antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2012 24 comments

И.Одончимэг: Бархүүтэй анх нийлэхэд болж бүтэхгүй юм шиг л санагдаж байлаа

нийтлэсэн Admin

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Одончимэгтэй ярилцлаа.

-“Одноогийн ток шоу” үзэгчдийн хүртээл болоод эхэллээ. Энэ шоуны талаар хүмүүс олон янзаар ярьж байна. Та өөрөө шоуныхаа талаар яриач?

-Найруулагч Б.Чингүүн надад ийм ток шоу хөтлөх санал тавьсан. Юутай ч гурав, дөрвөн сар хөтлөгч хийж үзье гээд хамтран ажиллаж байна. Би өөрөө сэтгүүлч хүн биш болохоор жаахан эмээгээд байна л даа. Шоуны хөтлөгч хийж чадах, чадахгүйгээ сайн мэдэхгүй байгаа учир урт хугацааны гэрээ хийгээд яах вэ гэж бодсон. Ямар ч байсан ес, аравдугаар сард гарах шоуныхаа зочидтой ярилцсан. Эхний дугаарууд нь үзэгчдийн хүртээл боллоо. Хүмүүсийн ам гайгүй л, байх шиг байна шүү. Мэдээж мэргэжлийн хүний нүдээр харвал алдаа дутагдалтай зүйлүүд байгаа байх. Гэхдээ миний гол зорьж байгаа зүйл, саналыг яах гэж зөвшөөрсөн бэ гэвэл хүмүүс их хуурамч багтай явах болжээ. Тиймээс энэ шоугаар тухайн ярилцаж буй хүнийхээ үнэн нүүр царайг харъя, чин сэтгэлийн үгийг нь үзэгчдэд үзүүлье, харуулъя гэсэн бодлын үүднээс энэ щоуг хийж байна. Би өөрөө тиймэрхүү чин сэтгэлийн халуун дотно ярианд дуртай хүн.

-Та тэгээд хошин урлагаа яах гэж байна вэ?

-“Х-ТҮЦ” хамтлагтаа тоглоно ш дээ. Уран бүтээлийнхээ хажуугаар нэвтрүүлгээ бэлдэнэ дээ.

-Тэгэхээр ажил чинь цалгардах юм биш үү?

-Уг нь тийм ээ. Яг бүх анхаарлаа шоундаа хандуулаад бүхий л цаг заваа энэ ажилдаа зориулбал үнэхээр гоё, чин сэтгэлийн ярилцлага хийж болохоор юм билээ. Гэхдээ надад амжуулах ажил их байгаа учир одоохондоо богино хугацааны гэрээ хийчихээд байгаа юм. Хэрвээ би өмнах ажлаа барахгүй, энэ шоу миний хүссэн шиг болж чадахгүй, миний санаанд хүрэхгүй бол болино. Түүнээс биш хоёрын хооронд, гурвын дунд гэдэг шиг яваад байхыг хүсэхгүй.

-Опрагийн шоуг дуурайх бас нэг оролдлого гэж харах хүмүүс мэр сэр байна. “Монгол туургатны зуун эрхэм”, “Нандиагийн ток шоу” зэргээс таны шоу юугаараа өөр байж чадах бол?

-Хүмүүс харин Опраг дуурайлаа гээд байх юм. Би тэр эмэгтэйг дуурайсан зүйл байхгүй шүү дээ.

Би өөрийнхөөрөө л асууж, өөрийнхөө мэдрэмжээр л хөтөлж байгаа. Опра гэдэг эмэгтэй тэр шоугаа яаж хөтөлдөг, асуултаа хэрхэн тавьдгийг нь би мэдэхгүй юм. Харин ток шоуны санаа бол телевизийн урлагтайгаа хамт явах байх. Ер нь манай телевизийн урлаг хожуу хөгжсөн болохоор гадаадын нэвтрүүлгийн санаа сэдэл давтагдах, хуулбарлах зүйл гардаг юм байна. Опрагийн, Нандиагийн, Одноогийн ток шоунууд өөр өөрийн өвөрмөц онцлогтой байх. Манай найруулагчийн дүгнэж байгаагаар “Одноогийн шоу” бусад шоу нэвтрүүлгээс илүү амьд, хуурамч баггүй байхаараа онцлог болно гэсэн.

