Японы үндэсний бөхийн их аварга Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадам дээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал М.Наранбаатарыг зодсон билээ. Үүний дагуу Д.Дагвадоржид Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар цагдаа нар их аварга Д.Дагвадоржийг энэ сарын 22-нд цагдан хорьсон юм байна. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулан шалгасан юм байна. Д.Дагвадорж цагдаа нарт “МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарт дургүй хүрээд байсан юм. Тэгээд согтуу таараад цохиод авсан байна лээ. Нүүр энэ тэр нь хавдаагүй гайгүй байгаа гэсэн биз дээ” хэмээн мэдүүлжээ. Цагдаа нар их аварга Д.Дагвадоржоос байцаалт авч дуусаад байгаа аж. Мөн түүнийг гадаад руу гарах эрхийг хоёр сараар хасч, өчигдөр батлан даалтад гаргалаа. Д.Дагвадоржийг түүний ах Монгол Улсын аварга Д.Сумъяабазар батлан даалтад авсан юм байна. Их аваргын МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодох болсон шалтгаан нь өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшсэн ах Д.Сумъяабазарыгаа телевизээрээ дэмжсэнгүй. Хэдэн минутын ярилцлагын цагаараа оруулж өгсөнгүй гэж гоморхсон явдал аж. Д.Дагвадоржид холбогдох хэрэг удахгүй Прокурорт шилжих юм гэнэ. Тэрбээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл ангиар шийтгүүлэх аж. 181.1-т бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг.
Э.ХҮРЭЛ
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 30, 2012 9:14:32 am )
Nair naadam deer nanchildaan garch l bdag.Naran baatar dargiin suudliig shanaagaaraa avch bgaa yum bizdee.
-
Anonymous (August 30, 2012 9:18:04 am )
yag unen haha udahgui televiziin TUZ ni uurchlugduhuur yahii ni harj l baiya
-
Anonymous (August 30, 2012 9:34:04 am )
sain bn zov shiitgeh heregtei uund ardchilal orshdog bugd huuliin omno tegsh bna
-
Anonymous (August 30, 2012 10:41:04 am )
shiitgelee geed mungiig ni tolood garaad irne l dee er hun tug ch barina tugal ch hariulna gej
-
Anonymous (August 30, 2012 10:47:07 am )
Наад зодсон шалтгаан нь худлаа байна ш дэ. Наранбаатар бол Өвөрхангай аймгийн их монголын хүчтэн дэвжээний тэргүүн нэрээр нутгийн зон олны /Миний мэдэхийн Дагва 50 саяыг өгч байсан/ хандивын өчнөөн сая төгрөгийг идсэн хар дурак ш дэ. Дагва харин ч багадуулсан байна лэ.
-
Anonymous (August 30, 2012 11:07:46 am )
er hvn zow shdee shiitgelee ch hvlee ene chin er hvn gj
-
Anonymous (August 30, 2012 12:29:23 pm )
Хүн зодсон л юм бол шийтгэлийг нь өгөх ёстой.
