antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2012 9 comments

Цаазын ялтнууд өршөөгдөх үү?

нийтлэсэн Admin

Шат шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсч, гарах гарцгүй болсон ялтнууд эцсийн боломжоо ашиглан төрийн тэргүүнд хандаж, уучлал хүсдэг. Үгээр хэлж, үзгээр бичимгүй жигшүүрт хэрэг үйлдсэн онц ноцтой хэрэгтнийг ч гэсэн эцсийн мөчид амьд явах хүсэл нь дийлдэг байна. Өдгөө гурван шатны шүүхээс цаазын ял сонсоод буй “дээд”-ийнхэн ч мөн үүний адилаар өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрсэн билээ. “Шүүхээс оноосон ялтай санал нийлэхгүй, би ийм хэрэг үйлдээгүй” гэдэг үгийг тэд яг адилхан унагажээ. Ингээд ойрын хэдэн жилд олны анхааралд байж, олон шатны шүүх дамжсан цаазын ялтнуудын хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар нэхэн сийрүүлье.

Н.Мөнх-Оргилын цаазын ялыг 30 жил болгон өөрчиллөө

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн Н.Мөнх-Оргил гурван шатны шүүхээс цаазын ял сонсоод байсан билээ. Үүнээс гадна тэрбээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчиндэж, нэг охиныг хүчиндэхийг завдсан нь мөрдөн байцалтын явцад тогтоогдсон юм. Тиймээс бүх шатны шүүх түүнд ялын дээд хэмжээ оноогоод байв.
Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар түүний цаазыг ялыг хэлэлцэж, хэвээр нь баталсан. Гэвч тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэх хүсэлт гаргасан юм. Үүний дагуу Ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчиллөө. Хэдийгээр Монгол Улс хуульдаа цаазаар авах ялын заалттай ч “цаазгүй Монголын төлөө” гэсэн энэрэнгүй Ерөнхийлөгч маань ийм шийдвэр гаргажээ.

Хүн барьцаалагч Д.Энхээ дахин дээд шүүхэд хандав

Хадам эхээ хөнөөж, эхнэр, хүүхдээ барьцаалсан гэх Д.Энхээд холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өнгөрөгч сарын 26-нд хэлэлцэж, цаазын ялыг хэвээр баталсан. Ингэснээр тэрбээр хоёр дахь удаагаа ялын дээд хэмжээ сонссон. Тодруулбал, түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цаазын ял оноосныг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн шүүх уг гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Гэсэн ч тэрбээр Улсын дээд шүүхэд хандаж, улмаар дээд шүүхээс нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Ингэснээр өнгөрөгч долдугаар сарын 25-нд дахин анхан шатны шүүх хурал болсон ч мөн л цаазын ял оноосон. Гэвч ялтны өмгөөлөгч Ж.Яринпил энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан. Нийслэлийн шүүхээс Д.Энхээгийн гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул ялыг дахин хэвээр баталсан. Одоогоор тэрбээр Улсын дээд шүүхэд хандаад буй. Дээд шүүхээс түүний ялын дээд хэмжээг хэвээр баталбал Н.Мөнх-Оргилын мөн адил нийт шүүгчдийн хуралдаанаар орсноор бүх шатны шүүхийн шийдвэр гарах юм. Энэ тохиолдолд ялтан хүсвэл Төрийн тэргүүнд хандах боломжтой.

Д.Эрдэнэбилэг, А.Баянмөнх нар уучлал хүсэхгүй

Өнгөрөгч оны наймдугаар сард хамтран амьдрагч бүсгүйгээ эцэг эцийнх нь хамтаар хөнөөсөн гэмт хэрэгтэн Д.Эрдэнэбилэг төрөөс уучлал хүсэх хүсэлгүй байгаагаа өмгөөлөгчдөө хэлжээ. Тэрбээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсч, өнгөрсөн сарын 26-нд нийт шүүгчдийн хуралдаанаар орсон ч, ялыг хэвээр баталсан юм. Энэ бол шүүх эцсийн шийдвэрээ гаргасан хэрэг.

