antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2012 7 comments

“Сүнс”-тэй барилгууд сүндэрлэсээр байх уу

нийтлэсэн Admin

Даварсан барилгын компаниудад даруулга хэрэгтэйг мөн ч их сануулсан даа.

Нэг чихээрээ оруулж, нөгөөхөөрөө гаргадаг “гаж” дарга нарын балгаар эрдэнэт хүний амь үнэгүйдэж өглөө гэрээсээ гарсан иргэн үдэш харихгүй өөр ертөнц рүү одох боллоо. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Өнөөх зөвшөөрөл, лицензийг дур мэдэн олгодог том толгойтнууд хааччихав.

Хэрэг, явдал чимээгүй болохыг хүлээж, хэн нэгний шийдвэрт авлига гээчийг атгуулахаар зэхэж байна уу. Нийслэлд баригдаж байгаа барилгын ихэнх нь зөвшөөрөлгүй болохыг хотын мэр илчилсэн. Ингээд ч зогсохгүй зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэр гарч барилгын эздийг сандаргасан. Харамсалтай нь шинэ даргын ширүүхэн шийдвэр хүчгүйдэж, хөрөнгө мөнгөтэй барилгынхан хүний аминд хүрсээр байна.

Өнгөрсөн хоногуудад гарсан барилгын осол үүнийг чинь батлаад өгөх биз. Барилгын ослоор нас барагсдын ихэнх хувийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг.
Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын компаниудад шалгалт хийдэг ч хэний эзэмшлийнх ямар компани зөрчил, дутагдалтай ажиллаж байна вэ гэдгийг зарлахаас айдаг. Аргагүй шүү дээ. Ард нь төрөөс төрсөн тэрбумтнууд айлгаж сүрдүүлээд амар заяа үзүүлдэггүй байлгүй.

Улаанбаатарт баригдаж буй барилгын 79 нь зөвшөөрөлгүй хууль зөрчсөн гэх. Тэгвэл эдгээр барилгын цаана мөн тооны эрх мэдэлтнүүд байж таарна. Тухайлбал, “Нар урт”, “Бат трейд си”, “Эдшил”, “Саруул шилтгээн”, “Юнайтед файнанс”, “Авзага трейд”, “Монгол льюс”, “Болор мэлмий”, “Цэцэнс”, ’’Монтед”, “Ромашка”, ’’Сүнжин гранд”, ИНЕГ, “Кей си би”, “Эко констракшн”, ’’Дашваанжил”, “Далан даваа”, Гаалийн ерөнхий газар, “Эрчим орд” зэрэг газар дур мэдэн барилгын захиалга өгчээ. Түүнчлэн С.Жаргал, С.Чинзориг, Д.Дашдаваа, Ш.Адьшаа, Г.Баатар, Ц.Бямба, Б.Бямбасэлэм, Н.Бадам, В.Чойжилсүрэн, н.Хосбаяр, Л.Чинбат, Б.Өсөхжаргал гээд хууль бус барилга бариулсан иргэдийн нэрс дурайна.

 

Нийслэлд алга дарам газрын дайн болж байхад ар хударгаар нь эрх мэдэлтнүүд газрын наймаагаар хөлжиж барилга барих нэрийдлээр хүнии амиар зугаацаж сууна. Барилгын ослоос болж бэртэж гэмтсэн цаашлаад амь насаа алдсан иргэдийн бүртгэл цагдаагийн байгууллагад тэмдэглээстэй байгаа. Энэ төрлийн осол жилээс жилд нэмэгдэж байгаа нь амьд явах эрхэнд аюулын харанга дэлдээд буй. Баригдаж буй барилгын доогуур гарахдаа тархи толгойгоо барьж, дээшээ харж бүдчин гүйх иргэдээ хараад нэг өрөвдмөөр.

