BAIGAA GEJ SANANA AA. NVD HALTIRMAAR YUM HIIJ UGCH BAIGAA. UDIRDAJ BAIGAA NUHDVVD N CH HIIJ BAIGAA HVMVVS N CH GESEN. HOOLIIG MONGOLCHUUD ZVGEER L AMTLAAD HOLIOD HIICHIHDEG GEJ OILGOJ IRSEN. ODOO HIIJ CH BAINA.

  • Anonymous (October 17, 2012 2:27:04 pm )

    mergejliin hyanaltiinhan nirgesen hoino ni hudlaa jujigledeg zangaa hezee bolih yum be.zaaj zuvluj bh yostpi baital ulam l doosh hiih yum hiij yarij baidag shdee. ter zahuudaar yavaad shalgaad baigaag ni sanahgui l yum bna.bid zahuudaas l hool hunsee avdag. nertei surguuili bolohoor l surjignej bgaa yum. uchnuun humuus hardood bna tsaana chini.

antalya rent a car