Дэлхийн уул уурхайн мангасуудын нэг BHP Монголын говьд олон арван сая доллараар хайгуул хийгээд бүтэлгүй болсон учраас Фрийдланд гэх нөхөрт зээлээр Оюутолгойн хайгуулын лицензээ зарчихаад нутаг буцсан гэдэг. Ингээд эрдэс баялгийн дон шүглэсэн Р.Фрийландын од нь гийж, Оюутолгойн орчмын газар нутагт 100 гаруй өрөмдлөг хийсний хүчинд дэлхийн топ-5-д орох зэсийн нөөцийг тодорхойлж, үүнийгээ дэлхий даяар зарлан тунхаглаж мөнгө босгосон чөтгөрлөг бизнесмэн хүн.
Сүүлийн найман жилийн хугацаанд ноён Р.Фрийдланд болон түүний мэдлийн “Айвенхоу Майнз” компани Монголын тархины тураалтай улс төрчдийг эрхшээлдээ барьсны хүчинд бүхэл бүтэн нэг улсаар хөнгөхөн тоглочихоод хөлжөөд алга болсныг Монгол битгий хэл дэлхий гайхаж сууна.
Тэгвэл Р.Фрийдландын хүү баттай бус эх сурвалжийн өгүүлж байгаагаар эцгээсээ 20 сая доллар зээлэн авч, аав шигээ том орд нээхийн хүсэл мөрөөдөлд автан Монгол нутгаар мэргэжлийн хүмүүс хөлслөн тэнэж яваа сурагтай. Монголчууд аа, эцэгт нь хулхидуулсан бол одоо болоо ш дээ.
А.Харанга /www.wikimon.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 01, 2012 12:05:48 pm )
ene bichsen nuhur uuruu bas tarhiny turaaltai yum bna
-
Anonymous (September 01, 2012 6:59:43 pm )
naad nohoroo bariad hurdhan javuul
2 Comments