Дахиад л барилгад осол гарч, хүний амь нас эрсдэв. Гэхдээ энэ удаа барилгын кран дундуураа нугаран унаж,
ажлаа хийж байсан кранист амиа алджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хурд” компанийн “Рапид харш” орон сууцны хороололд баригдаж буй барилгын өргөгч кран нурсны улмаас кранист 26 настай С амиа алдав. Ослыг харсан гэрчүүдийн мэдээлснээр кран нь өргөж байсан зүйлээ даахгүй байснаас дундуураа хугарчээ. Кран хугарах үед кранист бүхээгнээсээ үсрэн газарт унах үед нь хугарсан кран дээрээс нь дарсан байна.
Долоо хоногийн дотор барилгын салбарт аймшигт хоёр ч осол гарч, 12 настай охин, 26 настай залуу нас барлаа.
Шил шилээ дарсан энэ аймшигт ослууд манай улсын барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладгийг илэрхийлээд өгч байна. Өмнөх ослын тухайд зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсээр байж зогсоож чадаагүй гэдгээр нь НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл энэ удаагийн хэрэгт хэнийг буруутгаж, хэнд хариуцлага хүлээлгэх вэ, хотын удирдлагууд аа.
Төв цэнгэлдэхийн эргэн тойрон дахь газрыг өмчилж авсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд үү, барилгын краны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж чадаагүй МХЕГ-ын дарга Р.Содхүүд үү.
Б.Чойжилсүрэнгийн хувьд “Хурд” группийнхэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, краны даацыг хэтрүүлсэн хэмээн буруутгаж болно. Харин МХЕГ-ын дарга Р.Содхүүг барилгын үйл ажиллагаа эрхлэгчдэд хяналт тавьж чадаагүй хэмээн хариуцлага тооцож болох юм.
Хуулиараа бол есөн давхраас доош барилгыг НМХГ, арван давхраас дээш өндөртөй баригдаж буй барилгыг МХЕГ хариуцдаг гэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Хурд” группийн осол гарсан барилга есөн давхар аж. Тэгэхээр яалт ч үгүй НМХГ-аас хяналт тавьж чадаагүй болж таарах гээд байна.
Харин НМХГ-ын дарга нь нэгэнт ажлаа өгчихсөн учраас энэ асуудлыг МХЕГ-ын даргатай холбон тайлбарлах биз. Мэдээж эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байгаа учраас заавал хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх нь зөв. Ингэж байж байцаагч нар нь барилгын компаниудад хяналтаа тавьж чаддаг, хяналт тавьж байгаа байцаагч нараас барилгын компаниуд айж, эмээдэг болох юм шиг байна.
Гэхдээ “Муу л юм болбол хойд захын хар овоохой” гэдэг шиг мэргэжлийн хяналтын байцаагч нар руу дайрч, чичлээд байх нь утгагүй. “Хурд” группийн тухайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн болон компанийнх нь удирдлагуудын заавал биелүүлэх үүрэг. “Хурд” групп олон жил барилга байгууламж барилаа. Барьсан байшин нь сайн муу, чанартай чанаргүйгээр дуудуулсаар нэлээд хэдэн жилийг үзэж байна. Одоо хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа гэж юу байдгийг ойлгох цаг болсон.
Тэгэхээр энэ удаагийн осол нэг талаасаа компанийн удирдлагуудын хариуцлагагүй, хэнэггүй байдалтай шууд холбоотой. “Манайх л УИХ-ын гишүүн эзэнтэй” гэсэн шиг юм бүхнийг мөнгөөр, албан тушаалаар хэмждэг, дарладаг цаг өнгөрчихөөд байгааг УИХ-ын гишүүн эзэнтэй “Хурд” группийнхэнд ойлгуулах цаг болсон бололтой. Ийм эрс шийдэмгий, зарчимч байдлыг шинэ хотын шинэ дарга нараас улаанбаатарчууд бид хүсч, хүлээж байна. Өмнөх ослын тухайд хотын дарга нарын зүгээс гаргасан шийдэмгий шийдвэрүүд тэднийг хотын энд тэнд хавх шиг баригдаж буй барилгуудыг эмх цэгцэнд нь оруулж чадах юм байна гэсэн найдвар төрүүлсэн.
Ямартай ч “Баатар” дарга маань УИХ-ын гишүүн гэх том сэтэртэй Б.Чойжилсүрэнгийн сүрэнд даруулчихгүй бол бүхнийг мөнгөөр хэмждэг “Хурд” группийн эздэд хариуцлага тооцох нь дамжиггүй.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 10, 2012 10:23:02 am )
MHEG-iin ded darga Erdenebilegt MN-iin asuultand hariulj chadahgui toiruulaad tenegteed bna lee ajlaas ni chuluul MAN-iin buunii nohoi shuu
-
Anonymous (September 10, 2012 10:58:56 am )
ЭНЭ ЭВГҮЙ ГАРШҮҮ НЯМКА АХЫН ХУУРАЙ ХҮҮД ОДОО ХУУЛЬ ЯАЖ ҮЙЛЧИЛДЭГИЙГ ХАРЬЯА
-
Anonymous (September 10, 2012 11:25:19 am )
choijilsuren chin zaisangiin 80% barilgiig barij bn ene durakiig shalgaachee
-
Anonymous (September 10, 2012 11:43:29 am )
Чоожой гуай нэг л буруу замаар будаа тээгээд байна даа.