-Та өөрөө олон удаа телевиз, сонинд ярилцлага өгч байсан байх. Тэр бүхэнд чин сэтгэлээсээ ярьж чадаж байв уу?

-Ер нь асуусан асуултын дагуу нь чин сэтгэлээсээ ярихыг хичээдэг. Гэхдээ олонхи нь засч янзлаад гуйвуулаад биччихдэг юм билээ. Одоо харин сэтгүүлчийн хөдөлмөр, хүнтэй ярилцлага хийнэ гэдэг үнэхээр амаргүй ажил гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.

-Та сүүлийн үед кинонд тоглосонгүй. Яагаад тоглохгүй байна вэ?

-Киноны зохиол алга байна шүү дээ. Ганц нэг кинонд тоглооч гэсэн санал ирдэг л юм. Гэхдээ би зохиол их голомтгой. Энэ их ажлын хажуугаар хоёрын хооронд муу юманд тогловол цагийн гарз биз дээ. Уг нь нэг сайхан кинонд тоглочихмоор л санагдах юм. Эмэгтэй хүний мөн чанарыг харуулсан, амьдралд сөхөрч боссон тийм нэг зоримог эмэгтэйн дүрийг бүтээх юмсан гэж боддог. Гэвч зохиол таарахгүй байна. Нэг хоёр жилдээ, харж байгаад болохгүй бол өөрөө бичнэ дээ. Тэгэхгүй бол миний нас яваад дүрээсээ холдчих гээд байна. Хамгийн сүүлд “Болсон явдал” кинонд тоглосон юм байна шүү…

-Монголын кино урлагийн талаар та юу хэлэх вэ?

-Яахав дээ. Олон л кино хийгдэж байна. Зарим нь мөнгө олох гэсэн, зарим нь үнэхээр сайн кино байна. Манайх нэг хэсэг киноны зураглаачгүй байсан. Харин одоо дэлгэцийн уран бүтээлийн олон сайн зураглаач гарч ирж байна шүү. Ер нь найруулагчдаасаа илүү зураглаачид нь мундаг болоод байгаа юм шиг санагддаг. Арилжааны гэгддэг кинонуудыг зураглаачийн хөдөлмөр нь авч явж байх шиг. Дээр үеийн киноны үг бүр нь хүний сэтгэлд үлдчихсэн байдаг. Харин одоо хийгдэж байгаа кинонуудын үг хэллэг нь хүртэл хүнд , наалдахгүй байгаа юм л даа. Энэ нь манай зохиолч, найруулагчид болоогүй байна гэсэн үг байх. Одоо бидэнд цаг үеэ мэдэрнэ гэж том асуудал байна. Цаг үеэ сайн мэдрээд уламжлалтайгаа холбон сайн зохиол бичих залуу үе хэрэгтэй юм.

-“Х-ТҮЦ” продакшн байгуулагдаад олон сайхан уран бүтээл хийсэн. Энэ бүхэнд танай хамтлагийн эв нэгдэл их нөлөөлсөн байх. Ер нь та бүхэн бие биенээ хэрхэн олж нөхөрлөцгөөсөн юм бэ?

-Хамгийн анх 1996 онд Н.Онон бид хоёр Ч.Найдандорж найруулагчид хандан хамтлаг байгуулах гэж байгаагаа хэлээд бид гурав үүсгэн байгуулж байлаа. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон ч уран бүтээлчид орж гарч явсан байна. Мөн олон залуу уран бүтээлчдийг эрийн тэмцээнд хүргэсэн. Алдар цуутай олон жүжигчидтэй хамтарч ажилласан. Ялангуяа хошин   урлагийнхнаас манай хамтлагт тоглоогүй жүжигчин байхгүй. Манай хамтлагийнхны уран бүтээлд хандах хандлага нэгдэж чаддаг байсан болохоор олон сайхан уран бүтээл хийсэн юм. X-ТҮЦ хамтлаг бол урлагт хайртай хүмүүсийн бөөгнөрөл. Хамгийн чадалтай жүжигчид манай хамтлагт байсан гэж би бардам хэлнэ.

-Та амаржаад удаагүй байна. Нялх биетэй байж энэ бүхнийг амжуулахад хүндрэлтэй байна уу?

