“Рок, попын Вандан, Дуламсүрэн хоёр” хэмээн хошигносон нэр зүүж яваа ч урлагтаа үнэнч байж, сайхан дуунуудаараа өөрийн фэнтэй болсон МУСТА дуучин Анхаа, Халиунаа хоёр олны жишгээр 11 дүгээр сард тоглогдох шинэ концертондоо бэлтгээд тун завгүй байна.
Харин Монгол даяар найр, наадмын сезон орсон энэ цаг үед хамгийн эрэлттэй байгаагийн гол шалтгаан нь МУГЖ Г.Бүрнээбаярын анх дуулсан хөгжмийн зохиолч, МУГЖ Г.Энхбаярын зохиосон “Сүүн цагаан хурим” дууг дахин шинэчлэн дуулсан явдал юм. Олон жил энэ хоёр дуучин “Сүүн цагаан хурим” дууг байнга дуулж байгаа бөгөөд нэг хуриман дээр барагцаалбал 1-1.5 сая төгрөгөөр дуулдаг гэнэ.
Нэг удаа “Чингис” зочид буудалд уг дуугаа дуулж байгаад хөгжмийн зохиолч Г.Энхбаяртай таармагцаа Анхаа бантахдаа “Хоовон ах аа. Бид хоёр дандаа найз нөхдийнхөө гуйлга хүсэлтээр дуулж явдаг ш дээ” гээд толгойгоо маажжээ. Үүнд нь уурласан Г.Энхбаяр “Та хоёр ядахдаа надаас зөвшөөрөл авч албан ёсоор уулзсан бол дээр байсан юм даа” гээд яриад өнгөрчээ. Ер нь сүүлийн үед залуу уран бүтээлчид хуучны дуунуудыг хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас нь ямар ч зөвшөөрөл авалгүйгээр ашиг олох зорилгоор дуулж байгаа явдал газар авсаар байна. Үүнийг Оюуны өмчийн газар анхааралдаа авч ажил хэрэг болгомоор юм даа.
Г.Заяа (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 22, 2012 7:36:20 pm )
usiig n hus!
-
Anonymous (August 23, 2012 3:34:15 am )
es zvitei bai.
-
Anonymous (August 24, 2012 2:40:30 pm )
peeh za arai heed ene duuchid chine erhiig n avtsan gereegee baritsan tv d yavj bsan shdee.yammmar aimar hudal huurmag medeelel bichdeg bolchoo ve ene setguulchid chine.oyunii omchiin gazar hamgiin turuund ene saite setguulchidtei huuli gargaj changalj,unen shudraga medeellig hurgetel n ajillah n nen chuhal yum bn.
-
Anonymous (August 30, 2012 9:29:43 am )
bolohgvv bn daa
4 Comments