antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2012 14 comments

”Сү.Батболд дарга аа, би тантай барьцаж байна”

нийтлэсэн Admin

Зайсан биш баячуудын толгой гэж нэрлэе
“Намайг хүүхэд байхад Зайсан­гийн аманд хэдхэн айлаас өөр юм байгаагүй. Бид автобус ирж байгаа үгүйг харж байгаад гэрээ­сээ гардаг” байлаа гэж тэнд на­саа­раа амьдарсан иргэн ярьж суу­на. Тэднийг хүүхэд байхад бүү хэл, одоогоос ердөө 6-7 жи­лийн өмнө Зайсан толгойн аманд хэдхэн айл, Хөдөө аж ахуйн их сургуулийн барилга л бай­сан гэхэд болно. Бүр болъё, өнгөрсөн жил машин замаар нь явж байхад Бурханы цэцэрлэгт хүрээ­лэн, Зайсан толгойн шат хараг­даж байсан юмдаг. Харин өчи­гдөр очиход бие биеийнхээ нар үзэх эрхийг хааж, боосон өндөр барилгаас өөр юу ч алга. Энд тэндгүй барилга бариад, тоос бу­жиг­наж, том машин давхилдаад, жин­хэнэ “там” болоход ойрхон болчихжээ.

Энэ хавар л гэхэд 15-20 шинэ барилга эхэлж, карказаа бос­го­чихож. Цаашлаад олон ком­пани Зайсангийн аманд хашаа хат­гаж, хэзээ хэзээгүй ухаж төн­хөж, барилга барихаар зэхэж бай­на. Ба­ригдсан барилгууд нь дан­даа дээд зэрэглэлийнх. Тэнд амь­дарч бай­гаа хүмүүсийн нэрийг дурь­даад ч хэрэггүй биз. Дандаа л улс төрийн томчууд. Олигархиуд. биз­нес­мэн, нэртэй алдартай дуу­чид, бөхчүүд. Гэх мэтээр хууль дүр­мийг хамгийн түрүүнд дагаж мөр­дөж, үлгэр жишээ болох ёс­­той хууль батлагчид, олны та­нил эрхмүүд Дархан цаазат Богд хайр­­хан уулынхаа хормойд нь “хүндэрч” байна. Ер нь тэр хавийг Зай­сан толгой гэж нэрлээд хэрэг бай­на уу. Ерөөсөө нэрийг нь өөрч­­лөөд “Баячуудын толгой” гээд нэрлэчихсэн нь шулуухан бол­­жээ. Уг нь хууль журамд Дар­хан цаазтай газар нутагт га­зар олголт хийхгүй гэж тов тодор­хой заасан байдаг санагдах юм. Ерөөсөө мөнгөө үрэх аргаа олж ядаж байгаа нөхдүүдийн зөрчиж бай­гаа хуулиудыг жагсаавал цаг, цаас хүрэлцэхгүй биз. Одоо би­дэнд, тэнд амьдарч байгаа уугуул ир­­гэдэд шинэ парламент, ардчил­сан засаг, хотын даргад найдах л үл­дээд байна.

Нэгэнт барьчихсан барилга байшинг нураах хөг ч өнгөрч. Нэмж нэг ч барилга нэмэгдэхгүй байвал барав. За яах вэ, Туул голын эрэгт, хотын төвийг бодвол арай л цэнгэг агаарт, хэдэн 100 ам метр талбайтай тансаг байранд тухлах сайхан байдаг байлгүй. Тэгж ч болох юм. Гэтэл эрхэм дарга нар өөрсдөө тухлахын зэрэгцээ байгаль орчноо сүйдэлж, сул зайтай газар болгонд байшин барьж, гол горхийг нь цементээр “бүтээж”, уулынх нь хад чулууг буталж зарж байна. Газраа, наймаа тэнд сонгодог утгаараа хэрэгжиж байна. Хэн нэг танилтай, мөнгөтэй нөхөр авлига өгч газар аваад, түүнийгээ цааш нь дамлан худалдаж байгаа. Монголчууд бид өөрсдөө өмчлөх газаргүй, амьдрах орон сууцгүй байхад, гадныхан Зайсангийн аманд дураараа дургиж, Богд хан уул руу минь хараад шээж байна. Тэр дунд Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй эрх мэдэлтнүүд, сайдууд, гишүүд амьдарч байгаа юм байж нүдэн балай, чихэн дүлий суусаар дөрвөн жилийг өнгөрөөж. Тэндэхийн хүмүүсийн ярьж байгаагаар Зайсанг “там” болгох ажил, хууль бус газрын наймаа өнгөрсөн дөрвөн жилд явагдсан гэх. Энэ янзаараа үргэлжилбэл Зайсан орчим тансаглал биш тамлал болж хувирах нь тодорхой байна.

