antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2012 3 comments

“MINING and CONSTRUCTION MONGOLIA 2012” Уул уурхай, барилгын Олон Улсын үзэсгэлэн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга: ҮЗЭСГЭЛЭНД 24 ОРНЫ 200 ГАРУЙ КОМПАНИ ОРОЛЦОНО

нийтлэсэн Admin

Уул уурхай, зам барилгын салбарын олон улсын техник, технологийн үзэсгэлэн Монголд зохиогдоно.  “MINING and CONSTRUCTION MONGOLIA 2012” нэртэй тус үзэсгэлэн Буянт Ухаа спорт цогцолборт маргаашнаас үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд 5-7-ны хооронд болох юм байна. Энэ талаар олон улсын үзэсгэлэн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулгатай ярилцлаа.

Уул уурхай, барилгын салбар эрчтэй хөгжиж байгаа манай улсын хувьд олон улсын хэмжээний ийм үзэсгэлэн зохион байгуулагдахаар болсон нь сайшаалтай.  Энэ ч утгаараа тухайн салбаруудад хүч сорьж буй компаниудын хувьд багагүй хүлээлт үүсээд байна. Та тэдэнд ямар мэдээлэл хүргэх вэ?

-“MINING and CONSTRUCTION MONGOLIA 2012”  буюу уул уурхай, зам барилгын салбарын олон улсын техник, технологийн үзэсгэлэн Монголд зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь олон улсын олон орныг хамарсан томоохон техник технологийг нэвтрүүлж буйгаараа анхнынх гэж болно. Барилгын болон уул уурхайн салбарын олон үзэсгэлэн Монголд зохиогдож байсан. Жилд энэ чиглэлийн 2-3 үзэсгэлэн зохиогддог.  Гэхдээ энэ үзэсгэлэнгийн онцлог нь жинхэнэ утгаараа олон улсынх гэдгээрээ давуу юм. Олон улсын тус үзэсгэлэнд дэлхийн 24 орны 200  гаруй компани оролцох юм. Эдгээр оролцогч компаниудын 70 гаруй хувь нь Монголд анх удаа хөл тавьж байгаа. Үнэндээ өнөөдөр уул уурхай, барилгын салбар Монголын эдийн засгийн голлох тулгуур салбар болоод байгаа. Цаашдаа ч уул уурхайн салбар илүү эрчтэй хөгжинэ. Бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэнэ. Тэр утгаараа энэ хоёр салбарын эдийн засгийн хэр хэмжээ улам хүрээгээ тэлнэ. Үүнд орох хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Тэр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, эргээд бүтээн байгуулалтын ажил хийгдэхийн хэрээр илүү бүтээмж өндөртэй техник, технологийг  аяндаа зах зээлийн салбарууд нь шаардаж байгаа юм. Бидний зүгээс тэрийг л дэлхийн зах зээлээс авчирч, Монголын уул уурхай болон барилгын салбарт танилцуулах зорилт тавьж ажиллаж байна.

Олон улсын хэмжээний ийм арга хэмжээг зохион байгуулахад багагүй хэмжээний хөрөнгө мөнгө шаардах байх. Үзэсгэлэнг хаанаас, ямар байгууллага зохион байгуулж буйг сонирхмоор байна?

-Энэ арга хэмжээ нь өөрөө олон улсын чанартай. Оролцож буй байгууллагуудыг Монголд урьж ирүүлэх нь нүсэр ажил л даа. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын ажил бүтэн жилийн турш үргэлжилсэн. Энэ ажлыг голлон зохион байгуулагч нь “Allworld Exhibitions” групп юм. Тус групп нь Ази, Ойрхи Дорнодын орнуудад 150 гаруй томоохон үзэсгэлэн зохион байгуулдаг. Тэдгээрийн заримаас нь дурдвал “Mining Indonesia”, “Mining Vietnam”, “Building and Infrastructure Indonesia”, “OSEA Singapore”, “MEOS Bahrain”, “GEO India” гэх мэт уул уурхай, барилга, газрын тосны салбарын Азийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэнгүүд юм.  Эдгээрээс хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг “Mining Indonesia” экспо нь Азийн хамгийн том уул уурхайн үзэсгэлэн юм. 2011 оны үзэсгэлэнд 760 компани оролцож, уул уурхайн салбарын 12 мянган хүн очиж сонирхсон нь  дэлхийн уул уурхайн салбарын анхаарлыг зүй ёсоор татсан томооохон арга хэмжээ гэдгийг харуулж буй юм.

