
Ер нь хэн л осол гаргах, хүн дайрахыг хүсэх вэ дээ. Бид асуудлыг аль өнцгөөс харахаас шалтгаалж шийдэл нь цухуйх учиртай. Авах арга хэмжээгээ ч өөрчлөх ёстой болох нь мэдрэгдэнэ. Жолооч нарыг торгож, хурд сааруулагчийн тоог нэмж, жолооны курст суралцуулах, үнэмлэх олгох хугацааг сунгаж, хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хичээл заах олон санаачилга гаргаж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тэндээс нь мөнгө цавчих үзэгдэл бишгүйдээ л гарна. Дээр нь жолооч бүрийн хариуцлагыг даатгаж, хүний хохирлыг барагдуулалгүй шорон руу явдаг харамсалтай үйл явдлын тоог цөөлнө гээд байгаа. Эцэст нь авто осол хэмээх хохирол өндөртэй үзэгдэл буурсан гэж хэлэн тойм статистикт тайвширна даа.
Манай улсын авто зам дээр дэлхийн хамгийн туршлагатай жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хамгийн өндөр боловсролтой хүүхэд хоёр ч хоорондоо “мөргөлдөж” мэдэх орчин гэх тодорхойлолттой таарч байлаа. Дэндүү олон машин, ойртож ирж байгаа машиныг харж харж зогссоноо одоо л амжих нь гээд гүйдэг хүүхэд, саваагүй явган зорчигч, замын хөдөлгөөний дүрмээс гадуурх эргэлт зэрэгт бүгдэд нь зохицуулалт байгаа. Хэрхэн мөрдөж байгаа нь л өөрөө асуудал. Үгүй ээ, товчхондоо явган хүн нь явах ёстой замаараа, машин нь зогсох ёстой зогсоол, хөдлөх ёстой эгнээгээрээ л явж байвал болоо юм биш үү. Үүнийг л ярих ёстой.
Орон нутгаас ирсэн оюутан бололтой залууст гэрлэн дохиогоор, гарцаар гарахыг зөвлөсөн хөдөлгөөний аюулгүй байдлын ажилтан толгой түрүүгүй хараалгуулж байхыг өчигдөр үзлээ. Журам мөрд гэж хэлсэн нь өнөөх хөдөөний баагийд “Чи хөдөөнийх, үхэж далд оров” гэж сонсогдож л дээ. Инээдтэй хэрэг шүү.
Ойрын үед ослын мэдээний тайлбар сэлтийг сонсохоор арай дэндүүлж, сенсаацалж авч өгч байна л даа. Хальтирч унаж байгаа хүнийг хараад шоолдог шиг муу зүйлд дурлах нь хүний зан юм даа. Тэрийг бодож дээрх гарчгийг өгчихлөө. Түүнээс биш хүн дайрах талаар бодохоос ч жихүүдэс төрж байна.
Таньд манай сайт таалагдаж байвал LIKE хийнэ үү. Баярлалаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 06, 2012 1:16:05 pm )
Kharin tim ee. Zamiin temdeg temdegleeg mash sain mod tomruun khiimeer baina. bas jolooch nar yavgan khynii gartsan deer zaaval zogsmoor baikhiin. manaikh shig ayultai zamtai baij yadaj dyrmee barimtlakh kheregtei sh dee. Onoo ogoo ajildaa irekh zamd maani Negdsen 2-r emnelgiin urd zam deer khyn dairsan bailaa. odoo ch aidas torood evgyi l baina.2012-09-06-nii ogloonii 7.40–n ye.
-
Anonymous (September 06, 2012 2:18:32 pm )
hurdnii zohitsuulalt heregtei,huuhed dairch alsan hun tamd unanaa.setguulchid bitgii zamiin temdeg ruu chiheed bai naad tugjreend chin hun bolgon l yavdag
-
Anonymous (September 06, 2012 2:20:16 pm )
zam zasah hereggui yumbishuu .zasaad uhuur huuhed dairch alaad baih yum .hunii ami yambii mashinaas unetei bolchih gej
3 Comments