Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-гийн орон сууцнуудын ус дамжуулах төвийн барилгын газарт 14
давхар барилгыг зөвшөөрөлгүй барьж байгаатай 2010 оноос оршин суугчид тэмцэж эхэлжээ. Ус дулаанаар хангах төвгүйгээс гадна нар салхи үзэх боломжгүй болсон тэдний тэмцэл одоог хүртэл үр дүнд хүрэхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлсээр байна. “Гацуурт”-ын Л.Чинбатын гэгдэх тус барилгын талаар сурвалжлалаа.
Хоёр жилийн өмнөөс хэл ам татлах болсон барилга аль хэдийнэ 13 давхар болтлоо сүндэрлэжээ. “Бага тойруу”-гийн эргэн тойрны орон сууц, албан газарт ажиллаж, амьдарч буй 1500 гаруй хүнийг ус дулаанаар хангах “ЦТП” төвийг байгуулахаар 2010 онд Нийслэлийн ИТХ-аар төсвийн зохицуулалтын хөрөнгөөс 120 сая төгрөгийг баталжээ. Үүний дагуу тендер зарлан ус, дулаан дамжуулах барилгын ажлыг эхлүүлсэн ч “Гацуурт” компанийнхан үйл ажиллагааг нь зогсоож, өөрийн мэдлийн байраа сүндэрлүүлсэн байна. Барилгынхан амралтгүй ажилладгийг оршин суугчид хэлж байна. Энэ нь тэдний тав тухыг алдагдуулж, нийтийн эзэмшлийн талбайг нь эзлэн түрэмгийлж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байв. Тус барилгатай хаяа залгах байрны оршин суугч Ц.Батаа ийнхүү ярьж байна.
ЗОЧИД БУУДАЛ БАРИВАЛ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН ГАЗАР БОЛНО ГЭСЭН ҮГ
“Гацуурт”-ын гэх энэ барилга оршин суугчдыг шөнө амраахгүйгээр барахгүй, тоос шороо босгож, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байна. 13 давхар энэ барилга ямар зориулалтаар баригдаж байгаа нь мэдэгдэхгүй. Хэрэв айл орох юм бол хэчнээн айл орох вэ. Тэд мэдээж машинтай. Хаана тавих юм. Явган хүний зам байхгүй. Ийм орчинд барилгын ажил явуулсаар байгааг гайхаж байна. Магадгүй зочид буудал баривал биеэ үнэлэгчдийн газар болно гэсэн үг. Барьж эхэлж байхад л бид тэмцэж эхэлсэн. Гэвч одоог хүртэл бидний гомдол шийдэгдэхгүй байна. Сүүлийн үед барилгын осол маш их гарч байна. Тиймээс энэ барилгаас айгаад хажуугаар нь явдаггүй. Явж байгаад өртчих юм бол манайд хариуцлага хүлээдэггүй болсон цаг. Харин сүүлийн үед хүний үнэ цэнийг тооцож болох тухай манай хуульчид ярьж эхэлж байна лээ. Тэр саналыг дэмжиж байна. Хэрэв хүний амийг үнэлдэг болчихвол хариуцлага өндөрсөнө.
“ГАЦУУРТ”-ЫН БАРИЛГА СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛАВ
13 давхар барилгын эргэн тойронд цэцэрлэг, дээд сургууль, эмнэлгийн байгууллага үйл ажиллагаа явуулах аж. Барилгаас нэг метр орчим зайд хаяа дэрлэн орших Олон улс судлалын дээд сургуулийнхан хичээлээ үргэлжлүүлж чадахгүй байгааг дуулаад тус сургуулийн захирлаас дараах зүйлийг тодрууллаа. 20 орчим жил үйл ажиллагаа явуулж байгаа Олон улс судлалын дээд сургуулийнхан 400 гаруй суралцагчтай. Сургуулийн II байрны лекцийн танхимд хичээллэх боломжгүй болжээ. Учир нь нэг алхамын зайд сүндэрлэх “Гацуурт”-ын барилга агаар, салхи орох цонхыг нь хаагаад зогсохгүй хэд хэдэн удаа хагалсан аж. Түүнчлэн харанхуй хонгил мэт лекцийн танхимын цонхыг барилгынхан цементээр “будчихаж”. Барилга дээр ажиллаж байгаа хятад, солонгос ажилчид оюутнуудыг өдөж, хоргоогоод байгаад эмзэглэж буйгаа сургуулийн захирал Д.Нарандулам хэлж байна. Өдөр шөнөгүй амралтгүй ажиллахдаа мотор ажиллуулж, цутгалтын машинууд ээлжлэн ирж эргэн тойрны хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг байна. Тэрээр “Оршин суугчдын хамт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хандаж шалгуулахад хууль, дүрэм зөрчиж байгааг баталсан хариу өгсөн. Хууль зөрчөөд байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандахаар хариу өгөхгүй юм. Ялангуяа хотын Ерөнхий архитектур Э.Хүрэлбаатарт гурван удаа бичиг хүргүүлсэн. Одоог хүртэл хариу ирүүлээгүй. Барилгынхантай уулзаж, учрыг лавлах гэхээр харилцах хүн байхгүй. Сүхбат аваргын сургуулийн хүүхдүүд гээд том биетэй залуучуудаар хамгаалуулж байгаад л барьж байсан. Хотын өмнөх удирдлагууд ямар ч арга хэмжээ авдаггүй байсан. Ард түмнийхээ эрх ашгийг өчүүхэн ч боддоггүй. Бид нийслэлийн өмнөх удирдлагуудад олон удаа хандсан ч хэн ч арга хэмжээ авдаггүй. “Гацуурт”-ын Л.Чинбатыг Монголын төр дийлдэггүй юм байна. Нийслэлийн шинэ удирдлагууд үүнийг шийдэж өгөхийг л хүлээж байна.
