antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 2 comments

Увсын засаг ноён хоёрын хоёр компаниар дамжуулж мөнгө угаадаг бололтой

нийтлэсэн Admin

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт холбогдох хэргийг  АТГ-аас  дахин шалгаж эхлээд   байна.

Одоогоор хууль хяналтын байгууллагаас Э.Цасчихэрт эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа ч тэрбээр хувийнхаа компаниудаар дамжуулаад төсвийн хөрөнгөөс зувчуулсан гэдэг нь бараг тодорхой болжээ.

Улсын төсвөөс 600 гаруй сая төгрөг завшсан байж болзошгүй Э.Цасчихэр нарт холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сард АТГ-т шалгаж байсан ч хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Гэвч орон нутгийн иргэд эсэргүүцэж, нийслэлийн   Прокурорын газарт гомдол гаргаснаар АТГ дахин шалгаж эхэлсэн билээ. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нь хөрөнгө орлогоо нууж, аймгийнхаа Иргэдийн хурлын дарга Д.Батсайхан, Төрийн сангиин хэлтсиин дарга Б.Норовсамбуу нартай үгсэн тохирч, төсвийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй хүргэе.

Э.Цасчихэр 2005 онд Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа иргэн Ц.Энхбаатар, Э.Насанбат, Б.Пушкин нартай хамтран «Мөнхжин- Өргөө» ХХК-г байгуулжээ. Ингэснээр «Мөнхжим-Өргөө» ХХК нь Э.Цасчихэрийн «Мөнхжин» ХХК-ийн охин компани болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Барилга, зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг «Мөнхжим-Өргөө» ХХК-ийн 25 хувийг Э.Цасчихэр, 25 хувийг Б.Пушкин, 7.5 хувийг Ц.Энхбаатар, 9.5 хувийг Э.Насанбат нар тус тус эзэмшдэг байна. Э.Цасчихэр тус компаниас хувь эзэмшдэг гэдгийг Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс баталсаар байтал засаг ноён 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийнхаа талаар нэг ч үсэг тавилгүй нуун дарагдуулсан юм.

Энэ асуудал сөхөгдөж, АТГ-аас шалгаж эхлэхэд Э.Цасчихэр «Мөнхжим-Өргөө» ХХК-иас эзэмшиж байсан 25 хувиа бүсдад щилжүүлсэн хэмээн гүрийсэн. Тодруулбал “Мөнхжин-Өргөө” ххк-иас эзэшдэг 25 хувиа 2006 онд бусад хувь эзэмшигчдэд шилжүүлсэн гэдэг. Гэтэл Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст түүнийг «Мөнхжим-Өргөө» ХХК-д эзэмшдэг хувиа хэн нэгэнд шилжүүлсэн тухай мэдээлэл байдаггүй аж. Ингэснээр Э.Цасчихэр 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зөвхөн «Мөнхжим» ХХК-ийнхаа талаар дурдаж, 25 хувь эзэмшдэг «Мөнхжим-Өргөө» ХХК-ийнхаа мэдээллийг тас нууж, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.4 дэх заалтуудыг зөрчсөн байна. Гэтэл АТГ өнгөрсөн нэгдүгээр сард хэргийг шалгахдаа энэ асуудлыг авч хэлэлцээгүй нь нэлээд анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогын мэдүүлгээ нуун дарагдуулсан Засаг дарга Э.Цасчихэрт ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрүүлсэн байна.

Э.Цасчихэр АТГ- т шалгагдаж байгаа өөр нэг асуудал нь төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэдэг үндэслэл. Энэ асуудал түүний нөгөө л «Мөнхжим», «Мөнхжим-Өргөө» ХХК-тай холбоотой. 2006 онд тэрбээр эрх мэдлээрээ түрий барьж, Увс аймгийн Бөхмөрөн сумын еоёлын төвийн барилга засварын ажлыг “Мөнхжим-Өргөө” ХХК-иараа  хийж гүйцэтгүүлхээр болжээ.