“Осол осол” гээд орилж байх хойгуур дахиад хоёр хүн бэртэв

Хүний аминд хүрсэн барилгуудыг цухас дурьдая. Хан-Уул дүүргийн III хороонд “Оймон” компанийн баригдаж буй барилгын хучилтын хэв хийж байсан 32 настай ажилчин наймдугаар давхраас долдугаар давхар руу унаж гэмтсэн. Мөн Хан-Уул дүүргийн XV хороо “Натур Хаус” компанийн туслах ажилчин “Тектоник” ХХК-ийн наймдугаар давхраас унаж нас барсан байна.

 

Хан-Уул дүүргийн III хороо Нүхтийн аманд шинээр барьж байсан барилга нурж зургаан хүн дарагдаж нэг нь нас баржээ. Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх “Баянгол” эмнэлгийн урд баригдаж буй барилгаас 20-25 орчим насны залуу унаж амиа алдсан. Осол гарч хүний амь эрсэдсэн ч барилгын ажил хэвийн үргэлжилж тэнгэр баганадан сүндэрлэсээр баригдсаар байгаа юм.

 

Түүнчлэн сүр дуулиантай баригдсан Тусгаар тогтнолын ордноос ажилчин нь агааржуулах хоолой руу унаж бэртсэн. Сүхбаатар дүүргийн I хороонд баригдаж байсан барилгын 12 давхраас хүн унаж нас барсан хэргийг шалгаж байгаа. Барилгын компаниудтай холбоотой осол үүгээр дуусахгүй. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Саппорогийн тойргоос III, IV хороолол руу эргэдэг замын хажууд баригдаж буй барилга дээр ажиллаж байсан кран унаж, дэргэдүүр нь өнгөрч явсан бяцхан охиныг дарж амийг нь авч одсон.

 

Мөн “Тэнгис” кино театрын урд талд баригдаж буй 16 давхар барилгын дээрээс бэхэлгээний төмөр унаж 19 настай залуугийн амийг хөнөөсөн. Гэтэл өчигдөр 13.30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж байсан барилгаас хоёр ажилтан унаж, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдэж амь нас нь дээсэн дөрөөн  дээр байна. Уг барилгын ажлыг “Төгс-Үлэмж” компани гүйтцэтгэж буй гэнэ. Харин захиалагч нь “Мандал алтай” компани аж. Тус компанийн захирлыг С.Балдандорж гэдэг юм байна. Гэмтэл авсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэн эмчилгээнд хамруулж эхэлжээ. Осол гарсан шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж эхлэв.

Манай улс барилгын ослоор толгой цохиж эхэллээ

Дэлхийд барилгын ослоор жилд 2.2 сая амь үрэгддэг гэх судалгаа бий. Тэгвэл энэ осол ч манайд хамаатай болж. Өдөр алгасахгүй барилгын осол гарч иргэдийг хохироосоор байна. Албан бус мэдээллээр манай улсад сүүлийн таван жилд 480 гаруй иргэд барилгын ослоор бэртэж гэмтсэн гэх. Үүний дийлэх хувь нь амиа алдаж ар гэрийнхэн нь шаналсан тоон үзүүлэлттэй. Ингээд бодохоор чимээгүй тахал болсон барилгын салбарыг байх уу, үгүй юу гэдгийг нь ярих цаг аль хэдийнэ болсныг сануулах шиг. Бид дараагийнхаа дугаарт зөвшөөрөлгүй баригдсан барилгын компаниудын нууц ноёдыг илчлэх болно.

