
Тийм ч учраас тэр нэг далайлтаар л УИХ-ын гишүүн болчихлоо. Гэхдээ зүгээр ч үгүй хууль зөрчсөн гэх тодотголтой гишүүн болчихож.
УИХ-ын сонгуулийн үеэр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад худалч хүнд Эрдэнэтийн хүн бүрт бэлэг тарааж, нэгж илгээн бизнесийг нь дэмжихээ илэрхийлсэн гэх. Энэ талаар нь Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлж, эрүү үүсгэж байгаагаа зарласан. Харин өнөөдөр асуудал нам жим болчихов. Нийслэлийн Прокурорын газраас хариулт авах гэхээр “Хэлэхгүй” гэж гэдийнэ. Улсын Ерөнхий прокурорын газар нь болохоор “Нийслэл л мэднэ” гээд халгаахгүй. Эцсийн дүндээ асуудал хаана замхарч, хаана нуугдсаныг мэдэх аргагүй болчихож. Энэ бол залуу улстөрчдийн өөдөө гарч ирж байгаа үндсэн нэг фигур. Ах нарынхаа заасан замаар хууль зөрчиж, бусдын итгэл хүндлэлийг үл тоомсорлох арга ухааны илэрхийлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Чойжилсүрэн нар өөрөөс нь дээрдээд байх зүйлгүй болохоор арга ч үгүй.
Тэгвэл улс төрийн мөрөөдлөө мөнгө цохиж биелүүлэх энэхүү үндсэн фигурын эсрэг талд өөр нэгэн фигур мөн л өрсөлдөгчийн үүрэг гүйцэтгэж буй. Тэр нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ба түүний талынхан. Улс төрд амжилт гаргаж л байвал урдуураа улаан хөлтийг ч гаргахгүй болтол нь асуудлыг элдвээр гоочлох ид шид. Тэр хэрээр улс төрд амжилт олж, өөр өөрийнхөө хүссэн өндөр албан тушаалыг эзлэх төлөвлөгөөндөө хурд нэмэх хүчтнүүд. Гэхдээ тэдний нэг онцлог нь О.Содбилэгийн фигур шиг мөнгөөр зодохгүй. Харин хэл, амаараа зодно. Магадгүй нэг талдаа тэд дэндүү азтай. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэсэн ганцхан фигурыг тойрч зогсч байгаад л гараад ирчихсэн. Өөр илүү олон сэдвээр ярьж, илүү их мэдлэг хуримтлуулах шаардлага ч байгаагүй. Зүгээр л хууль ёсны яллах дүгнэлтийг хууль бус болгон мушгин гуйвуулж, тэр хэрээрээр ард олны тархийг эргүүтүүлэх үүргээ л сайн гүйцэтгэсэн бол болоо. Өлссөн, даарсан…Тэгээд л гүйцээ, УИХ-ын гишүүн. Эцсийн дүндээ түүний оронд Г.Баасан хатагтай УИХ-д орж ирсэн бол нийгэмд илүү л сайхан харагдах байсан. Учир нь З.Баянсэлэнгийн буруу зүйлийг уриалан байж өмгөөлсөн нэг жилийн тэмцлээс илүү ахмадын тэтгэврийн нэмэлт, унааны хөнгөлөлтийнх нь төлөө тэмцсэн Г.Баасангийн тэмцэл хамаагүй илүү эрүүл бас шударга байсан юм.
Энэ хоёр дүр зураг бол Монголын улс төр улам бүр увайгүй тийшээ хандаж байгаагийн үндсэн илэрхийлэл. Энд зөв зам, зөв арга барил, зөв жолоодлого өдрөөс өдөрт алдагдаж байгаагийн бодит жишээ. Ядахад хамгийн сүүлд Монголын хамгийн зарчимч, хамгийн ирээдүйтэй улстөрчөөр үнэлэгдэх болсон УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ч зорилгоосоо ухарч, няцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болоод байгаа. Намынхаа гишүүдийн кофег зөөдөг ордны хүүхнүүдээр яамныхаа газар, хэлтсийн дарга нарынхаа орон тоог бөглөх болсон болохоор тэр. Эцсийн дүндээ улс төрийн эрх ашиг хүнийг ингэж өөрчилдөг үү. Аль эсвэл улс төр угаасаа онцгүй хүмүүсийн хүрээлэл байх ёстой юу гэдэг нь оньсого таавар мэт үлдэх бололтой. Иймд О.Содбилэгээс З.Баянсэлэнгэ хүртэлх улс төрийн солгой фигуруудад амжилт хүсэхэд ч хайран санагдах ажээ.