Уугуул иргэдийг хэн гомдоов
Зайсангийн аманд үргэлж газрын төлөөх “дайн” өрнөж байдаг. Одоохондоо олон хүний амь үрэгдэж, томоохон мөргөлдөөн гарчихаагүй л байна. Гэхдээ тэнд барилга барьж байгаа компаниуд газраа булаалдаж, хааяа нэг хэмлэлддэг сурагтай. Нөгөө талаар тэр хавьд насаараа амьдраад, хууль дүрмээ дагаад ирсэн иргэдийг гомдоож, амьдарч байгаа газрыг нь булааж авах явдал жилээс жилд, өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тийм дээ ч Зайсан орчим амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд нийлж “Хан зайсан холбоо” ТББ-ыг байгуулж, эрх мэдэлтнүүдийн өөдөөс тэмцэж эхэлсэн аж. Тус ТББ-ын тэргүүн Б.Батхишиг гэдэг эмэгтэй өчигдөр уугуул иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өглөө. Ганцхан айлын жишээн дээр л тайлбарлахад хангалттай болов уу. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсанд насаараа амьдарсан н.Самбуу гэдэг айлын газар дээр давхар газар олголт хийсэн байна. Олголт гэж хэлэх нь бас буруу юм. Учир нь Дархан цаазат газрын бүсэд зөвхөн газар ашиглах зөвшөөрөл өгдөг. Тэгэхдээ таван жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл өгнө. Ашиглахдаа зөвхөн судалгаа шинжилгээ хийх, отоглох, түр буудаллах ёстой байдаг юм. Тийм зөвшөөрлийг зөвхөн БОЯ л өгдөг. Тэгэхээр БОЯ-ныхан уугуул иргэдийн болоод улс орны эрх ашгийг зөрчиж, хуулиа уландаа гишгэн Зайсангийн аманд газар ашиглах зөвшөөрөл өгчихсөн хэрэг.

Уг нь Дархан цаазат газрын бүсийн 20 хувийг л ашиглах ёстой байдаг. Гэтэл өнөөх 20-ын тоог хэд хэд нугалчихсан. Тэгэхээр уугуул иргэдийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж, эхнээсээ оршин сууж байгаа газраа алдаад эхэлчихлээ. Үүний нэг жишээ нь Самбуу гуайнх. Тэдний газар дээр давхардуулж олголт хийсэн эцсийн зорилго ердөө л тансаг хаусанд амьдарч байгаа иргэдийн эрх ашигтай холбоотой аж. Зайсангийн ам “там” болохоос өмнө тэнд 200 орчим өрх л амьдарч байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд “тансаглалын хараал”-д өрт­сөн­өөр цахилгааны доголдолд орж эхэлж. Тиймээс иргэн Самбуугийн газрыг “дээрэмдэж”, под станц барих гэсэн хэрэг. Под станц барих гүйцэтгэгчээр нь “MSC” компани ажиллаж байгаа аж. Тэгэхдээ Монголдоо л монополь “MSC” компани “Азийн хөгжлийн банк”-наас зээл авч, под станцаа барих гэж байгаа юм байна. “Азийн хөгжлийн банк” ядуу буурай, хөгжиж байгаа орнуудад зээл, буцалтгүй тусламж өгдөг гэдгийг хүмүүс мэдэх биз.

Тэгэхээр “MSC” компани Зайсан хавьд амьдарч байгаа уугуул иргэдийн цахилгааны хүчийг нэмэх зорилгоор под станц барих гэж байгаа гэж “Азийн хөгжлийн банк”-ны нөхдүүдийг “далаар нь тавьсан” бололтой юм. Инээдтэй байгаа биз дээ. Баячууд ядаж нэрээ бодоод, Самбуу гуайд гайгүй байр өгөөд, хэл амгүйхан явуулчихаж болох байсан байтал тэгж хөгөө хөлдөө чирч байх гэж. Насаараа амьдарсан газрыг нь булаах гэж байхад хүн юу гэж зүгээр суух вэ дээ. Жижигхэн тэмцэл өрнүүлж, нүүхгүй гэж зүтгэж. Гэтэл “MSC” компанийнхан иргэн Самбууг шүүхэд өгсөн байгаа юм. Азаар Хан-Уул дүүргийн шүүх иргэний талд шийдвэр гаргаснаар одоохондоо газраа алдчихаагүй байгаа юм байна. Бас ч гэж ганц нэг шударга шүүгч Монголд байгаа л юм байна. Гэхдээ мөнгөтэй, эрх мэдэлтэй, авлига өгч, авч сурсан нөхдүүд маргааш өглөө ч иргэн Самбууг байшинтай нь зөөчихөөд, под станц барьчихсан байхыг үгүйсгэх арга алга. Энэ мэтээр 40-50 айл эрх мэдэлтнүүдэд газраа алдаад байгааг иргэн Б.Батхишиг хэлж байна. Цаашлаад хэдэн айл газраа “дээрэмдүүлж”, дарга нарын хөлд чирэгдэхийг хэлж мэдэхгүй юм.