-Их ядарна. Хамтлагийнхаа ажилд оролцоно, шоугаа хөтөлнө гээд тун завгүй л явах юм. Гэрт хоёр хүүхэд хүлээж байна. Охин бид хоёр нэг сарын зайтай төрсөн шүү дээ. Охин маань оюутан болохоор хүүхдийг нь харж өгөх юмсан гэж бас бодох юм.

-Охин тань жүжигчин болох тэж байгаа гэлүү?

-Тийм. Соёл урлагийн их сургуулийн кино драмын анги. Энэ жил төгсөнө. Өөрөө хүсээд, зүтгэсээр байгаад шалгалт өгөөд орсон. Би дэмжээгүй. Уг нь битгий жүжигчин болоосой гэж бодож байсан юм.

-Та яагаад тэгж бодсон юм?

-Хэцүү л дээ. Жүжигчин гэдэг мэргэжил тийм ч амар юм биш шүү. Ялангуяа эмэгтэй хүнд хэцүү. Манай Г.Доржсүрэн багш хэлдэг байсан юм. “Жүжигчний мэргэжил хамгийн хар ажил” гэж. Тухайн үед яагаад ингэж хэлж байгаа юм бол доо гэж их гайхдаг байсан юм. Одоо бодоод байх нь ээ оргүй үг биш л байж. Оюун санааны хувьд, бие эрхтний хувьд ч жүжигчний хөдөлмөр гэдэг хамгийн хар бор ажил юм. Олонхи хүмүүс өөрөө хийж үзээгүй болохоороо гоё гэж боддог юм шиг байгаа юм. Хамгийн наад зах нь биегүй болно. Ар гэрийн ажил орхигдоно. Хүүхдийнхээ ирээдүйд ч анхаарах цаг зав олддоггүй. Гэрийн бараа хардаггүй гэргий байна гэдэг амаргүй шүү. Ажлыг нь их ойлгодог эр хүн байхгүй л бол урлагийн эмэгтэй хүний амьдрал сэтгэлийн шаналгаа ихтэй байдаг юм. Охиноо ийм зүйл рүү зүтгэж байгаа болохоор нь би дургүй л байсан. Гэвч өөрийнх нь сонголт юм хойно, одоо яах билээ.

-Тэгэхээр таныг жүжигчин болно гэж байхад гэр бүлийнхэн тань юу гэж байв. Жүжигчний мэргэжил сонгоход тань танд юу нөлөөлсөн бэ?

-Аав ээж дургүй байсан. Одоо харин ээж минь “Тэр үед би жүжигчин болно гэхэд чинь яагаад дургүй байсан юм бол” гэж гайхаад байдаг юм. Өөрийнхөө зөн совингоор шийдсэн юм. Би жүжигчин болж чадна. Чадахгүй бол насаараа харамсаж явах юм байна гэдгээ мэдэрсэн тэгээд л нэг өдөр шийдвэр гаргасан. Түүнээс биш би жүжигчин болно гэж багаасаа бэлдэж төлөвлөж байсангүй.

-Жүжигчин болж чадна, чадахгүй бол насаараа харамсах юм байна гэж мэдэрсэн гэлээ. Тийм мэдрэмж төрүүлсэн тухайн агшин танд их нөлөөлсөн байна. Тэр чухам ямар агшин байв?

