antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2012 8 comments

С.Нарангэрэл: Биеийн байдал муу ч байгаа ч шүүх хуралд оролцох ёстой

нийтлэсэн Admin

Өнөөдөр Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал болсон. Энэ үеэр түүний өмгөөлөгч С.Нарангэрэлээс тодруулга авлаа.

–    Давж заалдах шүүх хуралд шүүгдэгчийг ямар үндэслэлээр оролцуулаагүй вэ?

–    Ер нь давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч, яллагдагчийг биечлэн оруулж байгаагүй. Мөн шүүхийн танхим нь жижигхэн, харуул хамгаалалт байхгүй учраас шүүгдэгчийг шүүх хуралд оруулах боломжгүй гэдгийг давж заалдах шүүх хурлын ерөнхий шүүгч Б.Сарантуяа бидэнд мэдэгдсэн.

–    Энэ мэдээллийн талаар өмгөөлөгчийн хувьд ямар бодолтой байна вэ?

–  Монгол Улсын Үндсэн хуульд шүүгдэгч шүүх хуралд биеэрээ оролцон, өмгөөлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Дээрх хуулийг хэрэгжүүлэх үүргийг шүүх биелүүлэх ёстой. Гэвч өнөөдөр шүүх хурлын танхим, хамгаалах хамгаалагч байхгүй гэсэн шалтгаан нь хүний эрх чөлөөг зөрчсөн гэж үзэж байна. Ийм шалтгаанаар шүүгдэгчийг шүүх хуралд оролцуулахгүй байгааг гайхаж байна л даа.

– Н.Энхбаярын биеийн байдал ямархуу байгаа вэ?

– Мэдээж 50 гаруй настай хүн тийм нөхцөлд, өлсгөлөн зарласан учир биеийн байдал нь сайнгүй байгаа нь ойлгомжтой. Түүнд уургийн дутагдал, хөл гарны саажилт илэрч байгаа. Биеийн байдал нь муу байгаа ч өөрийнхөө эрхийн төлөө шүүх хуралд оролцох ёстой юм.

– Шүүх хурал хэвлэлийнхэнд хаалттай байгаа нь зөв үү?

– Давж заалдах шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийнэ гэж байсан. Гэтэл өглөө  шүүх хурлын ирц бүртгэх болон хаахад сэтгүүлчдэд нээлттэй гэсэн. Энэ нь зөвхөн ард түмэнд шүүх хурал болж байна гэдгийг харуулснаас биш нээлттэй шүүх хурал биш юм.  Мөн сэтгүүлчдийг оруулахгүй нэг шалтгаан нь шүүх хурлын танхим жижиг хэмээн ийнхүү хаалттай хуралдаж байгаа юм.

– Шүүх хурлын үр дүнг хэрхэн хүлээж байна?

– Шүүх хурлын үр дүнг нь харъя. Хэдий шүүх хурлын үеэр шүүгдэгчийн эрх нь зөрчигдөж байгаа боловч монголын шүүх шударга ажиллаж, үнэн зөв үр дүн гарахыг үгүйсгэхгүй юм. Тиймээс асуудлыг урьдчилан таах аргагүй байхаа.

 

www.times.mn

Д.Долгорсүрэн

Нийслэлийн шүүхийн гадна Н.Энхбаярыг дэмжигчид

 

Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 25, 2012 8:06:10 pm )

    argagvi ard tvmnii hvv yum daa irsen hvmvvsiig ni har da

  • Anonymous (September 25, 2012 8:55:14 pm )

    NARANGEREL NOVSHOO mongoliin tyyhend hyn davj zaaldah shatnii shyyh hurald biyeree suuj baisniig sanahgyi baina shyy .. chi ter yed bas l huulich geed yavj l baisan daa

  • Anonymous (September 25, 2012 9:12:12 pm )

    Za. Neg saihan hunee nursan barilganii zolios bolgood yah ve.

  • Anonymous (September 25, 2012 9:29:39 pm )

    davj zaaldah hurald hezee yallagdagchiig oruulj baisan yum be.

  • Anonymous (September 25, 2012 10:03:35 pm )

    нөгөө УИХ-ын гишүүд, дарга сайд болсон нөхдүүд харагдахгүй байх чинь, Баянсэлэнгээ өлсгөлөн зарлахгүй юм уу эсвэл цатгалан муужгай байхаар шийдээ юу

  • Anonymous (September 25, 2012 10:30:51 pm )

    Ард тумэн гэгдэж буй бид нар чинь , наад 76 гишууниихээ , хамжлагат нар нь болсон биш уу дээ ? Суу гэсэн газар сууж , зайл хооход нь явдаг хамжлагат нар нь болж дээ

  • Anonymous (September 26, 2012 8:09:27 am )

    ýíý õ¿íèéã çààâàë ÿëëàõ ãýýä áàéõ øàëòãààí áàéíà. èðýõ æèëèéí åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëüòàé øóóä õîëáîîòîé. 2008 îíû 07.01 íû õýðãýýð õººðõèé òýð àæèëàà õèéæ áàéãàà öàãäàà íàðûã õýðýãòýí áîëãîëîî. îäîî ýíõáàÿðûã õýðýãò õ¿÷ýýð óíàãàæ áàéíà. ýíý óëñ òºðèéí õýðýã ãýäýã ÿìàð àéìààð þì áý. 07.01 íû õýðãèéã îäîîãèéí åðºíõèéëºã÷ Ýëáýãäîðæ Ìàãíàé, Áàòçàíäàí íàð ýõë¿¿ëýý áèç äýý òýãýýä æààõàí íàìæààæ áàéãààä Ýëáýãäîðæ ø¿¿õèéõíèéã ººðèéí òàëûí õ¿íýý îëæ òàâèàä ººðèé㺺 õàìãààëóóëààä ºðººëèéã õýðýãòýí áîëãîæ áàéãàà ø äýý àðä ò¿ìýí ìýäýæ áàéãàà. ýíý õèéñýí õýðýãèéí ¿íýí íýã ë ºäºð îëäîíî áàéõ àà ýíý õ¿í õ¿òãýæ áàéãàà õ¿ì¿¿ñèéí í¿ãýë íü õ¿¿õä¿¿äýä íü èðíý äýý èðäýã ÷ þì øàøíû õ¿ì¿¿ñýýñ àñóóãààðàé

  • Anonymous (September 26, 2012 8:24:22 am )

    Битий тэнэгт.Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч хариуцагч аль аль тал нь орох эрх нь нээлттэй байдаг юм эргүү минь хуулиа унш. Монголын түүхэнд байхгүй ч гэх шиг.юугаа ч мэдэхгүй байж олон юм бичих юм. Хуулийнхаа заалтыг унш за. ИХШХШТухай хууль, МУ-ын Үндсэн хуулинд зааасан байгаа эргүү минь

antalya rent a car