Мэдээж барилгын салбар гэдэг хамгийн ашигтай салбарууды нэг учраас Э.Цасчихэр анхнаасаа л аймагтаа хийгдэх бүтээн байгуулалтын тендерүүдийг эрх мэдлээ ашиглан авах зорилготой байсан нь ойлгомжтой. Ингээд мань хүн шинэ компанийнхаа ид шидийг үзэж, Бөхмөрөн еумыя соёлын төвийн барилга засварын ажлыг гүйцэтгөж, хэл амгүй хүлээлгэн өгчээ. Гэтэл олсон ашгаа чамласан уу, яасан засварын ажлаа дууссаны дараа зарим нэг засвар дутуу хэмээн аймгийн төсвөөс нэмж 15 сая төгрөг нэхэж авсан байна. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас соелын төвийн засварын ажлын явцад шалгалт хийхэд «Мөнхжим-Өргөө» ХХК сүүлд гаргуулж авсан 15 сая төгрөгөөс 4-5 сая төгрөгийг нь завшсан байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Гэсэн ч Засаг даргын орлогчийн компани тул тодорхой арга хэмжээ авч чадалгүй тэгэсхийгээд өнгөрсөн аж. Тэр жилээ «Мөнхжим-Өргөө» ХХК Увс аймгийн Биеийн тамир спортын газрын авто гражийн барилгын ажлаас дээрх аргаар 3.5 сая төгрөг зувчуулсан байдаг. «Мөнхжим-Өргөө» ХХК-ийн энэ үйлдэл удаа дараа давтагдсан тул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын улсын байцаагч М.Оюунцэцэг шалгалт хийж, төсвөөс үндэслэлгүй мөнгө нэмж авч ашигласан болохыг тогтоожээ. Хамгийн гол нь дээрх барилгуудын засварын ажлыг гүйцэтгэсэн «Мөнхжим-Өргөө» ХХК нь барилгын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Иймээс улсын байцаагч М.Оюунцэцэг Аудитын газарт төсвөөс нэмж авсан хөрөнгөө буцаан олгуулах тухай дүгнэлт хүргүүлсэн ч Э.Цасчихэрийн зувчуулсан мөнгийг буцаан авч чадалгүй өнөөг хүрчээ. Байцаагчийн гаргасан дүгнэлтэд хилэгнэсэн Э.Цасчихэр дарга М.Оюунцэцэгт сануулах арга хэмжээ аваад, хэсэг хугацаанд ажлаас нь чөлөөлөн, сүрдүүлж байсан аж.

Харин Э.Цасчихэр даргын 40 хувь эзэмшдэг «Мөнхжим» ХХК 2005 онд Тээлийн гол дээгүүр 75 метр гүүр барих ажлын гүйцэтгэл 196.3 сая төгрөг, 2007 онд Нарийны гол дээгүүр 325 метр төмөр бетон гүүр барихаар тооцож, 514.2 сая төгрөг төсвөөс гаргуулж авчээ. Гэтэл «Мөнхжим» ХХК-ийн барих ёстой хоёр гүүр одоо болтол баригдалгүй, төсвөөс олгосон 600 гаруй сая төгрөг хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Иймээс «Мөнхжим» ХХК-ийг үүргээ биелүүлээгүй хэмээн гэрээг цуцалжээ. Гүүр барих ажилд хяналт тавьж чадаагүй гол буруутан Э.Цасчихэр их мөнгөний асуудлыг гүүрнүүдийн зураг төсөл алдаатай байсан хэмээн буруугаа чихжээ.

Ингэснээр гүүр барих ажилд дахин 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө нэмж төсөвлөөд байгаа аж.Хамгийн сонирхолтой нь нэг гүүрний зураг төслийг буруу зурсан бол бас яая гэхсэн. Гэтэл Э.Цасчихэрийн барих гэсэн хоёрын хоёр гүүрний зургийг буруу зурж, Увс аймгийн төсвийг 600 гаруй сая төгрөгийн алдагдалд оруулсан болж таараад байгаа юм. Тэгэхээр Э.Цасчихэр санаатайгаар гүүр барих зураг төслийг буруу зуруулдаг юм уу гэж бодогдмоор. Энэ мэтээр Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр «Мөнхжим», «Мөнхжим-Өргөө» гэх хоёр компаниараа дамжуулаад «мөнгө угааж» Увсын аймгийн төсвийг харин ч нэг хоосолж суугаа бололтой. Тэрбээр 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ «Мөнхжим-Өргөө» ХХК-ийнхаа талаар дурсаагүй нь хоёрын хоёр компаниар дамжуулан мөнгө угаадаг хэрэг нь илчлэгдэх вий гэсэн айдастай нь ч холбоотой

Бид дараагийн дугаартаа засаг  ноён  Э.Цасчихэр хэрхэн доод албан тушаалтнуудтайгаа үгсэн тохирч, луйврын шинжтэй үйлдэл хийж, төсвийн мөнгө “цохиж” суудгийг өгүүлэх болно.

 

Т.Энхмөнх

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 21, 2011 3:23:40 pm )

    zasgin mungu ugaagchidig tsaazaar avbal taarna

  • Anonymous (October 27, 2011 7:41:44 pm )

    tiimshdee uvsiih bugd medej bgaa tiim bolhoor tsag aldalgui hurdan shal;lgaj horih heregteishdee

antalya rent a car