-Тэр үед хавар болж байсныг ч хэлэх үү сэтгэл гэгэлзээд л байсан юм. “Таван буудал”-ын 17 дугаар сургуульд сурдаг байлаа. Хичээлээ тараад автобусаар бүтэн тойрчихдог байсан юм. Автобусны цонхоор хараад, юм бодоод явах их гоё. Ер нь тэгж их явна. Харин тэр өдөр миний сууж явсан автобусны чиглэл өөрчлөгдөж “Ард кино театраар эргэх байснаа болиод Драмын театрын үүдэнд зогсчихлоо. Тэгтэл Драмын театрын үүдэнд өлгөөтэй самбарыг очиж үзмээр санагдаад би буусан юм. Тэгээд “Гургалдайн дууч шөнө” нэртэй жүжгийн танилцуулга самбарыг хараад зогсож байгаад араас хүн ирж яваа юм шиг санагдахаар нь эргээд хартал Л.Гантөмөр гуай ирж байхгүй юу. “Пөөх Гантөмөр гуай гэдэг чинь ийм хүн байдаг юм байна” гэж баганын араар орж нуугдаад харж байлаа. Гантөмөр гуай өөрийнхөө зургийг хараад инээгээд л, хөхрөөд л байсан юм. Тэгтэл гэнэтхэн дотор давчдаад өөрийн эрхгүй уйлсан. Би жүжигчин болж чадна шүү дээ. Би өөрийнхөө юунд дуртайг олохгүй яваад байна гэсэн чинь би энэ мэргэжилд л сонирхолтой юм байна шүү дээ гэж бодоод тэр буудлаасаа шууд гэр рүүгээ суугаад харьсан. Гэртээ ороод цүнхээ орон дээр шидчихээд “Ээжээ би кино драмын ангид шалгалт өгнө” гэж хэлсэн гэсэн. “Харц нь их өөр болчихсон, цүнхээ шидээд л бүр шийдчихсэн байсан” гэж ээж одоо ярьдаг юм. Уг нь би нийгмийн ухааны чиглэлээр шалгалт өгөх гээд бэлдчихсэн байсан юм. Тэгээд ээж кино драмын ангид очоод уулзсан чинь элсэлт авах хамгийн сүүлийн өдөр нь таарсан байсан. Хүний хувь тавилан заяа төөрөг гэдэг зурсан зургаараа л болдог гэдэгт би их итгэдэг шүү.

-Жүжигчин Т.Бархүү та хоёрыг хурим хийсэн гээд үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад байна. Үнэхээр хуримаа хийсэн юм уу?

-Үгүй ээ. Хүмүүс тэгээд биччихсэн л байна билээ. Хурим хийсэн, хийгээгүй амьдарч болоод л байгаа юм чинь. Ямар сайндаа манай нэг настай жүжигчин Бараа бид хоёрт уурлаад гар барьдаггүй. “Та хоёр намайг өгөх бэлэггүй гэж санаа юу” гэж гомдоллоод. Бид хоёр бүр шоконд орсон. Гэтэл хурим хийхдээ урьсангүй гэж уурлаад байсан юм билээ.

-Та хоёр хэрхэн нийлж байв. Энэ талаар яриач?

-Бид хоёр нийлээд зургаа, долоон жил болжээ. Бараатайгаа сууя л гэж суусан даа. Бид хоёрын тухай ч сонин хэвлэлээр янз бүрээр л бичдэг. Тэгээд цаг хугацаа харуулах биз дээ. Одоо бол сайхан л амьдарч байна. Анхандаа ч болохгүй бүтэхгүй гэж боддог байсан. Манай хүн чинь нэг зорьсон юмандаа тууштай зүтгэдэг. Зүтгэсээр байгаад л намайг аваад суусан ш дээ. Тэгээд ч Бараагийн олон зан чанар нь надад таалагдсан юм. Архи уухгүй, тамхи татахгүй байна гэдэг эрэгтэй хүний чухал үзүүлэлт гэж боддог. Түүнээс гадна их өлөн нүдтэй эрчүүд байдаг ш дээ. Ийш тийш савчиж хүүхэн шуухан ярьсан. Бараа тийм биш. Их тогтсон сайхан зан чанартай хүн л дээ. Тэр нь надад их таалагддаг байсан. Мөн гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг ухаарсан залуу байсан л даа. Нэг хамтлагийн жүжигчид гэдэг утгаараа суухаасаа өмнө би тэр бүхнийг нь анзаарч харсан байсан юм. Тэгээд яахав дээ хорвоо бөөрөнхий гэдэг шиг нэг мэдэхэд л суух болсон байсан. Одоо аав ээж болоод сайхан л байна.

-Тууштай зан гэснээс та өрөө их тууштай хүн байх аа. Бага наснаас чинь дамжин хадгалагдаж ирсэн ямар зан чанар байдаг вэ?

