antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 10 comments

Г.Нарансолонго: Учиргүй хөөрхөн биш ч өөртөө сэтгэл хангалуун шүү

нийтлэсэн Admin

naransolongo“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Г.Нарансолонготой ярилцлаа.

-“Х ТҮЦ” хамтлагийнхан шинэ уран бүтээлдээ орсон гэсэн. Хэзээнээс тоглох гэж байна вэ?

-Манай хамтлагийнхан энэ сарын 15-наас эхлэн шинэ тог­лол­тоо тавих гэж байна. “Гай­хамшиг үргэлжил­сээр” гэсэн нэртэй. Шинэ уран бүтээл, шинэ тог­лолт бүрээ урьд урьдынхаа­саа сайж­руулна гэсэн зорил­готой байдаг. Тухайн уран бүтээл бүртээ сэтгэлээ шин­гээгээд яаж тасархай тог­лолт тавих вэ гэж байнга санаа зовж явна. Түүнийхээ нэгэн адил одоогийн шинэ тог­лолт­доо ч гэсэн хичээгээд зүтгэж л байна даа.

-Тоглолтын нэр “Өргөө” кино театрын уриатай адилхан юм?

-Манай тоглолтууд тав, зургаан үзэгдлээс бүтсэн байдаг шүү дээ. Одоогийнх ч гэсэн тийм. Энэ тог­лолтын төгсгөлийн хэсэгт олон сайхан гайхамшигт үзүүлбэр, содон сайхан үзэгдэлтэй байх юм. Тэгэхээр тэр хэсэгтээ таа­руулж тоглолтынхоо нэрийг өгсөн.

-Саяхан хөдөө орон нутгаар яваад ирсэн гэсэн. Хаагуур тоглоод ирсэн бэ?

-Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Зүүн хараагаар тоглоод ирлээ. Яг арав хоног явсан байна лээ. Тоглолтгүй өдөр нэг ч бай­сангүй. Нэг аймгаас нөгөө аймгийн хооронд машинаар давхиад. Очин­гуутаа орой нь шууд тоглох жишээ­тэй л явлаа. Хугацаа нэлээн яаруу давчуу байсан. Ингэж явах­даа бид Зүүн хараагийн засан хүмүүжүүлэх газарт нь очиж тоглосон. Угаасаа манайх Зүүн хараа явах бүртээ хорих ангид заавал ч үгүй тоглоод сурчихсан юм. Тэнд бараг тав зургаан удаа тоглочихсон байх шүү. Яахав дээ амьдралын эрхээр алдаж, эндээ л биз. Тэр хүмүүс чинь цаг тутам хийсэн гэм, нүглийнхээ тухай бодож суугаа. Тэгэхээр хоёр цаг ч болтугай инээж, сэтгэлийн таашаал аваасай гэдэг үүд­нээс манайхан өөрсдийнхөө саналаар очиж тоглодог юм.

-Үзэгчид “Х ТҮЦ” хамт­ла­гаас томоохон уран бүтээл хү­лээж байдаг. Кино ч юмуу жүжиг. Энэ намар харин чи­мээгүй байх чинь?

-Манайх уг нь тоглолтоо хий­хээс гадна жилдээ нэг удаа драмын жүжиг, кино хийх төлөвлөгөөтэй байдаг. Хамтлагаараа ярилцаж суу­гаад жилийнхээ төлөвлө­гөөнд ингэж тусгасан. Ийм төлөвлөгөөтэй болсноосоо хойш “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, Төрийн шагналт Д.Сосорбарамтай хамт­раад “Сайтар эргэцүүл” зэрэг драмын жүжиг, “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал” гээд кино хийсэн. Тэрнээс өмнө “Сэргээш” цувралуудаа хийдэг байсан юм. Харин энэ жил Н.Онон ах бүр эртнээс төлөвлөөд “За хэдүүлээ нэг зун ч болтугай амарч үзье дээ. Энэ зун л яаж ийгээд нэг сайхан амарц­гаачихъя” гэж шийдсэн юм. Ма­найхан чинь зогсоо зайгүй ажил­тай, олигтой амарч чаддаггүй хүмүүс шүү дээ. Гэхдээ бас амарсан ч гэж дээ. Сонгууль гэж манаргаж байгаад найм­дугаар сараас ажил­даа орцгоосон. Хавраас шинэ жүжиг тавих байх аа. Одоохондоо сайн зохиол хайж байна. Өмнө нь мундаг уран бүтээл дээр ажилла­чихсан болохоор тэрнээсээ давсан зүйл л хийхгүй бол болохгүй.

