antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2012 17 comments

Зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг нураая

нийтлэсэн Admin

Хотын дарга зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүү­­сийн дураараа авирлах явдлыг таслан зогсоож, төр төмөр нүүрээ харуулахгүйгээр нийслэлчүүдийн амьд явах эрх баталгаажиж чадахгүй  болчихоод байгаа юм.   Есдүгээр сар гарсаар   хөдөлмөр хамгаа­лалт хангаагүй барилгын үйл ажиллагаанаас болж хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүндээр бэртээд буй.  Энэ нь барилгын салбарын үйл ажиллагаа чинь болохгүй байна гэсэн эцсийн дохио бөгөөд энэ асуудлыг цэгцлэхгүй бол газар хөдлөлт ч гэлтгүй нэг л өдөр хэврэгхэн барьсан барилгууд нь нурж олон хүнийг дарж алах эрсдэл нүүрлэчихээд байхад зарим хүмүүс барилга барихад заавал зөвшөөрөл хэрэгтэй юм уу даа гэсэн тайлбарыг хэвлэлээр хийх болж.  Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Зөвшөөрөл авна гэж хэдэн жил хөөцөлдөж байхын оронд шууд  барилга барь­чихвал барилгын ком­па­ниудад ашигтай байж болох юм.  Бид таван төгрөг олоод барилга барих гээд зүтгэж байгаа хувийн хэвшлийнхнийг буруутгах биш. Барилгын зөвшөөрлийг өгдөг­гүй төрийн албаных-ны хүнд суртал хэвээрээ байгаатай холбож үзэх хэрэгтэй” гэдэг тайлбарыг сониноор дайж.  Нэг талаар бодоход  бас оргүй ч тайлбар биш байна лээ. Хоёр жилийн өмнө гэхэд барилга барих зөвшөөрөл авахын тулд өмнө  нь 252 хүний гарын үсэг авдаг байсан бол 54 болгож бууруулсан. Гэхдээ энэ 54 хүний гарын үсгийг авахын тулд бас л багагүй цаг авах нь тодорхой. Гэлээ гээд зөвшөөрөлгүй барилга барьж, түүнээс нь болоод хүний амь нас хохирсны бурууг тэд өөрсдөө л үүрэхээс өөр арга байхгүй.

Улаанбаатар хотын замын түгжрэл, бөглөрөл, утаа униар, хог тоосноос дутахааргүйгээр нийслэлчүүдийн аюулгүй амьдрах баталгаанд халдаж буй асуудал бол замбараагүй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгууд. Нийслэлд алга дарамхан газар харагдах юм бол кран “сойгоод”, блок өрөөд эхэлдэг нь  Монголын барилгын салбарт ердийн үзэгдэл болчих­сон. Хэдэн жилийн өмнө ашиг­лалтад авахаар очсон улсын комисс нь барьж дуусан барил­гын шат нь нурснаас амиа алдаж байсан хэрэг ч гарч л байсан. Гэхдээ зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудыг цэгцлэх, тэдний үйл ажиллагааг зогсоох асуудал өнөөдрийг хүртэл яриа төдий байснаас албан ёсоор хэрэгждэггүй байлаа.

Мэдээж, хэн гэсэн гудамжаар зүгээр алхаж байгаад дээрээс нурж ойчсон кранд даруулж, зуурдаар амиа алдахыг хүсэх билээ.  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барьж буй барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл (БУАЭҮЗ)-гүй 79 барилгын жагсаалт гарсан байна. Тодруулбал, “Гацуур”, “Авзага трейд”, “Орчлон констракшн”, “Өндөр буян”, “Жугамт өргөө”, “Наран урт”, “Эдшил”, “Бат трейд”, “Саруул шилтгээн”, “Гандирс од” зэрэг олон компани зөвшөөрөлгүй, хууль бусаар барилга барьж байсан аж.

