
Дараа нь макүүчид гарч ирсэн Кёкүтэнхо урьд нь бөхөөр хичээллэж байгаагүй хэрнээ төдий амжилт гаргасанд нь бид дуртай байдаг байлаа. (Харин нас хэвийж ирээд түрүүлчихнэ гэж ёстой хэн ч санаагүй биз. Сүмогийн дэвжээг бурхан Монголд өгчихжээ. Хэн хүнгүй баярлаж, ”за Цэвэгнямынхаа түрүүг нэг угаачий” гэж гүрүүшкээ харшуулж байлаа).
Тэгж байтал 2000 оны хавиар манай 6 залуу заан гэдэг шиг Кайо, Мусояма, Чиотайкай, Точиазүма, Таканонами нарын үе эхэлсэн. Паах, дийлдэшгүй амьтад, шилдгүүд! Тойрч үзэлцээд л. Доогуур нь бас баахан аймар амьтад.
Удалгүй монголын гуравдахь бөх макүүчид барилдлаа гэж шуугисаар Аса гарч ирэв. Аягатай усанд дусал цус дусчих шиг л тэс өөр өнгө аяс ороод ирсэн. Нөгөө мундагуудаас бэргэж байгаа ч юм алга. Зэрлэг бар шиг барилдаантай, сэтгэл зүй гэж зүгээр хад. Зэрэгцэж гарсан “найз” нь Котомицүки. Үнэхээр шаламгай, дайчин, ухаалаг бөх. Эхэндээ тэр хоёр өгөө аваатай үзэж байснаа сүүлдээ аварга нь аваргынхаа замаар явж, нөгөө нь тэгээд тэгсгээд дунджаас дээгүүрхэн байсаар карьераа дуусгасан.

Дагвааг бараг озэки автлаа зөвхөн зоригоороо, давна гэсэн хатуу сэтгэлээрээ л ялж байсан болуу гэж бодно. Учир нь Асагийнх гэх барилдаан төлөвшөөгүй байсан санагддаг. Харин озэки болсон үеэсээ ёстой баараггүй бааварладаг болсон. Өрсөлдөгчийгөө бариа зөрүүн дээр биш барьж, базаж хаядаг болов. Арван шаттай гишгүүр байлаа гэхэд Аса 10 дахь дээр нь зогсож, дараагийнх нь арай чүү 6 юм уу 7 дээр л зогсож байх шиг. Точиазүмаг түүний хамгийн сайн өрсөлдөгчид тооцно. Гэлээ гээд тэр Асаг жаахан “удаан л тэсэхээс“ биш өгөө аваа ярихгүй. Котоошюүг гарч ирэхэд нь бид, “за энэ л эвгүй дээ” гэж түгшдэг байсан. Аса нэг удаа зөрж маваши атгаад бүр унасан. Гэвч дорхноо барилдааных нь аргыг олж түүдэг шиг л өнхрүүлдэг болчихсон доо. Бүгдээрээ л дэвжээн дээр гарангуутаа зөөлөн унахаа бодож эхэлдэг байсан гэхэд хилсдэхгүй.
Анх удаа монгол хүн дээд зиндаанд түрүүлсэн башё зүүд биелэх шиг л, монголд олимпийн аварга төрөх шиг л арьс бэржийлгэж, зүрх хөөргөж байлаа. Бярны цуглуулга Ваканосатог эгц мордож зүтгэсээр байгаад тас гэдрэг нь унагасан… харин монгол хөвгүүдийн мөнхийн алдрыг сүмогийн хатуу дэвжээн дээр босгосон.
Дагваад хүнээс өндөр нуруу, хүмүүн бусын бяр байгаагүй. Харин аваргын зүрх, аваргын сэтгэл байжээ.


Сүмогийн ертөнцөд гоморхосон монгол хүмүүсийн сэтгэл тайтгарч байгаа нь мэдрэгдэж байна. Ахиад хоёр аварга, сайхан даа. Монгол наадмын дэвжээ шиг өег болоод ирлээ. Дагваа аварга уржигдар Японыг зорьж өчигдөр твитэр хуудсандаа ийм зураг байршуулжээ. Тэр гурав гэж, өдийд амаа чилтэл буу халж, жаргаж байгаа гурван уул суугаа биз ээ.

Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2012 2:06:26 pm )
saihan niitlel bna LIKE
-
Anonymous (September 24, 2012 3:12:12 pm )
saihan niitlel bna
-
Anonymous (September 24, 2012 3:12:41 pm )
Сайхан бичжээ. Тэр аваргын зүрх, аваргын сэтгэл, гэдэг үг чинь жинхэнэ сүр орууджээ. амжилт
-
Anonymous (September 24, 2012 3:13:30 pm )
Сайхан бичжээ. Тэр аваргын зүрх, аваргын сэтгэл, гэдэг үг чинь жинхэнэ сүр оруулжээ. амжилт
-
Anonymous (September 24, 2012 3:43:19 pm )
ene buh um uu heden mahan guzeeniid yagaad bgaa ni medegdehgui novshiin umnaas boliod eh orondoo irj um hiih heregtei sh de.
-
Anonymous (September 24, 2012 4:17:06 pm )
ñàéõàí ìýäýý áàéíà.
-
Anonymous (September 24, 2012 5:01:27 pm )
baharhaj bn mongol 3 huugeeree ene beh yumuu genuu muu usan tolgoi tcusan suulga tcarailsan yum yu geed baigaay beh meduu cham shig chacharhainii bulchirhai medehguildee muu usan tuudeg duugai bai zaa
-
Anonymous (September 24, 2012 8:10:45 pm )
сайхан сайхан бид монголчууд шүү дээ
-
Anonymous (September 24, 2012 9:32:25 pm )
yneheer mundag udahgyi anand boloh bha
-
Anonymous (September 24, 2012 9:43:21 pm )
ene niitleliig bichsen hun setguulchdiin nuuriig ugaahaar saihan bichjee. busad etguulchid uun shig saihan bicdeg boloh boltugai
-
Anonymous (September 25, 2012 8:26:21 am )
САЙХАН БАЙНА ДАВАГДОРОЖ АВАРГИЙН ГАРАГСАН ЗАМААР ДАРААГИЙН МОНГОЛ АВАРГУУД АЛХАН ОРОЖ ИРСЭЭР БАЙНА
-
Anonymous (September 25, 2012 8:30:52 am )
МОНГОЛЧУУД БИД НЭГДЭЖ НИЙЛЭЖ ЧАДВАЛ БЭРТЭГЧЭН ЗАН ШУНАЛЫН СЭТГЭЛЭЭСЭЭН САЛАЖ
ЭХ ОРНОО ГЭСЭН НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР ЗАМАНБАЛ ЯЛАХГҮЙ ДИЙЛЭХГҮЙ ЗҮҮЛ ГЭЖ ҮГҮЙ
ҮҮНД МОНГОЛ ТӨР МАШ ИХ ҮҮРЭГТЭЙ ИРГЭДЭЭ БЭРТЭГЧЭН ЛУЙВАРЧАДЫГ ТӨРИЙН ЭРХЭНД
СОНГОЖ ГАРГААД БАЙВАЛ МОНГОЛ СҮҮРНЭ ЭНЭ ИХ ХУРАЛД БИД ХЭДЭН ЭХ ОРОНЧ ХЭДЭН БЭРТЭГЧЭН ШУНАЛТАН ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ СОНГОСНООН ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ САНАЛ ХУРААЛТААР ХАРЛАА БИШ ҮҮ САНАЛ ӨГСӨН НЭРЭСИЙГ АЙН ХАРААРАЙ -
Anonymous (September 25, 2012 9:16:34 am )
ИХ ХУРАЛД ЭХ ОРНООН ГЭСЭН ЗҮРЭХ СЭТГЭЛТЭЙ НЬ ХЭД БАЙНА
МӨНГӨ АВИЛГАЛ БОДСОН ЭХ ОРНООН ХУДАЛДАГЧ ЛУЙВАРЧАН ХЭД БАЙНА ГЭДЭГ