НИЙСЛЭЛИЙН УДИРЛАГУУДЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан тэмцсээр байгаа “Эрдэм” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга Н.Бумбараас дараах зүйлийг тодрууллаа.
-Ус, дулааны төвийн газарт барьж байгаа энэ барилгын талаар удаа дараа шүүхэд хандсан гэсэн. Ямар хариулт өгч байна вэ?
-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс ус дулаан дамжуулах төвийг барих нь зөв гэсэн 2010 оны нэгдүгээр сарын 22-ны 48 тоот шийдвэр гарсан. Гэтэл барилгын ажил эхлээд байтал “Гацуурт”-ынхан нураагаад, бөөн хэл ам болж өдийг хүртэл шийдэгдэхгүй, барилга ч баригдсаар байна. Бид удаа дараа шүүхэд хандаад барилгыг албадан зогсоох шийдвэр гаргуулсан. Шүүхийн албадан гүйцэтгэх захирамж хоёр удаа гарсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаярын 2011 оны 295 тоот захирамж гаргуулчихсан юм байна лээ. Техникийн нөхцөлгүй ажлаа үргэжлүүлсээр байна.
-Барилгын ажил оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэж гомдоллох хүн цөөнгүй байна. Энэ талаар компанийнхантай ярилцаж байв уу?
-Биднийг дотогшоо нэвтрүүлдэггүй. “Ус дулаан дамжуулах төв нь инженерйин томоохон байгууламж. Түүнд хэн ч халдашгүй онцгой обьект” гэж холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Олон хууль зөрчиж байна. Газар нь нийслэлийн өмч. Барилга нь ч нийслэлийн өмч байх ёстой.
-Энэ талаарх бичиг баримтыг нийслэлийн шинэ удирдалгуудад хүргүүлсэн гэсэн. Хариу ирсэн үү?
-Ирээгүй. Гурван долоо хоногийн өмнө шүүхийн захирамж, барилгыг албадан зогсоох тогтоол бүхий 43 хавтаст материал хүргүүлсэн. Судалж байгаа гэсэн. Нааштай хариу гарахыг хүлээж байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 15, 2012 1:17:33 pm )
ZUGEER L DELBELCHIHEY
-
Anonymous (September 15, 2012 2:09:59 pm )
za yu gj yanhanii gazar boldog yum bidchin 21 r zuund bna shdee setguulchee hen naadhchin itgeh yum kkk shaal teneg gj boddogoo boloi bid undesnii businesmanuudee demjeh heregtei estoi gazuurtiin chinbat genko ged there are smart than us thats why have to respect that guys
-
Anonymous (September 16, 2012 12:50:02 pm )
АЖИЛ ХИЙХДЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНБАТ ГЭЖ НӨХӨР ИХ ДУРААРАА ЮМ ДАНДАА Л ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ДУУЛДДАГ МӨНГӨӨР ШИИДДЭГ ҮЕИЙГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ
-
Anonymous (September 16, 2012 1:00:10 pm )
АЖИЛ ХИЙХДЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЧИНБАТ ГЭЖ НӨХӨР ИХ ДУРААРАА ЮМ ДАНДАА Л ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ДУУЛДДАГ МӨНГӨӨР ШИИДДЭГ ҮЕИЙГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ
-
Anonymous (September 16, 2012 5:04:20 pm )
энэ луйварчин чинбат хууль зөрчиж олсон мөнгөө энэ тэнд цацаж хор найруулж явдаг гардаа сэтгэцийн гажигтай гэж нэг эмч хэлсэн шүү
-
Anonymous (September 17, 2012 10:00:46 am )
энэ ч их даварсан хулгайчдаа С Баярт л их хэмжээний хахууль өгсөн мөнгө цацаж хахууль их өгдөг гэнэлээ
6 Comments