Мобикомын нэгэн хэрэглэгч тав хоногийн хэрэглээнийхээ төлбөрийг тооцож үзээд мэл гайхжээ. Түүнд төлбөрийн тооцоонд нь ямар нэгэн байдлаар мөнгө нэмж бичээд байх шиг хар төржээ. Ингээд гол нь Мобикомд биш, өөртөө итгээгүй учраас шалгахаар шийдсэн байна. Энэ бол ердөө л тав хоногийн хугацаа. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд огт яриагүй бөгөөд хэдэн мессеж л явуулжээ. Тэгээд тооцооны хуудсаа аваад төлбөрийн судалгаа хийсэн байна. Хэрэглэгч 2012.09.14-2012.09.19-ний өдрийн хоорондох хэрэглээнийхээ дэлгэрэнгүй биллийг Мобикомын салбараас авчээ. Үүнийг та бүхэн харж байна.
Тав хоногийн хугацаанд уг хэрэглэгчийн төлбөр ердөө 955,2 төгрөг болсон байна. Гэвч Мобиком корпорацийн “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэсэн нүдэнд нь туссан ч 510 дугаараар төлбөрөө шалгажээ. 2012.09.14-ний байдлаар 18915 төгрөг гарсан байна. Дараа нь 2012.09.19-ний өдөр шалгахад 22974 төгрөг болсон байв. Өмнөх дүн дээрээ нэмбэл 18915+955=19870 төгрөг болж байна. Харин 22974-19870=3103 төгрөгийг Мобиком илүү нэмжээ. Иймээс хэрэглэгч 3103 төгрөгийг илүү төлөх болж байгаа юм.
Иймэрхүү маягаар Мобиком корпорацийн илүү харж, билүү долоосон байдал байнга шахам гардгаас тэд “Таны төлбөр биднийг хөтөлнө” гэсэн уриагаар сольжээ. Монголын хэрэглэгчид ерөөс ихэд хүлцэнгүй, нөгөө талаар ямар ч тооцоогүй, бас залхуу хүмүүс. Хэрэглээний багцаасаа шалтгаалан 9909, 9911 гэх мэт дугаарын хэрэглэгчид сардаа дор хаяж 30-40 мянган төгрөг илүү гараад байх шиг байнаа гэж харддаг мөртлөө шалгахыг төвддөггүй.
Засгийн газрын агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шинэхэн дарга О.Магнайгийн нэн түрүүнд анхаарлаа хандуулах асуудлын нэг бол яах аргагүй Мобикомын төлбөр тооцооны асуудал мөнөөс мөн. Дээрх жишээ бол цаг зав гаргаж тооцооны хуудсаа шалгасан нэгэн хэрэглэгчийн гомдол санал. 1,3 сая хэрэглэгчтэй хэмээн томордог Мобиком монголчуудаас хичнээн тэрбум төгрөг саадгийг хэн мэдэх билээ. Дээхэн үед үүнийг дансны аргаар иднэ гэдэг байсан. Одоо бол 1,3 сая хэрэглэгч дээр сар бүр мянга мянган төгрөг гардаж нэмээд байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр санхүүгийн төлбөр тооцооны программд хуруугаа ч хөдөлгөхгүй мөнгө иддэг арга чарга байна уу, О.Магнай дарга аа.
Х.Аянга
Эх сурвалж: shuud.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 24, 2012 1:29:59 pm )
Bolidoo bill iluu bichdeg tuuh 1990 ond duussan shuu dee. ingej negnee doosh hiigeed l shudarga ursuldutsguu zaluusaa
-
Anonymous (September 24, 2012 3:42:22 pm )
ynen sh tee. MObicom ROAMingeer bol byr ilyy tololt xycana shyydee. Barimt baina. Chinad roaming xiigeed 2 xonood irexed 875000 tog garcan sh tee. teriig shyyxeer jabaad ch toloxooc oor arga baigaagyi, namaig shyyxeer jabj baixad Japan jabcan xyyxen roaming xiigeed 7 xonood irexed 6 caj togrog garcan geed yilaad bailee. Er ni lyibariin mobig shalgax xeregtei sh tee
-
Anonymous (September 24, 2012 3:45:55 pm )
shyyxiinxen meddeg xernee Lyibariin xeregt ni tyclaad baidag ni ix conin canagdcan shyy. Bayangoliin shyyxiinxend ychir baidlaa cain xelcen bolobch ta tol l gedeg gants ygiig xelj bailee. Ingej boloxgyi ee. Myycain lyibarchdaar nytag deeree idyylchix um baina l daa. Temtsie . xooe. Myycain Lyubarchiig zailyylie.
-
Anonymous (September 25, 2012 8:36:32 am )
YANAA BUR AICHLAA ENE ASUUDLIG TSEGTSLEH HEREGTEI BAINA ER NI SKAITEL CH BOLGODOG UMUDA
4 Comments