Тухайлбал, МАН-ын том санхүүжүүлэгч гэгддэг Л.Чинбатын “Гацуурт” компани гэхэд л Сүхбаатар дүүрийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр 12 давхар барилга барьж байсан, Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх оффис, үйл­чилгээний зориулалттай “Саруул шилтгээн” ХХК-ийн 12 давхар барилгыг  “Журамт өргөө”, “Аганист” ХХК ямар ч зөвшөөрөлгүйгээр бариад бараг дуусч байгаа аж.  Нийс­лэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан судалгаагаар Сүхбаатар дүүрэгт 16 барилга, Сонгинохайрхан дүүрэгт 17 барилга, Баянзүрх дүүрэгт 18 барилга, Чингэлтэйд тав, Баянголд 12, Налайхад нэг барилга зөвшөөрөлгүй баригдаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  эдгээр барилгыг барьж буй болон захиалагч компаниудад хууль бус үйлдлээ таслан зогсоох шүүхийн албадан албан бичгийг хүргүүлсэн байна.

Түүнчлэн зөвшөөрөлгүй барьж буй  барилгыг ус, дулаан цахилгаанаар хангахгүй байхыг  Ус сувгын удирдах газар, УБДС  ХХК-д  мэргэжлийн байгууллагаас даалгасан байна. Албан шаардлага хүргүүлсээр байтал хууль зөрчин үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас   2-10 сая хүртэл мөнгөн торгууль оног­дуулах бөгөөд зохих арга хэм­жээг авч ажиллахаар болжээ. Нэг метр квадрат талбайгаа  1.500.000-2.500.000-аар үнэлж байгаа барилгынханд 2-10 саяын торгууль гэдэг ёстой л үдийн будаа байлгүй. Тиймдээ ч их л сайндаа торгуулиад л өнгөрнө биз хэмээн дүлий царайлсан, ар талдаа бардсан нөхдүүдэд өнөөдөр л хууль дүрэм гэж юу байдгийг ойлгуулахгүй бол энэ явдал өөгшсөн хэвээр л байх болно. Зөвшөөрлийг нь дараа авчихья, тэгж байгаадл болно биз, мөнгө өгөөд аргалчихна гэсэн ойлголттой нөхдүүдийн зөвшөөрөлгүй баригдсан барил­гыг нураах хэрэгтэй. Тэгж байж л  энэ нь хууль зөрчдөг, барилгын салбарыг зоосны нүхээр харж, мөнгө олох талбар болгодог хүмүүст том сургамж болж чадах юм. Үнэндээ зөвшөөрөлгүйгээр барилга барьж байсан тэдний том хөрөнгөтэй нь ярихгүйгээр нэг нь шийтгэсэн, нөгөө нь шийтгүүлсэн болоод л өнгөрдөг болохоор барилгын салбар дахь хууль бус үйл ажиллагаа дээд цэгтээ хүртэл “хөгжсөн” биз.  Бид бүтээн байгуулалт хийж байна гээд хэзээ мөдгүй нураад унах байшин барих бүр утгагүй. Бүтээн байгуулалт гэж болсон болоогүй барилгуудыг хэлдэг ч юм биш байх л даа. Ямар байсан, хотын мэр шийдвэртээ үнэнч, барилгын салбарт хууль дүрэм гэж юу байдгийг мэдрүүлээсэй гэж нийслэлийн ихэнх иргэн хүсч байгаа. Болсон болоогүй зөвшөөрөлгүй барилгуудыг нураахыг нь нурааж, хураахыг нь хурааж хууль дүрэм ямар байдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулаасай гэж иргэд хүлээж байна. Нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг ямагт дээ­гүүрт тавигддаг гэдэг шүү  дээ.