-Би улааныг үзээд урваж, шарыг үзээд шарваж явдаг хүнд угаасаа дургуй. Ер нь аливаа нэг хүний ямарваа нэг зан чанар гэж байгалиас заяагдмал байдаг юм билээ. Амьдрал ахуйгаас үүдэлтэй олдмол зан чанар гэж байхгүй. Гэхдээ заяагдмал зан чанарынхаа дутагдалтай талыг мэдэрсэн хүн бага багаар засч залруулж болдог юм шиг ээ. Тухайлбал би хүнтэй мэндэлж, хүнээс уучлалт гуйж чаддаггүй хүүхэд байлаа. Хүнтэй мэндэлнэ гэхээр л долигонох гэж байгаа юм шиг санагддаг. Хүнээс уучлалт гуйна гэхээр хоолой дээр юм тээглэчихээд болдоггүй байсан юм. Одоо бол хааяа мартчихдаг л болохоос хүнтэй мэндэлчихнэ. Мөн уучлалт гуйж сураад байна. Хүнд үнэнч байх юмсан гэж бодог. Ямар сайндаа би хөгшрөөд ажлаа хийж чадахгүй болбол хүний нэг үнэнч туслах болох юмсан гэж хүсдэг. Магадгүй нэг сайн кино найруулагчийн туслах хийгээд явбал гэртээ сууснаас илүү аз жаргалтай байна байх гэж боддог шүү.

Г.ЛХАГВАДОРЖ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (September 26, 2012 8:29:21 pm )

    hutlughuu solih suragaar hayagaa manaad bas 3,4 sar l hutulnu gecgjee.neeh boginohon,tairdas shig buduun gahai l hudlaa uilaad suugaad bdag shal teneg nevtruuleg,tsaasdaa ene hunee solivol saijrana bhaa.amjilt

  • Anonymous (September 26, 2012 8:48:50 pm )

    Нэгэнт эхэлсэн юмыг сайн үлдэцтэй юм хийгээсэй гэж хүсэн байна. Илүү ихийг хүсч байгаа шүү. Хулантай хийсэн төгсгөлийг харлаа. Чамд чадвар байгаа. үндсэн ажилтайгаа сайн хоршуулаад явж болмоор л санагдах юм. Багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Үнэнийг жаахан зөв тал руу нь хачирлаад хийж болно шүү дээ. Амжилт хүсье.

  • Anonymous (September 26, 2012 9:21:43 pm )

    ene avgai jaahan hyyhedtei suuchihaad neeh gaihamshigtai yum hiisen yum shig ene talaaraa dandaa yarih yumaa, jaahan judagtai ichij amidarhad yadag yum bol. yadaj ingej yarihaa bolimoor yum, zaluugiinhaa aav eejees zovdguim baihdaa

  • Anonymous (September 26, 2012 10:41:34 pm )

    Kkk setguulch asuugaad baihad yarihgui tegeed yahiin neeh nuuts hunees gajuud yum hiitsen bish

  • Anonymous (September 27, 2012 12:01:45 am )

    Yadgiin be muruuruu saihan l yavaa ger bil sh ser. Manaihan myanganbayariig uuruusuu duu zaluuhan ohidiig hed hedeer ni soliod bhad l huuhenii tengertei feed magtaad baidag sh dee. Emegtei hun uuruusuu duu zaluutai suuhaar l zailuul nuguu huuhen l hel amnii bak bolohiin.

  • Anonymous (September 27, 2012 12:15:44 am )

    Taniig hundeldeg shuu, tanias iluu emegtei jujigching ch bi medehgui yum. Odoogiin huuramch, ungu n gyal tsyal, hiisver helj bgaa ug n ch aharhan nevtruulguudiig bodvol tanii nevtruuleg hunii dotorluu orson, setgeliin utsiig n hunddug shuu. Odoogiin huuhuud tanii nevtruulgiig oilgohgui ch bj medeh. Zugeer uilj suugaa meteer ungutshun harj suugaa n uneheer haramsaltai, gunigtai, hoosroltoi sanagdaj bn.

  • Anonymous (September 27, 2012 12:18:01 am )

    Buh yumiig ungun talaas n harahaa boliochee nusaakudaa.. Shan nevtruuleg bna lee. Zaaval undur, turanai zaluu hun hutluh yostoi yu. Sergei, yarij, harj bgaa n huurhiilultei boljee

  • Anonymous (September 27, 2012 2:35:40 am )

    za za , ene 2 tegeed bolj bvteed sain saixan amidarch bga l bol boloo shde.. bidend yamar gai bolson bish dee . myylaad bga xvmvvsiig eee. oorsdoo ene xvnii daitai yavj chadaxgvi bj

