antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2012 3 comments

Ардчлсан Засгийн газрын “алдаа”

нийтлэсэн Admin

Хүмүүсийн дотор улс төрийн уур бухимдлын сав байдаг. Эрх баригчид алдаатай, амьдралд нь сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргах тоолонд энэ сав дүүрч байгаад хавар болохоор хальж асгардаг.

Харамсалтай нь “Ши­нэчлэлийн Засгийн газар” бай­гуулагдсанаас хойш энэ сав маш хурдацтай дүүрч байна.

Оюутолгойн гэрээг оролдох хэрэггүй
Сонгуулийн мөрийн хөтөл­бөрт тов тодорхой орсон байсан “Оюутолгойн гэрээг өөрчлөх” амлалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орохдоо зүсээ ху­вир­гачихав. Дараа нь гэрээг эр­гэж харах асуудлыг хэлэлцэх шаардлагатай эсэх дээр санал хураалгахад 26:27 буюу ганц саналын зөрүүгээр унасан юм. Б.Бат-Эрдэнэ гишүүний биеийг гэнэт муудахад хүргэсэн энэ үр дүнг гэхдээ дан АН-д нялзаах нь учир дутагдалтай. Учир нь, гэрээг эргэж харах хэрэггүй гэж үзсэн гишүүдийн дунд сөрөг хүчний олон гишүүн байсан юм. Гэрээг өөрчлөх хэрэгтэй гэж санал өгөн цөөнх болсон ги­шүүд үндэслэлээ “Манай тал нөөц ашигласны  татварыг та­ван хувиар тогтоосон. Гэ­тэл хө­рөнгө оруулагч тал зө­рүү­лээд менежментийн зур­гаан ху­­­вийн татварыг борлуулалтын ор­ло­гоос авна. Түүгээр зог­сохгүй хө­рөнгө оруулагчид НӨАТ, экс­портын татвар тө­лөх­гүй. Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүү­тэй­гээ буцаан ху­дал­даж авна. Долоон төрлийн тат­варыг 30 жилийн хугацаатай цар­цаасан. 31 дэх жилээс Мон­го­лын тал Оюутолгойн 16 ху­вийг авна гэж байгаа. Оюутолгойн гэрээ бол хөрөнгө оруулагчдыг татах “өгөөш” байсан, энэ үүргээ ч сайн гүйцэтгэсэн. Одоо бол цаашид хийгдэх гэрээнүүдийн талаар л ярих ёстой гэсэн АН-ын байр суурь уг нь зөв. Гэвч ард түмэнд таалагдах тал дээр хасах үнэлгээ авлаа. Үгнээсээ буц­сан хүнд мон­гол­чууд дур­гүй байдаг. Энэ утгаар нь ха­сах оноо авсан гэж дүгнэж бай­­гаа юм. Оюутолгойн гэрээг өөрч­­лөх гээд байгаа гишүүд Ашигт малтмалын тухай хууль, тогт­­вортой байдлын гэрээний нөхц­лийг өөрчлөх, татварын хөн­­гөлөлт үзүүлэх хугацааг бо­­гиносгох тал дээр анхаарч ажил­­ласан нь илүү дээр болов уу. Хөрөнгө оруулалт цутган орж ирж, шинэ шинэ ордууд тол­­гой дараалан нээгдэж бай­гаа цаг үед энэ л илүү онох байх.
“Уургын морь шиг” буцдаг засаг
Ер нь Шинэчлэлийн Засгийн газар анх гаргасан шийдвэрээ эргэж харах, зарчмаасаа ух­рах явдал хэд хэд гарлаа. Байгуу­лаг­даагүй байхдаа л нөхцөл байд­лыг мэдрээгүй мэдэгдэл гаргаж бай­сан гэж хэлсэн ч болно. Жи­шээлбэл, намуудтай эвсэл бүр­дүүлж амжаагүй шахуу байж “Ши­нэчлэлийн Засгийн газарт дэд сайдын орон тоо байхгүй” гэж мэдэгдсэн. Гэвч дараа нь зарч­маасаа ухарсан. Асар их амбийцтай, үнэ цэнээ мэдэрсэн намуудтай хамтрахын зовлонг АН эхнээсээ ингэж амссан юм. Гэхдээ дотоодод нь ч гэсэн ийм хүсэлтэй хүмүүс байсныг үгүйсгэх аргагүй.
Иргэдийн дунд “Дэд сайдын хэ­рэгцээнд бид хэтэрхий их хө­рөнгө зарцуулж байна” гэ­сэн нийтлэг шүүмжлэл бай­даг. Цалин хөлс, нэмэгдэл урам­шууллын зардалд 11 сая, нийг­мийн даатгалд сая 200 мян­га, бичиг хэргийн зардалд 200 мян­га, тээвэр, шатахуунд зур­гаан сая 600 мянга, гар утас, шуу­дан харилцаанд 780 мянга, ном хэв­лэл авахад 259 мянган төг­рөг гээд тоочоод байвал элбэг 20 гаруй сая төгрөг болох аж. Эрх мэдэлгүй мөртөө улсын төс­вөөс дээрх хэмжээний  мөн­гө зул­гаачихдаг энэ албан ту­шаа­лыг хэвээр үлдээснээрээ тат­вар төлөгчдийн халааснаас тэр­бум 300 гаруй сая төгрөгийг  “хум­салж” байгаагаа эрх баригчид мэ­дэж байсан нь лавтай. Үүнд мөн­гөнөөс илүү гай тарьж мэ­дэх бас нэг таагүй үр дагавар бай­гаа нь өөрсдийгөө улс төрч гэж бодогчдын армийг тэл­сэн явдал. Энэ гайтай албан ту­шаалд өндрөөс бууж байгаа гэ­хээ­сээ илүү өндөрлөг өөд өгсөж яваа хүмүүс ихэвчлэн суудаг. Намд ажиллаж гүйж байгаад дэд сайд болсон бол хэн ч улс төрч гэж харна, өөрөө ч тэгж бод­но. Ингээд л улс орны хөг­жилд хамгийн их саад болж бай­гаа “улстөржилт” хэмээх түй­мэрт нэгэн цучил нэмэгдэх нь тэр. Нэрийг нь хэлээд яах вэ, улстөрчид шинээр төрж гарч бай­на аа, байна. Улс төржилтөд том хувь нэмэр оруулж, жижиг на­муудаас шинэ улстөрчдийг бэлт­гэх бодлого барьсан АН-д таларх­лаа гэх үү.
Ам асуух бас нэг далим “Сайд нарын айлчлал”
Шинэ Засгийн газрын гол зо­рилго нь төсвийн үрэлгэн байдлыг хязгаарлах байсан ч дэд сайдын томилгоогоор энэ зорилгоосоо ухарсан гэдгээ харуулсан. Тэгвэл энэ зорилтыг хангах чиглэлд хийсэн бас нэг зарчмын шийдвэр нь агаарт замх­­рах төлөвтэй. Тэр нь Зас­гийн газрын сайдуудын гадаа­дад хийх айлчлалыг жилд хоёроос дээшгүй байхаар тог­тоох тухай. Одоогийн байдлаар сай­дууд дээд хязгаартаа аль хэ­дийнэ хүрээд байгаа. Ер нь салбарын сайд хүн бүтэн жилд хоёрхон удаа гадаадад айлч­лах нь хангалттай хэмжээ биш. Тэгэхээр сайдыг хоёроос дээш­гүй удаа айлчлал хийж байхаар зо­хицуулсан нь өөрөө алдаа, энэ талаар олонд ил зарласан нь бүр ч том алдаа болж байна.
Х.БАТСАЙХАН 