-
Anonymous (August 30, 2012 1:49:24 pm )
сагсуу новшыг сайн шийтгэвэл таарна. шийтгүүлэх цаг нь болсон
-
Anonymous (August 30, 2012 2:44:27 pm )
НАМ ДАГАЖ АЛВАН ТУШААЛ АВАХ ИДЭХИЙН ДОН ДУССАН ЛУЙВАРЧАДЫГ ХАШРААЖ БАЙХ НЬ ЗӨВ
ДАВАГДОРОЖ АВАРГИЙГ ЗҮГЭЭР БАЙЛАГ ЛУЙВАРЧАД МОНГОЛ ТӨРИЙГ МӨХӨӨХ ГЭЖ БАЙГАА
ЭНЭ ЦАГ ҮЕД ТЭМЦЭЛИЙН БҮХИЙЛ АРГА ХЭРЭГТЭЙ НУДРАГ БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ ЛУЙВАРЧАН НАРТ САНУУЛАГ ЮМ -
Anonymous (August 30, 2012 2:50:32 pm )
ДАВГАА АВАРГАА ЛУЙВАРЧАН НАРТ АЛГАНИЙ АМАТ ХЭРЭГҮЙ УХААРАХ ХҮМҮҮС БИШ ТА МӨНГӨТЭЙ ДЭЛХИЙД ТАНИГДСАН ХҮН ТАНИЙ АРД МАШ ОЛОН ХЭРЭГ БОЛОХ ХҮН БИ
ЗҮГЭЭР Л ЧЭМЭЭГҮЙ ЗҮҮЛ ДУУСАГ ТИЙМ МЭРЭГЖЭЛИЙН ХҮН ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ТАНД ОЛДОНО
БЭДЭНД БОЛ ОЛДОХГҮЙ ҮҮНИЙГ ЗӨВЛИЙ ХАРИН УУРЛАХЫН ОРОНД ИСЭРГЭЭР САЙХАН СЭТГЭЛ ТӨРҮҮЛЭЖ БАЙ САЙН ХАНДАЖ БАЙ ЭНГЭЖ БАЙЖ АРД НЬ САНААГААН ХИЙДЭГ ЮМ -
Anonymous (August 30, 2012 3:28:51 pm )
ДАВГАА ШИГ ЭХ ОРОНЧ НАР ХАНДАВ ӨГЧ НАРАНБААТАР ШИГ ОЛОНИЙ ХАНДАВИЙН МӨНГИЙГ ИДЭЭД БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ МОНГОЛЧУУДАА ҮҮНЭЭС Л БОЛСОН ХЭРЭГ ЮМ
АЛГАНИЙ АМАТ БАГДАНА МУУ ЛУЙВАРЧАНД ГАДНИЙ ТӨСӨЛ ТУСЛАМ ХӨНГӨЛТЭЙ ЗЭЭЛ
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ГЭДЭГ ИЛДЭВ ЗҮҮЛИЙГ ЛУЙВАРЧАД ХУВААЖ ИДДЭГ ЮМ
ТЭР БОЛГОНИЙГ НУДРАГЛААД БАЙВАЛ ДАВГААГИЙН НАС ГҮҮЦЭХГҮЙ ЛУЙВАРЧАН НАРИЙН
ИДЭШ БОЛНО ҮҮНИЙГ САЙН БОД ДҮҮ МИНЬ -
Anonymous (August 30, 2012 3:33:39 pm )
ГОМДОЛ НЭХЭЭГҮЙ ХЭРЭГ ХЭРЭНГСЭХГҮЙ БОЛНО ХҮЧЭЭР БИШ ГОМДОЛООР ҮҮСДЭГ ХЭРЭГ ЮМ
ӨНӨӨГИЙН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ИЙМ ШҮҮ П БАЙГАА ХЭНЧ ГОМДОЛ НЭГЭЭГҮЙ ХОХРОГЧ БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ -
Anonymous (August 30, 2012 3:34:24 pm )
давгааг яах гэж гаргаж байгаа дахиад хүн зод гэж гаргаж байгаа юм уу
-
Anonymous (August 30, 2012 5:00:49 pm )
ХЭЛЭЭД ОЙЛГОДГҮЙ ТЭНЭГҮҮДИЙГ ИНГЭХ НЬ ЗӨВ ХҮРЛЭЭ
-
Anonymous (August 30, 2012 7:37:41 pm )
Idsen uusan hulgaichuudiig. Gedsiin tceverlee. Ardiin. Tatvariin mengeer. Alban tushaal avdag. Hulgaichuud ih bn shdee. Tcohison ni shorond bol idsen ni. Shoroon d. Orno L doo. Ard. Tumnii. Tesviin herenge urgui zarsan. Idsen hulgaichuud mash olshirch bn. , huuli yarisan. Teriin ner barisan. Luivarchidiig. Arduud. Yaduuchuudaa. ……….. Temtcii. Bosii. ,,,….. Baasan
-
Anonymous (August 31, 2012 9:52:54 am )
Yamar aldaatai bichdeg hvmvvs ve? Yaanaa daa yaanaa
-
Anonymous (August 31, 2012 9:13:24 pm )
Zodson ni. Yalaa. Avch. Idsen ni gedsee. Huuluuleh yum bndaa.
17 Comments