Ж.ЭРХЭС

Таньд манай сайт таалагдаж байвал LIKE хийнэ үү. Баярлалаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (September 14, 2012 10:24:33 am )

    BITGII KHUTSAA MALNUUDAA YAG NURAAJ KHARAGDAARAI KHUNIIG UMCHIIG NURAASAN PIZDAG NI SHUUD ALNA

  • Anonymous (September 14, 2012 10:49:36 am )

    Энэ ямар солиотой гар вэ Чи Монгол улсын иргэн юм бол хуулинд захирагдах л болно доо нураах л хэрэгтэй нураа дэмжиж байна зөвшөөрөлгүй баригдсан барил­гыг нураах хэрэгтэй. Тэгж байж л энэ нь хууль зөрчдөг, барилгын салбарыг зоосны нүхээр харж, мөнгө олох талбар болгодог хүмүүст том сургамж болж чадах юм. Үнэндээ зөвшөөрөлгүйгээр барилга барьж байсан тэдний том хөрөнгөтэй нь ярихгүйгээр нэг нь шийтгэсэн, нөгөө нь шийтгүүлсэн болоод л өнгөрдөг болохоор барилгын салбар дахь хууль бус үйл ажиллагаа дээд цэгтээ хүртэл “хөгжсөн” биз. Бид бүтээн байгуулалт хийж байна гээд хэзээ мөдгүй нураад унах байшин барих бүр утгагүй.Болсон болоогүй зөвшөөрөлгүй барилгуудыг нураахыг нь нурааж, хураахыг нь хурааж хууль дүрэм ямар байдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулаасай гэж иргэд хүлээж байна. Нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг ямагт дээ­гүүрт тавигддаг гэдэг шүү дээ.

  • Anonymous (September 14, 2012 10:53:29 am )

    Bitgii tenegt yunii chin hunii umch nuraasan anhnaasaa zuvshuurulgui barisan bol nuraah heregtei. Iim malnuudaas bolj dahaid hichneen hunii deerees darj alah bol. Hotiin darga yostoi zuv ajillaj bna. Hezeenii l ingeh bsiin.

  • Anonymous (September 14, 2012 11:08:16 am )

    нурааж чадах юмуу зөвшөөрөл өгдөг малууд нь хүнд сурталгүй бол юу гэж хууль зөрчих юм бэ зөвшөөрөл авах гэж 2-3жил болж байгаа хүмүүс байгаа ш дээ. Хахуул аваад сурчихсан хүмүүсээ эхлээд арга хэмжээ ав Бат-Үүл гуай

  • Anonymous (September 14, 2012 11:26:41 am )

    Sanday plaza giin uuduus harsan yavgan hunii zam deer gol dund n solongos baraa gesen tom barilga baina, hangiin tyryyn nuraah heregtei. Mer hyan yaj zuvshuurul ugsun bol, hahuuli.Iim sonin yum bas baidgaa. Bat-Yylee shalgaad yzeerei

  • Anonymous (September 14, 2012 11:49:02 am )

    Zuvshuurulgui ch gesen hunii umch shuu dee. Zuvzhuurul ugdug shat damjlagaa bagasgah heregtei yum baina daa. Huurhii manai mongolchuud. hujaa solongosuud tom tom gazar avaad barilga bariad l baina. Zuvshuurul, gazraa haanaas avdag yum boloo. Getel mongolchuud bolhoor neg jijg manaanii butik ch barih erhgui baigaa shuu dee. Zuvshuurluu avhiin tuld 54 hund avilga ugdug bailgui. Manaihan mongolchuuddaa arail denduu handah ym aa. ene chin bidnii eh oron mun bizdee. Esvel hujaa solongod amidraad baina uu

  • Anonymous (September 14, 2012 11:50:43 am )

    Zuvshuurulgui ch gesen hunii umch shuu dee. Zuvzhuurul ugdug shat damjlagaa bagasgah heregtei yum baina daa. Huurhii manai mongolchuud. hujaa solongosuud tom tom gazar avaad barilga bariad l baina. Zuvshuurul, gazraa haanaas avdag yum boloo. Getel mongolchuud bolhoor neg jijg manaanii butik ch barih erhgui baigaa shuu dee. Zuvshuurluu avhiin tuld 54 hund avilga ugdug bailgui. Manaihan mongolchuuddaa arail denduu handah ym aa. ene chin bidnii eh oron mun bizdee. Esvel hujaa solongod amidraad baina uu