Г.Отгонжаргал
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 26, 2012 11:48:59 am )
haha. laitai helsen.
-
Anonymous (September 26, 2012 1:07:10 pm )
yag unen shuu,ene 2 oos ichih uymaaa
-
Anonymous (September 26, 2012 1:16:29 pm )
Яг чин үнэнийг хэлэхэд Элбэгдорж,Баянсэлэнгэ хоёрт ямар ялгаа байгаа юм бэ.Ялгаа нь Элбэгдорж арай эрт 199О-ээд онд жагсаал хийж төр засгийн удирдлагуудыг шүүмжилж байсан.Баянсэлэнгэ 2О1О-аад онд, Элбэгдоржийн хэлж байсантай адил зүйлийг хэлж эрх баригчдыг шүүмжилж жагсаал хийсэн.Өөр онц ялгаа байхгүй.Элбэгдоржийн дайтай дэмжээд өгвөл Баянсэлэнгэ 4 жилийн дараа Элбэгээс дутахгүй улс төрч болж мэднэ.Өдөөдрийн манай улс төрд байгаа худал хэлэх урлагийг сайтар эзэмшвэл Баянсэлэнгэ сайн улс төрч болно.
-
Anonymous (September 26, 2012 1:44:02 pm )
uls tord 9 shidiin umnuud orj oorsdiinhoo ashig sonirhold zohitsuulan eldev um yrij bolohgyi bytehgyi huuli batluulah gej zytgedeg bolloo. songuuliin onmo ner devshigchdiin tyyh namtriig sudalj baimaar umaa.
-
Anonymous (September 26, 2012 1:48:26 pm )
baynselenge gedeg ene hyyhen arai l bishee ard tymnii toloolol bolson hyn ydaj l omsson zyysen ys zys nyyr tsaraigaa aytaihan ynzlaad yvj boldoggyi umyy ard tymnee hyndleh heregtei sh dee inder deer garaaad yg helj baiga hyn ard tymen ryygee muuhai muuhai haraad hylalzaad baih n ynen gutamshig umaa
-
Anonymous (September 26, 2012 1:49:56 pm )
Ed oopcdoo ulc topoo oilgodog bolow u.ulc ex opnii toloo yu xiij chadax bol shizotoi amitad
-
Anonymous (September 26, 2012 2:28:13 pm )
содбилэг яагаад болохгүй гэж сурч мэдээд гэрээ төвхнүүлсэн энд гарсан батзандан уянга эрдэнэ амарсанаа ….. баянсэлэнгэтэй ижил ш тээ магнай ч ижил
-
Anonymous (September 26, 2012 2:30:24 pm )
хэн солиотой зүйл ярьж онцгойрно тэр дараагийн сонгуульд шүү урагшаа ядуусаа баяжицгаа
-
Anonymous (September 26, 2012 3:38:36 pm )
зарим хүн бараг баянсэлэнгээ дагаад сайхан амьдарчих юм бишүү
-
Anonymous (September 26, 2012 4:37:33 pm )
YAHAV DEE ARD TUMEN NI HOOSON TOLGOITOI BOLOHOOR ENE MET ZALITAI ZAITAI HUMUUST HUULI ZURCHIH BOLON TURD GARAH NI TIIM CH HEZU BISH L BNA DAA
-
Anonymous (September 26, 2012 5:29:01 pm )
Bayanselenge ch neg l bish ee ger khoroollin geriin avgaigaas deerdeh yum bgaa muu. arai denduu steli imjgui avgai yumaa;uls turuu gej jinkhene bokhir beznis yumdaa
-
Anonymous (September 27, 2012 1:45:36 am )
Naad Bayanselenge avgai chin gants, 2 jiliin daraa tanigdahgui bayan avgai boloh bailgui dee. Iim humuus ideh l gej uls turd orj baigaa
-
Anonymous (September 27, 2012 4:27:16 am )
yag unen. Ter Bayanselenge geechiin orond Baasan bagshiig gargasan bol arai l eruul yum yarix baisan baix daa
-
Anonymous (September 28, 2012 7:49:58 pm )
Энэ удаагийн томилгоо үнэн инээдтэй шүү.
-
Anonymous (September 30, 2012 8:33:21 am )
BI DARAAGIIN SONGUULID URSULDUNU UU
-
Anonymous (September 30, 2012 10:13:01 am )
Manai Erdeneted yahaaraa dandaa hulhi hvmvvs songogdoj baidag uym be Ouynbat darga bol mash sain udirdagch baisan Hudlaa vnen ni medegdehgvi uymaar heregt tataj songuuli duusahaar tsagaadlaa geh Ene ih ondroos shidsen chuluu biz
16 Comments