antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2012 Comments are off

МОННИС МОТОРС-ЫН ЗОХИОН БАЙГУУЛДАГ 40\1 ПРЕМИУМ СУГАЛААНЫ 3 ДАХЬ СУПЕР ЯЛАГЧ ТОДОРЧ, НИССАН MARCH АВТОМАШИНЫ ЭЗЭН БОЛЛОО

нийтлэсэн Admin

Монголд сугалааны хамгийн шударга системээр азтанаа тодруулдаг Моннис Моторс компанийн брэнд сугалаа болох 40:1 Премиум сугалаат худалдааны 3 дахь шатны ялагчийг тодруулах арга хэмжээ Ниссан төвд зохион байгуулагдлаа.

Монголд анх удаа супер ялагчдаа автомашин сойдог 40:1 сугалаат худалдааны өмнөх азтануудаар Б.Энхбаяр, Э.Өсөхбаяр нар тодорч 2012 оны дэлхий дахинаа Байгаль орчинд ээлтэй автомашин хэмээх тодотголтой цоо шинэ Ниссан MARCH автомашины эзэн болсон бол энэ удаагийн сугалаат худалдааны супер ялагчаар Татварын Ерөнхий газар тодорч азын тэнгэртэй болохоо харууллаа. Олон хүний сэтгэлийг нэгэн зэрэг догдлуулсан тус арга хэмжээг хянахаар уламжлалт ёсоор цагдаа, татварын байгууллагын төлөөлөгчид, хөндлөнгийн ажиглагчид ажилласан байна. Сугалааны хайрцгаас гарч ирэх сугалаа бүрийн овог нэр, сугалааны дугаар зэрэг мэдээллийг сугалаанд оролцогч болон ажиглагчдад давхар шалгуулан 1-40 хүртэл дугаарласан самбар дээрх тооноос хасдаг ба энэ нь сугалааны азтан тодруулах хамгийн шударга, ил тод арга юм. Энэхүү сугалаанд Ниссан болон Инфинити брэндийн автомашин худалдан авснаар оролцох эрхээ авдаг ба 1 машины үнээр 2 автомашинтай болох алтан боломжийг олгодгоороо харилцагчдынхаа талархлыг хүлээдэг байна. Цоо шинэ Ниссан MARCH автомашины эзэн, Премиум сугалааны ялагчдаа Алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car