Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гаас Канад улсын Страткона Канти хотод болж өнгөрсөн эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-ий 55 кг-ийн жинд алтан медаль хүртэж дэлхийн дэвжээнд 10 дахь удаагаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд гайхамшигт амжилт гаргасан Японы бөх Саори Йошида болон Японы бөхийн холбоонд баяр хүргэж талархлаа илэрхийлжээ.
1998, 2001 онд өсвөр үеийн болон залуучуудын ДАШТ-д тус бүр хоёр удаа алтан медаль хүртэж спортын замналаа эхлүүлсэн тэрээр сүүлийн гурван Зуны олимпийн наадам, Азийн наадамд босоо байж 2002 оноос хойш ДАШТ-д завсаргүй 10 удаа түрүүлж чөлөөт бөхийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан бөх боллоо.
Завсаргүйгээр 119 дараалан ялалт байгуулж байжээ
Японы эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид дэлхийд олон жил ноёрхож олимпийн наадам, насанд хүрэгчид, залуучууд болон оюутны ДАШТ, тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна. Тэдгээр бөхчүүдийн дотор олимпийн гурван аварга, дэлхийн арван удаагийн аварга Саори Йошида гоц амжилтаараа бусдаасаа тодорч Японы төдийгүй гадаад орнуудын бөхчүүдэд бахархан дууриах үлгэр жишээ болсоор байна. Оросын домогт бөх А.Карелин сонгомол бөхийн төрөлд олимпийн наадмын 3 алт, ДАШТ-д 9 алтан медаль авсан амжилтыг С.Йошида энэ жил эвдэж чадлаа.
1982 оны аравдугаар сарын 5-нд Японы Мие хотод төрж төрөлх хотдоо 12 настайгаасаа дасгалжуулагч Казүхито Сакаэгийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэн эхэлж өнөөг хүртэл багштайгаа хамт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2002 оноос олон улсын тэмцээнд оролцох болж, мөн ондоо Грек улсын Халкида хотод болсон ДАШТ-д анх удаагаа оролцохдоо дэлхийн аварга цолыг 20 настайдаа анх хүртсэнээс хойш олимп, дэлхий, тивийн тэмцээнд хэнийг ч урьдаа гишгүүлээгүй өнөөг хүрлээ. ДАШТ-д нийтдээ 62 барилдааныг ялалтаар дуусгаж ганц ч удаа ялагдаагүй байна.
2004 онд Афин хотод болсон Зуны олимпийн наадмын хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн төрлийг оруулсан нь түүний хувьд аз гийсэн үйл явдал болж олимпийн аварга гэдэг эрхэм дээд цолыг анх удаа хүртжээ. Хятад, Италийн бөхчүүдийг оноогоор илт давуу ялж хэсгээсээ шалгарч дараа нь Францийн бөх Ана Гомис, Канадын бөх Тоня Вербик хоёрыг дараалан хожиж шагналын тавцангийн дээд талд зогссон юм.
Бээжингийн олимпийн наадамд нэгдүгээр тойрогт Шведийг бөхийг 3:1, 4:0, дараагийн тойрогт Оросын бөх Наталья Гольцийг 2:1, 4:0, Канадын Т.Вербикийг 2:0, 6:0 онооны харьцаагаар дараалан ялж Хятадын бөх Ли Хьюг төвөггүй хожиж олимпийн хошой аварга болжээ.
Лондонгийн олимпийн наадамд АНУ-ын бөх К.Кэмпбелл, Азербайжаны бөх Ю.Раткевич, Оробын бөх В.Жолобова, Канадын бөх Т.Вербик нарыг дараалан өвдөг шороодуулж олимпийн гурав дахь алтан медалиа энгэртээ зүүжээ.
2002-2006 оны хооронд дотоод, гадаадын тэмцээнд 100 удаа ялагдаагүй, шинэ дээд амжилт тогтоосон. Харин 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд АНУ-ын бөх Марси Ван Дюзенд оноогоор ялагдаж 120 дахь завсаргүй ялалтаа авч чадаагүй өнгөрсөн билээ.
С.Йошидагийн амжилтын жагсаалт
Зуны олимпийн наадам
1. 2004 он. Грек, Афин хот 55 кг, алтан медаль
2. 2008 он. БНХАУ, Бээжин хот 55 кг, алтан медаль
3. 2012 он. Англи, Лондон хот 55 кг, алтан медаль
Насанд хүрэгчдийн ДАШТ
1. 2002 он. Грек, Халкида хот 55 кг, алтан медаль
2. 2003 он. АНУ, Нью-Йорк хот 55 кг, алтан медаль
3. 2005 он. Унгар, Будапешт хот 55 кг, алтан медаль
4. 2006 он. БНХАУ, Гуанжоу хот 55 кг, алтан медаль
5. 2007 он. Азербайжан, Баку хот 55 кг, алтан медаль
6. 2008 он. Япон, Токио хот 55 кг, алтан медаль
7. 2009 он. Дани, Хернинг хот 55 кг, алтан медаль
8. 2010 он. ОХУ, Москва хот 55 кг, алтан медаль
9. 2011 он. Турк, Стамбул хот 55 кг, алтан медаль
10. 2012 он. Канад, Страткона Канти хот 55 кг, алтан медаль
Оюутны зуны универсиад наадам
1. 2005 он. Турк, Измир хот 55 кг, алтан медаль
Оюутны ДАШТ
1. 2002 он. Канад, Эдмонтон хот 59 кг, алтан медаль
Азийн наадам
2. 2002 он. БНСУ, Бусан хот 55 кг, алтан медаль
3. 2006 он. Катар, Доха хот 55 кг, алтан медаль
4. 2010 он. БНХАУ, Гуанжоу хот 55 кг, алтан медаль
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
1. 2005 он. БНХАУ, Үхань хот 55 кг, алтан медаль
2. 2007 он. Киргиз, Бишкек хот 55 кг, алтан медаль
3. 2008 он. БНСУ, Чэжү арал 55 кг, алтан медаль
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 17, 2012 10:42:21 pm )
гайхалтай бүсгүй юм аа
-
Gregory Despain (September 12, 2013 5:36:51 pm )
I just want to tell you that I am just new to weblog and actually enjoyed you’re web page. Almost certainly I’m likely to bookmark your website . You actually have great articles and reviews. Thanks for revealing your blog.
-
gold ira (September 13, 2013 11:48:47 am )
498115 162459Quite intriguing topic , thanks for posting . 665211
3 Comments