-Та болон танай гэр бүлийн­хэн ам­рал­таа хаана өнгө­рөөсөн бэ?

-Би Хэнтий аймгийн “Аварга тосон” рашаан суви­лалд очиж амарсан. Манай Тэмка гурван сараас эхлээд “Боловсрол” суваг телеви­зийн “Хувь тавилан” гээд 60 ангит уран сайхны киноны зураг авалтад орчихсон нэлээн завгүй байсан болохоор “Аварга тосон”-д гэр бүлээрээ очиж нэг сайхан амраад ирсэн дээ.

-Та хоёр нэг хэсэг “Temka\’s family” гээд хамтлаг байгуул­чихсан бай­сан. “Жаргалтай гэр бүл”-ээс өөр уран бүтээл хийсэн үү?

-Одоохондоо ажилдаа гол анхаарлаа хандуу­лаад явж байна. “Жаргал­тай гэр бүл”-ийг бид хоёр “АПУ” ком­панийн санаа­чил­гаар гарга­сан юм. Ерөн­хийдөө цаашид үргэлж­лүүлэх бодол байгаа. “АПУ” ч гэсэн бидний уран бүтээлийг дэмжиж ажил­лана гэсэн. Даанч одоохон­доо хувийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулах цаг ёстой алга.

-Тэмка “Х ТҮЦ” хамт­лагийн сүүлийн хоёр ч тоглолт дээр хараг­даа­гүй. Дэлгэ­цийн уран бүтээлд хүч үзэх гэж байгаа юм уу?

-Үгүй ээ. Түрүүн хэл­сэн “Боловс­рол” суваг телеви­зийн олон ангит кинонд тоглоод түр чөлөө авчихаад байгаа юм. Зураг авалт нь хавар эхэлсэн. Одоо хэр нь дуусаагүй л байна. Аргагүй биз дээ, ганц ангитай кино хийх гэж хэдэн сар болдог юм чинь. Гэхдээ шинэ тоглолтод оролцоно. Өмнөх хоёр ч тоглолтод шинэ залуучууд маань оролцсон байгаа.

-Шинэ залуус гэснээс сүүлийн тоглолт дээр нэлээн хэдэн шинэ хүнээр бүл нэмсэн байгаа харагд­сан?

-Манай хамтлаг шинэ залуу уран бүтээлчдэд их нээлттэй бай­даг. Хамгийн гол нь ма­найд ирээд юу хийж чаддагаа батлан харуулж чадах юм бол үлдэх боломжтой. Манай хамт­лаг чинь угаасаа “Хэн чадаж бай­гаа нь хийнэ” гэсэн уриатай. Би хамтлагтаа ороод 10 жил болж байна. Оюутан байхад Ч.Найдан­дорж багш маань “Х ТҮЦ”-ийн тоглолтод орол­цуулдаг бай­сан. Анх тайзны ард сандал ширээ зөөх, жүжигчид хувцсаа өмсөхөд нь тусална. Дараа нь тайзан дээр олны хэсэгт гардаг болно доо. Тэгж байгаад ганц нэг үг хэлдэг болно, сүүлдээ өгүүлбэр хэлдэг болно. Нялх хүүхэд хөлд орж бай­гаа юм шиг. Угаасаа ямар ч мэр­гэ­жил дээр хүн туршлага хуримт­луулж байж сайн ажилладаг биз дээ. Хамтлаг маань байгуулаг­даад 16 жил болж байгаа. Би ороод 10 жил болж байна. Сургуулиа төг­сөөд шал ногооноороо байсан намайг өлгий­дөж авсанд нь баяр­лаж явдаг юм. Хамт­ла­гийн­хаа “Сэр­гээш” цуврал, драмын жү­жиг болон уран сайхны кинонд тоглож, тэр мундаг бүтээ­лүүдэд өөрийгөө үлдээж чадса­наараа бахархдаг.

