antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2012 6 comments

Ө.Энхтүвшингийн “Эргэлзээ”

нийтлэсэн Admin

МУСТА Х.Хүрэлхүү нэгэн үе өөртөө баахан эргэлздэг байв. Харин УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин саяха­н УИХ-ын ээлжит бус чуул­ган дээр өөртөө ингэж эргэлзэв.


Би ер нь энэ улстөрийн амьд­рал­даа их эргэлзээд байдаг болчихож.

Би өөрийгөө ингээд бодохоор УИХ-д эрийн сайндаа ороод ирсэн ч юм шиг жагсаалтын буянаар ороод ирсэн ч юм шиг

Манай намынхан УИХ-д суугаад байгаа ч юм шиг, хөөгдөөд байгаа ч юм шиг

Чуулганы танхимд ороод ирэхээр МАН бүлэгтэй ч юм шиг, бүлэггүй ч юм шиг

Бүлгээ байгуулъя гээд хүсэлт гаргахаар З.Энхболд нь хүлээж авах ч юм шиг, үгүй ч юм шиг

Яг үнэндээ УИХ-ын дарга нь хууль ёсных ч юм шиг хууль бус ч юм шиг

Дэд дарга нар нь бүрэн ч юм шиг дутуу ч юм шиг

Иймэрхүү байдалтай УИХ-ыг даргалж байгаа З.Энхболдод хэдэн үг хэлчихээр намын гишүүд нь өмөөрч босч ирснээ загнаад ч байгаа юм шиг, зодох гээд ч байгаа юм шиг

Даргадаа нэг л их хайртай хүмүүс…

Бүр сүүлдээ би МАН-ын дарга мөн ч юм шиг, биш ч юм шиг санагдаад байдаг болчихож.

Бүлгийнхээ асуудлыг хэлэл­­­цүү­лэх санаатай сууж бай­­тал чуулганы танхимаас сэтгүүлчид зугтаад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг пи­жиг­нэлдээд гараад гүйчих юм.

Сураг сонсох нь ээ манай У.Хүрэлсүх хүнд заамдуулаад байгаа ч юм шиг, айлын хүү­хдийг алгадаж шоглоод байгаа ч юм шиг

Даргыгаа өмөөрч дарвалз­сан Г.Баярсайхан гишүүн манай хүнд алгадуулсан ч юм шиг, зодуулсан ч юм шиг шалан дээр толгойгоо тэврээд хэвтэж байна лээ.

За тэгээд шөнө унтаад, өглөө нь босоход урьд шөнө нь унтсан ч юм шиг, ун­таагүй ч юм шиг

Босч ирээд өөрийгөө толинд харахаар ялагдсан намаа аврах гээд байгаа ч юм шиг, яллах гээд байгаа ч юм шиг

Цайныхаа ширээнд суугаад сонин гарчиглахаар нам бид хоёрыг магтсан ч юм шиг, гоочилсон ч юм шиг

Зурагтаа асаахаар нэг их том том ярьсан АН-ынхан гарч ирээд улстөр ч юм шиг, авгай хүүхний хэрүүл ч юм шиг хачин юм ярина.

Дахиад сувгаа солингуут шинэ Засгийн газрын гишүүд нь хууль зохиогоод ч байгаа юм шиг, хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг

Дахин суваг солингуут нэг их олон намын дарга нар гарч ирснээ орон нутгийн сонгууль явуулах ч юм шиг, явуу­лахгүй ч юм шиг юм ярина.

Одоо ингээд бодохоор миний жижиг Монголд ийм олон нам байх нь зөв ч юм шиг, буруу ч юм шиг

Өглөөний 09:00 цагтай зэрэгцээд ажилдаа явах гэхээр Э.Бат-Үүл миний ма­шиныг унуулах ч юм шиг, гараашдаа хадгалах ч юм шиг хачин захирамж гар­гачихсан байгаа байхгүй юу

Тэгээд одоо би автобусаар явах ч юм шиг, үгүй ч юм шиг

Арай гэж машинаа асаагаад хөдөлгөөнд орно, миний машин яваад ч байгаа юм шиг зогсоод ч байгаа юм шиг битүү түгжрээ.

Сүүлдээ аргаа бараад нэгдүгээр эгнээгээр явах ч юм шиг, үгүй ч юм шиг

Ингэж аргаа баран байж чуулганы танхимд орж ирээд С.Бямбацогт, Д.Батцогт хоёрыг харахаар хамаатан ч юм шиг, хоёр өөр намынх ч юм шиг

Намынхаа бүлгийг бай­гуул­чих санаатай Н.Алтан­хуяг, З.Энхболд хоёртой ганц юм задлаад ууна.

Яг сайхан уугаад халангуут манай бүлгийг байгуулах ч юм шиг ярьснаа, маргааш нь шартчихаад үгүй ч юм шиг томроод эхэлнэ.

Бүлэг байгуулах хугацаа нь өнгөрчихсөн гэх юм, тэр хугацаа нь хэтэрсэн ч юм шиг, хэтрээгүй ч юм шиг

Ер нь бүлэг байгуулахад тийм заалт байдаг ч юм шиг, үгүй ч юм шиг

За тэгээд энэ бүгдийг бодсоны эцэст миний тархи толгой өвдөөд ч байгаа юм шиг, зүгээр ч юм шиг

Ингэж бодохоор миний бие эрүүл ч юм шиг, балай ч юм шиг

Заримдаа би Ө.Энхтүвшин мөн ч юм шиг, биш ч юм шиг

Ингээд юм юмны тухай эргэ­цүүлж бодоод л байх юм, өдөр хоног өнгөрөөд л байна.

Өдөр хоног өнгөрөөд бай­хад би өөрөө өтлөөд ч бай­гаа юм шиг, залуужаад ч байгаа юм шиг

Улстөрийн амьдрал аа гэж, МАН-ын дарга би юу ч ойлгохгүй эргэлзээд л байна даа.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (September 03, 2012 12:00:46 pm )

    hahaha goy bichij

  • Anonymous (September 03, 2012 12:07:54 pm )

    huurhii duu MAN hetsvv baih shig bna daa ergelzeed l…………

  • Anonymous (September 03, 2012 1:15:56 pm )

    Эргэлзэх биш мэдэн будлиад аргаа бараад эргүүтэждээ

  • Anonymous (September 03, 2012 7:25:36 pm )

    emnelegt xevtej emchluuleech

  • Anonymous (September 03, 2012 9:53:07 pm )

    MAN-n hagaral butral tugsgul irj bna daa. Hurelsuh mal shorond orwol taarna

  • Anonymous (September 05, 2012 5:42:04 pm )

    Энэ Энхтүвшин тэр жил нөхөн сонгуулиаар мөнгө ,хичээлийн хэрэгсэл тарааж байгаад л хөвсгөлөөс арай чүү нэг сонгогдож байсан хог одоо элирч байж намын нэрээр гишүүн болчхоод бас намын дарга болж жүжигийн гол дүрд тоглоод мөн галзуурч байна даа.Өнгөрсөнөө битгий л мартаарай даа мартвал чиний яс цайрна шүү.

antalya rent a car