-
Anonymous (September 10, 2012 12:02:09 pm )
Ýíý íýã íîãîîí í¿äýí ÷èíü ÿàñàí èõ þìàí äýýð íýð íü ãàðäàã þì.
-
Anonymous (September 10, 2012 12:08:15 pm )
Чойжилсүрэн чи хүүхэдтэй биз дээ. Хүүхдээ алдсан эх эцгийн сэтгэл ямар байх вэ?, ядаж л өөр дээрээ төсөөлөөд бодоод үз дээ.
-
Anonymous (September 10, 2012 2:09:42 pm )
nuguu aihtar
-
Anonymous (September 10, 2012 2:12:45 pm )
nuguu aihyat atg shuuh ene ter yasan be ain odoo ard tumnii tald yaj uichilehiig ni harah l vldle. buh yum ard tumnii nuden der bolloo
-
Anonymous (September 10, 2012 2:29:42 pm )
СОДХҮҮ НАМАЙГ ӨӨРЧЛӨХГҮЙ, МАНАЙХ ТАРАХГҮЙ, БИ ОХИНОО НЭР ДЭВШҮҮЛЖ НАМДАА СУУДАЛ АВЧ ӨГӨӨГҮЙ ГАВЬЯАТАН, ДҮҮ БАЯРЦОГТ ТУСЫГ МАРТАХГҮЙ ГЭЖ ТООЦООЛОН ИЙГЛ ТЕЛЕВИЗЭЭР ИХ Л БАРДАМ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ, БАС Ч ГЭЖ УЛААН ТЭРБИШДАВГА НАРТАЙ ДОТНО СҮЖИРЧ БАЙДГИЙН ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ, ЭНХТҮВШИНГИЙН БАРУУН ГАРЫН ХҮН ГЭСЭН, ИХ БАЯН МӨНГӨТЭЙ,
-
Anonymous (September 10, 2012 2:32:36 pm )
choijilsvreen hiisen nvgel chin nvdeeree garah tsag chin boljee.ubschuudiig huursan baij bolohch mgl.n ard tvmniig huurch chadahgvi bizdee.chamd enhbayr shig mongo baih bish.gudamjind laaz oshigloh tsag bolsoon.huuliinhan choijilsvreng yagaad shiidehgvi bainaaaaa
-
Anonymous (September 10, 2012 2:59:26 pm )
Хаа тааралдсан газар нь бууд ал зод цусыг нь холь болохгүй бол өөр ямар ч ч хамаагүй арга хэрэглэ машигыг нь шатаа цонхы нь хагал
-
Anonymous (September 10, 2012 4:54:45 pm )
Энэ Чойжилсүрэнгийн барилгууд ямар бузартай юм бэ. Бас Нүхтэд нэг барилга нь нураа биз дээ. Ямар их мөнгөтэй хүн бэ. Энэ их мөнгөний эх үүсвэрийг шалгаарай. Тэмүүжин сайд аа
-
Anonymous (September 10, 2012 5:23:04 pm )
Тэнэг хүнийг тэнгэрт мандуулахаар ингэж байгаан.
-
Anonymous (September 10, 2012 6:34:07 pm )
BURUU KHELTEI KHUNII AJIL OODOLDOGUI L BAIHGUI YU……
NUGEL NUDEER GARNAA GEJ….. -
Anonymous (September 10, 2012 8:40:26 pm )
nogoorson luivarchind hariutslaga huleelgeh heregtei
-
Anonymous (September 10, 2012 9:51:05 pm )
ENE XYTADIIG MONGOLOOS ZAILUULAACHEE YG XYTAD TUSTAI XVN TA NAR SHALGAARAI VNEN SHVV
-
Anonymous (September 10, 2012 10:12:06 pm )
TENEGUUD MINEE NAAD HUN CHIN ZAHIALJ BARIULSNAAS BISH OORIINH NI KOMPANIIN AJILCHIN BISH. TEGEED CH GUITSETGEGCH KOMPANI HARIUTSLAGA HULEEDGIIN ZA
-
Anonymous (September 11, 2012 12:14:56 pm )
Гэнэтийн осол хэцүү ш дээ. Гай таарвал хэнд ч тохиолдоно. Чойжоо бас ч гэж нэлээд хэдэн айлыг орох оронтой болгосон. Яг үнэндээ Гангарын Пүрэв, Хурдын Чойжилсүрэн хоёр л тууштай хэдэн барилга барилаа. Хүний амь хайран гэдгийг хүн бүр л мэдэж байгаа.
-
Anonymous (September 11, 2012 12:19:10 pm )
Хүний амь ч хайран, юм хийж байгаа хүний ажил ч хайран байна. Харин юу ч хийхгүй зүгээр л хүнд атаархаж, хүнийг муулсан хүмүүсийн амьдрал нь ч дээшлэхгүй, алдаа ч гаргахгүй амар юм даа.
19 Comments