-Анх бол заг­нуулж зэм­лүүлэх юу ч биш биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би дунд сур­гуу­лийн сурагч байх­даа “Ромео Жу­льетта”-г үзсэн. Тэгэхэд Одноо эгч ямар гай­хал­тай тог­ло­сон билээ. Үзээд шууд би­ширч байгаа юм чинь. Яаж Одноо эгч шиг болох вэ гээд мөрөөдөөд эхэл­сэн. Тэгээд СУИС-аа төгсөөд өөрийнхөө хүндэлж явдаг жү­жигчинтэй мөр зэрэг­цэн хамтарч ажил­лана гэдэг надад гай­халтай байсан шүү. Хаа байсан холын мөрөөдөл болсон хү­мүүстэйгээ нэг тайзан дээр хамт­даа тоглоно гэдэг нөгөө “Зүүдэнд ч оромгүй явдал” байлаа. Онон ах, Аглуу ах, Одноо эгчдээ их баярлаж явдаг юм. Ялангуяа Ч.Най­дан­дорж найруулагч байна. Тэд миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүс. Манай Ч.Най­дан­дорж багш шаард­лага өндөртэй. СУИС-ийн багш нар дотроос хамгийн хатуу, чанга нь байлаа. Ерөнхий эрдмийн хичээл дээр унах л юм бол мэргэж­лийн хичээлийн шалгалтад оруу­лахгүй. Би жүжигчин болох юм чинь ерөнхий эрдмийн хичээл дээр уначихгүй явж чадаж байвал яахав гэсэн бодолтой оюутнууд байдаг. Багш тэрний эсрэг ганц зогсох хүн шүү дээ. “Та нар ерөнхий эрдэм сурахгүй, мэдлэг мэдээлэлгүй бол яаж хүнд хүрсэн дүр бүтээх юм бэ” гэж загнана. Багш хатуу шаард­лагатай болохоор манай ангийн 12 хүүхдийн долоо нь онц төгсөж байсан юм.

-Ч.Найдандорж най­руулагч одоо УДЭТ-т ажил­лаж байгаа. Та бүхэнтэй холбоо­той юу?

-Тэр чинь баг­шийн ажил юм чинь. Хэдий­гээр багш УДЭТ-т ажил­лаж байгаа ч гэлээ бид нар шал­галтад орох гэж байгаа хүүхдүүд шиг шинэ тоглолтоо бэлдэж яг таг болгочихоод багший­гаа дуудаж эхнээс нь дуус­тал тоглож үзүүлнэ. Багш үзчихээд ингэмээр байна, тэг­мээр байна гэж зөвлөнө. Түүнийх нь дагуу дахин шинэ­чилж засаад тайзан дээр тоглодог юм.

-Хошин урлагийнхан сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс. Уран бүтээлээс болоод сайндаж муудах асуудал гарна биз?

-Өө тэгээд гаралгүй яахав. Хамгийн сүүлд л гэхэд “Миний ээж хөөрхөн” тоглолтын үеэр Төөтөө хулгайч болдог үзүүлбэр байдаг юм. Тэрэн дээр уг нь буутай гарах ёсгүй. Тэгсэн мань нөхөр яагаад буутай гарсан юм бүү мэд. Миний араар ордог хэсэг дээрээ гэнэтхэн буу гаргаж ирж буудаад. Яг миний чихэн дээр. Дуу нь чанга гэж жиг­тэйхэн. Тэрнээс нь болоод миний чих хоёр, гурав хоногтоо л дүнгэ­нээд хачин болж байгаа юм чинь. Мэдээж хэрэг тайзан дээр яаж ч чадах­гүй. Хөшигний ард ороод Төөтөөтэй айхтар ширүүн муудалц­сан юм байна.

