antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2012 8 comments

Н.Энхбаярыг шүүх хурал болж байна

нийтлэсэн Admin

Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд шүүхэд эхэллээ.

Уг хурлын даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг томилогдсон юм.

Анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг тэрээр эсэргүүцэн ийнхүү давз заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан юм.

Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнийг хэд хэдэн хэрэгт буруутай болохыг нь тогтоосон юм. Тодруулбал,

  • УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан.

Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 19.19.2,  35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм.

Мөн ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн.  Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг  журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг  хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 25, 2012 9:44:59 am )

    Hohirol uchruulsan ni togtoogdoogui,yamar ch hohirogch nehemjlel gargaagui baigaa shuudee

  • Anonymous (September 25, 2012 9:51:41 am )

    hohirogch n ard tumen ard tumen ene huniig shuuhiig shaardaj bgaa mongoloosoo bayan avilgaliig tsetsegluulsen alban tushaaliin naimaag bii bolgoson geel ene hunii hiisen ih nugeliig tuhain tsag hugatsaand bsan hen ch hiih ih uriig baragduulsan ene tereer halhavch hiih hereggui ee

  • Anonymous (September 25, 2012 10:05:17 am )

    Vhdel Nambartan avilgin etsgiin yalig shudarga shvvh nemeh heregtei

  • Anonymous (September 25, 2012 10:46:11 am )

    ӨМӨЧ ХУВЧАЛЫН ХЭРЭГИЙН ЖЭНХЭН БОДТОЙГООР НЬ СӨХӨН ГАРГАХ ЮМ БОЛ НЭГДЭЛИЙН ДАРГА НАРААС ЭХЛЭЭД ҮҮЛДВЭРИЙН ДАГА ТЭР ҮЕИЙН ЗАРИМ УЛСЫН ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮД
    МӨН ЗАЛТАЙ ЖАЛЖАН ХУЛГАЙЧ НАР ОДООГИЙН ХЭТ БАЯЖСАН НӨХӨД ЦӨМ ҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ
    ГАНЦ ЭНХБАЯР БИШ ЭНХБАЯРИЙН ЭНЭ БОЛ ИХ ЛУЙВАРЫН ДЭРГЭД ВУЧ БИШ
    ШУДРАГ ШҮҮХ ОДОО ЭНХБАЯРИЙН ЭНЭ ХЭРЭГТЭЙ ХАМАТ ЭДГЭЭР ХЭРЭГҮҮДИЙГ ЭНХБАЯРИЙН ХЭРЭГИЙН АДИЛ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ НААД ХҮНЭЭН ГАРГА

  • Anonymous (September 25, 2012 10:49:46 am )

    Ц НЯМЛРОЖ С БАЯР М ЭНХБОЛД Т БАДАМЖУНАЙ С БАТБОЛОД С БАЯРЦОГОТ НАРИЙГ ШҮҮЖ БАЙЖ
    ЭНЭ ХЭРЭГ ГЭХЧЭЭН ЯРСАН НЬ ДЭЭР БИШ ҮҮ

  • Anonymous (September 25, 2012 11:00:25 am )

    ШҮҮХ ХУРАЛЫГ ҮЗСЭН ДЭНДҮҮ АРЧААГААН АЛДСАН ШҮҮХ ХУРАЛ БОЛСОН
    ШҮҮХ ХУУЛЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН ШҮҮ ШҮҮХЧЭДИЙГ ХУУЛЧАДЫГ МЭДЛЭГ МЭРЭГЖЭЛЭЭР НЬ МАШ САЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЖ АЖЛУУЛАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МУУ
    МЭДЛЭГГҮЙ ХУУЛЧАД ХЭРЭГ МӨРДӨГЧӨД ХУУЛЬ ХЯНАЛТ БАЙГААГААС ТӨРИЙН
    НЭР ХҮНД ШОРООНД ХУТГАЛДАЖ ИРГЭН ХҮН ХОХИРЧ БАЙНА ИЙМ ЗҮҮЛ МАШ ИХ БИ
    ШҮҮХ ХАХУУЛД ИДЭГДСЭН ШҮҮ САГСАЙ ГЭДЭГ ТЭНЭГ НӨХӨРИЙГ МАШ ХУРДАН ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БҮРДЭЛ БОЛООГҮЙ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ӨӨРӨӨН ОРУУЛАЖ ИРСЭН ХҮН
    ХАМГИЙН ГОЛ НЬ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛАГ БҮРДЭЛ БОЛСОН ХЭРЭГИЙГ ШҮҮХЭЭР ОРУУЛАЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ ҮҮРЭГТЭЙ САГСАЙ БОЛ ЭНЭ БАЙГУУЛАГЫН ДАРГА ШҮҮ ДЭЭ НОВОШ
    ГЭЖ ЧАВААС

  • Anonymous (September 25, 2012 12:17:22 pm )

    hohirogch geed nemejleh gargaagui bhad uursduu dur medeed hohirol uchruulsan gedeg ni oilgomjgui yumaa huniig alban hucheer hilsduulj horihoo hezee zogsooh ve nohdoo

  • Anonymous (September 25, 2012 10:36:41 pm )

    jyjigee zogcoo eryyl mend daixj oldoxgyi.

antalya rent a car