Тэгвэл энэхүү олон улсын үзэсгэлэнгээр манайхны хувьд эрэлт хэрэгцээтэй ямар бүтээгдэхүүн   дэлгэгдэх бол?

-Уул уурхайн барилгын салбарт хэрэгтэй төрөл бүрийн техник, технологи, тэдгээрийн дагалдсан үйлчилгээний талаар мэдээлэл авч үзэж сонирхож болно. Геологи, судалгааны компаниуд, уул уурхай, зам, барилгын төрөл бүрийн машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, дугай үйлдвэрлэгч нийлүүлэгчид, бутлуур, шигшүүрийн үйлдвэр, өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, цахилгаан хангамж, цахилгаан үүсгүүр нийлүүлэгчид,  уурхайн гэрэлтүүлэг, уурхайн удирдлага, мониторингийн систем, уул уурхайн олборлолтын үйлчилгээ, менежмент, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд оролцох юм.

-Үзэсгэлэнд олон улсад нэр хүндтэй томоохон компаниуд оролцох тухай сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ удаагийн үзэсгэлэнд 24 орны 200 гаруй компани оролцож байгаа талаар дээр дурдсан. Гол нь уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали зэрэг орнуудаас тус бүр 20 гаруй компани оролцож байгаа. Үзэсгэлэнгийн бас нэг онцлог гэвэл Канад, Австрали, БНСУ, Герман гэх мэтээр улс улсаараа том павильон авч дотор нь тэр улсын компаниудын стэнд багтсан байгаа явдал юм.

Уул уурхайн барилгын салбарын хүнд машин механизмын “Komatsu”, “Hyundai”, “Mercedes”, “Caterpillar”, “Kamaz”, “Sandvik” гэх мэт бидний сайн мэдэх дэлхийд нэртэй томоохон брэндүүд бүгдээрээ оролцож байгаа. Монголын зах зээлд анх удаа ирж байгаа Германы “Rema Tip Top” дугуйт ачигч, БНХАУ-ын алдартай “Shaghai Zenith” уул уурхайн барилгын хүнд машин механизмын үйлдвэр, Италийн “FAE” зам барилгын машин механизмын үйлдвэр, ОХУ-ын “Зао Горные” машины гэх мэт олон компаниуд манайд бүтээгдэхүүнээ шинээр танилцуулах гэж байна.

Дэлхийн уул уурхайн  нэр хүндтэй компаниуд оролцох энэ үзэсгэлэн Улаанбаатар хотод хаана зохиогдох вэ?

-Буян-Ухаа спорт цогцолборт энэ сарын 5-7-ны хооронд зохиогдоно. Зай талбайн хувьд том, олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулахад тохиромжтой гэдэг утгаар нь  үзэсгэлэнг Буян-Ухаа спорт цогцолборыг сонгосон. Тэгээд ч тус цогцолборын гаднах талбайд уул уурхайн томоохон машин механизмыг байрлуулах боломжтой юм билээ. Энэ хугацаанд шинэ нөөц бололцоо, шинэлэг санаа, харилцаа холбоо тогтоох дүүрэн боломжууд хүлээж байгааг тухайн салбарт хүч сорьж буй компаниудад дуулгах хэрэгтэй байх. Нэг зүйлийг тодруулахад, олон улсын тус үзэсгэлэнд оролцох нийт компанийн нэгдсэн жагсаалтыг www.miningandconstructionmongolia.com гэсэн хаяг руу орж сонирхох боломжтой.

Ер нь Монголд зохиогддог аливаа арга хэмжээ өөр өөрийн гэсэн зах зээлийг тодорхойлдог. Манайхаас зохион байгуулж буй уул уурхай, барилгын салбарын олон улсын үзэсгэлэн нь энэ салбарт техник, технологийг танилцуулж, нэвтрүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээ нь техник технологийн хувьд Монголд дэвшилт  авчирах болно. Цаашдаа уул уурхай, барилгын салбарын нарийн шинэлэг технологиуд манай үзэсгэлэнгээр монголчуудад хүрч байх юм. Учир нь энэхүү үзэсгэлэн нь жил бүр тогтмол зохион байгуулагдана.