-Та жүжигчин болоод удаагүй байхдаа тайзан дээр нэг уйлсан гэдэг байх аа?

-Тэгсэн. Дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байхдаа тайзан дээр Б.Баатархүү ахтай хамт гарах болсон юм. Хөгжим тавьчихсан дуулаад л. Цэцэг навч барьчихаад зугаалж байгаа хоёр болсон юм. Тэгсэн гэнэт техникийн саатал гараад хөгжим зогсчихдог юм. Сандарсан гэж жигтэйхэн. Яанаа хүмүүс одоо намайг шоолж байгаа даа гэж бодоод шууд уйлчих­сан. Тэгсэн чинь Б.Баатархүү ах над руу нэг том харснаа барьж явсан цэцгээрээ миний нүүрийг таглаад тайзны араар гялс аваад орчихож билээ. Хөшигний араар оров уу үгүй юу Одноо эгч бүр гайхаад “Чи чинь ямар сонин юм бэ. Жүжигчин хүн ийм үед яаж өөрийгөө эвтэйхэн авч гарах вэ гэж боддог байхад тайзан дээр шууд уйлж байгаа чинь ямар учиртай юм бэ” гээд.

-Одоо тайзан дээр тийм алдаа гаргахгүй биз дээ?

-Өөрөөсөө шалтгаалсан алдаа аль болох гаргахгүйг хичээнэ. Гэхдээ санамсаргүй алдаанууд мэр сэр гарна. Түрүү жил нэг тоглолт дээр Онон ах халаад өмсөөд эмэг­тэй хүн болдог юм. Хувцсаа өмсөөд трикогоо татахдаа халаадныхаа хормойг хавчуулчихгүй юу. Хэн ч анзааралгүй тэр чигээрээ тайзан дээр гарчихсан. Тоглож байхдаа эргэхээр л үзэгчид инээлдээд байдаг. Бид нар наанаас нь шуудхан хэлчихэж болдоггүй. Гэх мэтчилэн алдаа гарна.

-Танай хамтлагийнхныг дот­роо­соо гэр бүл боллоо гэдэг. Гэр бүлийн хүнтэйгээ хамт ажиллах сайхан биз?

-Хүмүүс “Х Түц”-ийнхэн хоорон­доо гэр бүл боллоо гэж ярьж л байдаг юм. Яахав дээ цаанаасаа тэгэх учиртай байсан юм байлгүй. Яагаад ч юм хоорондоо суугаад таарчихлаа шүү дээ. Бурхны зурсан заяа төөрөг юм байлгүй. Гэр бүлийнхээ хүнтэй хамт ажиллана гэдэг, тэр дундаа хоёулаа урлагийн хүн байна гэдэг сайхандаа сайхан, хэцүүдээ хэцүү. Өглөө ажилдаа хамт ирж, орой зэрэг тараад харих нь нэг бодлын сайхан. Бие биений­гээ ойлгоод, мэдэрч байгаа болохоор нэгэндээ зөвлөөд тусалж байгаа нь гоё. Хэцүү нь гэр бүлийн асуудал хаягдчих гээд байдаг юм. Сайн аав, ээж нарынхаа буянд өдий зэрэгтэй яваад байгаа. Түүнээс хүүхэд өвдөх ч юмуу, халуурч бүлээрэхэд зэрэгцээд орой тоглолттой гээд гараад явах нь жаахан бачууруулах гээд байдаг юм.

-Хүү нь одоо хэдэн нас хүрч байгаа вэ. Аав ээжийгээ жү­жиг­­чин гэдгийг мэддэг бол­сон уу?

