antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2012 2 comments

АН-ын гишүүний батлах худалдаж авна

нийтлэсэн Admin

Нэг дээврээс угшилтай МАН, МАХН-ынхан сүүлийн үед бие, биенээ өдөж эхлэв.

Ёстой нөгөө жонхууны үлгэр гээч л болж байх шив дээ. Энэ сарын 19-нд МАН-ын есөн дүүргийн удирдах албан тушаалтай 300 хүн МАХН-ыг сонгож, ажил амьдралаа даатгав. Удирдах албан тушаалтан ч гэж дээ төрд шалихгүй, албан тушаалын хувь долоох гэсэн гайхлууд МАХН руу урвасан хэрэг.

Тухайлбал, Усны газрын дарга З.Батбаяр, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн О.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал зэрэг нөхөд. Гэтэл бас сонин юм дуулддаг юм байна. Нөгөө МАХН-ын гишүүд чинь МАН руугаа урвах юм гэнэ. Тэр дундаа МАХН-ын жирийн гишүүд МАН-д элсэхээр зэхэж байгаа гэнэ шүү. Энэ мэдээллийг МАН-ынхан өчигдөр түргэн шуурхай эрчимтэй гэгч нь цацаж эхэлсэн. Сонирхолтой юм. Хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг бялуу нялцайж, шороон шyypгa шуурахад өөрчлөгддөг ийм амархан эд гэж үү.  Хоёр нам болж өрх тусгаарласан экс эрх барих хүчнийхний энэ сонин, жигтэй, инээдэм хүргэм үйл явдлын цаана чухам юу нуугдана вэ. Үүний цаана зөвхөн эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн төлөөх тулаан явагдаж байгааг ямар ч тэнэг хүн ойлгочихно. МАН-ыг мандан бадарч байх үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүс “Би 1996 онд АН-нд элссэн. АН-ын гишүүний батлах маань энэ байна” гэж хэлээд Төрийн ордноор гуйж яваа сурагтай. АН-ын нөлөө бүхий лидерүүдийн хаалгыг тогшиж, үүдийг нь сахиж суугаа гэсэн. Бүр өглөө, үдэшгүй АН-ынхан руу утас дохиж албан тушаал гуйж байгаа гэнэ ээ.

АН шиг бадрангуй, сүр жавхлант засгийн эрх баригч хүчин өнөөдөр алга. Тиймээс энэ намын ивээлд орж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүмүүс үй олноороо. Ер нь АН-ын гишүүн, эрх баригч хүчний ивээлд багтаж ямар үнэ, цэнтэй юм бэ. Ерөнхий сайд хүргэн дүүгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон бол Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландорж нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын даргын албыг хүртсэн боловч хэдхэн хоногийн дараа энэ ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнчлэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрсөн дүүгээ найз Л.Гантөмөрийнхөө тэргүүлсэн Боловсрол шинжлэх ухааны яамны газрын дарга болгочихсон. Эдгээр хүмүүсийн амьдрал төрөл арилжсан мэт дээшилж байгаа нь лавтай. Энэ ч яахав төрийн дээд албан тушаалд томилогдсон хүмүүсийн хамаатан садных нь амьдрал дээшилдэг бичигдээгүй хууль Монголд байдаг хойно.

Хамгийн харамсалтай нь өнөөдрийн соёлтой сэхээтэн, төрийн албан хаагчдын амьдрал ямар нэгэн намаас хамааран өгсөж, уруудаж, дэгэнцэж, догонцож байх юм. Өнөөгийн нийгмийн хамгийн бурангуй, бүдүүлэг ёс энэ. Тиймээс ч тэд амьдралаа хүн шиг авч явахын тулд хаашаа ч урваж, шарваж, хэнбугайн ч улыг долооход бэлэн болчихсон байх. Өнөөдрийн байдлаар төр засгийн эрх барьж байгаа хүчин АН-ын гишүүн болбол тансаг хаус, өндөр зэрэглэлийн машинтай, ар» гэр, үр хүүхдээ өлсгөж, цангуулахгүй. Цаашлаад үр хүүхдийнхээ ирээдүйг ч тодорхойлно. Тиймээс зүгээр л эрх ашиг хаана байна тэр газартаа эргэлзэж, тээнэгэлзэхгүйгээр оч гэдэг дүрмийг баримтална. Тэд эд баялаг, эрх мэдэл сарвайж байгаа намдаа элсэхийн тулд юуг ч золиход бэлэн. АН-д элсэх гишүүний батлах хэр үнэ цэнтэй юм бол. Тэд үүний төлөө хэдийг төлөх бол.

Ү.Сарангэрэл

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 27, 2012 7:47:27 pm )

    yu geed surjigneed bga ene setguulch. tanai man-iinhan chin aalznii tor shig heden jil mongoliin huringuur bayjij hyanaltgvi yvlaa. soronz setguulees unshaad haraach. 2 say huntei hotod yagaad medleg chadvartai duu ah bj boldoggvi ym. chi darga bolchood ternees iluu guij yvah bsan bhdaa setguulch guai

  • Anonymous (September 30, 2012 10:21:41 am )

    Bi 1990 ond Ardchilsan namd elssen Aimgiin Ardchilsan namin nariin bichgiin albaas ehleed zondoo l hvchin zvtgej baisan Tegeed 90 oni shuurganaar ajil amidralaa hoogood nam sonirhohoo bolison Odoo hvrtel ene namin tald dugilj yavdag da Teglee geed ednees uy ch guij bgaagvi Hoishid ch guihgvi Elbegdorjiig shorootin tseveen omsoj yavah veyes Bat=vvliig hvvhed bhdaa ailin ger uhaj baisan gej Buyangiin Jagaad goochluulj bhaas medne Envvgeer bi uy heleh gesen be gevel hvnii vzel bodol hezee ch oorchlogddoggvi Oorchlogdoj bga bol ter ashgiin toloo ooroosoo urvaj bga hereg

antalya rent a car