  • Anonymous (September 27, 2012 6:00:04 am )

    gaihaltai saihan jyjigchin,nas bol too, ta 2 t amjilt hysie, hymyysiin yu yarih hamaagyi ee, ene hyniig muulj bichij bui uls uursduu amidrald gutsan,hairluulj yzeegyi muu hymyys baidag yum shyy,yaaj uuriig ni nasaar dyy bandi ergyyldvel yheh gej baigaa yum shig gyih boldoo kkk

  • Anonymous (September 27, 2012 8:59:52 am )

    Barkhuu uneheer saikhan zaluu. iim saikhan zaluug uuriin bolgodog ikh aztai huuhen uym. Khulantai hiisen yariltslaga deer Khulangaas hamaagui zaluu haragdaj bsan shuu. Amjilt husie nevtruulegee tsaash yavuulrai. Oird tv-r oligtoi nevtruuleg garahgui bsan uym.

  • Anonymous (September 27, 2012 9:02:11 am )

    umnuus n ichij uhmeer yum ohintoigoo zereg turuud bhdaa yahav dee hoshnogonii nuh ulaichihlaa

  • Anonymous (September 27, 2012 9:10:50 am )

    ner tor ni shalan deer unajee hoorhii barhuutei suugaad

  • Anonymous (September 27, 2012 9:50:26 am )

    muuhai tamiin togoonii mongolchuudaa.sain yavaa negendee bitgii ataarhaj baigaach.yadagiin neg ch gesen az jargaltai,unench ger bul nemegdej baival egxh bna uu,duu bna uu hend hamaatai yum bee.odonoo ooroo ooriinhoo amidralaar l amidarch yavaa,chadaltai emegtei.yaagaad negiigee urmaar tetgej boldoggui dandaa har baraan yum bichijbdg humuus vee.

  • Anonymous (September 27, 2012 10:21:04 am )

    okintoigoo tsug turuhud yr ni yahav dee goy shdee

  • Anonymous (September 27, 2012 10:36:30 am )

    saihan emegtei bas sain jujigchin ulam ih amjilt husie saihan amidraarai humuusiin eldeb yaria ene terd buu setgel gutraarai

  • Anonymous (September 27, 2012 2:35:11 pm )

    odnoo amjilt az sain saihan bohniig hysie

  • Anonymous (September 27, 2012 5:37:08 pm )

    Одноо танай хошин шогийг үзсэн инээх зүйл юу ч байхгүй байна лээ

  • Anonymous (September 27, 2012 10:04:37 pm )

    ATAARHUU XVMVVS ZAILAASAA

  • Anonymous (September 27, 2012 10:05:53 pm )

    ATAARXAX MONGOLCHUUDIIN GANTS XIIDEG AJIL SHVV DEE

  • Anonymous (October 01, 2012 10:06:36 am )

    ток шоу гэдгийг нь үзсэн. харин ч худлаа дүр байдал үүсгээд байна лээ. эрээ цээргүй задгай утгагүй яриа байна лээ. бас одноо өөрөө аятай хувцасламаар юм. Тв дүүрэн бөөн эрээн мяраан. ер бусад шоуны хүүхнүүд бас тэнэг хувцасладаг бөөн нүцгэн шалдан, арьс нь гэж авах юмгүй. их аятайхан төв нямбай стильтэй хувцас сонгох нь яанаа.хүний үг авдаг ч бил үү дээ.

  • Anonymous (October 14, 2012 10:52:04 pm )

    eoe ene humusig ee bolioch ta nar odnoo bol sain saihan ch busgui shouni hotlogch gehere zaval turanhai gualig hun bh estoi ymu iim goe nevtrulgig oilgoj uzku unguts harchad mulah hereg bhku lde aygui bol oilgoj uzi gesen ch oilgohgui usan tolgoitnud l mulj bichej bga do im ym bichej bga humus ichese ta nar ene busguin chinend hurtel amidarch chadku shd archagui de atarhad mulj bga bzd ta narin hajud hisen ymtai heleh ugtei hun shu ene hun

  • Anonymous (November 01, 2012 9:31:38 pm )

    \

  • Anonymous (November 01, 2012 9:35:52 pm )

    амжилт хүсье

  • Anonymous (February 26, 2013 3:54:47 pm )

    Хөгшин авгайн умдаг нь бузар байдаг юм шүү дээ Бархүү минь шалчийсан хөхыг н хөхөөд муухай байгаа биз дээ

antalya rent a car