-Хүү маань хоёр ой хүрч байна. Жинхэнэ хөөрхөн дээрээ байгаа. Их сүрхий ярина. Аавыгаа зураг­таар хараад “Ээж, аав өөр эмэгтэй үнсээд муухай тээ. Аав өөр эмэгтэй үнсэх ёсгүй тээ” гэнэ. Хүүхэд аав ээжийгээ жүжиг­чин гэдгийг мэдэх мөртлөө бас харамлаад байдаг юм шиг байна лээ. Ямар сайн­даа Аглуу ахын хүүхэд нэг өдөр аавдаа “Та надад биш тэр Одноодоо л хайртай биз дээ” гэж уурласан байгаа юм. Тэр хоёр бол яах арга­гүй алтан партнёр. Хоорондоо тохиролцохгүйгээр нэг нэгнээ мэд­рээд сурчихсан. Нэг нь шинэ үг хэллээ гэхэд нөгөөх нь тэрийг шууд үргэлж­лүүлээд аваад явчихдаг. Тийм мундаг.

-Зарим эмэгтэй жү­жигчин уйлсан, нулимсаа гоожуул­сан дүр бүтээхгүй. Муухай хараг­дуулна гэдэг гэсэн. Та харин тайзан дээр өөрийн­хөөрөө байдаг юм шиг ээ?

-Наадах чинь жүжигчдийн хөн­дөх ёстой сэдвийн нэг болчихсон юм билээ. Өөрийнхөө гоё сайханд дурлаад уйлж унжсан хэсэгт тог­лохгүй байна гэж юу байхав. Тийм хүнээс чинь юм гардаггүй байхгүй юу. Ер нь анзаараад байхад сайн эмэгтэй жүжигчид их эршүүд бай­даг юм шүү дээ. Эмэгтэйлэг байх арга, боломж ч байхгүй. Бусадтай адил ханцуйгаа шамлаж ажил руугаа орж байж тэндээс бүтээл төрдөг.

-Орой бүр тоглолттой бай­хаар гоо сайхандаа анхаарах цаг гарах уу. Тоглолттой үедээ үсчин, гоо сайхан­чид­тай ёстой нэг найзална биз?

-Нүүр ам, үс гэзгээ өөрөө янзал­чихдаг юм. Одоо тэгээд муухан үсчнээс илүү болж байх шиг байна. Яарч сандарсан үедээ хэдхэн минутын дотор л үсээ индүүдээд янзалчихна. Нүүрээ ч гэсэн зарим­даа машин дотор түгжээнд явж байхдаа амжуулаад будна шүү дээ. Олны өмнө гардаг болохоор гоо сайхандаа хайнга хандаж болох­гүй. Тэглээ гээд учиргүй их цаг, мөнгө зарцуулж чадахгүй. Би хөөр­хөнсөөд байх юу билээ. Гэхдээ өөрийгөө тийм муухай гэж бодохгүй ээ. Надаас хөөрхөн эмэгтэй хор­воо­гоор нэг байна. Надаас царай муутай нь ч байна. Гэхдээ  өөртөө сэтгэл хангалуун шүү.

С.АЛТАНЦЭЦЭГ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 11, 2012 5:28:08 pm )

    dajgui huuhen shuu taalagddag

  • Anonymous (October 11, 2012 6:08:15 pm )

    SAIHAN BVSGVI SHVV

  • Anonymous (October 11, 2012 8:55:03 pm )

    zaaa ene saihan bhaaraa yadgiiiin

  • Anonymous (October 11, 2012 9:13:59 pm )

    hoorhonoo sh dee kkk hoorhon nudtei

  • Anonymous (October 11, 2012 9:18:24 pm )

    ЁСТОЙ ХӨӨРХӨН ОХИН БАЙСАН ЮМ ШҮҮ

  • Anonymous (October 11, 2012 9:22:21 pm )

    az jargaliig husii

  • Anonymous (October 11, 2012 9:30:15 pm )

    hoorhon shvv

  • Anonymous (October 11, 2012 10:28:35 pm )

    Hoorhon hoorhon bas ger buleeree hoorhon hosuud bi ih demjdeg shyyyyyyyy

  • Anonymous (October 12, 2012 3:22:17 am )

    huuuurhun shn emegtei

  • zolko (November 27, 2016 7:24:30 pm )

    Egchee tand hairtai shvv bi yg tani shig jvjigchin bolno.

antalya rent a car