ЭНЭ ОЮУНТОЛГОЙН ГЭРЭЭГ ДАХИН ХЭЛЦЭЖ САЙЖРУУЛАХЫН ЭСРЭГ САНАЛ ӨГСӨН
БАЙДАЛААС ИЛ ТОД ХАРАГДАЖ БАЙНА САНАЛ ӨГСӨН НЭРЭСИЙГ ХАРЛАА
ЗАРИМ НЭГ ХҮН НАМЫН ШАХАЛТАНД ОРСОН БОЛУУ НАМ ГЭЖ ЛУЙВАРЧАДЫН СЭМ НЭГДЭЖ НАМ ХУЙВАЛДАЖ ЭХ ОРНОО СОХОР ЗООСООР ХУДАЛДАГ ГАЗАР БОЛЖЭЭ ОДОО
ШУДРАГ ЁС ЭВСЭЛД Л ИТГЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА ИТГЭХ НАМ БАЙНА УУ
НАМ ХЭРЭГҮЙ ЗҮҮЛ БОЛЖЭЭ МОНГОЛД НАМ ШИГ ЛУЙВАРЫН ҮҮР ХЭРЭГҮЙ
АРДЫН ТӨР АРДЫН ЗАСАГТАЙ АРДЫН ЭРХТ УЛС БАЙХ ХЭРЭРТЭЙ СОНГУУЛ ЭНЭ ЖАРЧАМААР ЯВАГДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН ЭЗЭН БОЛ АРД ТҮМЭН ЮМ ДАРГА НЭРТЭЙ ЛУЙВАРЧАН
ТӨРИЙН ЭЗЭН БИШ АРД ТҮМЭНД ҮҮЛЧЛЭХ ЁСТОЙ ЦАЛАНТАЙ БООЛ БАЙХ ЁСТОЙ ЮМ
ГЭТЭЛ ОДОО ХАРИН ЭЗЭН МЭТ ЗАГНАЖ БАЙНА ЭНЭ БОЛ АРД ИРГЭДИЙН БУРУУ
БИД СОНГУУЛААР ЛУЙВАРЧАНД ХУУРТАЖ ИЙМ БАЙДАЛД ХҮРЛЭЭ ЖЭШЭЭ НЬ БИД ХУЛГАЙЧ НОХОЙГ ХОНИО МАНУУЛХААР ЯВУУЛСАН БАЙНА НОХОЙ ХОНИЙГ МИНЬ ИДЭЖ БҮР ДАВРААД ЭЗНЭЭН УРАЖ БАЙНА ХОТООН ЧОНОНД ХУДАЛДАЖ БАЙНА ҮҮНИЙГ ЗОГСООХОД АРД ТҮМНИЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ЗҮРЭХ ДУТАГДАЖ БАЙНА МОНГОЛ ХҮН ГАДНИЙ УЛСАД ЭХ ОРНИЙХОО
НЭРИЙГ ДУУРСГАЖЧАДАЖ БАЙХАД ЭХ ОРОНДООН БАЙГАА МОНГОЛЧУУД БИД МӨН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ
ХҮМҮҮС БОЛЖЭЭ ХЭЗЭЭ БОЛТОЛ ЛУЙВАРЧАДЫГ ТӨРИЙН ЭРХЭНД ЗАЛАЖ АРД ОЛОН
ЯДУУ ЗҮДҮҮ ӨЛӨН ХООСОН ЯВАХ ВЭ ХЭЗЭЭ УХААРАХ БЭ ХӨЛ ИЙН УЛ УЛАЙЖ МӨР ЦООРОЖ
ГЭДЭС ХОНГОЙЖ ТАРАНШИЙНИЙ НҮХ БАРААДАЖ ХУЖААД ЗОДУУЛАН ЗАРАГДАЖ НОХОЙ ШИГ БОЛСОН ХОЙНОО УХААРХУУ АР ТҮМЭН МИНЬ ОДОО ҮҮНИЙ ЭХЛЭЛ ТАВИГДСАН ШҮҮ
ЦАГААН ТОЛГОЙН ХОГ ДЭЭР МАШ ОЛОН ХҮН БАЙНА ОРШУУЛГАН ДОТОР ГЭРЭЭН БАРИЖ ХАШАА ТОЙРУУЛААД УДАЖ БАЙНА ТАРАНШИЙНИЙ ХҮҮМҮҮС ГЭЖ БАС БАЙНА ХУЖАА НАРТ БООЛЧОЛОГДОЖ ЗОДУУЛАЖ АЛУУЛАЖ БАЙНА ХУЖАА НАР МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДААГ ХҮРТЭЛ ЗОДОЖ БАЙНА ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙГ ХАХУУЛЧ ЛУЙВАРЧАДААС ХУЖАА НАР МӨНГӨӨР ХУДАЛДААЖ АВСАНИЙ НЭГ ИЛРЭЛ МӨН МОНГОЛЧУУД МИНЬ ЭНГЭТЛЭЭН ДОРОЙТОХ ЁСГҮЙ АРД ТҮМЭН БИШ ЮМ САН -
Anonymous (September 25, 2012 9:56:18 am )
ийм сайхан эерэг нийтлэл уншаагүй удсан байна. баярллаа.
-
Anonymous (September 25, 2012 3:31:08 pm )
үнэхээр сайхан нийтлэл байна. энэ 3 аваргын 2 нь өвөрхангайн гаралтай гэж бодохоор Өвөрхангай бөхийн өлгий нутаг юм даа
15 Comments