 

Б.Чанцал
Эх сурвалж:”Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (September 20, 2012 10:15:18 am )

    МОНГОЛЧУУДАА, АВЛИГАЧ ЛУЙВИРЧДИЙН ЭСРЭГ БҮГД САНАА НИЙЛЖ ТЭМЦЭХГҮЙ БОЛ НЭГ ЗАЛУУ ТӨМӨРТ ЗОХИЛУУД НАС БАРСАН, НӨГӨӨ ТАЛД НЬ ТЭР ТӨМРИЙГ ГАРААСАА АЛДАЖ УНГАСАН ЗАЛУУГ ШИЙТГЭЭД НӨГӨӨ ДАРГА, АВЛИГАЧИД ЦЭВЭР ҮЛДЭНЭ, ТЭД ЦААШ ЛУЙВИРАА ХИЙСЭЭР Л БАЙХ БОЛНО. БИД БҮГД НИЙЛЖ ТЭР БАРИЛГЫГ НУРААЯА НУРААЯА

  • Anonymous (September 20, 2012 10:25:52 am )

    нураая аа жагсая дэндэж байна ард түмнийг минь нэг нэгээр нь гэнэтийн осол нэрийн дор хядаж байна. Энэ бол санаатай хэрэг яаж бодсон өдөр дарааллан ийм юм болно гэдэг байж болох уу? өмхий хужаа нартайгаа нийлээд нэг нэгээр нь алж дуусгах санаатай юм биш үү яагаад осолд орсон хүмүүсээс нэг ч хужаа байхгүй дандаа монгол сайхан залуучууд үхээд байгаа юм

  • Anonymous (September 20, 2012 10:39:13 am )

    ХУД-ын 11 хороонд Туул голын эрэг дээр 3 тусдаа барилга баригдаж байна. Зөвшөөрөлгүй баригдаж буй тул холбогдох байгууллага нь шалгаж өгнө үү.

  • Anonymous (September 20, 2012 11:00:19 am )

    3 жилийн өмнө манай ах бас байгууллагынхаа буруугаас барилга дээрээс унаж нас барсан. тэр үед МХЕГ-с дүгнэлт авах гэтэл Содбаатар дарга /одоо их хурлын гишүүн/ манайд хамаагүй, манай байцаагч дүгнэлт гаргаж өгөх ёсгүй гэсэн. СБД-ийн прокурор Үүлэн, Лхагвасүрэн, мөрдөн байцаагчид манай ахыг өөрөө унасан, амиа хорлосон, тэр компани нь барилгын компани бтш учир ХХАА сахиулах шаардлагагүй гэсэн дүгнэлтүүд гаргасан. Бид аюултай нөхцөлд амьдарч байгаа, мөн хүн үхэхээр мөнгөтэй хүмүүс ямарч дүгнэлт гаргуулаад уснаас хуурай гардгыг би нүдээрээ үзсэн. Осол гарах бүрт холбогдох хүмүүст нь хариуцлагыг нь хүлээлгээд явсан бол ард иргэд ажилчид ийм байдлаар харамсалтайгаар хорвоог орхихгүй байх байсан даа.

  • Anonymous (September 20, 2012 11:30:07 am )

    mongolchuud negdej chadahgvi ils yum mashind dairuulj bgaa hvvhed, barilgyn hamaaraltai amia aldaj bgaa zaluus gd ochnoon tochnoon yum bolj bhad bichseer yrisaar bgaa ch bvgd l chiw chimeegvi. ene luiwarchid erh medeltnvvded sanuulga ogoh hertegtei tsag hugatsaa n bolson baimar yum. bvh mongol negdej chaddagvi yum gehed zaluus n duu negtei negdmeer yum

  • Anonymous (September 20, 2012 11:32:55 am )

    Бат-Үүл ганцаараа тэмцээд дийлэхгүйээ. Тэр авилгалд идэгдсэн цагаан гартнуудыг олж илчлэхэд ард түмний оролцоо их хэрэгтэй. Тэр тогтолцоог хэрэгжүүлмээр байнаа

  • Anonymous (September 20, 2012 12:39:22 pm )

    arai l dendej bna da.ene zasag toriin bj bga,ard tumnii mini bj bga 2 hetsuu l bna da.bolj bgaa yum neg alga.bugd dor doroo huviin toglolt hiigeed yamarch hariutslag alga.yadaj vldej bgaa vr huuhed,viliin vr 2oo bod.

antalya rent a car