  • Anonymous (September 14, 2012 11:52:27 am )

    booj uheh n ee, shuud nuraa

  • Anonymous (September 14, 2012 1:36:50 pm )

    БАТҮҮЛ ХЭНИЙГ ХӨНӨӨСӨН БИЛЭЭ ? БИД МАРТАХГҮЙ ШҮҮ. ҮҮРД ДУРСАН САНАХ БОЛНО. ЮУМ ЗААВАЛ ЭЭЛЖТЭЙ БАЙДАГ . АМЬДРАЛЫН ЭНЭ ХУУЛИАС ТҮР ЗУУР Л ЧӨЛӨӨЛНӨ ДАРАА НЬ БҮР АЙМААР ХАТУУГААР ШИЙТГЭНЭ ДЭЭ

  • Anonymous (September 14, 2012 7:55:06 pm )

    Hunii yumiig nuraadag hen be.ene nuraa geed bgaa ulsuud dandaa yu ch hiij buteedeggui hunii hiisen zuiliig uguisgedeg ajil hiih durgui ooroosoo deeguur yavaa humuust a taarhdag humuus l biz dee.alivaa zuil uil ajilgaand aldaa onoo blgui yahuu.neg hoer aldaa gargasan companaas bolj bugdiig buruutgaj bolohgui shuu dee.ehneesee deed tushaaliin ajiltnuud nom jurmiin daguu huuliin hureend hund surtal gargahgui ajlaa yavuulj irsen bol yu gej mongo zavaa urj yadan barilga barih yum bee.ene olon companuud chin huchneen hun tsalinjuulj huchneen ger buliig tejeej avch yavaag bas bodoltsoh heregtei shuu.er ni ali ch nam evsel garsan deeguur bgaa uls ni baidgaa huvaaj idchiheed ajil hiij hamag hundiig uurch jijig companuudiig ingej darmtalhaa bolimoor bn.ajil ni yavj barilga zogsoogui companuudiin tsaana dandaa l ih hurliin gishuud onoo l said darga nar l bn.darhan tsaaztai gazar hotiin oligtoi ongotei gazruudiig tomchuud tsolmood duussan shuu

  • Anonymous (September 15, 2012 2:01:54 am )

    Deerhi commettei sanal neg baina. Ashigtai biznes bolhoor tomchuud erh medliig gartaa avch uursdiin companiig monopoly bolgoh gej oroldood baigaa ym bishuu

  • Anonymous (September 15, 2012 11:26:59 am )

    ДЭМЖ БАЙНА

  • Anonymous (September 15, 2012 12:12:55 pm )

    batuul tenegtej bna. chi yahaaraa hunii omchiig nuraadgiin.bitgii ulstorj. za yahav ee odoo ingej bgaad 1 jiliin daraa yamar bhiig chini harnaa. bahi baidgaaraa l bna daa. heden teneg gudamjnii yumnuudaa avchraad hotod yu hiihiim be chi. zovloh gesen tegeed tavij bgaa heden darga nertei yumnuudiinh ni bj bgaa tsaraigee yag gudamjnaas avchraad nuuriig ni halit mulit ugaagaad tavisan yum shig unen ineedtei

  • Anonymous (September 15, 2012 12:57:25 pm )

    alaad uzeerei chi . chamaig ard tumen , avralt burhan ch , erlegiin ezed ch zugeer l neg haraad suuna gj bodoo yu . ta guai oort tohirson shiitgelee zaaval buhnees iluuteigeer tamlagdaj edlene gdgee medej bvn uu? novshoo chi .

  • Anonymous (September 15, 2012 8:35:01 pm )

    дэмжиж байна зөв зүйтэй асуудал хөндөж тавьсанд талархая

  • Anonymous (September 15, 2012 8:35:25 pm )

    дэмжиж байна

  • Anonymous (October 01, 2012 7:20:30 pm )

    umchgui zalhyy baagiinyyd nyraalgaj bahaa hangah ni dee myy hereenuud

antalya rent a car