Бас инээдтэй явдал Зайсангийн иргэдэд тулгарч, “элэг нь хөших” шахаж байгаа юм билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Загджав 2008 оны сонгуулийн өмнө Зайсанд амьдарч байгаа уугуул иргэд болох 237 айлд газрын гэрчилгээ гэж тараасан юм билээ. Үндсэндээ сонгуулийн шоу хийсэн байна. Тухайн үедээ оршин суугаа газраа тайван амьдрах нь гэж баярлаж байсан иргэд эрх мэдэлтнүүд, баячуудын дайралтад өртөхдөө өнөөх гэрчилгээгээ бариад шүүхээр явахад огт авч хэлэлцээгүй гэж байгаа. Тэгээд Д.Загджавын ов мэхэнд орсоноо мэдсэн юм билээ. Харин энэ жилээс тухайн газрыг кадастрын зураглалд оруулж эхэлж байгаа юм билээ. Тэгэхээр Зайсангийн хаана уугуул иргэд амьдарч байгааг мэдэх боломжтой болж байгаа хэрэг. Бас л нэг үр дүн. Цаашид Зайсангийн уугуул иргэдийг гомдоох явдал багасах болов уу. Гэхдээ тэр хавийн иргэд дархан цаазат Богд Хан уулынхаа байгаль орчны төлөө санаа тавьж, тэмцэж эхэлж байгаа юм билээ. Шинээр хатгасан хашаануудыг буулгах талаар холбогдох хүмүүст мэдэгдэж байгаа юм байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү гэх мэт дарга нар иргэдийг хөөж туугаад, тоож уулздаггүй гэнэ билээ. Нийслэлийн удирдлагууд солигдож, ажил хийх гээд зүтгээд байгаа харагдсан. Энэ асуудалд багахан ч болов анхаарал хандуулах буй за.

“Сү.Батболд дарга аа, би тантай барьцаж байна”
Дархан цаазат газрын бүсэд зөвхөн ашиглалтын зөвшөөрөл олгодог, ашиглахдаа яах тухай дээр дурьдсан. Гэтэл тэр хуулийг Ерөнхий сайдаас буугаад удаагүй байгаа Сү.Батболд тэргүүтэй эрхэм гишүүд, хууль тогтоогчид өөрсдөө хуулиа зөрчөөд, дархан цаазат газарт тансаг зэрэглэлийн байранд амьдарч байна. Тэд өөрсдөө хууль гаргачихаад, буцаад өөрсдөө зөрчөөд байгааг иргэд нүдтэй юм болохоор харж таарна. Тийм дээ ч өчигдөр Зайсан хавиар явж иргэдтэй уулзахад “Ерөнхий сайд Сү.Батболд энд амьдардаг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сүмо Батбаяр гээд бараг бүх л эрх мэдэлтнүүд энд амьдарч байна. Тэд тансаг байранд амьдраад, хуулиа зөрчөөд байхад бид ч гэсэн барьцмаар байна. Хэдийгээр Дархан цаазат газрын бүсэд газар өмчлөхийг хориглосон байдаг ч бид өмчилж авмаар байна” хэмээнж байсан юм. За болъё, УИХ-ын эрхэм гишүүд хууль зөрчих эрхтэй байдаг байж. Тэд дураараа дургиг яах вэ. Улс орны төлөө зүтгэж, төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж, аль хэсгийг нь “халаасандаа хийх”-ээ төлөвлөх гэж тархиа гашилгаж, ядарсан амьтад. Тэдэнтэй барьцаад яах вэ. Гэтэл Зайсанд худал хэлсэн хүнд монголчуудыг хоёр нугалах хэмжээний гадаадын иргэн амьдарч байна. Бүгд тансаг хаусанд амьдарч, монголчуудын дээрээс шүлсээ хаясан шиг зогсч байгаа нь бодит үнэн. Монгол Улсын иргэн тэдэнтэй барьцах эрхтэй байлгүй дээ. Барьцах нь бүү хэл загнах зандрах эрхтэй байх ёстой баймаар. Нийслэлд газар өмчлөх гээд олдохгүй байна. Ядаж байхад Дархан цаазат газрын насаараа хуулийг дагаад амьдарчихсан иргэд өнөөдөр сэтгэл амар суугуул нутагтаа байх эрхгүй болчихож. Тэд үнэндээ хуулийн дагуу амьдарсандаа өнөөдөр буруутан болж, хууль зөрчиж байгаа хүмүүст хөөгдөж байгаа юм. Тэгэхээр барьцах нь түмэн зөв.