www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 25, 2012 9:59:04 am )

    ёстой дан тэнэг баагий нарын цуглуулга набор боллоо до одоо яая гэхэв өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг сонгогчид минь 3 жилийн дараа өр гэж өттэй нохой УБ гэж бөмбөгдүүлсэн газар шиг болно до

  • Anonymous (September 25, 2012 12:53:54 pm )

    ardchilsan namiinhan gej bugd medleggui bolowsrolgui muugaa l sn hiideg songogchdiig unuu margaashiin tawan tsaasaar huurch heden suudal iluu awchaad odoo tenegtelel dundaa yawj bn daa gej…

  • Anonymous (September 25, 2012 4:00:32 pm )

    ZA TEGEED MAN YU HIISEN YUM BUUN L ALDAA, UNUUDRIIN BAIGAA MONGOLIIN ARCHAAGUI BAIDAL SHUUD TEDENTEI L HOLBOOTOI, AN-G AJLIIG NI ZUGEER HIILGEED 4 JILIIN DARAA HAR. UCHIRGUI ESERGUUZEED BGA HUMUUS BUGD NO-TOI AVILGATAI TEMZEH AJIL EHELJ BGA BOLOHOOR UURSDIINH NI HULGAI ILRENE GEED SHEES CHIN GOOJIJ BGA BIZ.

antalya rent a car