Үзэсгэлэн уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудаас гадна иргэдэд, энэ чиглэлээр бизнес эрхлэхээр зорьж буй хувь хүмүүст хэр нээлттэй байх вэ?

-Мэдээж нээлттэй. Бид уул уурхай, барилгын салбарынхныг урьж оролцуулахын тулд бүх чиглэлээр мэдээлэл хүргэхийг зорилоо. Үзэсгэлэнд компаниудаас гадна  барилгын чиглэлээр бизнес эрхэлдэг хувь хүмүүс, инженерүүд, төрийн албан хаагчид ч очиж сонирхох боломжтой шүү. Үзэсгэлэнг зорьж очсон хүмүүсийн дундаас таван  азтан тодруулж, “ipad-2” гардуулах уралдаан зарласан. Тэрнээс гадна үзэсгэлэнг сонирхохоор олон иргэд санал, хүсэлтээ ирүүлснийг бид хүлээж авсан юм л даа.  Уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниуд болон тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлдэг манай үндэсний үйлдвэрүүд тухайн салбарын орчин үеийн шинэ техник, технологитой танилцахын тулд  гадаадыг зорих хэрэгтэй болдог. Гэтэл ингэж хөрөнгө мөнгө зарж, цаг алдахгүйгээр олж авах боломжийг бид бүрдүүлж байгааг энд дурдах хэрэгтэй байх. Энд нэг зүйлийг тодруулахад, бид үзэсгэлэнг сонирхогчдод зориулж тусгай шугамын автобус гаргах юм. Энэхүү автобум маань “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудлын үүднээс цаг тутамд зорчигч тээвэрлэж, Буян-Ухаа спорт цогцолборт зохиогдож буй үзэсгэлэнд үнэгүй хүргэх болно. Мөн үзэсгэлэнг зорьж очсон хүмүүсийг хотын төвд хүргэх үйлчилгээг давхар үзүүлэх юм.

Үзэсгэлэнгийн хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгнө үү?

Үзэсгэлэн 9 сарын 5-7-ны өдрүүдэд өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Маргааш есдүгээр сарын 5-ны Лхагва гаригийн 10.00 цагт албан ёсны нээлтээ хийх бөгөөд нээлтэд Монгол Услын Засгийн газрын гишүүд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга, Уул уурхайн сайд Д. Ганхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан, Зам тээврийн сайд А. Гасүх нар болон Канад, БНХАУ, БНТУ, АНУ зэрэг үзэсгэлэгд олон компаниа оролцуулж байгаа орнуудын элчин сайдууд урилгаар оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр тусгайлан бэлдсэн семинарын өрөөнд олон сонирхолтой уулзалт, семинар оролцогчдод нээлттэй байдлаар явагдана. Ялангуяа үзэсгэлэнгийн эхний өдөр 13.00 цагт Их Британийн ЭСЯ-аас Лондон хотын зүүн хэсэгт хэрхэн Лондон 2012 Олимпийн хотхон барьж байгуулсан талаар баримтат кино үзүүлж, тэрхүү их бүтээн байгуулалтын талаар ярилцлага мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд Нийлслийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрийн биеэр ирж оролцоно. Үзэсгэлэнгийн хоёр дахь өдрийн өглөө нь Барилга, хот байгуулалтын яамнаас “Монголын барилгачдын өдөр”-т зориулж “Шинэ бүтээн байгуулалт – дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг танилцуулах семинар зохион байгуулах юм.

Цаг гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Бидэнтэй ярилцаж MINING and CONSTRUCTION MONGOLIA 2012” уншигчдадаа хүргэж байгаа танд баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигч уул уурхай, зам, барилгын салбарынхан, бүтээн байгуулагч олон мянган ажил хэрэгч хүмүүсийг үзэсгэлэнгийн үеэр саатан морилж салбарын технологийн хөгжлийн талаар өөртөө хэрэгтэй мэдээлэл олж авахыг хүсье.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 05, 2012 11:32:47 am )

    oroltsnoo saihan medeelel bna

  • Anonymous (September 05, 2012 11:33:11 am )

    haaana gechihvee yag haygaa odorhoi helehgui yasiin

  • Anonymous (September 05, 2012 11:34:17 am )

    gadaadiin komfaniuudaas turshlaga sudalval orchuulagch ajilluulah uu yaj hel nevtreh ve

antalya rent a car