Монгол аль улсын муж болчихсон юм бэ
Энэ жил Богд хан уулын ойд гүзээлгэнэ ургаад, сайхан байгаа юм байна. Саяхан иргэд уул руу гарч, багахан жимс түүхээр явж л дээ. Гэтэл хоёр барилгын компанийн хашаа дамжихаас өөр аргагүй болж. Тэгээд хашааг даваад гарчихгүй юу. Хашаа ч гэж дээ, хайс. Гэтэл хамгаалагчид нь хулгайч яваад өнгөрлөө гэж хоорондоо ярилцаж байсан гэж байгаа. Тэр нь Солонгосын хөрөнгө оруулалттай компани юм байна. Бүр тодруулбал, “Сөүл Рояал” групп. Бид өнөөдөр аль нэг улсын муж болчихсон юм биш үү. Солонгосын компани дархан цаазат газарт барилга барьж байна. Мөн Хятадын хөрөнгө оруулалттай олон компани Зайсанд барилга барьж байгаа юм билээ. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гээд тодорхой заачихсан байгаа юм.

Гэтэл “Сөүл Рояал” групп Зайсангийн аманд дураараа дургиж, ам метр нь 2000 ам.долларын үнэтэй тансаг орон сууцуудыг ёстой нэг сүндэрлүүлэх шиг болж байна. “Уушги цохио” гэдэг газар буюу Зайсан толгойн чанх харалдаа, уулын хажууд өнөөх тансаг орон сууцаа одоо ид барьж байна. Солонгосын хөрөнгө оруулалттай “Сөүл Рояал” групп иргэн Э.Баттулга, Мантууш, Ц.Баяннамсрай зэрэг хүмүүсийн газрыг худалдаж аваад барилга барьчихсан аж. Тэр нь Зайсан дахь Хүүхдийн хорихын яг хажууд тулгаад барьчихсан барилгууд. “Уушги цохио”-д зургаан га газар ашиглах зөвшөөрөл өгсөн ч өнөөх л “Сөүл Рояал” групп ганцаараа барилга барьж байна. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.1-т “Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”-ыг хориглосон заалт байгаа. Тэгэхээр газраа зарсан иргэд ч, “Сөүл Рояал” компани ч хуулийг утгаар нь зөрччихсөн байна. Үүнийг шалгадаг, хянадаг газар, засаг, төр гэж манайд байна уу, та минь. Гадаадынхан зүгээр ч нэг барилга бариад зогсохгүй гүний худаг хаа сайгүй гаргаж, газрын хэвлийг минь нүхэлж байан. “Сөүл Рояал” групп гэхэд Зайсанд дөрвөн гүний худаг гаргачихсан байна. Зайсанд нийтдээ 40 орчим гүний худаг гаргачихаж. Гүний худаг гаргаж байгаа зорилго нь ердөө л барилга барихдаа хэрэглэх гэж байгаа. Манай улс шиг барилга барихдаа гүний усаа ашигладаг орныг дэлхийгээс хайгаад олохгүй биз. Энэ мэт компаниуд дураараа дургиснаас Туул голын түвшин буурч, хайрга үлдэж байгаа гэхэд болно. Зөвхөн гадны компаниудыг дурьдахаас гадна үндэсний томоохон компаниуд ч тэдэнтэй уралдаж, уралцаж байгалиа сүйдэлж, хуулиа зөрчиж байгаа нь нууц биш.

Н.Пунцагболд

Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (August 25, 2012 12:18:24 pm )

    “Сү.Батболд дарга аа, би тантай барьцаж байна” KHORVOOGOOS ZAILAACH TAMRUUGAA KHURDAN TONILOOCH

  • Anonymous (August 25, 2012 12:29:13 pm )

    Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс өнгөрсөн тавдугаар сард ДОХ-ын халдвар илэрсэн

    тухай эх сурвалж мэдээллээ.

    Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн талаар сургуулийн захиргаа болоод холбогдох газрууд нь тас нуусан бөгөөд тэр охиноор үйлчлүүлж байсан хүмүүсийг хайж тогтоохоор цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж.

    Иймээс дээрх холбогдох газруудын зарим алба хаагчдыг хариуцлагад татах нь дамжиггүй. Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ-ын 111 тохиолдол илэрснийг ХӨСҮТ-өөс албан ёсоор мэдээлж байсан. Дээрх хэргийн талаар тус газраас мэдээлэл авах гэсэн ч мэдээлэл өгөх хүн нь ээлжийн амралттай байгаа аж.

    http://www.medee.mn

  • Anonymous (August 25, 2012 1:33:26 pm )

    Zaisangiin am gedeg gazriig huuchinaar MAHN buyuodoogiin MANiinhan iim aimshigiin baidliig bii bolgoson shuu dee.Odoo UUl baatar maani naana chin henii umch hend bgaa, hen ymar zuil hiih geed bgaag todoruulj ezentei bolgoh gej bgaa shuu dee.ZIA tegeed Zaisanluu yvdag zam gej tam bolson yum bilee.Uchnuun barilga barigdchihsan hudalch hund yvgan yvah gazar bhgui bolson yum bilee.

  • Anonymous (August 25, 2012 6:39:03 pm )

    mongolchuudaa namaig demjeerei bi naad humuustei chini udahgui tootsoo bodnoo namaig uhvel nadad zoriulj hoshoo bosgooroi bugdiin gazartai ni tegshilnee

  • Anonymous (August 26, 2012 8:49:06 am )

    HULgaachuudiin tolgoi gewel yaasiin

  • Anonymous (August 26, 2012 10:10:29 am )

    ZAISAN LUU DOLOO HONOG BOLGON YBCH UUL RUU GARDAG UM ODOO ESTSIIN BUUDLAAS DEECHEE YBAH ARGA BAIHGYI BITYY HACHAA TUN UDAHGYI HYN AMIDRAH ARGAGYI BOLOHOOR NAAD ZAISAN CHIN HOGIIN STEG BOLOHOOR YNZTAI BNA LAA

  • Anonymous (August 26, 2012 5:21:37 pm )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС : 89980009

  • Anonymous (August 26, 2012 8:36:39 pm )

    LUIVARCHID AMDARDAG TOLGOI GEED , HEREGTENGUUDIIG NER DOROOS BARIHAD AMARHAN ZUGEER UM BOLJEE…ATG medej baigaa biz…

  • Anonymous (August 27, 2012 9:19:42 am )

    ИРЛАНД УЛСАД ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ХЯМД ҮНЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ. АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР.
    УТАС 89980009

  • Anonymous (August 27, 2012 2:51:08 pm )

    medehgui yum da hen ni hulgaichiig uchir ni oldoh bailgui de. Hairan bna shuu. erh tegsh amidaiilda.

  • Anonymous (August 27, 2012 2:52:29 pm )

    medehgui yum da hen ni hulgaichiig uchir ni oldoh bailgui de. Hairan bna shuu. erh tegsh amidariilda.

  • Anonymous (August 27, 2012 3:37:41 pm )

    anh l ter seul grupp bolor gej avgaig bshalgaa

  • Anonymous (August 27, 2012 5:48:44 pm )

    Denduu yum aa ene mongold tur zasag hyanalt shalgalt gej alga ene heden luivarchid mongol ornooig zarj duuslaa hudlaa bandsantai end tend bi uls ornoo hugjuulne gej hutsah yum daaaaaaa mongolchuud iim baylagtai baij denduu yaduu archaagui ba daaaa hedhen hun l tasarhai bayjij ba yana daaaaaaaaaaaaaaaa

  • Anonymous (August 27, 2012 6:49:08 pm )

    mongol ah duu naraa odoo bid 20 jil tewchlee bugdeeree negdej ireedui huuhduudiinhee tuluu bosoj temtsie alnegent uilchilehgui gees hoish buu shiidmee barij bostsogoo tengeesee bolj darluulj duuslaa
    bidentei adilhan humuus bid yu bolj taar ch baina buudaad alaad ugie huul bus yum hiij baigaa yumnuudiig yaaj haraad suuj chadaj baina bid ewtei bol huchitei ed nariig gazartai n tegshileh heregtei bosotsgoo sertsegee ard tumnee

antalya rent a car