Ингэснээр түүнд Төрийн тэргүүнд хандан уучлал хүсэх ганц боломж үлдээд байсан ч тэрбээр энэхүү боломжоо ашиглах хүсэлгүй байгаа ажээ. Учир нь тэрбээр Төрийн тэргүүнээс уучлал хүссэн ч нааштай хариу авахгүй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр дээрх хэргийг үйлдэхээс өмнө хүн амь болон танхайн хэргээр ял эдэлж байгаад батлан даалтаар гарсан байх хугацаандаа дахин гурван хүний аминд хүрсэн давтан хэрэгтэн.

Ялын дээд хэмжээ сонссон өөр нэг хэрэг нь А.Баянмөнхөд холбогдох хэрэг юм. Өнгөрсөн зун Төв аймгийн Аргалант суманд өвөө, эмээг нь хэрцгийгээр хөнөөж, ой есөн сартай хүүхдийг нь уулын мухарт хаяад явсан онц ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн А.Баянмөнхөд анхан болон дунд шатны шүүхээс цаазын ял оноосон.

Харин тэрбээр гомдол гаргаснаар өнгөрөгч зургадугаар сарын 25-нд Дээд шүүх хэргийг хянаж үзээд өмнөх ялыг хэвээр үлдээсэн юм. Уг шийдвэрийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, мөн л гурван шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Гэсэн ч тэрбээр мөн л Төрийн тэргүүнээс уучлал хүсэхгүй байхаар шийдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Ямар тохиолдолд нийт шүүгчид хуралдах вэ.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх тухайн хүний хэргийг авч хэлэлцээд нэг ижил шийдвэр гаргаж, ялын дээд хэмжээ оноосон тохиолдолд улсын Дээд шүүхийн нийт шүүгчид заавал хуралддаг. Ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ.

Ийнхүү нийт шүүгчид шат шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл ялыг хэвээр баталдаг. Нэг үгээр хэлбэл, энэ нь шүүхийн эцсийн шийдвэр болдог. Харин энэ тохиолдолд өөрт ногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөөгүй ялтнууд Төрийн тэргүүнд хандахаас өөр боломжгүй болдог.
М.Өнөржаргал
Эх сурвалж: unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 04, 2012 3:35:22 pm )

    Elbegee urshuunu duu.Uuriinhni huuhdiig huchindsen bish.AN-iin buh yum zuw shdee.buruu bhgui kkk

  • Anonymous (October 04, 2012 5:41:31 pm )

    Muu yumnuudiig tsaazlah heregteishdee hund bhgui muuhai avir gargaj bgaa yum chini

  • Anonymous (October 04, 2012 9:10:37 pm )

    herew elbegdorjiin ohiniig ym uu ach ohiniig hvchindeed onts hertsgiigeer alsan bol yaj hurdan tsaatsaar awah bol oo elbegee arai engej bolohgvi ard tvmen chin hvrtel hvn shdee shvvheer batalsan yalaa heweer n vldeej baiy ene muu sain ohin hvchindeg ym uudiig doodohiin tasdaad haychihaach tegj boldoggvi ym uu boow n tasdwal taarna

  • Anonymous (October 04, 2012 9:24:04 pm )

    Ерөнхийлөгч гуай та ичээчээ адгын алуурчинтайгаа эвсээд ард түмнээ доромжлуулаад,гаж донтонг өршөөхөөс өөр хийх ажил алга уу яаж ийм шийдвэр гаргаж чадаж байнаа

  • Anonymous (October 04, 2012 10:16:11 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ БУРУУГҮЙ.АЛУУРЧИН ХАРИН Ч ГЭМШИЖ ЗОВОХ БОЛНО

  • Anonymous (October 04, 2012 10:29:05 pm )

    Яг гэмшиж харагдаач

  • Anonymous (October 05, 2012 8:23:11 am )

    Yamar ch gemt heregten bailaa gesen Yerunhiilugch iim shiidver gargana. Mongol tsaaziin yalaas tatgalzaj baigaa. Tegeed ch tsaazyn yalaas aimaar 30 jil huleej baina. ene bol aimshig shuu.

  • Anonymous (October 08, 2012 12:57:02 am )

    Buruu nomiin teneg eronhiilogch

  • Anonymous (January 06, 2013 12:40:28 am )

    deer veiinh shig eson ervv tulgah heregtei vheh baih da zailuul

antalya rent a car